Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Хүндийг хэмжих эртний нэгж
1ин≈119,363кг
1дан≈59,681кг
1жин≈596,816г
1лан≈37,301г
1цэн≈3,7301г
1 пүү=16,38 кг
Атга=12
1 фун=0.373г
1 лий=37.301мг
1 ху=3.730мг
1си=0,373мг
хэмжээтэй тус тус тэнцэнэ.
Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийн хэмжих нэгжийг ин, дан, жин, лан, цэн гэдэг.
Эдгээрийг кг-тай харьцуулбал:
Уламжлалт цаг хугацааны хэмжүүр
Монгол хүн жилийн дөрвөн улиралд тохируулан нараар цагийг хэмжиж, ажил үйлсээ бүтээдэг байв. Жишээлбэл, бага үд юмуу , их үдэд хонио саана. Үүр гэгээрэх нар тоонын цагирганд юмуу уулын оройд тусахад үнээгээ саах , адуу малаа бэлчээх. Нар хананы толгойд тусахад хашаа хороо, өтөг бууцаа янзлах үд хэвийх, нар баруунаа ташихад малаа услах хужирлах нар мандах, нар хөөрөхөд гүүгээ саах гэх мэтээр цагийг нарийн баримталж ашиглаж байв. Монголын цаг нь гадаах болон гэрийн гэгээгээр баримжаалсан наран цаг байжээ.
Уртыг хэмжихдээ хүний бие, гар хөлийн хэмжээг ашиглах, малын биеийн хэмжээтэй дүйлгэх, хүн, малын тодорхой хугацаанд явах замтай харьцуулах, өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлтэй жиших үндсэн аргыг хэрэглэж байжээ. Монгол хүний биеийн дундаж өндрийг 165-170 см буюу 168 см гэж үзэж, гар, хөлийн уртаар хэмжих нэгжийг тогтоожээ.
Шингэн зүйлийг хөхүүр, тогоо, гүзээ, хувин, данх, домбо, шанага, аяга, тагш, халбага зэрэг сав суулга, мөн гарын алганы хонхор зэрэг зүйлсийн багтаамжаар, бутархай зүйлийг шуудай, атга, чимх гэх мэт зүйлсээр илэрхийлдэг байсан.
Монголчуудын өргөн хэрэглэгдэж байсан уламжлалт хэмжүүрийн зарим нэг нь нийгэм, түүхийн хөгжлийн эрхээр цөөн төдий хэрэглэгдэж хэрэглээнээс гарсан ч ихэнх хэмжүүр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Mанай ард түмний олон зуун жилийн амьдралаас урган гарсан, өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж ирсэн олон төрлийн баялаг хэмжүүр бий.
Монголчуудын уламжлалт уртын хэмжүүр
Монголчуудын уламжлалт хүндийн хэмжүүр
Монголчуудын уламжлалт шингэний хэмжүүр
Монголчуудын уламжлалт цаг хугацааны хэмжүүр
1.Луу цаг-нар мандах 7.40-9.40
2.Могой цаг-нар хөөрөх 9.40-11.40
3.Морь цаг-үд дунд 11.40-13.40
4.Хонь цаг-үд хэлбийх 13.40-15.40
5.Бич цаг-нар орохын өмнө 15.40-17.40
6.Тахиа цаг-нар орох 17.40-19.40
7.Нохой цаг-үдэш бүрийд 19.40-21.40
8.Гахай цаг-од гарсан хойно 21.40-23.40
9.Хулгана цаг-шөнө дунд 23.40-01.40
10.Үхэр цаг-шөнө дундын хойно 01.40-03.40
11.Бар цаг-гэгээ шарлах 03.40-05.40
12.Туулай цаг-үүр цайх 05.40-07.40
гэж тоолдог уламжлалтай