Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading content…
Loading…
Transcript

1930 онд 40 настай Харланд Сандерс тухайн үед ажиллуулж байсан бензин колонктоо өөрийн тусгай нууц жороор амталсан амтат шарсан тахиагаа анх жуулчидад амтлуулж амжилтын гараагаа эхлүүлж байжээ. Амбан захирагчаасаа цоллуулсан хурандаа цолоор өөрийгөө эрчилсэн тэрээр тэтгэвэрт гарах хугацаагаа 10 жилээр хойшлуулсны үр дүнд Америк болон Канад улсад 600 гаруй ресторантай болсон байв. Өдгөө дэлхийн 130 гаруй оронд өдөрт 12 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар байгаа KFC нь 2013 оны 5 сард Монголын хэрэглэгчиддээ албан ёсоор үүд хаалгаа нээсэн бөгөөд нээгдсэн цагаасаа хойш шунан дурлам амтат шарсан тахианд дуртай хүн бүхний сайшаалыг хүртсээр өдгөө 4 салбараа амжилттай нээнэ үйл ажиллагаагаа явуулж байна.

Даяаршил гэдэг бол дэлхийн улс орнуудын эдийн засаг,нийгэм соёл нь харилцаа холбоо,тээвэрлэлт,худалдааны нэгдсэн сүлжээний тусламжтайгаар нэгдэх үйл явцыг хэлнэ.Глобалчлалийг 1983 онд Америкийн эрдэмтэн профессор Т.Левит тодорхойлохдоо тэрбээр олон үндэстний томоохон корпорациудын үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүний зах зээл дээр нийлж, тэдгээрийн хооронд харилцан хамаарал улам гүнзгийрч буй үйл явцыг томъёолохдоо анх энэ нэр томъёог ашиглажээ.

Фил Найт нь Орегоны их сургуулийн гүйлтийн багт дундын зайн гүйлтийн тамирчин байжээ. Тамирчны хувьд тааруухан байсан ч америк гүйлтийн гутал тун ч тааруухан гэдгийг сайн мэддэг байв. Германы Adidas бол 1960-аад онд бол маш чанартай ч гэлээ дийлэнх хүмүүст дийлэхээргүй үнэтэй байлаа. Ингээд Найт нь байдлыг өөрчлөг америкийн, чанар сайтай гүйлтийн гутал үйлдвэрлэхээр шийджээ. Тэрээр “Blue Ribbon Sports” нэртэй компани байгуулаад судалгаа явуулж эхэлжээ. Ингээд чанар сайтай ч үнэ хямдтай гүйлтийн гутал гаргахын тулд үйлдвэрлэлийг зөвхөн Азид байлгахаас өөр аргагүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Үүний дараа 1964 онд өөрийн түнш Баурманытай хамт тус бүр 500 долларын хөрөнгө оруулалт хийж байгаад Японы “Оницука Тайгер” буюу одоогийн ASICS компанид 300 хос гүйлтийн гутал захиалан хийлгэжээ. Тэгээд японы гүйлтийн гутлаа америкт шууд л ачааны машин дээрээс нь зарж эхэлсэн байдаг. Борлуулалт ч нэмэгдсээр яваандаа японы гутлыг бус харин өөрийн Найк брэндийн спорт загварын гутлыг зардаг компани болсон түүхтэй.

Чөлөөт худалдааны ач холбогдол

Даяаршилын түүхэн замнал

  • Эртний Ромын эзэнт гүрэн (МЭ I-III зуун), 
  • Исламын алтан үе (VI-VIII зуун), 
  • Монголын эзэнт гүрэн (XIII зуун),
  •  Европын колончлол, худалдааны эрин үед (XVI-XVII зуун) даяаршлагдах үйл явц тодорхой хэмжээнд явагдаж байсан гэж үздэг.
  •  Орчин үеийн даяаршлагдах үйл явц XX зууны эхэн үеэс эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Дэлхийн банк, Олон улсын валютын сан байгуулагдаж, үндэстэн дамнасан корпорациудын нөлөө өссөнөөр даяаршилын үйл явц улам эрчимжсэн байна

Монгол улс нь хэдэн зуун сая хүн амтай Европ, Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаалийн татваргүй оруулах болбол тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих нь ойлгомжтой юм. Тэр тусмаа Европын холбоо энэ оноос 10 шинэ гишүүн оронтой болохын 8 нь бидний хуучин түншүүд бөгөөд уг давуу талаас гадна эдгээр оронтой гаалийн худалдаа хийх болбол Монголын бизнесийн хүрээнийхэнд ихээхэн боломж нээгдэнэ.

Нөгөө талаас бид зэс, нолуураа түүхий эдээр нь гаргаж эргээд өндөр үнээр бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийж аль болох эдгээр бүтээгдэхүүнээрээ дагнасан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчийг татах нь чухал билээ. Чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар Монголд Европ, Хойд Америкийн орнуудын хөрөнгө оруулагчдыг татаж, өрсөлдөөнийг бий болгож, ингэснээр хоёр хөршөөсөө хараат манай улсад худалдаа, үйлдвэрлэлийн илүү үр ашигтай нөхцөл бүрдэх боломжтой. Цаашилбал, Монгол улсын экспортын боломж наад захдаа 2 дахин нэмэгдэж, төсвийн орлого 15-30 хувиар өсөх боломж бий гэсэн тооцоо гарсан байна. Мөн эдийн засгийн өсөлт ажлын байрны хангамж эрс дээшлэнэ.

Даяарчлалын нөлөөлөл

Pepsi эсвэл coca cola ууж, hamburger идэж windows эсвэл mac ios үйлдлийн системтэй компьютер дээр ажиллаж, Hollywood-н кино үзэж, англи үгтэй дуу сонсож, Америк маягаар хувцаслаж /жинсэн өмд, богино ханцуйтай подвалк, спорт загварын хөнгөн пүүз, timberland, roshe run/ байгаа бол та аль хэдийнээ даяаршил буюу Америкжилтын нөлөөнд орсон байна.

Глобалчлалыг өдөөж байгаа хүчин зүйлс

АНУ нь дэлхийд соёлоо хамгийн их түгээсэн улс юм.

Өнөөдөр бидний үздэг солонгосын олон ангит кинонууд нь Америкийн телевизийн савангийн дууриудаас үүдэлтэй. Холливудын кино нь дэлхийн нийтэд Америк маягийн хэв маяг, хооллолт, хувцаслалт, үг хэллэг, үйл хөдлөлийг тархахад хамгийн хүчтэй нөлөөлж байна.

Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын валютын сан, тэр бүү хэл НҮБ хүртэл АНУ-ын нөлөө, хяналт, шахалтан дор үйл ажиллагаа явуулдаг. Учир нь энэхүү байгууллагын төсвийн нилээд хувийг гаргадаг юм.

Глобалчлалыг өдөөж байгаа шалтгааны хамгийн эхний хүчин зүйл бол маш их хэмжээний зардал шаарддаг өндөр technology-руу шилжиж буй үйлдвэрлэлтэй холбоотой юм. Дэлхийн бараг бүх аж үйлдвэрийн салбарт ажиглагдаж байгаа нэг зүйл бол үйлдвэрлэлийн арга ажиллагааны шилжилт юм. Жишээлбэл авто машины аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нийт зардлын ердөө 6% нь л хөдөлмөрийн хөлс эзэлдэг бөгөөд үргэлжлүүлэн буурах хандлагатай байгаа аж. Гэр ахуйн цахилгаан барааны хувьд нийт үйлдвэрлэлийн зардлын 5%-г нь хөдөлмөрийн хөлс эзэлж бна.

Даяаршилын эерэг,сөрөг талууд

Эерэг талууд

Сөрөг талууд

  • Экспорт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж, банкны зээлийн боломж өргөжиж, валютын эргэлт нэмэгддэг.
  • Мэдээлэл, технологийн тархалт, интернет сүлжээ асар хурдтай, өргөжин тэлж байна.
  • Даяаршил бол асар их нөөц боломж бүхий дэлхийн зах зээлд орох үүд хаалгыг нээж өгдөг. 
  • Тээвэрлэлт, харилцаа холбооны зардал багассан Хүн болон бараа бүтээгдэхүүн дэлхийн хаана ч очиход зардал, хугацаа алдахааргүй болсон
  • Хүн амын хяналтгүй өсөлт,
  • Xүн амын шилжилт хөдөлгөөн,
  • Байгал орчны бохирдолт,
  • Хууль бус наймаа,
  • Гэмт хэрэг,
  • Терроризмийн өсөлт,
  • Нийтийн соёл,
  • Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч дэлгэрүүлэхийг хүсэгчид ба үндэсний соёл, үндсэрхэг хандлагыг хамгаалагсдын хоорондох зөрчил.

Глобалчлал ба Олон улсын худалдаа

Н.Маралгоо

Б.Ганжаргал

Э.Ану-дарь

Г.Төгөлдөр

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi