Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
1966 онд судлаач B.Hall Дауны синдромтой олон хүүхдийг судалж 10 шинж тэмдгийг хамгийн чухал гэж онцлоод тэдгээрээс 4-5 нь илэрсэн тохиолдолд уг өвчний оношийг баттайд тооцож болно гэж үзжээ. Үүнд: 1.Өргөн хавтгай нүүр 90%
2.Морогийн реплекс¬гүйдэл 85% 3.Булчингийн сулрал 85%
4.Нүдний гадна өнцөг дээшээ ташуу 80%
5.Хүзүүний илүүдэл арьс 80%
6.Үеүд хэтэрхий хөдөлгөөнтэй 80% 7.Аарцаг ясны хэлбэр алдагдал 70% 8.Чихний хэлбэр алдагдал 60% 9.Чигчий хурууны муруйлт 60% 10.Алганы хөндлөн судал 45% гэж тодорхойлжээ.
Оюуны хомсдолтой, бие эрхтэний гажигтай төрдөг нэгэн эмгэгийг 1866 онд Английн физикч Жон Лангдон Даун оюуны хомсдолын бусад эмгэгээс ялган авч, биеэ даасан тусдаа өвчин гэдгийг нь баталж судалгаа хийж эхэлсэн байна. Анх Дауны синдромыг “Монголойд” гэж нэрлэдэг байв.
1959 онд Францын генетикч Лежен, Турпен, Готье нар уг өвчнийг нарийвчлан судласны үндсэн дээр хромосомын өөрчлөлтөөр үүсдэг болохыг нь тогтоосон ажээ.
Дауны синдромтой хүний дагз нь хавтгай байх бөгөөд богино гавалтай, нимгэн гавлын ястай, хамрын ясны хөгжил тааруугаас үүдсэн навтгар хамартай, хавчиг духтай, хавтгай нүүртэй, нүдний гадар өнцөг дотор өнцгөөс дээр байрлалтай байхаас гадна нүдний доод өнцгийн дээд зовхи доод зовхио дарсан байдалтай байдаг ажээ.
Дауны 120 гаруй онцлог шинж тэмдэг байдаг. Дауны хам шинжтэй хүүхдийн олонхид нь эдгээр шинжүүдийн зөвхөн 6-7 нь л илэрдэг байна. Мөн Дауны синдромтой хүүхэд илэрхий дутуу бойжилттой, жин багатай төрдөг ба эрүүл хүүхэдтэй харьцуулахад биеийн жин нь 400-500гр дутуу байна.Цаашдаа үеийнхнээсээ хоцорч, насанд хүрсэн өвчтөн эрүүл хүний дундаж өндрөөс даруй 20см намхан байна.
Дауны синдромын бүх тохиолдлын 94 хувь нь 21 дүгээр хромосомын мейоз нэгийн хуваагдлын үед тус хромосом салаагүйн улмаас үүсгэгддэг байна. Энэ нь эхийн настай шууд холбоотой байдаг ажээ. Тухайн эхийн нас нь ахих тусам хромосомын үл хуваагдал улам их нэмэгддэг байна. 35-аас дээш насны эхчүүдийн 50 төрөлт тутмын нэг нь дауны синдромтой төрдөг ажээ.
• Дауны синдромын 4-5 орчим хувь нь транслокациар үүсэх хромосомын трисом юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хос 46 хромосомын 21 дүгээр хромосом нь өөр нэг хромосомтой нийлж хувиралд ордог.Энэхүү тохиолдол эцэг, эхээс нярайд удамшиж болохоос гадна шинээр үүссэн байж болдог байна.
Дауны синдромын 2-3 хувь нь хүнд байх 46 хос хромосом дээр нэмэгдэж өөр нэг хромсом үүссэн байдлаар илэрдэг . Энэ тохиолдолд эмнэлгийн ямар нэгэн шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол өндөр байдаг юм.