Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Байгальд хоёр төрлийн нуклейн хүчил байдаг. Энэ бол ДНХ-(дезоксирибонуклейны хүчил) ба РНХ- (рибонуклейн хүчил) юм.
НУКЛЕЙН ХҮЧЛИЙН БҮТЭЦ
РНХ
Рибонуклеиний хүчил буюу РНХ нь полимерыг бүрдүүлдэг олон нуклеотидуудаас бүрдсэн нуклеиний хүчил юм.Нуклеотид бүр нь азотлог суурь, рибозын чихэр, фосфатаас бүрэлддэг.
ДНХ
Деоксирибонуклейны хүчил (ДНХ)нь мэдэгдэж буй бүх амьд организмуудын өсөлт хөгжилт, ажиллагаанд ашиглагддаг генетикийн заавруудыг агуулсан нуклейны хүчил юм.
Нээлт , туршилт
Нуклеиний хүчлийг анх 1868 онд Иоганн Фридрих Мишер (1848-1895) нээсэн. Тэрээр үүнийг бөөм (nucleus) дотроос олсон учраас 'нуклеин' гэж нэрлэжээ. Сүүлд нь бөөмгүй прокариот эсүүд мөн нуклеиний хүчлийг агуулдгийг нээн илрүүлжээ.
Эцэст нь Северо Очоа РНХ-г нээж 1959 онд Анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртсэн. 1964 онд Роберт В. Холлей хөрөнгөний РНХ 77 нуклеотидуудын дарааллыг илрүүлсэн бөгөөд Холлей 1968 онд Анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртжээ. 1976 онд Гентийн их сургуульд Вальтер Фиерс болон түүний баг MS2 бактериофагийн РНХ-ийн нуклеотидын дарааллыг бүрэн тодорхойлсон.
Нэг төрлийн РНХ нь ДНХ болон рибосом гэгддэг уургийн нийллэгжилтийн хооронд мэдээлэл илгээгч маягаар ажилладаг бол харин бусад нь уургийн нийллэгжилтэнд ашиглагдах амин хүчлүүдийн молекулуудыг зөөх замаар ажиллаж рибосомуудын бүтцийн голлох хэсгүүдийг бүрдүүлдэг ба эсвэл идэвхтэй генүүдийг өөрчилдөг байна.
Торбёрн Касперсон, Жеан Бражет, Жак Шултц нарын хийсэн туршилтууд дээр үндэслэн 1939 оноос хойш уургийн нийллэгжилтэнд РНХ-ийн үүрэг буйг таамаглаж ирсэн байна. Губерт Шантрен рибосом дахь уургуудын нийллэгжилтэнд РНХ нь мэдээлэл илгээгчийн үүрэг гүйцэтгэдэг болохыг гаргаж тавьсан.
Химийн хувьд ДНХ нь нуклеотид хэмээх энгийн нэгжүүдээс бүрдсэн, эстерийн холбоогоор холбогдсон чихэр болон фосфатын нэгдлээс бүрдсэн нуруу бүхий хоёр урт полимероос тогтдог. Эдгээр хоёр хэлхээ нь бие биетэйгээ параллел боловч чиглэл нь эсрэг оршидог. Чихэр бүрт дөрвөн төрлийн молекулуудын нэг нь холбогдсон байх ба эдгээрийг сууриуд гэдэг.
ДНХ ба РНХ-ийн үүрэг
ДНХ
РНХ нь ДНХ-тэй тун төстэй боловч цөөн хэдэн бүтцийн чухал ялгаагаар ялгагддаг. РНХ нь ихэвчлэн ганц хэлхээтэй бол ДНХ нь ихэвчлэн хос хэлхээтэй байдаг. РНХ-ийн нуклеотидууд нь рибозуудыг агуулдаг бол ДНХ-ийнх дезоксирибозуудыг (хүчилтөрөгчийн нэг атом дутуу рибозын төрөл) агуулдаг.
ДНХ-ийн молекулуудын гол үүрэг нь удаан хугацаанд мэдээллийг хадгалдаг ба энэ нь эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тухайлбал протейнууд болон РНХ-ийн молекулуудыг угсрах заавруудыг агуулдаг учираас ДНХ-г ихэвчлэн барилгын план зургуудын цуглуулгатай адилтгаж болдог.
РНХ нь Дезоксирибонуклеиний хүчил (ДНХ)-ээс генетикийн мэдээллийг уургуудад хөрвүүлэх процесст хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг.