Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Анхаарал тавьсанд баярлалаа!

Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим

Олон улсын эрх зүйн зарчмын ойлголт, онцлог

Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим

— НҮБ-ын дүрмийн дагуу Улс орны хооронд хөгжүүлэх найрсаг харилцаа хамтын ажиллагаатай холбогдох Олон Улсын эрх зүйн зарчмын тухай тунхаглал /найрсаг харилцаа хамтын ажиллагааны зарчмуудын тухай тунхаглал 1970 /

— Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны төгсгөлийн акт /Хельсинкийн 1975 оны акт/ д тусгасан.

Үндсэн зарчим нь императив шинжтэй байхаас гадна дараах онцлогтой

Олон улсын эрх зүйн үндсэн зарчим зөрчсөн үйл ажиллагаа олон улсын гэмт хэрэгт тооцогддог онцлогтой. Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим аль нэг нь илүү давамгайлах зүйл байдаггүй ижил түвшинд байдаг. Харин энхийг эрхэмлэхэд чиглэсэн гэх мэт дарааллуулж болдог.

Зарчмыг түгээмэл ба бүс нутгийн, үйлчлэлээр нь ерөнхий ба тусгай гэж ангилдаг.

НҮБ-н дүрэм, НҮБ-ын дүрмийн дагуу тунхаглалд долоон зарчим 1975 оны Хельсинкийн актад гурван зарчим нь тусгагдсан.

1975 оны акт нь бүс нутгийн шинжтэй боловч улсын хил халдашгүй дархан байх, хүний эрх, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг тусгасан учраас арван үндсэн зарчим гэж хүлээн зөвшөөрдөг. Үндсэн зарчим нь императив шинжтэй энэ шинжийг нь латинаар jus cogens гэж нэрлэдэг. Энэ императив буюу захирамжлах шинж нь Clausula rebus sic stantsions буюу нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөх үед энэ шинжээ алддаг.

— Олон улсын эрх зүйд үүсч байгаа хийдлийг нөхөж байдаг

  • Зарчмууд үйлчлэхдээ цаг хугацааны хувьд буцаан хэрэглэгддэг, хоорондоо уялдаа хамааралтай байдаг.
  • — Олон улсын эрх зүйн үндсэн зарчим зөрчих нь бусад хэм хэмжээ зөрчихөөс илүү үр дагавар үүсдэг.
  • — Тогтсон олон улсын харилцааг бэхжүүлэхээс гадна хөгжүүлэх чиглэлийг тогтоодо

Олон улсын эрх зүйн 10 үндсэн зарчим байдаг эдгээр зарчмыг дараах баримт бичгүүдэд тусгасан

НҮБ-ын дүрэм Нэгдсэн Үндэстний Байгууллага дараахь зорилгыг эрхэмлэнэ:

Олон улсын эрх зүйн зарчмын ойлголт, онцлог

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, энэ зорилгын үүднээс энх тайванд учрах аюул заналыг сэрэмжлэн зайлуулах, түрэмгийлэл буюу энх тайвныг бусниулах бусад явууллагыг дарахын тулд үр нөлөөтэй хамтарсан арга хэмжээ авах, олон улсын маргаан буюу энх тайвныг бусниулахад хүргэж болзошгүй байдлыг шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмын дагуу эв зүйгээр зохицуулах буюу шийдвэрлэж байх;

Улс үндэстний хооронд улс түмний тэгш эрх, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэсэн найрсаг харилцааг хөгжүүлэх түүнчлэн бүх нийтийн энх тайвныг бэхжүүлэх үүднээс бусад зохистой арга хэмжээ авч байх

Тэдний энэ сонирхлууд хоорондоо зохицон өргөжин дэлгэрэх явцад улс хоорондын харилцаанд даган баримталдаг дүрэм журам хэм хэмжээ бүрэлдэн тогтдог.

1987 оны Ерөнхий Ассамблей дэргэдэх хурлаар энэ зарчмыг дэлгэрүүлэх тунхаглалыг батласан.

Эдгээр баримт бичгийн дагуу улс орнууд үүрэг хүлээдэг Үүнд:

Хүч хэрэглэхээс татгалзах/ шууд болон шууд бусаар/

Хүчээр заналхийлэхээс татгалзах

Хүчийг аливаа маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгохгүй байх

Хүчний тусламжтайгаар хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх

зэрэг үүрэг хүлээдэг. Орчин үед хүчийг эдийн засгийн хөшүүрэг байдлаар хэрэглэх болсон. тодорхой тохиолдлуудад хүч хэрэглэхээр заасан

Үндсэн зарчмыг 3 хуваадаг

Энх тайван олон улсын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн

Улс гүрний төрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн

Үндэстэн ард түмэн хүний эрхийг хамгаалахад чиглэсэн зарчмууд гэж хуваадаг

Олон улсын эрх зүйн үндсэн зарчим

1. Хүч үл хэрэглэх хүчээр үл заналхийлэх зарчим

Тусгаар тогтнолоо олж бие даасан улсууд, тусгаар улс болхын төлөө тэмцэж буй аливаа улс гүрнүүд бүрэн эрх, аюулгүй байдлаа ханган бэхжүүлж хөгжлийн зорилтоо хэрэгжүүлхэд гадаад орчин буюу олон улсын нөхцөл байдал нь чухал нөлөө үзүүлдэг. Үндэснийхээ энэ эрх ашиг сонирхлоо хамгаалан бататгахын тулд бусад улс гүрэнтэй зөвшөлцөн тохиролцож, харилцан ажиллахыг эрхэмлэх нь улс орон бүрийн өмнө тулгардаг нийтлэг зорилт юм.

Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим Олон улсын субъектүүдийн тодорхой эрх зүйн харилцаанд баримтладаг эрх зүйн нийтлэг зан үйлийн нэгдлийг олон улсын эрх зүйн зарчим гэнэ.

1899 оны Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх Гаагын конвенц

— 1927 оны Түрэмгий дайны тунхаглал

— 1928 оны Парижын гэрээ Бриан Келлогийн пакт

— 1945 оны НҮБ-ын дүрмийн 2.4 /Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал буюу улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний зорилгод харшлах ямарваа бусад үйлдлийг цээрлэнэ/

— 1975 оны Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны төгсгөлийн актад энэ зарчмыг тунхагласан

Олон улсын эрх зүйн субъектүүдийн хоорондын харилцааг зохицуулахын тулд баримтлах удирдамж бөгөөд олон улсын хэм хэмжээ үүсгэх хэрэглэх процессын хууль ёсны шалгуур болсон үндсэн хэм хэмжээний системийг Олон улсын эрх зүйн үндсэн зарчим гэнэ.

а. Хохирогч улс хил хязгаараа хамгаалахаар хамтын байдлаар хүч хэрэглэхийг НҮБ-н дүрмийн 51-д заасан /51 дүгээр зүйл Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс зэвсэгт халдлагад өртвөл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдах арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлөөс авах хүртэл өөрийгөө бие даан буюу бусадтай хамтран хамгаалах салшгүй эрхийг энэхүү дүрэм хэрхэвч хөндөхгүй. Өөрийгөө хамгаалах энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн авсан арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлд нэн даруй мэдэгдэх ёстой бөгөөд тэрхүү арга хэмжээ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтоохын тулд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээгээ энэхүү дүрэм ёсоор хэдийд ч авч хэрэгжүүлэх Аюулгүйн Зөвлөлийн эрх, үүрэг хариуцлагыг хэрхэвч хөндөх ёсгүй./

б. Энхийг сахиулах хүрээнд хүч хэрэглэх гэсэн хоёр тохиолдолд хүч хэрэглэж болно.

НҮБ-ын дүрмийн 42 зүйлд зэвсэгт хүчин хэрэглэж албадлагын арга хэмжээ авах талаар заасан. /42 дугаар зүйл Аюулгүйн Зөвлөл 41 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хангалтгүй байж мэдэх буюу нэгэнт хангалтгүй болсон гэж үзвэл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтооход шаардагдах арга хэмжээг агаар, ус, хуурай замын хүч хэрэглэн авах эрхтэй. Тийм арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн агаар, ус, хуурай замын цэргийн хүчээр далайлгах, бүслэн хаах болон бусад ажиллагаа багтаж болно./

НҮБ-ын дүрмийн 41-р зүйлд хүч хэрэглэхгүй албадлагын арга хэмжээ нь: Аюулгүйн Зөвлөл шийдвэрээ биелүүлэхийн тулд зэвсэгт хүч хэрэглэхгүйгээр ямар арга хэмжээ авбал зохихыг шийдэх эрхтэй бөгөөд тийм арга хэмжээ авахыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдээс шаардаж болно. Тэдгээр арга хэмжээнд эдийн засгийн харилцаа болон төмөр зам, усан зам, агаарын зам, шуудан, телеграф, радио зэрэг харилцаа холбоог бүрэн буюу хэсэгчлэн таслан зогсоох түүнчлэн дипломат харилцаа таслах явдал орж болно.

· НҮБ-ын дүрмийн 40-р зүйлд хүч хэрэглэх, хүч хэрэглэхгүй албадлагын арга хэмжээ авч болох талаар тодорхой заасан /НҮБ-ын дүрмийн 40-р зүйл. Аюулгүйн Зөвлөл тухайн байдлыг цаашид даамжруулахгүйн тулд 39 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах тухай шийдэх буюу зөвлөмж гаргахынхаа өмнө өөрийн шаардлагатай буюу зүйтэй гэж үзэж байгаа түр арга хэмжээг биелүүлэх шаардлагыг холбогдох этгээдүүдэд тавих эрхтэй. Тийм түр арга хэмжээ нь холбогдох этгээдүүдийн эрх, шаардлага буюу байр суурьт хор уршиг учруулах ёсгүй. Ийм түр арга хэмжээг биелүүлэхгүй бол Аюулгүйн Зөвлөл зохих ёсоор харгалзан үзнэ/,

/39 дүгээр зүйл Энх тайванд учирч байгаа аливаа заналхийлэл, энх тайвныг бусниулж байгаа аливаа зөрчил буюу түрэмгийлсэн үйлдэл байгааг Аюулгүйн Зөвлөл тодорхойлох бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтоох талаар 41, 42 дугаар зүйлийн дагуу ямар арга хэмжээ авбал зохих тухай шийдэх буюу зөвлөмж гаргана/

ОУЭХ-3 Б.Сарантөгөл.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi