Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилт нь бохирдолтын хэмжээ аль хэр байгаа, ямар төрлийн зүйлээр бохирлогдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг байна. Манайд хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай болж байгаа билээ.
Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг ажээ.
Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйтүүлэх хор уршигтай. Тиймээс нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Гэр хорооллын айлуудыг орон сууцны айл шиг шугамд холбож угаадас бохироо хөрс рүү асгадаггүй болгох нь хамгийн тохиромжтой шийдэл юм.
Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байгаа гэвэл та итгэх үү. Нийслэл хотын хэмжээнд химийн хорт бодис ялгаруулдаг 700 гаруй үйлвэр, компани байдаг аж. Улаанбаатр хотын хэмжээнд азот, цианит натри, хлор, бром зэрэг хүнд хортой элементүүд орон зайн хувьд хэлбэлзэлтэй байдаг гэх. Гагцхүү ингэж тархсан нь хөрсний бохирдлын хүрээг тэлэх гол зүйл болдог аж. Тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй бохирдол үүсгэгч нь нийслэл хотын хэмжээнд 43,7 микрограмм байдаг бөгөөд Судалт төв, Да хүрээ зах, Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг орчим зарим газраар 3-4 дахин их байгаа юм. Улаанбаатар хотын хөрсөн бүрхэвч маш хүчтэй элэгдэл эвдрэлд орсон, ургамал бүрхэвч талхлагдсан, хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан байна. Улаанбаатар хотод хөнгөн болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл төвлөрсөн, бага оврын уурын зуух ба ердийн галлагаат зуух, автомашины тоо эрс нэмэгдэж байгаа зэрэг нь хотын хөрсний бохирдолын голлох эх үүсвэр болж байна.
Усны чанарын ангилал
Гол мөрний усны цэврийн зэргийг голын усны чанарын индексээр илэрхийлэнэ. Энэхүү индекс нь аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар жинлэгдсэн бодисын усан дахь агууламжийг усны чанарын стандартад заагдсан зөвшөөрхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 баллаар дүгнэж үнэлнэ. Усны чанарыг дараах зэрэглэлд хуваадаг. Үүнд:
• 1-р зэрэг маш цэвэр /5-7 балл/
• 2-р зэрэг боломжийн цэвэр /8-12 балл/
• 3-р зэрэг бага бохирдолтой /13-17 балл/
• 4-р зэрэг бохирдсон /18-22 балл/
• 5-р зэрэг маш бохирдсон /22-оос дээш балл/
Манай орны гол мөрөн бүхэлдээ 1-3-р зэрэгт хамрагдаж байна.
Хөрсний бохирдол:
“Хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс нэмэгдлээ”, “Хүнд металлын агууламж хэтэрсэн байна”. Иймэрхүү мэдээлэл хэвлэл мэдээллийн сэдвийг чимсээр удлаа. Улаанбаатар хотын хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн байдаг ажээ. Газрын хөрс нь гадны үйлчлэлийг эс тооцвол өөр ямар ч нөхцлийг үл ажран байрандаа байж, нэвчсэн бохирдуулагч бодисуудыг өөртөө шингээх чадвартай онцлог тогтолцоо юм. Хот суурин газрын хөрсийг бохирдуулагч нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, нарийн ширхэгтэй үнс, шороон тоосонцор, хог хаягдал, бохир шингэн зүйлс байдаг. Хэдийгээр бид олон улсын конвенцид нэгдэн орсон ч хотын удирдлагаас ч, төр, засгийн зүгээс ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрчээ.
Усны бохирдолт гэдэг нь ямар нэгэн бодис усанд орсноос байгалийн унаган төрхөд нь сөрөг нөлөө илрэх явдал юм. Органик ба эрдсийн бохирдлоор бохирдсон ус орно.
Усны биологийн бохирдуулагчдад: патегон бактери, шимэгч хорхой, вирусыг хамруулдаг.
Химийн бохирдуулагчдад: нитрат, хартугалга, мишьяк, цацрагт идэвхт нэгдлүүд ордог.
Физик бохирдуулагчид түгээмэл хэлбэр нь дулаан усны температур хэдэн хэмээр нэмэгдэхэд өөрчлөлт ордог. Жишээ нь: усан дахь ургамал, загас мөхөлд хүрэх магадлалтай.
Бохир усыг гарал үүслээр нь 3 төрөлд хуваадаг.
Ахуйн бохир ус: олон нийт, орон сууц, үйлдвэр аж ахуйн газарт тоноглогдсон угаагуур, шүршүүр, онгоц, суултуур болон бусад сан техникийн төхөөрөмжүүдээр дамжин гарах бохир ус.
Үйлдвэрийн бохир ус: үйлдвэрийн төрөл бүрийн технологит ашиглагдсан ус. Үйлдвэрийн технологийн хэрэгцээ болон хэрэглэж байгаа түүхий эдээс хамааран гарч байнаа усны бохирдлын хэмжээ харилцан адилгүй байна. Эдгээрийг дотор нь бохирдсон ба бохирдоогүй гэж ялгана.
Бохирдоогүй ус гэдэг нь: Техникийн хөргөлтийн системд хэрэглэгдсэн ус байх бөгөөд энэ нь зөвхөн халсан байдаг тул цэвэрлэлгүйгээр шууд усан санд /зөвшөөрөл/ эсвэл үерийн усны сувагт хаяж болно. Мөн техникийн хэрэгцээнд эргүүлэн ашиглаж ч болдог.
Хур тунадасны ус: Бороо, хайлсан цасны ус барилгын дээвэр, зам, талбай, гудамж дээр бууж түүн дээрх бохирдлыг авч урсан хамж үүссэн усыг энэ төрөлд хамааруулна. /үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр буусан хур тунадас нь түүний бүхий л бохирдлыг хаман урсдаг учир үйлдвэрийн бохир ус цэвэрлэдгийн адил цэвэрлэх шаардлагатай байдаг.
Бохир усыг бохирдолтын төрөл, хэмжээнээс нь хамааруулан түүнийг цэвэрлэх янз бүрийн аргуудыг хэрэглэдэг.
Улаанбаатар хотын хөрсний ерөнхий бохирдолтын төвшин Улаанчулуут, Дарь-эхийн хогийн цэг, Хотын цэвэрлэх байгууламж, Нарантуул зах, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчим зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их байж, “хэт их бохирдолттой” зэрэглэлд багтдаг гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн хотын захын хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн гэж үзэж болохгүй. Учир нь хотын төв хэсгийн газар бүхэлдээ хотын дундаж дэсвгэр агууламжаас 3-8 дахин (Zc = 3.0-8.0) их буюу “бохирдолттой” гэсэн зэрэглэлд багтаж байна.
Монгол орны усны бохирдолт
Монгол орны усны нөөцийг “Сав газрын зөвлөлүүдийн анхдугаар чуулган”-ны эмхэтгэлээс үзэхэд Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жил хийсэн судалгааны дүнгээр 608,000 сая шоо метр хүрч байгаа бөгөөд 34,600 сая шоо метр нь гол мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо мутр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр нь газрын доорх усны нөөц тус тус багтана.
Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30,5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35,8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24,6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9,1 хувь нь булаг шанд гол горхины уснаас авч хэрэглэж байна. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад, Монгол орны цэнгэг усны нөөц хүний үйл ажиллагааны нөлөөлөлд бага өртсөн ч томоохон, хот суурингуудын орчимд усны бохирдол, хомсдлын талаар их ярих болж.
Шинээр үйлдвэр, аж ахуйн газрууд, усан цахилгаан станц, уул уурхайн үйлдвэр зэрэг томоохон барилга байгууламж барьж байгуулахтай холбоотойгоор манай орны ус, хөрс бохирдсоор байна. Байгаль орчныг бохирдуулагч гол хүчин зүйл нь хүн өөрөө юм.