Дэлхийн 1-р (1914-1918) дайн засаглалын хүчээр өөрийн үзэл бодол, зарчмыг бусдад тулган хүлээлгэх эрх мэдлийн төлөө тулалдсан бол түүнийгээ хэрэгжүүлэх эд баялгын төлөө тэмцэлдсэн нь Дэлхийн 2-р (1939-1945) дайн гарах шалтгаан болсон .
Тодруулбал Дэлхийн 1-р дайн болон түүнийг дуусгавар болгосон гэрээнүүд улс төр, эдийн засгийн шинэ асуудлууд бас гаргаж иржээ. Зарим орнуудад эдгээр асуудлуудыг ашиглан хүчтэй бүлэглэлүүд, удирдагчид төрийн эрх мэдлийг гартаа авцгаасан байна. Герман, Итали болон Японы диктатуруудын шинэ газар нутаг эзлэн тэлэх гэсэн хүсэл, тэмүүлэл бусад ардчилсан үндэстэн, орнуудынхтай мөргөлдөн тулгарах болов.
Словак, Болгар, Испани, Португал,Дани, Хорват.
Монгол,Польш,ӨмнөдАфрик,Австрали,Канад,Бразил,Нидерланд,Мексик...
1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм.
Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 48 цагийн дотор агаарын хүчнийг газартай нь тэгшлэв.
Перл Харбор (Pearl Harbor)-т байрлаж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн боомт руу 1941 оны 12 сарын 7-нд Японы нисэх хүчин гэнэт довтолсон байдаг. Нийтдээ 4 байлдааны усан онгоц, 2 сөнөөгч онгоц, 1 дэлбэлэгч усан онгоц живж, сүйрсэн аж. Үүнээс гадна 4 байлдааны онгоц, 3 хөнгөн крейсэр болон 1 сөнөөгч онгоц дэлбэрэлтэнд өртөж гэмтсэн бөгөөд 2403 хүн амь насаа алдсан байна. Энэ довтолгооны дараа АНУ, Японд дайн зарлаж Дэлхийн 2-р дайн албан ёсоор оржээ.
Эргэлт:
Гитлер дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу 3 сая цэрэг, 3,800 танк, 4,800 их буу, 1,500 нисэх онгоц бvхий хvчээр ЗХУ руу гэнэт довтлон маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав.
Зөвлөлтүүд цэргээ татан сөрөг давшилтанд орж Москвагийн тулалдаанд(1942-1943) ялж, ухарч буй Германы 6-р армийг Берлин хүртэл хөөж Берлины
тулаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.
Европт дайн дууссаны дараа Германы холбоотон Японп 60 улс дайн зарлажээ.
БНМАУ 1945-8-10 нд Японы талд дайн зарлав.
Монгол ардын хувьсгалт цэргийн арми Өвөр Байгалийн нэгтгэлүүдийн хамт Долнуур, Жэхэ ба Чуулалт хаалганы зүг довтолж 8-р сарын 19-21нд Квантуны армид цохилт өгчээ.
1945-8-6 Хирошима /70000/
1945-8-9 Нагасакид /40000/АНУ атомын бөмбөг хаяв.
1945-,14 нд Япоын эзэн хаан цэргүүддээ тушаал өгч, 9-2 нд бууж өгөх гарын үсэг зуржээ.
Нийт 6 ээлжээр галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв.
Европт 23.6 сая орон сууцны байшин, 14.5 сая нийтийн барилга, аж үйлдвэрийн газрууд, 200000 км төмөр зам устжээ.
ЗСБНХУ-д 1710 хот суурин, 70000 тосгон, 6 сая барилга, 32000 үйлдвэрийн газар, 4100 төмөр замын өртөө, 63000 төмөр зам, 1870 төмөр замын гүүр болон бусад байгууламж эвдрэн сүйрчээ.
Европт 23.6 сая орон сууцны байшин, 14.5 сая нийтийн барилга, аж үйлдвэрийн газрууд, 200000 км төмөр зам устжээ.
ЗСБНХУ-д 1710 хот суурин, 70000 тосгон, 6 сая барилга, 32000 үйлдвэрийн газар, 4100 төмөр замын өртөө, 63000 төмөр зам, 1870 төмөр замын гүүр болон бусад байгууламж эвдрэн сүйрчээ.