Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
1.Дотоод шүүрлийн булчирхай гэж юу вэ?
2.Дотоод шүүрлийн булчирхайн ангилал
3.Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц
4.Дүгнэлт
Дотоод шүүрлийн булчирхай бол биологийн идэвхтэй бодис нийлэгжүүлдэг,бие махбодийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй эрхтэн юм.Түүний гадаад шүүрлийн булчирхайнаас ялгагдах гол онцлог н цоргогүй,даавар хэмээх шүүрлээ цусанд шууд ялгаруулдаг.
Анх сээр нуруутан амьтдад дотоод шүүрлийн булчирхай илүү сайн хөгжсөн байдаг.Энэ нь филогенезийн түүхэн хөгжлийн явцад янз бүрийн эх үүсвэрээс үүсэж бий болсон.
1. Дотоод шүүрлийн булчирхай нь вегататив мэдрэлийн шууд удирдлаганд явагддаг.
2. Дотоод шүүрлийн булчирхайн даавар цусаар дамжин мэдрэлийн төвд нөлөөлдөг.
Шүүрлээ гадагш арьсны гадаргуу салст бүрхүүлд ялгаруулна.
/хөлс, шүлс/
Шүүрлийг гадагш гаргах тусгай цоргогүй, шүүрлээ цусны судас руу ялгаруулна.
Биологи
/А.Гүрбадам/
Интернет
Prezi
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Нөхөн үржихүй гэдэг нь өөртэйгөө адилхан амьд биетийг үйлдвэрлэж, төрөл, зүйлээ хадгалан үргэлжлүүлэх амьд бие махбодийн чадвар юм. Хүний нөхөн үржил явагдах биологийн үндэс нь морфо-физологийн нийлмэл үйл явцаар хэрэгждэг. Энэ үйл явцын үүднээс бэлгийн хөгжил, бэлгийн бойжилт, бэлгийн зам үйл гэсэн үндсэн гурван ойлголтыг өөр хооронд нь нягт шүтэлцээтэй авч үзэх ёстой.
Бэлгийн хөгжил нь хүйс ялгаран хөгжих үйл явц юм. Хүний үйл явцад 3 төрлийн хүйс ялгаран хөгждөг. Үүнд:
1. Удамшилын хүйс
2. Морфологийн хүйс
3. Дааврын хүйс
энэ хүйс нь эр эм бэлгийн эс нийлж үр тогтох үед ялгаран хөгждөг бөгөөд ХУ хромосом бүхий гетерогамет үүсвэл эр хүйс ХХ хромосом бүхий гомогамет үүсвэл эм хүйс хэмээн үзнэ.
Удамшилын хүйсний суурин дээр морфологийн хүйс ялгаран хөгжинө. Энэ дотор гадна бэлэг эрхтнүүд хөгжих үйл явц юм. Үр хөврөлийн эхний үед бэлгийн тогтолцооны эх үүсвэр адилхан байна. Харин үр хөврөлийн 6-8 долоо хоногтойгоос эхлэн. У хромсомын нөлөөгөөр үрийн хоолой, эр бэлгийн булчирхай бий болж андроген даавар ялгаруулж эхлэнэ.
Анхан бий болсон удамшлын хүйстэй холбоотойгоор цаашид хөгжих үйл явцдаа эр, эм бэлгийн булчирхайнуудаас эр, эм бэлгийн дааврууд ялгарах болсноор морфологийн хүйсний ялгарал улам тодрох биохимийн үндэс тавигдана
Бэлгийн хөгжлийн үндсэн дээр төрсний дараа бэлгийн бойжилт явагдана. Хүний амьдралын мөчлөгийг бэлгийн бойжилтоор нь 3 хуваадаг. Үүнд:
• Бэлгийн бойжилтын өмнөх үе
• Бэлэг бойжсон үе
• Бэлгийн бойжилтын бууралтын үе
Хүүхэд анх төрснөөс бэлгийн бойжилтын анхны шинж тэмдэг эхлэх хүртлэх үе юм. Энэ үе эмэгтэйд 0-13 нас, эрэгтэйд 0-14 насанд тохиолдоно. Бэлгийн бойжилтын анхны шинж тэмдэг нь эмэгтэйд анхны биеийн юм (менструаци) ирснээр эрэгтэйд нойрсох үедээ бэлэг эрхтэн хөвчрөн улмаас үрийн шингэн ялгарах үйл явцаар илэрнэ.
Эмэгтэйд 16-50 насанд тохиох бөгөөд хувь хүний онцлогоос хамаарч энэ хугацаа нилээд хэлбэлзэлтэй байж болно. Бэлэг нь бүрэн бойжсон үедээ нөхөн үржил явуулахад физиологийн хувьд бүрэн боломжтой бөгөөд үүний хамгийн тохиромжтой үе нь 20-30 нас болно хэмээн судлаачид тогтоожээ.
Бэлгийн дур хүсэл нь бэлгийн харьцаанд орох сонирхол хэрэгцээнд үнднслэн түүнийгээ хэрэгжүүлэх үйл явцад хөтлөн оруулах сэдэл тэмүүлэлээр илэрнэ.
Хурьцах үйл нь оршил, өрнөл, тайлал хэмээх гурван үндсэн үе шаттай явагдана. Ихэнх судлаачид энэ үйлийг 4 үе шаттай хэмээн авч үздэг.
1үе – сэрлийн үе
2 үе – өрнөл үе
3 үе – тайлал үе
4 үе – эргэх хөгжлийн үе гэж хуваасан.
1 үе – Мэдрэл шингэний үе
2 үе – Сэтгэл зүй бэлтгэлийг үе
3 үе –Хурьцах үе
4 үе – Дур ханах үе
Эмэгтэйд:
1 үе – Сэтгэл зүй бэлгийн үе
2 үе – Мэдэрхүй өдөөгдөх үе
3 үе – Шүүлийн үе
4 үе – Дур ханах үе
Бэлгийн замаар нөхөн үржил явуулах морфологийн үндэс нь бэлэг эрхтэн юм. Бэлэг эрхтний ачаар бэлгийн эс бий болж ялгаран гарч, үр тогтож түүнийгээ тээж төрүүлдэг. Бэлэг эрхтэн нь мөн бэлгийн даавар ялгаруулах гол эрхтний нэг мөн. Бэлэг эрхтнийг гхдна, дотор бэлэг эрхтэн гэж 2р ангилдаг.
Эрэгтэй дотор бэлэг эрхтэнд: Төмсөг, түүний дайвар, үрийн сувганцар үр дамжуулах хоолой үрийн түрүү булчирхай, шээсний сүв тус тус хамрагдана.
Гадна бэлэг эрхтэнд : шодой (oenis) хушга (scrotum) орно.
Төмсөг: нь хос булчирхай бөгөөд түүний үндсэн хэсэг нь үрийн тархи сувганцарууд юм. Энд эр бэлгийн эсүүд үүсдэг. Үрийн тахир сувганцаруудын хооронд Лейдигийн эсүүд байрлана. энэ эс эр бэлгийн даавар тестостероныг ялгаруулж эр бэлгийн эс үүсэх үйл явцыг идэвхжүүлж байдаг. Төмсөгний бүрхүүл нь түүний температурыг хушганд тогтмол байлгах үүрэгтэй бөгөөд энэ нь эр бэлгийн эс үүсэх үндсэн нөхцөл болдог. Биеийн температур 37% С-аас их болоход эр бэлгийн эсийн үүсэл хөгжил саатдаг.
Үрийн цулцан: нь фруктозоор баялаг тэжээллэг шүүрэл ялгаруулж эр бэлгийн эсийн амьдрах чадварыг сайжруулах улмаар үрийн шингэнийг бий болгодог.
Түрүү булчирхай: нь өвөрмөц шүүрэл ялгаруулж үрийн шингэн үүсгэхэд оролцоно. Иймээс үрийн шингэн нь эр бэлгийн эс, үрийн цулцангийн болон түрүү булчирхайн шүүрлээс тогтоно. Шодой: нь шээс ялгаруулах, үрийн шингэнийг эмэгтэйн бэлэг эрхтэний гүнд оруулах цорын ганц эрхтэн мөн. Бэлгийн сэрлийн үед шодой хөвчрөн (эрекци) хурьцах хэвийн нөхцлийг бүрдүүлдэг.
Эмэгтэйн дотор бэлэг эрхтэнд : үтрээ, умайн гуурс, өндгөвч, гадна бэлэг эрхтэнд охин (онгон) хальс, бэлгийн их бага уруул, үтрээний амсар хэлүл тус тус багтана.
Өндгөвч: бэлгийн эс болон даавар боловсруулах үүрэг бүхий холимог шүүрэлтэй хос булчирхай юм. Өндгөвч тархилаг ба холтослог дхвхаргаас бүтдэг. Өнгөц байрлах хотослог давхаргат өндгөн эс агуулсан бөмбөлөгүүд (фолликулууд) байрладаг. Эмэгтэйд хөгжлийн хувьд гүйцэж амжаагүй 30000-40000 фолликул байдаг бөгөөд үүнээс түүний амьдрхлын туршид 300-500 фолликул хөгжил нь гүйцэж үүргээ гүйцэтгэдэг. Энэ фолликжл өнчин тархины гонадотрон дааврын тусламжтай хөгжил нь гүйцэж сард нэг удаа нэг өндгөн эс ялгаруулдаг.
Умайн хоолой -умайтай холбогдсон хос хоолой юм. Умайн хоолойн нэг ам умайд нөгөө нь хэвлийн хөндийд нээгддэг. Умайн хоолой нь хэвлийн хөндийд нээгдсэн сормуус бүхий өргөн амсартай гүрвэлзэх хөдөлгөөнтэй тул өндгөн эсийг оруулж үр тогтоон улмаар умайн хөндийд оруулах үүрэгтэй.
Умай нь үр хөрвөл, ураг өсөн хөгжиж хүүхэд болох өлгий бөгөөд хөндийтэй булчинлаг эрхтэн юм. Энэхүү булчингийнхаа хүчээр сар нь гүйцсэн хүүхдийг төрүүлэх, сарын тэмдгийн шүүрлийг ялгаруулах бололцоо бүрддэг. Умайн хүзүүнд тусгай салс ялгаруулдаг булчирхай бий. Энэ салс нь умайн хүзүүг бөглөж энэ замаар дамжих халдвар авахаас хамгаална. Харин хурьцлын үед энэ салстын бөглөө мултарч эр бэлгийн эс умайд орох нөхцөл бүрдүүлнэ. Умайн дотор салст бүрхүүл нь эмэгтэйн сарын мөлчлөгтэй холбоотойгоор үе шаттай өөрчлөгдөж байдаг. Эмэгтэйн сарын мөчлөгийг тайван үе, овуляцийн өмнөх үе, овуляцийн үе, овуляцийн дараах үе гэж хуваадаг.
. Овуляцийн өмнөх үед умайн салст бүрхэвч зузаарч, цусны судаснууд нь өргөсөж, булчирхайнууд нь томордог. Энэ үйл явц эстроген дааврын нөлөөгөөр явагдана. Эдгээр өөрчлөлтүүд овуляцийн үед дээд цэгтээ хүрдэг.
Овуляцийн дараах үед эстроген прогестерон дааврын нөлөөгөөр умайн булчирхайн шүүрэл дээд зэргээр идэвхжиж, үр тогтсон өндгөн эсийг бэхлэх бэлтгэл хийдэг. Хэрвээ үр тогтоогүй бол сарын мөчлөгийн сүүлийн хоногт умайн салст бүрхэвч гуужиж унаж биений юм (менстураци) ирнэ. 3 - 5 хоног үргэлжилнэ. Биений юм ирсний дараахи 1 - 2 хоногоос эхлэн умайн дотор давхарга (эндометри) эргэж сэргэн хөгжинө. Хэрвээ үр тогтвол овуляци бослцы дараахи 5 дахь өдөрт умайн салст бүрхэвчинд бэхлэгдэнэ
Үтрээ нь гадаад дотоод бэлэг эрхтнүүдийг холбосон булчинлаг уян хөндий юм. Үтрээ нь дээд талаараа умайн хөндийтэй холбогдсон, гаднах амсар нь онгон хальсаар бүрхэгдсэн байдаг. Үтрээ дараахи хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
1. Хурьцал үйлдэх эрхтэн болдог. Хурьцлын үед үрийн шингэн үтрээнд цацагдаж эндээсээ умайд ордог.
2. Хүүхэд төрөх зам болдог.
3. Ялгаруулах эрхтэн (биений юм, умай болон түүний хүзүүний шүүрэл ялгарч байдаг) юм.
4. Хамгаалах үүрэгтэй. Үтрээнээс хүчиллэг шүүрэл ялгардаг тул өвчин үүсгэгч бичил биетнээс хамгаална.
Онгон хальс. Үтрээний гадна амсрыг бүрхсэн гадна, дотор бэлэг эрхтнийг зааглан байрласан холбогч эд юм. Онгон хальс нь биений юм ялгаран гарах нүхтэй байна. Анхны хурьцлын үед онгон хальс урагдана. Гэхдээ ихээхэн уян хатан шинжтэй учир гэмтэхгүй байж болно.
Хэлүү. Бүтэц үйл ажиллагааны хувьд эр бэлэг эрхтэн - шодойн үлдэгдэл эрхтэн гэж үздэг. Иймээс ч бэлгийн сэрлийн үед хөвчрөн томордог. Хэлүүний хэмжээ нь эмэгтэйн бие махбодид агуулагдах андроген дааврын төвшингөөс хамаарч байдаг. Хэлүү нь хурьцлын мэдрэмжийн амин чухал эрхтэн болно.
Бэлгийн бага уруул. Үтрээний үүдэвчийг хоёр талаас нь хязгаарласан арьсны хос нугалаа юм. Бэлгийн бага уруул нь хөндийлөг биеэс тогтдог учир бэлгийн сэрлийн үед хэмжээ нь томордог.
Бэлгийн их уруул. Бэлгийн бага уруулыг талаар нь хучсан арьсны хос нугалаа юм. Бэлгийн бага уруулын суурь хэсэгт бартолины булчирхайнууд байрладаг. Бэлгийн сэрлийн үед их уруулын цусан хангамж нэмэгдэж хэмжээгээр томрон амсар нь бага зэрэг нээгддэг. Энэ үед бартолины булчирхайэ шүүрэл ихсэж үтрээний амсарыг чийглэж шодой хялбархан гулсан орох нөхцөл бүрдүүлдэг.
Хурьцах үеийн байрлал бэлгийн зан үйлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Байрлалыг сонгохдоо дараах зүйлийг харгалзана. Үүнд:
1 хоёр хосын бэлэг эрхтний бүтцийн онцлог (хэмжээ,байрлал)
2 гижгийн цэгийн байрлал
3.эмэгтэйн бэлгийн хүртэхүйн онцлог
Бэлгийн зан үйлийн ихэнх ном сударт өгүүлснээр 32 төрлийн байрлал байдаг хэмээн үздэг. Байрлал болгон өөрийн нарийн онцлогтой бөгөөд бэлгийн дур хүслээ хангаж, үр удмаа үлдээхэд чиглэгдсэн байдаг.
Хамгийн өргөн хэрэглэгддэг байрлал нь эрэгтэй нь эмэгтэйн дээр гарч урд урдаасаа тэврэлдэх байрлал юм. Гэхдээ энэ байрлал нь жирэмсэн болон хэт тарган хүмүүст зохимжгүй.
хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нь эхийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн алхам. Жирэмслэлтээс сэргийлэх аргыг физиологийн, биологийн химийн механик гэж ангилна.
Физиологийн арга нь өндгөн эс боловсрох хугацаагаа зөв тодорхойлж, энэ үед хурьцах үйлээ тэвчихэд чиглэгдэнэ . Жирэмслэх хоногийн үеийг тооцоолохдоо. Сарын тэмдгийн мөчлөгийг хоногоосоо 18 -ыг хасаад 8-10