Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Ахмад настны халамжийн үйлчилгээнд хийсэн судалгааны тойм дүн
Ахмад настны халамжийн үйлчилгээ
Д. Цэрэндорж, 71 настай, эр, ЧД,9-р хороо, 4-94 тоот Хэвтэрт ороод 2 жил болж байгаагаас нийгмийн халамжийн нөхөн олговороо хөөцөлдөж авч чадахгүй байгаа.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хүрээнд 2007 онд 89910 ахмад настанд 2,2 тэрбум төгрөгийн тусламж хөнгөлөлт үзүүлсэн нь төрөөс бага боловч эдгээр иргэдийнхээ асуудалд анхаарч байгаагийн илрэл юм.
Ахмад настны халамжийн үйлчилгээний төрлүүд:
· Протез, ортопедийн хэрэгслийн үнэ
· Орон сууц, түлшний үнийн хөнгөлөлт
· Ахмадын зориулалттай амралт, рашаан сувиллын эрхийн бичгийн\зардлын\ үнийн хөнгөлөлт
· Оршуулгын зардал
· Эмчлүүлэх\нийслэлд\ унааны зардал
· Алдар цолтон, ахмад дайчны хөнгөлөлт, тусламж
· Бусад
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хороодын ахмад настангуудын тоо:
Тулгамдаж буй асуудал
Ахмад настангуудын халамжийн үйлчилгээнд хамрагдах хүмүүсийн судалгаа хийгддэггүй.
Дүүргийн болон нийгмийн халамжийн ажилтангууд болон ахмад настангуудын хооронд уялдаа холбоо муу. Зөвхөн ахмад настангууд өөрсдөө хөөцөлдөж явсан тохиолдолд л халамжийн үйлчилгээнд хамрагддаг. Гэтэл орон гэртээ хэвтэрт байгаа, амьдралын боломж тааруу ахмад настангууд халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Жишээлбэл:
Хэдийгээр өндөр настангууд 5 жилд 1 удаа халамжийн үйлчилгээний нөхөн олговорын үйлчилгээнд хамрагдах болсон нь таатай нөхцөл боловч монгол хүмүүсийн дундаж наслалт нь 65 байдаг нь эрэгтэй хүний хувьд 1 удаа, эмэгтэйчүүдийн хувьд 2 удаа нөхөн олговор
авах боломжийг бүрдүүлсэн. Иймд зөвхөн 1 удаа сайн чанартай хэрэгслийг авах нөхцөлийг бий болгох нь чухал юм
Нийслэл, дүүргийн хүн ам, тэтгэвэр тэтгэмжийн байдал
Ахмад настны халамжийн үйлчилгээнд хамрагдсан ахмад настны тоог тухайн дүүргийн ахмад настны нийт тоонд харьцуулж хиймэл шүдний үйлчилгээнд ихэнхи ахмад настан хамрагддаг байхад сонсголын аппарат, нүдний болор суулгах үйлчилгээнд 1/5 нь хамрагдсан байна. Гэтэл шилэн болон хуванцар нүд, үе мөч, эрхтэний протезийн үйлчилгээ ерөөсөө явагдаагүй байна. Харин харааны нүдний шил, таяг олгох үйлчилгээнд хамрагдсан.
Дээрхи хүснэгтээс харахад ЧД-ийн нэг ахмад настанд жилд дунджаар 47, 0 мянга, БЗД-ийнхэд 20,2 мянга, СБД-ийнхэд 46,6 мянган төгрөгийн халамжийн үйлчилгээний нөхөн олговор олгогдсон. Халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настангууд маань сонсголын аппарат, хиймэл шүдний үйлчилгээнд хамрагдаж байгаа нь харагдаж байна.
Ахмад настны ойлголт, хуульчлагдсан байдал
Нөхөн олговрын хэмжээ нь зах зээлийн үнэлгээнээс харьцангуй бага байгаа тул зөрүү их гарч үлдэгдэл төлбөрийг төлөх боломж ахмад настангуудад хүндээр тусдаг. Иймээс өөрсдийн үр хүүхдүүд болон бусдын санхүүгийн тусламжтайгаар ортопед, протезийн хэрэгслүүд авч хэрэглэхэд хүрдэг. Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж төрөөс халамж хэрэгтэй ахмад настангуудад олгох нөхөн олговрын хэмжээг шаардлагатай хэмжээ хүртэлнэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 3.1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг ахмад настан гэж ойлгоно. Ахмад настны нийгмийн хамгаалалын асуудлыг Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулиар зохицуулаж байна.
Өнөөдөр манай улсад 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүмүүс нь нийт хүн амын 7 хувийг эзэлж байна. Нийслэлийн хүн амын дундаж наслалт 66,8 байгаа бөгөөд өндөр настангууд нь нийслэлийн нийт хүн амын 6,6% хувийг эзэлж байна. Ахмад настангуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн хэрээр нийт хүн амд эзлэх хувийн жин байнга өсч байна. Ахмад настай хүмүүсийн талаас дээш хувь нь /эрэгтэйчүүдийн 52%, эмэгтэйчүүдийн 72%/ амьжиргааны баталгаат төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.
Дүгнэлт
Халамжийн үйлчилгээнд хамрагдах ахмад настай хүмүүсийн судалгаа хийгддэггүй.
Зөвхөн ахмад настангууд өөрсдөө хөөцөлдөж явсан тохиолдолд л халамжийн үйлчилгээнд хамруулдаг. Өнөөдрийн нөхцөлд, дүүргүүдэд халамжийн үйлчилгээ хариуцсан ажилтаны тоо 2 болж нэмэгдсэн учраас нөхөн олговорт хамрагдах ахмад настны урьдчилсан судалгаа хийх бүрэн боломжтой болсон юм. Хэрвээ урьдчилсан тооцоо судалгаа сайн хийгдэж байх юм бол нийгмийн халамж үйлчилгээ жинхэнэ хүндээ хүрч үйлчлэхэд дөхөмтэй болно.
Монгол улсад, ялангуяа нийслэл хотын хүн ам өсч өнөөгийн нөхцөлд ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд тэдний нийт хүн амд эзлэх хувийн жин (7%) буурахгүй, улмаар өсөх хандлагатай байна. 2007 онд нэг ахмад настны сарын дундаж тэтгэвэр 86,0 мянган төгрөг байна. Ахмад настангуудын улсаас авч байгаа тэтгэвэр тэтгэмж нь тэдний амьжиргаанд хүрэлцэхгүй байгаагаас талаас дээш хувь нь /эрэгтэйчүүдийн 52%, эмэгтэйчүүдийн 72%/ амьжиргааны баталгаат төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна. Иймд эдгээр хүмүүсийн талаар төрөөс авч явуулах бодлого зайлшгүй шаардлагатай болжээ.
Өнөө үед нийгмийн эмзэг давхарга болох ахмад настны амьжиргааны асуудал төрийн зүгээс анхаарч үзэх нэг гол асуудал болоод байна. Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай ба Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиудын дагуу ахмад настанд үзүүлэх халамжийн үйлчилгээний зөрчил дутагдлууд, тэнд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн эрх зөрчигдөж буй асуудлуудын талаар багагүй хэлэлцэн бичиж байгаа билээ. Гэвч энэ талаар яг тухайлсан баримт жишээ, бодит нөхцөл байдалд тулгуурласан судалгаа дутмаг байгаа юм.
Ахмад настангуудын хийлгэсэн өнөөгийн хиймэл гар хөл, хэрэгслүүд нь хүнд, нэг хэв загвараар хийгддэгээс холхиндог болдог ба тэдний хувьд хэрэглэхэд эвгүй, хүндрэлтэй байдаг байна. Иймээс байнга хэрэглэдэггүй нь хүний хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн илрэл болж байна.
Анхаарлаа хандуулсан баярлалаа