Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм

Хичээлийн зорилго: Хатуу, зөөлний тэмдгийг зөв бичих дүрэмд суралцан хэрэглээндээ зөв хэрэглэж сурах

Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм

Хичээлийн зорилт:

  • Хатуу, зөөлний тэмдэгт харгалзах дүрэмтэй танилцах
  • Дүрэм тус бүрийг жишээтэй харьцуулан ойлгох
  • Мэдлэгээ бататган өөрийгөө сорих

Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм

Онолын хэсэг

Дүрэм 1

  • Эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг уг хэлэгдвэл зохих байраас нь урагшлуулах, тагнайшуулах зэргээр хэлэхийг зөөлрүүлэх гэнэ.

Жишээлбэл: бар-барь, хол-холь, ам-амь, зах- захь, тав-тавь гэх мэт.

  • Эм үгийн гийгүүлэгч үсгүүд угаас тагнайшиж зөөлөн хэлэгддэг тул түүнд зөөлний тэмдгийг зөөлрүүлэх үүрэгтэй хэрэглэхгүй.
  • Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдгийг бичнэ. Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ.

Жишээлбэл: морь, тахь, хонь, архи, орхи, тамхи, болхи, солби, дорви, анги

Онолын хэсэг

Онолын хэсэг

Дүрэм 2

  • Зөөлний тэмдгийн солигдох нь:
  • Зөөлний тэмдгийн дараа үндсэн эгшиг (а, о, у, и) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно.
  • Жишээлбэл: боль-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-
  • сургуулийн, харь-хариу гэх мэт.
  • Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч (в, г, л, м, н, р) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно.
  • Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг, барь-
  • баримт, сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.

Онолын хэсэг

Дүрэм 3

  • Зөөлний тэмдгийн дараа үйлт нэрийн ирээдүй цагийн –х нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно.
  • Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих, ань-аних, холь-холих, хумь-
  • хумих гэх мэт.
  • Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно.
  • Жишээлбэл: зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид

Онолын хэсэг

Дүрэм 4

  • Зөөлний тэмдгийн үл солигдох нь:
  • Зөөлний тэмдгийн дараа туслах эгшиг (я, ё) орвол зөөлний тэмдэг хэвээр байна.
  • Жишээлбэл: барья, сахья, сольё, дохьё гэх мэт.
  • Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна.
  • Жишээлбэл: барь-барьдаг, барьц, барьзна, амьтан,
  • шуугьж, хальсан гэх мэт.
  • Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна.
  • Жишээлбэл: Дарьбазар, морьгүй гэх мэт.

Онолын хэсэг

Дүрэм 4

  • Тусгаарлагч ъ, ь:
  • Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ.
  • Жишээлбэл: авъя, олъё, товъёг, угтъя гэх мэт.
  • Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ.
  • Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.
  • Я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй.
  • Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе,
  • барья, орхиё, цохьё гэх мэт.

Дасгал даалгавар

  • Дараах үгсээс Ь+ЭЭ=И дүрмээр бичсэн үгийг(3)ялган, тайлбарлан батал.

  • халиар, сахиул, галигул, торниул, хуулиар, тариал, тархиар, буухиа

Дасгал даалгавар

Дүрэм ба жишээг харгалзуул.

А. сорви, гархи, дорги, цалгих 1. Гээгдэх эгшгийн дүрмийн гажилт

Б. харих, сорих, халих, сахих 2. Ялгах эгшигтэй

В.ганган, торго, тосно, буулга 3. Давхар зөөлөрсөн гийгүүлэгчтэй

Г. оршино, хэлхэнэ, үржинэ 4. Ь+Х=И

Д. харахаар, Гэрэлийн, хугалаад 5. Дараалсан 3 гийгүүлэгчийн дүрэм

Дасгал даалгавар

Дараах үгсэд залгаврыг залгаж бичээд,

дүрмээр ангилан бич.

сахь+ж, тарь+лга, суурь+л, сонгууль+аас,

тарь+аа, соль+гд, тохь+ж, холь+ж

А. Ь+Х=И..........................................................................

Б. Ь+7=И............................................................................

В. 9ь+9=И..........................................................................

Г. Ь+ЭЭ=И.........................................................................

Дасгал даалгавар

Буруу дүрмийг дугуйл.

А. Зөөлний тэмдэг зөвхөн зөөлрүүлэх үүрэгтэй.

Б. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг

гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад эгшиггүй

бичдэг дүрэм нь “7Ь+9=Ь” дүрмийн суурь болсон.

В. Үйл үгийн “-х” өмнө заавал эгшигтэй бичигддэг тул

“харах, солих”гэж бичнэ

Дасгал даалгавар

Гэрийн даалгавар

Гэрийн даалгавар

  • Үзсэн дүрэм тус бүр дээрээ тав таван дасгал даалгавар зохион, ажиллаж ирнэ үү.
Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi