Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Монголчууд гал голомтоо хаан эцэг, хатан эхийн голомтыг таслуузай хэмээн эрхэмлэдэг. Голомт гэдэг нь “ гал голомт” гэсэн утгатай. Гал ариуны, мөнх тэнгэрийн бэлгэдэл. Монголчууд гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын хоорондуур оруулдаг байсан ба эдүгээ ч хүн нутаглуулагсад болон уналга, ачлагыг нь мөн ингэж ариулдаг заншил хэвээр байна. Голомт гэдэг бол нэг овог юм уу нэгэн удам угсааны залгамжийг хэлдэг. 1695-оноос өмнө халх монголчууд хэрээ хушуугүй тотготой, голдуу дөрвөн хасагтай ган тулганд галаа бадраадаг байжээ. Тулганы хаяагаар нь хог тарих, галдаа нохойн баас, шувууны сангас, сонгино, саимсаг, хог, үсний сэв оруулах, мэсээр төнхөх дор явдал,мөр самуурна гэдэг. Гал уруу нулимах, захад мод түлээ хагалах, гал дээгүүр алхахыг цээрлэдэг. Галаа баясган.хүнс гаргаад нуглуур, тогоо нэрээд архи, шар тос, өөх, шинэторго дурдамын өөдсийг дээжлэн өргөдөг. Тэнгэрийг нь ариулахболбол галдаа бор давс өргөдөг. Галын тэнгэр, хоол гурав савхдах, мах гурав огтлоход хүртэл горьддог гэдэг.
Айлдах энэрэхийн эрдэм хотол төгссөн
Амирлангуй догшин элдэв хувилгааныг үзүүлэгч
Асралт гал тэнгэр нөхөд лүгээ сэлтийг
Ариун тахил өргөхийн тулд энд урин залмуй
Энэлгэт орчлонгийн амьтан бүхний
Эрсэн хамаг тусыг бүтээсүгэй хэмээн
Эрт цагт айлдсан тангаргаа дурдаж
Эдүгээ энэ орноо өөд болон соёрх
гэж айлтгаад өвчүүн дээрээ есөн хүж ноцоон хатгаад тулганы өмнө тавьж архи, амсыг тулганы дөрвөн зүгт тавиад мөргөл үйлддэг.
гал тахих ёс
Үдшийн цагаан гэгээ тасарч, эхний од гармагц гэрийн эзэн хэт цахин гал гаргамагц гэрийн эзэгтэй сэвж хөгжөөн галаа ноцооно. Гэрийн эзэн цартай өвчүүг хоёр гардан авч үүдний дотор талд дэвссэн гал руу хандан тэнгэрийн билгүүн дүрсийг дүрслэн өгүүлж гал тэнгэрийн заллага айлтгадаг.
Гал голомтын хориг цээр
Галаар ариутгахуй
Монголчууд эртнээс галыг харанхуй хүйтнийг хөөн гэрэл гэгээ, халуун дулааныг авчрагч гэж эрхэмлэн шүтэж байснаас гадна галыг ариуны бэлгэдэл болгож ирсэн. Бие, эд хогшилд шингэсэн муу юмыг зайлуулж ариутгахдаа асаасан галын хоорондуур гарах, гал тойрон эргэх, гал дээгүүр гарах зэрэг ариутгах ёс бий.
Гал голомт залгамжлах ёс
Үр хүүхэд өсч, нас бие гүйцсэн хойно гэрлэж, аав ээжээс тусдаа амьдралаа зохиох нь жам ёсны хэрэг. Монгол заншлаар шинэ айл гэр болж голомтыгн галаа асаахдаа өөрсдөө шинээр гал асаах буюу айлаас гал авдаггүй, харин заавал хүүгийн эцгийн гал голомтоос гал залган авч асаадаг
Гал голомтоо дээдлэхүй
Монгол заншлаар өрх гэр бүхэн өөрийн гал голомттой бөгөөд гал голомт бол айл гэрийн үндэс юм. Эртнээс Монгол хүн гал голомтоо ихэд дээдэлж, галаа тахин, ариун дагшин авч явахыг эрмэлзсээр ирсэн. Шинээр өрх тусгаарлахад эцгийн гал голомтоос гал таслан авч, шинэ гэрийн гал голомтыг бадраадаг бөгөөд харин отгон хүүг голомт залгах үр гэнэ.