Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Юань улсын соёл

В181320134 Э.Ариунхишиг 2-3

Эхлэл

Юань улс

Юань улс ("Их" Улс, Даян Их Монгол улс) (1271–1368) нь Монгол угсаатны байгуулсан Монгол, Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан феодалын нийгэмт хаант улс байсан юм. Их Монгол улсын үргэлжлэл тул түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв нь байснаараа онцлогтой байсан. 1260 онд Хубилай өөрийгөө хаанд өргөмжилж, улмаар 1267 онд Монголын нийслэлийг Хар Хорум хотоос Жунду (Дайду) (одоогийн Бээжин хотын баруун хойд талд байсан) хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Юань хэмээн нэрийдсэнээр Монголын эзэнт гүрэн Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдав.

Хубилайн дараах

үеийн Юань улс

Бодлого

Хаан ширээний залгамжлал нь Юань гүрэнд томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилайн хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох Чингимийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч Чингим 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс Чингимийн хүү болох Өлзийт Төмөр хаан Хубилай хааны үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэнээс гадна Монголын баруун зүгт орших бусад хаант улсуудтай эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалын үеэс эхэлсэн байна. Түүний хаанчлалын жилүүдэд өрнөсөн хамгийн том үйл явдал нь Хайдугийн тэмцлийг бүр мөсөн дарж чадсан үйл явдал юм.

Дотоод бодлого

Гадаад бодлого

Хубилай хаан тухайн үедээ улс төрийн төвийг Бээжинд шилжүүлэхдээ Хятадын газар нутагт байна гэж бодоогүй,харин өнө эртнийхээ Монгол газар, Монгол Хятадын зааг нутагт шилжин суурьшлаа гэж үзэж байсан гэж таамагладаг.

Дотоод бодлогын хувьд:

Гадаад бодлогын

хувьд:

Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Сүн улсын 1279 онд мөхөөсөн байна. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж улсынхаа харьяанд орохыг шаардаж байсан.

Эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө, баялаг, дайны олз зэргийг өөрсдийн өмч гэж үзэж өөрийн ураг төрлийн ноёд, түшмэд, жанжин нарт хувиарлан өгөх болсон. Монгол хаад төрийн нууцыг хадгалах үүднээс төрийн гол гол албан тушаалд монгол хүмүүсийг ажилуулжээ. Монголчуудыг Хятадтай холилдон уусахаас сэргийлж хятад, монгол хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад ёс заншилд орохыг хуулиар чандлан хоригложээ.

Төрийн бүтэц зохион байгуулал

Төрийн зохион байгуулалт

Төрийн хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засаглалтай байсан. Юань гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг хийхэд хятад түшмэл Хао Цзин гийн боловсруулсан “Ли Цзин-и” (Төр байгуулах санал) хэмээх баримт бичгийг гол болгожээ. Юань улсын гүйцэтгэн захирах дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ.

Хан хөвгүүдийн нэг захирдаг, 5 зөвлөл , төв штабын холбоо, түшмэл, сан, ёслол, цэрэг шүүх, үйлдвэрийн гэсэн 6 яам харьяалагдана. Орон нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж нь Муж юм. Төв муж Их хаанд шууд харьяалагдана. Дотоод бичгийн яам энэ мужийн хэргийг эрхэлнэ.

1

Монгол цэрэг-

уламжлалт хишигтэн болон уугуул нутагтаа байрлаж байгаа цэргүүдээс бүрдэж байсан.

2

Тамачи цэрэг-

Эзлэгдсэн орнуудад Монголоос очиж суурьшин суух цэргийг хэлдэг.

Цэрэг

3

Мөн хуурай болон усан замын цэрэг, инженерийн анги бүхий хүчирхэг армитай байсан.

4

Их хаан улсын дотоод болон гадаад хамаг эрхийг барьж байсан. Их хуралдайн үүрэг яваандаа буурсан.

Нийгмийн давхарга

1. Монголчууд

2. Өнгөт нүдтэн

3. Умард хятад

4. Өмнөд хятад

Давхарга

Шашин

Аж ахуй

шашин

Юань улс даяар нэг гол шашинг дэлгэрүүлэн, нэг шашны нөлөөн дор нэгтгэн захирах бодлого баримталж байв. Түвдийн Пагва ламыг улсын багш болгон өргөижилж, буддын шашныг нийт Юань гүрний албан ёсны гол шашин болгохоор шийдвэрлэжээ.

Монголын Юань гүрний үед одоогийн Өвөр Монгол оронд бурханы, бумбын, католик, лалын шашин бүгд зэрэгцэн оршиж байв.

“Олон төрлийн шашин зэрэгцэн оршсон учир нь монгол язгууртнууд Хятадын нутгийг эзэрхсэний дараа эхлээд бурханы шашин болон бумбын шашныг хүлээн авч, баруун тийш дайлсаны дараа лалын шашинтай ч харилцаатай болсонд оршино,” гэж Ли Яньянь хэлсэн байна.

Ав хоморго

Мал аж ахуй

Газар тариалан

Гар урлал, үйлдвэрлэл

Худалдаа

Дөрвөлжин бичиг

Соёл

Мөнгөн зоос

Боловсрол

Урлаг

Бүжиг

Иргэний

Цэргийн

Шинжлэх ухаан

Хаан банлиг хотын зүүн хойд өнцөгт одон орон судлалын төв байгуулсан.

Хаад

Мөхөл

  • 14-р зууны дунд үед Юань улсын газар нутагт дараалсан олон үер болсоны улмаас 1351 онд шар мөрний далан задарсан аж. Тухайн үед Юань гүрнийг Тогоонтөмөр хаан удирдаж байсан бөгөөд тэрбээр өмнө зүгт Шаньдуны хагас аралд шинээр суваг бариулсан байна. Яг энэ үеэс эхлэн хятадууд анх удаа бослого зохион байгуулж эхэлжээ. Үүний дараа хэд хэдэн томоохон бослого хөдөлгөөн гарч эхэлсэнээс хятадуудын хувьд хамгийн чухал бослогын бүлэг нь улаан алчууртны бослого байсан юм. Тус бослого нь одоогийн Аньхуй, Жяньсу, Жэжян, Юньнань, Сюйчуань, Шаньдун, Хэнань, Хүбэй зэрэг мужуудыг хамарсан. Анх Хань Шань Тун, Люй Фу Тун нар тус бослогыг өдөөсөн. Яваандаа хүч нь нэмэгдсээр 1368 онд Юань улсыг мөхөөхөд гол нөлөө үзүүлсэн.
  • Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн үед бослого хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс мөхөж, Монголчуудын эзэгнэл төгсгөл болжээ.

Төгсгөл

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi