Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading content…
Loading…
Transcript

Халдварын эсрэг дархлаа

Нянгийн эсрэг дархлаа

Хэвийн бичил биетнүүд бичил орчинг бүрдүүлэн хучуур эсийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.

ХБЗ-д байрлах хэвийн бичил

биетний тоо нарийн гэдэсний эхлэл хэсэгт 1мл агуулагдахуунд 103 нян байдаг бол бүдүүн гэдэсний 1гр агуулагдахуунд 1011 нян байдаг. Хүний ХБЗ-д давамгайлах хэвийн бичил биетний нэг болох Bacteroides thetoitamicron агааргүйтэн нь бүдүүн гэдэсний хучуур эсийн болон энерги абсорцлох гадаргуугийн нөхөн төлжилт үйл явцыг

хангадаг.

Байгаль орчинд нян хамгийн их тархсан байдаг. Сээр нуруутан амьтдын арьс хоол боловсруулах замд нян их хэмжээтэй оршдог. Нянгийн хоол тэжээлийн онцлог, физик химийн шинж чанар болон хучуур эсийн гадаргууд брлах нянгийн төрөл зүйл харилцан адилгүй байдаг. БМБ-д оршин байх эдгээр бичил биетнүүд нь хүүхэд эхээс төрсний дараа богино хугацаанд бүрэлдэн бий болдог.

Бидний БМБ-д явагдаж байгаа бодисийн солилцооны өвөрмөц урвал, энерги үүсэх процессд бичил биетний оролцоо их байдаг. Бичил биетэн байхгүй орчинд тэжээсэн амьтдын жин, энерги үүсэх процесс нь 30%-аар бага байсан.Тиймээс хэвийн бичил биетэн нь бие махбодид идэвхгүй оршиж байх бус хучуур эсийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг юм. Хучуур эс болон салст бүрхүүлийн байнгын нөхөн төлжилт болон нянгийн эсрэг пептид агуулсан биологийн шингэн нь нянгийн өсөлтийг тодорхой түвшинд барьж байдаг.

Хэвийн бичил биетний үйл ажиллагаа алдагдахад нь эмгэгтөрөгч нянгийн өсөх нөхцлийг бүрдүүлдэг

Эмгэгтөрөгч бие БМБ-д гаднаас нэвтрэн ороод өсөж үржихийн тулд хэвийн бичил биетэнтэй өрсөлдөх шаардлагатай болдог. Эрүүл хүмүүст зарим эмгэг төрөгч нянгууд хэвийн бичил биетний оронд байрлах тохиолдол байдаг ба гэхдээ ихэвчлэн энэ нь түр зуурынх байдаг. Жишээ нь Staphylococcus aureus, pseudomonas aeruginosa гэх мэт эмгэг төрөгч нянгууд хүний гадаргууг хучиж байгаа хучуур хэсэгт байрлаж байгаад хэдэн 7 хоног, сарын дараа буцаад гадаад орчинруу гадагшилдаг. ( Үүнийг транзит буюу жуулчин нянгууд гэж нэрлэдэг)

Эмгэгтөрөгч нян хучуур

эсийн үйл ажиллагааг алдагдуулан өвөрмөц бус дархлааны урвалыг

сүйтгэдэг

Олон тооны нянгийн эсийн ханын бүтцийн онцлон шинж чанар нь манноз холбоот лектин, хавсрага, эсрэгбиеийн нөлөөгөөр эс задрах үзэгдлээс зайлсхийх боломжийг бүрдүүлдэг. Нянгийн эсийн зузаан хана, полисахаридан бүрхүүл, ялгаруулж буй хор нь фагоцитын урвал болон нейтрофилийн хөнөөх урвалаас зайлсхийх гол хүчин зүйл болж өгдөг. Эцэст нь олон тооны нянгууд бүхлээрээ болон ихэнх хэсэг нь хүний эсийн дотор амьдарч өөрийн өвөрмөц уургийн нөлөөгөөр эзэн эсийн цитоплазмын бүрэлдэхүүн хэсгүүд нянгийн өсөлтийг хангахад чиглэгдэн хувирдаг ба үүний ачаар дархлааны урвалаас ч хамгаалагдах нөхцөл бүрддэг

ЭТ нянгууд олон төрлийн өвөрмөц механизмын дүнд эдийн гүнд нэвтэрдэг. Ихэнх тохиолдолд хучуурын холбоос тасрах юмуу үйл ажиллагааг нь алдагдуулах өвөрмөц тогтолцоо ажиллах бөгөөд үүний үр дүнд нянгийн колонизаци явагдах боломж бүрддэг. Тиймээс гэмтлийн гаралтай арьс салстын шархны үед болон амьсгалын замын вирусын халдварын дараа хучуур эсийн гадаргуу гэмтдэг. ЭТ нянгийн хувьд өвөрмөц бус дархлаанаас өөрийгөө хамгаалах шаардлага гардаг

Үрэвслийн процесс эндотель эсийн идэвхжил болон эд эрхтний үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг

Нянгийн гадар хор нь сепсис синдром үүсгэх боломжтой байдаг

Нянгийн пироген гадар хор нь

суперантигены үүрэг гүйцэтгэн Т-эсийг

VвТ рецептороор онцгойлон идэвхжүүлдэг

б

Сепсис-үжил бол инвазив нянгийн системийн шинж чанартай урвал юм

Эмгэгтөрөгч нянгуудад өвөрмөц дархлааны эсрэг хамгаалалт шаардлагатай болдог

Дархлааны хүнд дутмагшилтай хүн ба туршилтын амьтан хучуур эсийн хориг, хэвийн бичил биетний колонизацийг хэвийн түвшинд барих чадвартай боловч эмгэгтөрөгч бичил биетний эсрэг тэмцэх чадваргүйгээс ихэвчлэн эмгэгтөрөгч нянгийн халдвараар өвчилж нас бардаг.

Септик синдром болон сепсис буюу үжил нь халдварын нөлөөгөөр халуурах, амьсгал болон зүрхний тоо олшрох, даралт буурах, цусны эргэлт саатсанаас олон эрхтний үйл ажиллагаа алдагдах зэрэг системийн шинж чанартай өөрчлөлтийг хэлдэг. Сепсисийн үед нас баралт 20-50%-тай тохиолддог ба шок үүсвэл нас баралт 90%-д хүрдэг.

Сепсис нь гадар хор ялгаруулдаг грам эерэг болон мөөгний халдварын улмаас үүсч болох боловч ихэнхдээ липополисахарид агуулсан грам сөрөг нянгаар үүсдэг

Липополисахаридын өдөөсөн идэвхжсэн эсүүд нь цусны урсгалд эргэлдсэнээр сепсис үүсэх нөхцөл бүрддэг

Эмгэгтөрөгч нян хучуур эсийн хоригийг нэвтэрдэг

ЭТ нянгууд өөрөөсөө адгезив молекул ялгаруулан хучуур эсэд бэхлэгддэг. Нян эсэд бэхлэгдэхдээ ихэвчлэн сормуус болон үс төст дайвар бүтцээрээ холбогддог. + ЭТ нянгууд бэхлэгдсэн хэсэгтээ эсийн гаднах бүтцийг задлах чадвар бүхий эсгэг ялгаруулан эсийн дотогш нэвтлэгч бүхий хориг гаргадаг.

Эмгэгтөрөгч нянгууд өвөрмөц бус дархлааны урвалаас зайлсхийх чадвартай

Эмгэгтөрөгч нянгийн полисахаридан бүрхүүл нь хавсарга болон манноз холбоот лектины өдөөлтийн саатуулах ба нейтрофильд залгигдах процессоос бултах чадвартай байдаг.

Хучуурын өвөрмөц эсүүд дархлааны урвалыг өдөөдөг

Амьсгалын замын болон гэдэсний хөндийд байх М эсүүд нь хөндийт бус хэсэгт байгаа макрофаг болон сэртэнт эсэд антиген зөөвөрлөх үүрэгтэй байдаг. Хучуур эсийн бүрэн бүтэн байдал алдагдахад нянгийн халдвар тохиодог. IGA нь хүний салстын шүүрэлд агуулагддаг гол ЭБ бөгөөд хучуур эсийн хамгаалах тогтолцооны нэг бүрэлдэхүүн болдог ба харийн антиген тэр дундаа нянгийн хорын антигентэй холбогдон тэдгээрийн залгигдахаас сэргийлдэг.

Хучуур эс бол физикийн болон бичил биетний эсрэг хориг юм.

Арьс салстыг хучуур эс нь эзэн биеийн гадаад орчинтой харилцдаг хамгийн том хориг юм +.

Нянгийн өсөлтийн хянахад өвөрмөц ба өвөрмөц бус дархлааны аль аль нь оролцдог

БМБ-ын янз бүрийн хэсэгт өвчин үүсгэх олон төрлийн нянгийн эмгэгшүүлэх тогтолцоо нь харилцан адилгүй байдаг. Халдварт өвчний үед илэрдэг эмгэг өөрчлөлт нь ихэвчлэн эзэн биеийн дархлааны урвалаас хамааралтай байдаг. Өвөрмөц ба өвөрмөц дархлааны оролцдог эсийн дутмагшилтай өвчтнүүд нянгийн халдварт өртөмтгий байдаг.+

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi