Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Төгсөлтийн тайлан

БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНД

ДАГАЖ МӨРДӨХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТ

Аж ахуйн нэгж,байгууллагын товч танилцуулга

Агуулга

Зорилго ба Зорилт

          Одоогийн байдлаар манай компани нь ХУД-н 11 хороонд Ривер Гарден хотхоны орон сууцууд, Цэцээ гүн хотхоны таунхаус, 13-р хороололд компаний Оффисын барилга, Шарга морьтод Дамбадаржаалин хийд, Эрдэнэт хотод ГОК-ийн оношлогооны төвийг төв замтай холбох гүүр зэрэг барилгын угсралт, заслын ажлыг иж бүрэн гүйцэтгэн ажиллаж байна. Мөн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор

Орхон аймгийн Эрдэнэт хотод цагт 60м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаа явуулж байна. Цаашид манай компани нь Эрдэнэт хотод болон бусад хот газарт төлөвлөсөн, барилга бүтээн байгуулалтын ажил нэлээдгүй бий. 

        Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд БНАСАУ-аас “Номин Констракшн” ХХК-ийн нэр дээр барилгын засал чимэглэлийн чиглэлээр ажиллаж байсан ажилчдыг “Ноён Трейд” ХХК-д шилжүүлэн авч ажиллуулж байна. Бид хүн хүчийг нэмэгдүүлэн илүү эрчээр ажиллахаар БНАСАУ-с ажиллах хүч авах 200 хүний квот олгож өгөх талаар хүсэлт гаргасан болно.

      Дээрх хүн хүчийг бид Эрдэнэт хот болон бусад хот газарт төлөвлөсөн барилга бүтээн байгуулалтын ажилд Барилгын туслах /шавар, өрлөг, плита, зуурмагийн үйлдвэрийн  оператор, механик /-аар ажилуулах болно. 

      Манай компани нь өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм, зураг төслийн стандартын хүрээнд, захиалагчдын хүсэл сонирхолд нийцсэн гүйцэтгэлийг хурдан чанартай хийж гүйцэтгэдэгээрээ харилцагч байгууллага болон хувь хүмүүсийн итгэл даасан хамт олон болон ажиллаж ирсэн юм.

    Цаашид “Эрхэлж буй үйл ажиллагаагаа өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эх орны бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулах зорилго”-доо хүрэхийн төлөө манай хамт олон урам зоригтой ажиллах болно.

Оршил

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль

“Хөдөлмөрийн тухай” хууль

“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” 1 дүгээр хэсэг. Ерөнхий шаардлага.БНбД 12–03-04

“Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” 2 дугаар хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм. БНбД 12-04-06

“Барилгын материалын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”

Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД 12-101-05

Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм /Зам тээвэр, хот байгуулалтын яамны сайдын 2010 оы 231 дүгээр тушаал /

“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” /Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан/

Зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай /Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугаар тушаал/

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам /Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 127 дугаар тушаалын хавсралт/

Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалт /Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал/

Үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрмжийн гэрчилгээ олгох журам /УМХГ-ын даргын 2003 оны 433 дугаар тушаал/

          Тус компани нь 2001.04.11 ны өдөр үүсгэн байгуулсан, бие даасан тайлан тэнцэлтэй, харилцах данстай болно. Манай компани нь эрхэлж буй үйл ажиллагаагаа өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой. Бидний гол үйл ажиллагаа нь иргэний ба үйлдвэрийн барилгын угсралт, засал чимэглэл, барилгын материалын үйлдвэрлэл юм. 

           Манай компани нийт 150 гаруй ажилтантай. Түүнээс 70 нь үндсэн ажилчид ба Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер, Барилга, Сан, Цахилгаан, Механикийн инженеүүд, ХАБЭА ажилтан, Төсөвчин, Мастер, Ерөнхий нягтлан, Нягтлан, Хангамжийн менежер, Нярав, Технологич, Хүний нөөц, Орчуулагч, Оператор, Мужаан, Засал Кранист, Жолооч операторууд, Туслах ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэй. Гэрээгээр ажилладаг 88 солонгос ажилтантай. Үүнээс гадна хамтран ажилладаг засал, мужаан, өрлөг, шаврын  туслан гүйцэтгэгч бригад олон бий. 

          Гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин нь  Бар трейд ХХК-ийн ерөнхий инженер, Эрэл барилга ХХК-ийн ахлах инженер, Номин Констракшн ХХК-д барилга эрхэлсэн захирлаар тус тус ажиллаж байсан ба мэргэшсэн шилдэг туршлагатай барилгын инженер, залуу инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэй чадварлаг баг хамт олныг удирдан ажиллаж өгөгдсөн төслүүдийг захиалагчтай тохиролцсон дизайны шаардлага, хөрөнгө хүч, хоног хугацаанд багтаан гүйцэтгэж, барилгын норм ба дүрэм, стандартуудыг мөрдлөг болгон ажиллаж байна. 

          Номин Констракшн ХХК-д одоогийн Ноён Трейд  ХХК-ийн бүрэлдэхүүнээрээ сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэж байсан ажлуудаас дурьдвал: UBS телевизийн салбарын байрны өргөтгөл, Номин Констракшн Өнөр хотхоны гадна ба дотор засал, дээврийн ажил, Номин Констракшн Ривер Гарден хотхоны барилгын заслын ажил, Номин Холдинг ХХК-ний Хан уул дүүрэг дахь худалдааны төвийн засвар шинэтгэлийн ажил, Номин Хайпер Маркет дэлгүүрийн дээврийн ажил, Чулуун овоонд сендвичэн барилга, гэх мэтчилэн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 

Эрдэнэчимэг овогтой Мягмарсүрэн миний бие нь Чингэлтэй Дүүргийн Ататуркийн нэрэмжит 5-р бүрэн дунд сургуульд 9 ангиа төгссөн. Өөрийн хүсэл сонирхолоор “Алтан гадас одонт” Барилгын Политехник Коллеж-д 2011 онд Барилгын засал чимэглэлийн ангид сурж. Өөрийн мэргэжлээ дээшлүүлэхийн тулд 2013 онд тус сургуульдаа Барилгын техникчийн ангид орсон. 2014 оны 6 –р сарын 10 наас 7-р сарын 4, 9-р сарын 1 нээс 10 сарын 25 хүртэл дадлагын ажиллыг “Номин Констракшн энд Девелопменд групп” ХХК-ний хэрэглүүлж буй “River Garden” 4-р төсөл болох “Time square” төсөлийн туслан гүйцэтгэгч “Ноён трейд”ХХК-д 6 сарын 10 наас эхэлэж 10 сарын 25-ийг хүртэл “Time square” төсөлийн 501-р барилга дээр барилгын нярав ба засалын тулсахын ажлыг хийж.

Сурсан мэдсэн зүйлээ шалгагч агш та бүхэндээ хүргэж байна.

Миний бие Мягмарсүрэн нь “Алтан гадаст одонт” Барилгын политехникийн коллежэд Засал чимэглэлийн ангид сурж мэдсэн зүйлээ дээшлүүлж ахиуллахын тулд Барилгын технигч мэргэжлээр суралцаж сурж мэдсэн мэдлэгээрээ өөрийгөө цааш сурж ахиулахын тулд өөрийн судалж мэдсэн зүйлээ бататгаж сайн инжинер техникчийн ажилтан болохыг өөрийнхөө зорилго болгосон.

Миний зорилт бол инжинер техникч болохийг өөрийнхөө зорилт болгосон.

Би инжинер техникчийн ажилтан болохыг тулд өөрийн гэсэн зорилттой байх ёстой.

Үүнд:

Цагийг зөв ашиглах

Тооцоо хийж

Хүмүүс удирдан зохион байгуулах чадвартай

ХАБЭА зааварчилгааг ямар ажил хийж байгаад тохируулан өгөх

Эхлэл хэсэг

  • Оршил
  • Зорилго
  • Зорилт

Гол хэсэг

  • Аж ахуйн нэгж,байгууллагын товч танилцуулга
  • БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНД
  • ДАГАЖ МӨРДӨХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТ
  • Барилгын талбайн даамлын үлгэрчилсэн дүрэм “УББ 12-204-01”
  • Ажилын тухай

Төгсгөл хэсэг

  • Дүгнэлт

Шаварийн ажилийн технолги

Үүнд:

Барилгын талбайн даамлын үлгэрчилсэн дүрэм “УББ 12-204-01”

Шаварын ажилыг хийхийн өмнө аюулгүй нь ажилгааны зааварчилгаа авч

Дараа нь гадаргууг бэлтгэнэ Үүнд: Дуу ба Дулаан тусгаарлах гадаргууг бэлтгэх

Хашлага бүтээцийг Дуу ба Дулаан тусгаарлах зорилгоор төрөл бүрийн материалийг хэлнэ

Жишээ :

Конкреволл систем нь дэлхийн олон улсад өргөн тархсан эрчим хүчний хэмнэлттэй барилгын дэвшилтэд тенологи бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд зориулж, дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайн байхаар зохион бүтээсэн барилгын хавтангийн дэвшилтэт технологи юм. Конкреволл системийн технологи нь барилгын төмөр бетон хийц дээр тулгуурласан технологи бөгөөд хэвтээ, босоо, хөндлөн 3 чигт арматурчлагдсан хөөсөнцөр дулаалгатай цутгамал хана юм.

Системийн давуу тал

1.Дулаан тусгаарлалт өндөртэй

2.Газар хөдлөлтөд тэсвэртэй

3.Дуу чимээний тусгаарлалт сайтай

4.Гал тэсвэрлэх чадвартай

Дан болон давхар хавтангийн дулаан тусгаарлах чадвар нь маш өндөр. Давхар хавтангийн дулаан дамжуулах эсэргүүцэл маш сайн дээрх зурган дээрх тооцоог үзнэ үү.

Ижил баллын хүчтэй газар хөдлөлтийн нөхцөлд туршихад конкреволл системээр барьсан барилга нь уламжлалт аргаар барьсан барилгаас 20 –н хувиар бага хэвтээ  хэв гажилтадордог болох нь батлагдсан.

Тусгай цавуугаар нааж бэхлэгчтэй хадаасаар хашлага бүтээцэд хөдөлгөөнгүй тогтооно

Шаваасны 2-р үеийг татаж дуусгав.

Грунт буюу хөрсжүүлэлт хийж обой наахад бэлэн болгов.

Зургын дагуу обой нааж гүйцэтгэв.

Эмульсийг өнгөлгөөний үеийхийг хийж дараа нь обой наасны дараа буюу айл орохын өмнө 2 үеийг хийсэн.

Даамал нь байгууллага, аж ахуйн нэгжийн захиргааны өмнө өөрийн ажилыг бүхэлд нь хариуцаж ажилаа тайлагнах.

3.1. Барилгын зураг, төсөл, техникийн бусад баримт бичгийг нарийвчлан судалжажилах хүч, материалын нөөц, машин механизм, тээвэрийн хэрэгсэлийн хангамж ашиглалт, байршилтын зохистой бүтэц, харилцан уяалдаатай ажилгаанд тулгууралсан инженерийн бэлтгэлийг ажилын дэс дараалал, технологийн шаардлагад нийцүүлэн хангах.

3.2. Үйлдвэрлэлийг шуурхай төлөвлөлт, ажил хэрэгч удирдалга, зохион байгуулалтаар хангах дотоодын хяналтыг тууштай хэрэгжүүлэх.

3.3. Барилга байгууламжийг баталгаажсан үураг төсөл, барилгын нором, дүрэм, стандартыг хатуу мөрдлөг болгон захиалагчтай гэрээгээр тохирсон хугацаанд нь багтаан чанартай барьж ашиглалтад оруулах.

3.4. Буруу буюу дутуу ажилыг тогтоосон хугацанд гүйцээлгэж, ажилын явцад илэрсэн дутагдал, зөрчил, доголдолыг шуурхай арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахын хамт, хяналтын албадаас гаргасан акт, техникийн дүгнэлт, албан шаардлагын биелэлтыг зохион байгуулж, үр дүнгэ тайлагнах.

3.5. Угсарлтын ажилын явцад зураг, төсөлийн төлөвлөлт, хийц, эдэлхүүн, хэрэглэх материалд тодотгол, өөрчлөлт хийлгэх зайлашгүй шаардлага бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан ажилын саатал гарах болзошгүй тохиолдолд захиалагчтай зардалын талаар тохиролцож зохиогчийн хчналт хийлгэх.

3.6. Гудамж талбай сэтлэх, мод цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулах, гол усны гольдролыг өөрчлөх түр хугацааны материалын олборолт хийх зэрэг нөхөн сэргээх ажилыг шуурхай.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. Монгол Улсын стандарт MNS 4969:2000

Үйлдвэрлэлийн тоног төхөөөрөмжийн аюулгүй ажиллагаа, Ерөнхий шаардлага. Монгол Улсын стандарт MNS 4930:2000

Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага, Монгол Улсын стандарт MNS 4931:2000

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуй, ажлын тусгай хувцас-Ерөнхий шаардлага. Монгол Улсын стандарт MNS ISO13688:2000

Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. Монгол Улсын стандарт MNS 5079:2001

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Өргөх зөөх ачааны массын дээд хэмжээ. Монгол Улсын стандарт MNS 4970:2000 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;

3.1.2.“хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг;

3.1.3.“хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг;

3.1.4.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг;

3.1.5.“үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг;

3.1.6.“үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг;

3.1.7.“ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг;

3.1.8.“эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг;

3.1.9.“ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;

3.1.10.“хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг;

3.1.11.“тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;

3.1.12.“нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;

3.1.13.“хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;

3.1.14.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг;

3.1.15.“ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг;

3.1.16.“үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг;

3.1.17.“хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг;

3.1.18.“үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг;

3.1.19.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг.

Барилгын талбайн даамлын удирдалга дор уг барилга дээр ажиллаж байгаа инженер-техникийн ажилтан, ажилчдад түүний өгсөн үүрэг даалгавар, зааварчилгаа, зөвлөмж биелүүлэх шийдвэр болно.

Даамал мэргэжилийн талаар дараах техникийн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байвал зохино

Үүнд:

-Барилгын болон хийц хэсэгийн угсаралтын зураг, төсөв, нэгжийн норм үнэлгээ, альбом каталогийг бүрнг ашиглаж чаддаг байх.

-Барилгын хийц хэсэгийн угсаралт, технологийн дараалал, ажилын чанарын үндсэн шаардлагууд, техникийн нөхцөл, БНбД-ийг хэрэгжүүлж геодизийн болон бусад хэмжин шалгах багжийг бүрэн ашиглаж, хэрэглэж чаддаг байх.

-Барилгын ажилд хэрэглэгдэх үндсэн нэр төрөлийн хүнд, хөнгөн машин, механизм, тоног төхөөрөмжийн зориулалт, хүч чадал, ажилах журам, тэдгээрийг ажилуулах аюулгүйн техникийн дүрэм зааварыг мэддэг байх.

-Барилгын материал,хийц хэсэгийг хүлээн авах, тээвэрлэх, хурааж хадгалах талаар стандартын шаардлага технологийг мэддэг байх,

-Барилгын салбарт мөрдөгдөж байгаа хууль эрхийн акт, баримт бичиг, тогтоол, тушаал шийдвэрийн холбогдох заалтыг мэддэг, хэрэгжүүлдэг байх.

-Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техник ажиллагаа, галын аюулгүйн дүрэм, зааварыг мэддэг байх.

-Барилгын үндсэн мэргэжилийн төрөл бүрийн ажилыг технологийн дагуу хийлгэх мэдлэг чадварыг эзэмшсэн байх.Барилгын талбайн даамал нь дор дурьдсан үүрэгтэй

Шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт:

Шал болон ханы плитаг нааж 00 өрөөний гоёлийн мозайкийг нааж бэлэн болгов. Нийт 1 айл нь 2 00 өрөөтэй энэ 6.1 ба 4.1м2 хэмээжтэй 1 плита нь 60х30 хэмжээтэй бөгөөд 6.1 м2 өрөөнд 79 ширхэг плита 4.1м2 өрөөнд 45ширхэг плита орсон.

Плитаг наахдаа зориулалтын цавуугаар нааж гүйцэмгэв

мозайкийг наахдаа гоёл чимэглэлийн дагуу султуурын ар талд хийж илүү гарах хэсэгийг тайрж авав.

Дүгнэлт

Керамик хавтанцар

Цементэн хавтан/шинэ хавтан

Цайрдсан цемент хавтангийн шруп

Шилэн хөвөн

Харандаа

Хавтанцарын цавуу

Шүдтэй хүрз

Хавтанцар зүсэгч

Хавтанцарын бахь

Зуурмаг

Резин хусуур

Алчуур

Цэвэр усны хувин

Зүсүүрийн хутга

Бригадын ахлагч гадаргууд хэрхэн шаваас хийж байгааг сургаж дадлагшуулж инжинерт шалгуулж байв.

Гипсэн таазанд шаваасны ажил хийв Хийхдээ эхлээд залгаасанд наалт нааж нүхэлсэн хэсэг болон залгаасыг каннапаар дүүрэгч өгөв.

Дам нуруу шаваасдаж байх үеийн зураг.

Зүлгүүр хийж байх үеийн зураг. Зүлгүүр хийхдээ маск болон гэрэлийн тусламжтай өө сэв болон алдааг өв тэгш болгоно

Дадлагын хугацаанд барилгын талбай дээрхи ажил, үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар өөрийн гэсэн ойлголт зохих ёсны мэдлэг барилгын ажилын тодорхой хэмжээний туршлагатай боллоо. Ийнхүү барилгын салбарын тухай өөрийн ойлголтоо цаашдаа сурч мэдэх гэсэн чин хүсэл эрмэлзэлээ цаашдын сурлага хөдөлмөр дээр нэмэн сургууль болон хамт олноо манлайлана.

Няравын туслахаар ажиллахдаа 9 ба10 сарын эцсийн тайлан материалыг хүлээж авах хүмүүст яаж материалыг зүй зохиостой өгөх талаар сурж мэдсээн.

Зурагтны ар талын чулуун мозайкийг хийж гүйцэтгэв.Хийж гүйцэтгэхдээ голцуу силиконоор хийв.

Нүдэн гэрэл суулгав.Энэ гэрэл энэ зэрэгцээ холбогдоно.

Гарнизийг хийхдээ амсарыг тааруулж силиконоор тогтооно.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi