Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading content…
Transcript

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРҮҮД

Агуулга

- Хүүхэдтэй зүй бус харьцах явдлын тухай тодорхойлолтууд

- Хүүхэдтэй зүй бус харьцах хэлбэрүүд

АГУУЛГА

1. Үл хайхрах явдал, илрэх шинжүүд

2. Бие махбодийн хүчирхийлэл, илрэх шинжүүд

3. Сэтгэл санааны дарамт, илрэх шинжүүд

4. Бэлгийн хүчирхийлэл, илрэх шинжүүд

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

1

Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг аюултай, хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд хор хөнөөл учруулах үйлдэл болон үйл ажиллагаанаас хамгаалахыг хэлнэ. (Өөрчилсөн хувилбар)

2

Хүүхдийг бүх төрлийн дарамт хүчирхийллээс хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлэх, мөн гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдэд онцгой анхаарч хамгаалах нь төрийн үүрэг.

Энди Вест (2006), Монгол дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, 5 х

Хүүхэдтэй зүй бус харилцах явдал

ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙ БУС ХАРИЛЦАХ ЯВДАЛ

Тодорхойлолт 1

Хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагч, хүмүүжүүлэгчийн зүгээс хүүхдэд сэтгэл санааны дарамт, бие махбодийн болон бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, улмаар хүүхдийг мөлжих байдлаар хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, аюулгүй байдалд хор хөнөөл, аюул занал учруулсан буюу учруулах эрсдэлтэй бүхий л үйлдлийг хүүхэдтэй зүй бус харьцах явдал гэж Скапиенко, Корнелл Каррик нар тодорхойлсон (А. Батхишиг, 2009, 12х).

Тодорхойлолт 2:

Хүүхэдтэй зүй бус харьцах гэдэг нь хүүхдийн төрөлхийн болон хуулиар тогтоосон эрхээ эдлэх хэрэгцээг хязгаарлаж, өөрийгөө буюу бусдыг хүндэтгэдэг бие хүн болж төлөвших, хөгжихөд нь саад болсон сэтгэл зүйгээр, биеийн хүчээр бэлгийн харилцаагаар, үг хэлээр, үл хайхарч шоовдорлох замаар сэтгэл санаа бие махбодид хор нөлөө, гэмтэл учруулж болохуйц, эсвэл учруулсан аливаа үйлдлийг хэлнэ гэж С. Энхтуяа тодорхойлсон (А. Батхишиг, 2009, 12х).

ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙ БУС ХАРИЛЦАХ ЯВДАЛ

Хүүхэдтэй зүй бус харьцах хэлбэр

1. Үл хайхрах явдал

2. Бие махбодийн хүчирхийлэл

3. Бэлгийн хүчирхийлэл

4. Сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт

Хүүхэдтэй зүй бус харьцах хэлбэр

үл хайхрах явдал

Үл хайхрах явдал

Тодорхойлолт: Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг үл тоон, анхаарал халамж хангалтгүй үзүүлсний улмаас хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учруулахыг хүүхдийг үл хайхрах явдал гэнэ.

Илрэх шинжүүд: Хүүхэд анхаарал халамжинд байхгүй шинжүүд тухайлбал хиртэй, томдсон эсвэл багадсан насанд тохироогүй хувцаслах, хувийн ариун цэвэр муу байх, хараа хяналтгүй болох, арьсны болон бусад өвчтэй удаан явах, гэх мэт

Зан авирт илрэх шинжүүд: Сэтгэл санаагаар унах, сэтгэл хөдлөлөө барьж хянаж чадахгүй байх, анхаарал халамж бусдаас байнга хүсэх, шаардах, элдэв хэрэг зөрчилд холбогдох, хичээл дээрээ унтах гэх мэт

Үл хайхрах явдал

Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг

- Эрүүл мэндийн хувьд асуудалтай, байнга өвдөх, арьсанд дээр нь тууралт болон шарх сорви илрэх

- Бохир, эвгүй хир үнэртэх

- Улирлын байдалд тохирсон биш хувцаслах

Зан үйлд илрэх шинжүүд

- Байнга өлсөх

- Ядрах, унтаа байдалд байх

- Хоол болон бусдын зүйлийг гуйх, хулгай хийх

- Цэцэрлэгтээ их эрт эсвэл их орой ирэх

- Гэрт нь түүнийг харах хүн байхгүй гэж хэлэх

бие махбодийн хүчирхийлэл

Бие махбодийн хүчирхийлэл

Тодорхойлолт: Хүүхдийн бие махбодид шууд халдах хүчирхийллийн явцуу хэлбэрээс гадна хүүхдийн хэвийн хөгжилд саад болох олон талт нөлөөг тооцон өргөн хүрээнд тодорхойлно.

Илрэх шинжүүд: Хүүхдийн бие дээр ил харагдах бэртэл, гэмтэл; нэг бус удаа ижил төрлийн гэмтэлд өртсөн байдал; удаан хугацааны туршид байнга давтагдах байдлаар илрэх гэмтэл; ямар нэг эд зүйлс, хурууны хэлбэртэй улайлт, хөхрөлт; бага насны хүүхдийн нүүрэнд дээр зүсэгдсэн, хөхөрсөн ба няцарсан эдийн гэмтэл, сорви гэх мэт

Бие махбодийн хүчирхийлэл

Бага насны хүүхдийн хувьд анхаарах шинж тэмдэг

Шалтгаангүй уйлах, цочих, аймтгай болох

Зан, биеэ авч буй байдал нь гэнэтийн өөрчлөлт орох

Шарх сорви, нүд хөхрөх, нүүр, хамар болон том яс тухайлбал хавирга, мөч хугарах, хазсан сорви гэх мэт. Эцэг эх, хүчирхийлэгч ямар нэг тайлбар өгөхөөс татгалзах– энэ шинж тэмдгүүд давтагдах

Shaken Baby Syndrom- Бага насны хүүхдийг угзарч, сэгсрэхэд тархины зөөлөн эд нь гавлын дотор талын ясанд цохигдож тархины судас, эд эс гэмтэнэ

бэлгийн хүчирхийлэл

Бэлгийн хүчирхийлэл

Тодорхойлолт: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэдэг нь хэн нэгэн насанд хүрсэн хүн эсвэл насаар ах эсвэл хүч чадал илүү хүүхэд нөгөө хүүхдээ бэлгийн аливаа үйлдэлд ашиглахыг хэлнэ.

Илрэх шинжүүд: Хүүхдийн бие, бэлэг эрхтэн, бусад эд эрхтэнд илрэх гэмтэл, өөрчлөлтийн шинжүүд, мөн хүүхдийн сэтгэл санаа, зан үйлд гарсан өөрчлөлтүүд тухайлбал тайван бус болох, өөрийгөө зүсэх ба хөхрүүлэх, хүүхэд хэвийн явж сууж чадахгүй болох, дотуур хувцас нь толбо болох, жирэмслэх, бэлгийн замын халдварт өвчих тусах

Бэлгийн хүчирхийлэл

Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг

- Бэлэг эрхтний орчим өвдөх, цус гарах, хавдах, шарх сорви үүсэх

- Хүүхдийн дотуур хувцас цус болох

- Шээс, давсагны үрэвсэл болох

- БЗХӨ

- Толгой өвдөх, бие өвдөж байна гэж хэлэх

Зан үйлийн хувьд

- уйлах, айх, цочих, том хүнээс зугтах, хүүхдийн биш том хүн шиг зан гаргах

сэтгэл санааны хүчирхийлэл

Сэтгэл санааны хүчирхийлэл

Тодорхойлолт: Хүүхдийг үл хайхрах хандлагаас эхлээд хүүхдийн өсөлт хөгжлийн хэвийн байдлыг хангах үүргээсээ татгалзах хүртэл хүүхдийн сэтгэл санаанд дарамт үзүүлэх бүхий л хандлага, зан үйл бүгд сэтгэл санааны дарамтанд хамаарна.

Сэтгэл санааны дарамтын үед илрэх шинжүүд: Санаа зовох, дуугаа хураах, өөрийгөө хохироох үйлдэл хийх, эсвэл бусдад хэрцгийгээр хандах.

Хүүхдийн бие махбод болон зан үйлд мөн өөрчлөлт илэрнэ. Үүнд: шээсээ барьж чадахгүй болох, гүйлгэх, сэтгэл санааны дарамтаасаа болж өвчин зовиуртай болох, толгой өвдөх гэх мэт бүтэлгүйтэхээс айх, өөртөө өндөр шаардлага тавих, худлаа ярих, дотогшоогоо чиглэлтэй болох

Бүлгийн хэлэлцүүлгийн асуултууд

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Асуулт. 1

Энэ тохиолдол хүүхдийн эсрэг хүчирхийллийн ямар хэлбэр вэ?

Асуулт. 2

Хүүхдэд бие махбодийн хийгээд зан үйлийн ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ?

Ашигласан ном

- Батхишиг. А & Энхтуяа. С (2016). Хүүхэд хамгааллын хамтарсан баг: Хамтарсан багийн гишүүдэд зориулсан гарын авлага. УБ: ХИС

- Батхишиг, А. (2009). Бүлэг 1. Хүүхэдтэй зүй бус харьцах явдал, түүний хэлбэрүүд.. А.Батхишиг, О. Мягмар, М. Нямдорж нарын, Хүүхэд хамгааллын үйлчилгээ (хуудсд. 11-20). ХИС. УБ: Хөх судал

- Вест, Э. (2006). Монгол дахь хүүхэд хамгаалал. Их Британий Хүүхдийг ивээх сан. УБ: Хүүхдийг ивээх сан.

- УИХ.(2016). МУ-ын Хүүхэд хамгааллын тухай хууль. https://www.legalinfo.mn/law/details/11710.

- Энхтуяа, С. (2009). Хүүхэд хамгааллын үндэс. УБ: Хөх судар.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi