Хүний биед өвчин үүсгэдэггүй бичил биетнийг микрофлор буюу хүний биеийн хэвийн бичил биетэн гэнэ
Хүний биеийн арьс, салст бүрхэвч, ам хамрын хөндий, залгиур хоолой, амьсгал, хоол боловсруулах шингээх эрхтэн, бүдүүн нарийн гэдэс, шээс бэлгийн эрхтэн тогтолцооны салст бүрхэвчинд тодорхой тооны бичил биетэн агуулагддаг.
Хүүхэд эхээс төрмөгц микрофлор
төлөвшиж эхэлнэ.
Микрофлорыг хүний биед байрших илрэх хугацаагаар нь хоёр бүлэгт хуваадаг
Хүний биеийн өвөрмөц болон өвөрмөц бус хамгаалах үйл ажиллагаанд дасан зохицсон учир дархлааны эс микрофлорт нөлөөлдөггүй.
Ихэнх тохиолдолд хүний биед дасан зохицох чадваргүй байна. Дархлааны хамгаалах үйл ажиллагаа болон тогтвортой микрофлор түүний өсөлт үржлийг саатуулна.
Микрофлор нь эд эсэд наалдах юмуу бэхлэгдэхгүй. Энэ шинжээрээ эмгэгтөрөгч бичил биетнээс эрс ялгаатай.Мөн өсч үржихдээ хор фермент ялгаруулдаггүй. Өөрийн өсөлт үржилд хэрэгцээт тэжээллэг бодисыг эд эсийн бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүн, зэрэгцэн байршиж буй бусад микрофлорын өсөлт үржлийн явцад синтезлэгдэх уураг, нүүрс уст нэгдлийг энергийн өөртөө шингээж авах хэлбэрээр хангадаг.
Амны хөндийн микрофлор
Ам болон залгиурын салст бүрхэвчинд аэроб, анаэроб микрофлор олон тоотой агуулагдана.
1мл шүлсэнд 10^8-тэй тэнцэх хэмжээний микрофлор илэрдэг.
Хоол хүнстэй хамт аманд орж буй микрофлорыг транзит (allotonnae), амны хөндийд байнга илэрдэг микрофлорыг Облигат (autotonnae) микрофлор гэнэ.
Streptococcus, Peptococcus, Veillonella, Lactobacillus гэх мэт 30 орчим микрофлор байнга илэрч байдаг.
Грам эерэг гинж хэлбэртэй кокк, аэроб шинжтэй.
Амны хөндий дэхь нүүрсусыг задалж, амны хөндийн хүчил шүлтийн тэнцэржилтийг өөрчлөн амны хүчиллэг орчинтой болгодог.
Грам эерэг кокк.
Анаэроб шинжтэй. Пептон, аминхүчлийг задална.
Грам эерэг кокк.
Анаэроб шинжт...
Грам эерэг.
Анаэроб шинжтэй.
Лактат ацетатыг задалж CO2, H2O үүсгэдэг. энэ нь амны хөндийд шүтлэг орчинг үүсгэдэг.
1мл Хамар залгиурын шүүрэлд 10^8 хэмжээтэй транзит аэроб, анаэроб микрофлор байна.
Хамрын үүдэвчийн хэсэгт streptococcus, staphylococcus гэх мэт микрофлор илэрдэг.Төвөнх-д амны хөндийтэй ижил микрофлор агуулагдана. Амьсгалын эрхтний намираа бортгон хучуур эдийн намираа хөдөлгөөний үр дүнд хамрын дайвар хөндий болон дотор чихэнд микрофлор орших боломжгүй байдаг.
Бүдүүн гэдэсэнд микрофлорын нягтрал хамгийн их 1г өтгөнд 10^12 хүрнэ.
Бүдүүн гэдэсний pH=8.5-9.0 байдаг учраас 500 орчим төрлийн микрофлор илэрдэг бөгөөд үүнийг микрофлорын экологийн бүрдэл гэнэ.
Шулуун гэдсэнд цүлхэн,хундган эс ,эмжээрт хучуур эд зэрэгт Bifidobakteriae,Eubakteriae,E.coli,Bakteroides-ийн төрөл 75%-ийг эзэлж байхад Clostridiae,Fusobakteriae,Lactobacillus 25%-д Enterobakter,Enterococcus 1%-д хүрдэг.
Үтрээний олон давхар хучуур эсийн,бүтэц үйл ажиллагааны онцлог гормон зохицуулалтын мөчлөгт дасан зохицсон бичил биетнийг үтрээний микрофлор гэнэ.
1.Үтрээнд байдаггүй ,гаднаас орж буй өвчин үүсгэ...
1.Үтрээнд байдаггүй ,гаднаас орж буй өвчин үүсгэгч бактерийн өсөлт үржлийг саатуулах ,дархлааны өвөрмөц бус хамгаалах үйл ажиллагаанд оролцдог.
2.Үтрээний микрофлорын зохицон амьдрах орч...
2.Үтрээний микрофлорын зохицон амьдрах орчин өөрчлөгдсөн үед микрофлорын нуклеотидийн тодорхой хэсэгт хор ялгаруулах шинж чанартай геномын бүрдэл үүсвэл микрофлор нь нөхцөлт эмгэгтөрөгч шинж чанартай болсноор бага аарцаг,шээс бэлгийн эрхтэн тогтолцооны өвөрмөц бус бактерийн халдварын шалтгаан болж хувирдаг.
3.Нөхцөлт эмгэгтөрөгч шинж чанартай болж хувирс...
3.Нөхцөлт эмгэгтөрөгч шинж чанартай болж хувирсан микрофлор эмгэгтөрөгч бактери өсч үржих нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ өгсөх замаар хэвлийн эрхтний үрэвсэл үүсэх ,урагт халдвар дамжих эсвэл төрөх үед нярайн халдварын шалтгаан болж хувирдаг.