Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

МОНГОЛ УЛСЫН

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Агуулга

- Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?

- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

- Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл

- Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлж болох хүчин зүйл

- Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах зарчим

- Үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсгүүд

Үндэсний аюулгүй байдлыг хангах зарчим

- эх оронч үндэсний үзлийг дээдлэх

- төр иргэний хамтын ажиллагаа

- аюулгүй байдлын бодлого цогц байх

- Мэдлэгт суурилах

- бодитой хандах

- даяаршлын хүчин зүйлийг харгалзах

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ ?

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд

"Үндэсний язгуур ашиг сонирхол"-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

Монгол Улсын Yндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын цэргийн номлолыг Монгол улсын Их Хурлын 1994 оны 56 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтаар батлан мөрдөж байгаад олон улсын байдал, шинжлэх ухаан техникийн хөгжилийн хандлагтай уялдуулан Монгол улсын Их Хурлын 1998 оны 56 тогтоолоор Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг батлан үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын цэргийн номлолыг хүчингүй болгосон.

Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсгүүд

Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдсаныг хэлнэ.

Монгол улсын Их Хурлын 2010 оны 48 тогтоолоор Монгол Улсын Yндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлалыг шинэчлэн балтаж, МУИХ-ын 1994 оны 56-р тогтоолыг хүчингүй болгосон.

Эдийн засгийн аюулгүй байдал гэж дотоод нөөц бололцоогоо ашиглан нөхөн үйлдвэрлэл явуулах, ард түмнийхээ хэрэгцээг хангах, тусгаар тогтносон байдлаа бэхжүүлэх эдийн засгийн чадавхитай байх, шаардлагатай нөхцөлд улс орноо тодорхой хугацаагаар тэтгэж чадах эдийн засгийн бүтэц бүрдсэн байдлыг хэлнэ.

Одоо аюулгүй байдалтай холбоотой Монгол Улсын Yндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлал, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, 2001 онд Монгол улсын Их Хурлаар батлагдсан Монгол улсын Yндэсний аюулгүй байдлын тухай хууль гэсэн гурван үндсэн баримт бичгийг мөрдөж байна.

Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал гэж Монгол Улсын Үндсэн хуулиар бататгасан төр, нийгэм-эдийн засгийн тогтолцоо, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд, түүнчлэн хүний эрх, эрх чөлөө баталгаажсан байдлыг хэлнэ.

Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал гэж бие хүн өөрийн хийгээд эх орон, ард түмнийхээ ашиг сонирхлын төлөө биеийн болон оюуны хүч чадавхиа бүрэн зориулах, олон улсын гэрээний дагуу хүний эрхийн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүрэг хэрэгжих нөхцөл бүрдсэн байдлыг хэлнэ.

1.Монгол улсын аюулгүй оршин тогтнохын аюулгүй байдал

2. Эдийн засгийн аюулгүй байдал

3. Нийгэм төрийн аюулгүй байдал

4. Иргэний эрх, эрх чөлөөний аюулгүй байдал

5. Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал

6. Мэдээллийн аюулгүй байдал

7. Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал

8. Хүн ам удмын сангийн аюулгүй байдал

9. Экологийн аюулгүй байдал

Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал гэж өөрийн орны экологийн өвөрмөц нөхцөлд технологи болон мэдээлэл судалгааг улс орныхоо хөгжилд ашиглах, шинжлэх ухааны үндэсний чадамжийг дээшлүүлэх, оюуны үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хангасан нөхцөл байдлыг хэлнэ.

"Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа" гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ.

Мэдээллийн аюулгүй байдал гэж төрөөс улс орны дотоод, гадаад бодит байдлыг зөв үнэлж, оновчтой шийдвэр гаргах Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллээр төрийн байгууллага, ард иргэд хангагдсан Монгол Улсын талаар гадаадад мэдээлэл тархах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ. Мэдээллийн эрх чөлөө нь ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх нэн чухал хэрэгсэл мөн.

Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэж монгол түмэн, монгол төр оршин тогтнож, хөгжихийн үндэс болсон үндэсний хэл бичиг, түүх, соёл, зан заншил хадгалагдах, монгол хүн ард үүрд оршин амьдрах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.

Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэж Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байлыг хэлнэ.

Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс

Олон улсын аюулгүйн байдлаас голлон хамаарна. Монгол улсын үндэсний аюулгүй байдал нь олон улсын аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд түүнээс шууд хамаарна гэсэн үг юм.

Улс төрийн орон зайн хувьд

- дэлхийн

- бүс нутгийн

- салбар бүс нутгийн

Гадаад хүчин зүйлс

Дотоод хүчин зүйлс

Нийгэм, улс төр, зохион байгуулалт, эдийн засаг, дипломат, цэрэг тагнуул, хууль зүйн аргаар дангаар буюу олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хангана.

Дотоод орон зайгаар нь.

- улсын

- бүсийн

- аймагийн

- нийслэлийн

- сум нутгийн

Сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлс

Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлийг

шинж чанарын үүднээс:

- обьектив

- субьектив

учруулах аюулын магадлалаар:

- бодит

- болзошгүй

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi