Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Дорнын философи

2018.03.15

Б.Өлзийжаргал

SUMMARY

Дорно дахины сэтгэлгээ үүссэн түүх

Дорно дахины улсуудад МЭӨ XV-VIII зууны үед хүмүүси...

Дорно дахины улсуудад МЭӨ XV-VIII зууны үед хүмүүсийн өдөр тутмын практик мэдлэг, домгийн сэтгэлгээ болон шашны үзэл зэрэг эх сурвалж дээр тулгуурлан оюун ухааны эрэл хайгуул хийх явцад ертөнцийг үзэх үзэл үүссэн. Философийн түүхийг өрнө, дорно төвт үзэл гэж тус тусад нь авч үздэг. Дорны философи нь өрний философиос ялгаатай. Өөрөөр хэлбэл дорно дахины ард түмний соёл хоорондын ялгаа өөр өөрийн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл нь өөр өөр.

-Өрний философи нь ихэвчлэн гадаад ертөнцийг танин мэдэхэд чиглэсэн бол дорны философи нь хүний дотоод ертөнц рүү хандсан чиг хандлагатай.

Нийгмийн хөгжлийн явцад овог аймгийн харилцаа задарч, анхны төрт улсууд байгуулагдан, хувийн өмч үүсч, хүн болон орчлон ертөнц юунаас үүссэн, цааш яаж хөгжих, хүн хүнээ дээдлэх ёс яагаад алдагдаж байна мэт олон тайлагдашгүй асуудлууд бий болсон. Эдгээр асуудлуудад уламжлалт мэдлэг, домгийн сэтгэлгээ, шашин ёс суртахууны тогтсон хариултыг өгч байсан, боловч тухайн үеийн сэтгэгчид тэдгээийг шүүмжлэн, уран цэцэн, гүнзгий сэтгэх зэргээр танин мэдэхүйн хэрэгцээгээ хангаж байсан. Энэ нь хөгжлийн явцад философид цэгцрэгдсэн.Ингэж дорно дахины улс орнуудад философи сэтгэлгээ үүсч хөгжжээ.

Энэтхэг

/Дээд ухамсар/

ANNOUNCEMENTS

01

01

Энэтхэг соёл иргэншил МЭӨ XV зууны үеэс үүсэлтэй. Үүний нэг тод жишээ бол “Вед” юм. Ведүүд анх МЭӨ XV-XIV зуунд аман хэлбэрээр зохиогдсон түүхтэй ажээ. Тэр үед Энэтхэг Инд мөрний соёл иргэншилтэй байв. Энэтхэгийн уугуул иргэд болох дравидууд энэхүү соёл иргэншлийг анх бүтээсэн гэдэг. МЭӨ X-VII зууны үед умар зүгийн нүүдэлчин овог-Арийчууд Энэтхэгт довтолж, улмаар суурьшин амьдрах болжээ. Тэр үеэс Энэтхэгт нийгмийн ялгарал хүчтэй болж, ангит нийгэм үүсч, анхны төр улс – Магадха улс МТӨ VI зуунаас улам хүчирхэгжив. Эртний Энэтхэгийн философийг судлах эх сурвалжууд: Ведүүд (ригвед, самовед, яджурвед, атхарвавед); Рамаяна, Махабхарата, Упанишад, Бхагавадгита, Веданта-сутра, Миманса-сутра, Санкхья-карика, Йога-сутра, Ньяя-сутра, Вайшешика-сутра гэх мэт олон буй. Эртний Энэтхэгийн философийн онцлог: гэнэн реализм, натурализм, политеизм гэх мэт болно.

02

02

Ведэд ертөнцийн үүслийн тухай олон домог байдаг. Тийм нэг домогт өгүүлснээр: “Энэ хорвоод эхлээд юу ч байсангүй. Нар, сар, од ч байсангүй. Ертөнц зөвхөн гүн нойронд ямар ч хөдөлгөөнгүй түнэр харанхуй хоосон (хаос) байдалтай байв. Түүнээс хамгийн түрүүнд ус бий болов. Ус нь галыг бүтээж, их халуун болсноос алтан өндөг төрөв. Тэр үед он жил байсангүй. Тэгээд ч цаг хугацааг хэмжих хэн ч байсангүй. Гэвч өчнөөн төчнөөн он жилээр хязгааргүй үргэлжилсэн гүн далайд алтан өндөг хөвсөөр, эцэст нь алтан өндөгнөөс бүхний өвөг эцэг болсон Брахман гарав. Тэрээр өндгийг хагалж, хоёр хэсэг хуваасны дээд хэсэг нь тэнгэр, доод хэсэг нь газар шороо, тэдгээрийн хоорондох орон зайд агаар мандлыг тус тус үүсгэв. Усан дунд газар бий болж, гэрлийн оронг бүтээж, цаг хугацааны эхлэлийг тавьжээ. Ийнхүү орчлон ертөнц бүтэв” хэмээн өгүүлжээ. Энд ертөнцийн үүслийн тухай гэнэн натуралист үзлийн агуулга харагдаж байна.

03

03

Олон бурхад байгалийн тодорхой тодорхой хэсгийг удирдан зохицуулж байдаг гэж үздэг. Тэрхүү олон бурхадын дотроос хамгийн гол бурхадын нэг бол Варуна. Тэр бол тэнгэрийн бурхан. Түүний зарлигаар тэнгэр газар хоёр салж тус тусдаа орших болжээ. Өөр нэг гол бурхан бол Агни – галын бурхан. Бурхадын тогтоосон хууль, зарлигийг “Рита” (юмсын зүй тогтол гэсэн утгатай санскрит үг) хэмээн нэрлэдэг. Улмаар Энэтхэгийн нийгэм – түүхийн хөгжлийн явцад монотейст үзэл бүрэлдэн бий болсон юм. Түүний нэг тод илрэл нь Брахманизм мөн. Брахман хэмээх үгийн утга олон янзаар тайлбарлагддаг. Үүнд: • Бүхнийг бүтээгч дээд бурхан, дээд ахуй

• Ид шидийн хүч

• Тахилд өргөсөн зүйлс, хоол хүнс

• Хуваргын аман уншлага

• ёслол хүндэтгэл гэх мэт.

IN DEPTH

Буддизм бол одоогоос 2500 орчим жилийн тэртээ Эртний энэтхэгийн умард хэсэгт орших нэгэн хаант улсын агь Сиддхартхагийн номлосон сургаал, номлолын цогц юм. Тvvний сургаалыг дагагчид Сиддхартхаг Будда хэмээн нэрлэдэг байсан бєгєєд энэ нь амьдралын vнэн мєнийг таньж мэдсэний учир “гэгээрсэн”, муу муухай сэтгэлээ дарсан тул “тонилсон” хэмээх утгыг агуулах ажээ. Тонилсон гэх нь аливаа муугаас vvрд зайлсан гэсэн утгыг илэрхийлэх ажээ.

Буддизм

IN BRIEF

Буддизм “Яагаад энэ орчлонд зовлон зvдгvvр байдаг юм бэ? Тvvнээс ангижирч болох уу?” гэдэг асуултнаас эхэлдэг. Буддистууд, хvн болгон аз жаргалтай, амар амгалан амьдрахыг хvсдэг боловч ихэнх хvмvvс жинхэнэ амар амгалан гэж юу болохыг ухаараагvй байдаг гэдэгт итгэдэг. Хvмvvс эрх мэдэл, ажлын амжилт, мєнгє, нэр хvнд, алдар гавьяа, аль эсвэл олны хайрыг татаж байх нь аз жаргал мэтээр ойлгодог.

Нэг vгээр хэлэх юм бол буддизм ертєнцийг vз...

Тэд энэ бvхэн нь vvрд байх юм шигээр санадаг. Гэвч хэзээ нэгэн цагт энэ бvгдийг алдаж болно шvv дээ. Їvнээс гадна цаг тутам хєгширч байдгаас тvvний бvхий л амьдралынх нь турш хурааж цуглуулсан тэр их эд хєрєнгє, нэр хvнд, алдар гавьяа нь насны эцэст vхлээс зугтахад тань тэгтлээ нэг их туслаад байхгvй болов уу. Ингэхээр юу биднийг аз жаргалтай болгож чадах вэ? Энэ асуултанд л Буддизм хариулахыг зорьдог бєгєєд бидний єдєр тутмын амьдралын туршид тохиолдож болох мєн тохиолддог янз бvрийн асуудал буюу зовлонг шийдвэрлэх арга замыг хvн тєрєлхтєнд нээж єгєхийг оролддог юм.

Нэг vгээр хэлэх юм бол буддизм ертєнцийг vзэх vзэл, аж тєрєх ухаан бєгєєд vvнтэй буддизмийн гvн ухаан, буддын шашинтны зан тєрх салшгvй холбоотой. Буддист хvн бол Бурханыг (ухаарлыг) єєрєєсєє гадуур биш, харин єєрийн санаа бодлоос эрдэг. Ертєнцийн бvх юм харилцан уялдаатай хэмээн Бурханы сургаал vздэг. Тэгэхээр жаргаж зовох нь бидний єнєєгийн явдал vйлсээс л болно. Буян vйлдэж, зєв сэтгэж бодож явах юм бол энэ насандаа жарган, улмаар хойд насандаа ч сайн сайхныг эдлэнэ гэдэг.

Хятадын философи нь түүний оюуны соёлын гол ц...

Хятадын философи нь түүний оюуны соёлын гол цөм бөгөөд хүн төрөлхтний философийн сэтгэлгээний салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ.Эртний Хятад дахь домгийн сэтгэлгээХятадын анхны төр улс болох Шань-Инь улс нь МЭӨ XIV-МЭӨ XI зуун хүртэл оршин байв. Энэ үед Хятадад ангит нийгэм үүсч, тус улсын голлох аж ахуй нь газар тариалан болж, мөн дүрс үсгийн хэл үүсч байсныг хүрэл сав, яст мэлхийн хуяг, үхрийн далны ясан дээр бичсэн бичээсүүд гэрчилнэ. Тэр үед нэлээд нарийн боловсруулсан 12 сартай хуанлитай байж, их сарыг 30 хоногоор, бага сарыг 29 хоногоор хувааж байжээ. Энэ бүхэн нь Хятадад домог, шашин, философийн ертөнцийг үзэх үзэл үүсч хөгжих урьдач нөхцөл болсон юм.

Эртний Хятадын домогт ертөнцийн болон хүний үүсэл, оршихуйн талаар өгүүлсэн зүйлс баялаг юм. Энэ асуудлыг судлах гол эх зохиолууд гэвэл "Шан-Хай-зин" буюу "Уул усны домог", "И-зин" буюу "Өөрчлөлтийн ном" (зурхайн ном ч гэдэг) зэрэг олон бүтээлийг дурдаж болно.Одоо эртний Хятадын шидэт домгийн сэтгэлгээний гол агуулга, үндсэн дүрүүдийн талаар товчхон өгүүлье.Эртний Хятадад ертөнцийн үүслийн талаар тайлбарласан олон домог байдаг.

Тухайлбал, Пань-Гу (харанхуйг хагалагч хэмээх утгатай үг бөгөөд Эртний Хятадын домгийн нэг гол дүр юм) - гийн домогт өгүүлснээр "Ертөнц нь эхлээд харанхуй хаос байдалтай оршин байсан бөгөөд тэрхүү харанхуйг Пань-Гу хэмээх аварга хүн хаа нэгтээгээс сүх олж тас цавчихад, хөнгөн, цэвэр, гэрэл гэгээтэй хэсгүүд нь дээш хөөрч, тэнгэр, од, нар, сарыг үүсгэжээ. Харин хүнд, бохир, бараан хэсгүүд нь доош тунаж газрыг үүсгэсэн. Улмаар газар, тэнгэрийн хослолоос ертөнцийн бусад юмс үзэгдэл буй болжээ".

  • Хятадын философи нь түүний оюуны соёлын гол цөм бөгөөд хүн төрөлхтний философийн сэтгэлгээний салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ.Эртний Хятад дахь домгийн сэтгэлгээХятадын анхны төр улс болох Шань-Инь улс нь МЭӨ XIV-МЭӨ XI зуун хүртэл оршин байв. Энэ үед Хятадад ангит нийгэм үүсч, тус улсын голлох аж ахуй нь газар тариалан болж, мөн дүрс үсгийн хэл үүсч байсныг хүрэл сав, яст мэлхийн хуяг, үхрийн далны ясан дээр бичсэн бичээсүүд гэрчилнэ. Тэр үед нэлээд нарийн боловсруулсан 12 сартай хуанлитай байж, их сарыг 30 хоногоор, бага сарыг 29 хоногоор хувааж байжээ. Энэ бүхэн нь Хятадад домог, шашин, философийн ертөнцийг үзэх үзэл үүсч хөгжих нөхцөл болсон юм.

Дүгнэлт

Өрнө болон дорнын улс орнуудын хооронд маш том ялгаа байдаг. Орчлон дэлхий дээр оршин буй юм бүхэн өөр хоорондоо мөнхийн нөлөөлөлд оршдог, устаж үгүй болдог мөн үүсэж бий болдог юу ч үгүй. Энэ бол дорнын сэтгэлгээний суурь. Тийм ч учраас хүний махан бие мөнх бус, харин хүний сэтгэл мөнх гэдэгт дорнын хүн бүхэн итгэдэг байсан болов уу. Хэрвээ сэтгэл мөнх юм бол, хэрвээ махан бие мөнх бус биш юм бол өөрийн биеийг жаргаах, өөрийн биеийг жаргаах, өөрийн биеийн хүсэл таашаалыг хангахын төлөө амьдрах нь утгагүй хэрэг болно. Чухам тийм учраас л мөнхөд орших сэтгэлийнхээ амар амгаланг олохын тулд амьдрах замыг дорны хүмүүс хайдаг гэж би боддог.

PROFILES

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi