Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Дээд хил: эгэмний хажуугийн 2 талын шугмаар эгэмнээс доош тогшино. Хэвийн үед зүрхний дээд хил 3-р хавирганы завсарт тодорхойлогдоно.
Зүрхний туйлын дүлий чимээг тодорхойлох тогшилтыг маш бага хүчээр зөөлөн хийнэ.
Баруун хил: Харьцангуй дүлий чимээний баруун хил дээр плессиметр хуруугаа өвчүүтэй пралель байрлуулан өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний туйлын дүлий чимээний баруун хил 4-р хавирга завсарт өвчүүний баруун ирмэгээр тодорхойлогдоно.
Зүүн хил: Зүрхний харьцангуй зүүн хилийн гадна плессиметр хуруугаа байрлуулан V хавирга завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний зүүн талын туйлын дүлий чимээний хил нь харьцангуй дүлий хилээс дотогш 1-1.5 см-т тодорхойлогдоно .
Дээд хил: зүрхний дээд харьцангуй дүлий хил дээр плессиметр хуруугаа байрлуулж доош чиглүүлэн тогшиход хэвийн үед зүрхний дээд талын туйлын дүлийн хил өвчүүний зүүн ирмэгээр 4-р хавиргаар тодорхойлогддог.
Баруун хил: Баруун уушгины доод хилийг эгэмний дунд шугамаар (хэвийн үед VI хавирга завсарт байрладаг) олоод плессиметр хуруугаа нэг хавирга дээшлүүлж, 4-5-р хавирганы завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний баруун хил өвчүүнээс гадагш 1 см-т тодорхойлогдоно.
Зүүн хил: Зүрхний оройн түлхэлтээр шууд тодорхойлогдох буюу оройн түлхэлт мэдрэгдэхгүй үед зүүн талын суганы шугамаас 5-р хавирганы завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний зүүн хил эгэмний дунд шугамнаас дотогш 1-1.5 см-т тодорхойлогдоно.
Чагналтаар: Зүрхний авиа, шуугианыг зорилгоор хийдэг.Зүрхний авиа гэдэг нь зүрхний болон том судасний үйл ажиллагааны явцад үүсч байгаа авианы нийлмэл илрэл юм. Зүрхийг дараахи 5 цэгт чагнана:
I цэг зүрхний оройн түлхэлт дээр,
II цэг баруун талын 2-р хавирганы завсар өвчүүний ирмэгт
III цэг зүүн талд талын 2-р хавирганы завсар өвчүүний
ирмэгт,
IV цэг аюулхай мөгөөрсний угт,
V цэг зүүн талд 3-р хавирганы завсар өвчүүний хажуу шугамаар чагнана
Зүрх чагнах цэгүүд
Эрүүл хүнд зүрхний үндсэн дөрвөн авиа байх боловч ердийн чагнуураар 1, 2-р авиаг чагнадаг.
Зүрхний 1-р авиа – ховдлын агшилтын эхэнд баруун болон зүүн талын атриовентрикуляр хавхлага хаагдах хэлбэлзэл, тосгуур ба ховдлын миокардын агшилт, ховдлын хөөх фазын эхний үед үүсч байгаа гол судас болон уушгины артерийн ханын хэлбэлзэлээс үүснэ.
I авианы үргэлжлэх хугацаа 0.09-0.12 сек үргэлжлэх ба чагнахад үргэлжлэх хугацаа нь арай урт боловч далайц нам сонсогдоно.
Зүрхний 2-р авиа – гол судас болон уушгины артерийн хавхлага хаагдах хэлбэлзэл, судаснуудын ханын хэлбэлзэлийн чимээ нэгдэн үүсгэдэг.
II авианы үргэлжлэх хугацаа 0.05-0.07 сек үргэлжлэх ба чагнахад үргэлжлэх хугацаа богино боловч арай далайц өндөртэй сонсогдоно.
Зүрхний уушгаар бүрхэгдээгүй хэсэгт тогшиход дүлий чимээ өгдөг. Үүнийг зүрхний туйлын дүлий чимээ гэнэ. Харин уушгиар хэсэгчлэн бүрхэгддэг хэсэгт тогшилтын чимээ харьцангуй тодордог. Үүнийг зүрхний харьцангуй дүлий чимээ гэнэ. Тогшилтыг гол төлөв өвчтөнийг босоо байрлалд хийдэг боловч өвчтөний биеийн байдал хүнд үед хэвтээ байрлалд ч тодорхойлж болдог.
Зүрхний харьцангуй дүлий чимээг тодорхойлох тогшилтыг дунд зэргийн хүчтэй тогшилтоор, хавирга завсраар хийнэ.
Тогшилтоор :
• судасны багцны хэмжээ,
• зүрхний хэмжээ, байрлал, хэлбэрийг тодорхойлно.
Шуугиан: Зүрхний агшилт сулралтын үед цусны урсгалаас үүсч байгаа дууны хэлбэлзлийг шуугиан гэдэг. Зүрхийг чагнах үед сонсогдох шуугианыг:
• зүрхний шуугиан (үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй)
• зүрхний бус гаралтай гэж ангилахаас гадна шуугианы шинж чанараар нь: зөөлөн ба тод; үргэлжлэх хугацаагаар нь: урт ба богино; эрчмээр нь: чанга ба сул гэж ангилдаг.
Зүрхний 1, 2-р авиа дараах тохиолдолд хоёулаа чангарч (акценттай) сонсогдоно:
• симпатик мэдрэлийн нөлөө ихсэх,
• зүрх нь цээжний хананд шахагдан ойртсон үед,
• цээжний хана нимгэн, туранхай хүн, хүүхдэд.
Дараах тохиолдолд 1,2-р авиа хоёулаа бүдгэрч сонсогдоно:
• цээжний хана зузаан, тарган хүнд,
• зүрхний булчингийн үрэвсэл,
• уушги тэлэгдэх эмгэг,
• зүрхний үнхэлцэг хальсанд шингэн хуримтлагдах,
• плеврийн хөндийд хий хуримтлагдах үед.
Чагналтаар 1-р авиа дараах тохиолдолд чангарч сонсогдоно:
• биеийн хүчний ачаалал авах үед,
• хоёр хавтаст хавхлагын нарийслын үед.
Чагналтаар 2-р авиа дараах тохиолдолд чангарч сонсогдоно:
• артерийн даралт ихсэх,
• гол судасны нарийслын үед,
• уушгины гипертензийн үед.
I авиа дангаараа дараах тохиолдолд суларч сонсогдоно:
• зүрхний булчингийн үрэвсэл,
• хоёр, гурван хавтаст хавхлага дутуу хаагдах үед.
II авиа дангаараа дараах тохиолдолд суларч сонсогдоно:
• гол судасны болон уушгины артерийн хавхлага дутуу хаагдах,
• артерийн даралт бага үе
Анхаарал тавьсанд
баярлалаа
Хэмжээ: Судасны лугшилтын хүчдэл ба дүүрэлтийг тодорхойлсны үндсэн дээр артерийн судсаар лугшилтын давалгаа өнгөрөх үед артерийн өргөсөлтийн хэмжээгээр тодорхойлно.
Хэлбэр: Судасны лугшилтын давалгаа хурдан өгсөж, хурдан буурдаг хэлбэрийг хурдан (pulsus celer), удаан өгсөж, хурдан буурдаг хэлбэрийг удаан(pulsus tardus) гэж нэрлэнэ. Унаж байгаа судасны лугшилтын давалгаан дээр нэмэлт жижиг өгсөлт мэдрэгдэхийг pulsus dicroticus гэж нэрлэдэг. Хоёр гарын хоорондын судасны лугшилтыг харьцуулж үзэхэд өөр өөр байх юм бол pulsus differens гэж үзнэ.
Хэм: Зүрх нэгэн ижил хугацаанд ижил далайцтай агшиж, суларч байдаг. Зүрхний агшилтын хэм өөрчлөгдөж жигд бус болохыг зүрхний хэм алдагдах- аритми гэж нэрлэнэ. Зүрхний хэм алдагдах нь зүрхний сэрэх, агших, бие даан ажиллах, дамжуулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг.
Хүчдэл: Судасны хүчдэлийг дарж буй хурууг эсэргүүцэж байгаа артерийн эсэргүүцлээр тодорхойлох ба артери дээр дарж байгаа хуруу судасны лугшилтыг мэдрэхээ болих хүртэлх даралтыг хэмжинэ.
Дүүрэлт: Судасны дүүрэлтийг артерийн дээд ба доод эзэлхүүний ялгаагаар тодорхойлоно. Эхлээд артерийн хана дээр ойр байрлаж байгаа хуруугаар дарахад хол байрлаж байгаа хуруу цусаар дүүрээгүй артерийн шинж чанарыг тодорхойлно. Дараа нь ойр байрлаж байгаа хуруугаа авахад артери цусаар бүрэн дүүрэх үеийг мэдрэнэ.
- Судасны лугшилтыг хэвийн үед шууны артерид 2 гарт зэрэг тэмтэрч үнэлгээ өгнө.
- Судасны лугшилтын тоо, 2 гарт ижил байгаа эсэх, хүчдэл, хэмжээ, дүүрэлт, хэлбэрийг тодорхойлно.
- Судасны лугшилтын тоо: Судасны лугшилтын тоог нэг минутанд тоолж үзэн тодорхойлоно. Хэвийн үед судас нэг минутанд 68-78 удаа цохино.
- Судасны лугшилтын тоо олшрохыг тахикарди , харин цөөрөхийг нь брадикарди гэнэ
Зүрхний оройн түлхэлтийг тодорхойлохын тулд гарын алгыг 5-р хавирганы завсар тухайн газар байрлуулж түлхэлт мэдрэгдэх хэсэгт 2 хурууг перпендикуляр байрлуулан оройн түлхэлтийн шинж чанарыг тодорхойлно.
- Хэвийн үед зүрхний оройн түлхэлт 5-р хавирганы завсарт эгэмний дунд шугамнаас 1 см дотогш 1-2 см2 талбайтай байна.
- Зүрхний оройн түлхэлт тодорхойлох арга Зүүн ховдлын томролын үед зүрхний оройн түлхэлт зүүн тийш шилждэг. Хэвлийн хөндий дахь даралт ихсэх (жирэмслэлт, асцит, гэдэс дүүрэх г.м.) үед зүрхний оройн түлхэлт зүүн дээш шилждэг.
- Өрц доор байрлах (төрсний дараа, туранхай хүмүүсд) үед зүрхний оройн түлхэлт баруун доош шилжиж зүрх босоо байрлалд орно.
Тэмтрэлтээр:
• Зүрхний оройн түлхэлт, түүний шинж чанар
зүрхний түлхэлт, “муурын хэрчигнүүр” тодорхойлогдож байгаа эсэхийг илрүүлэх,
судасны лугшилтанд үнэлгээ өгнө.
Зүрх орчим болон захын судсыг харах үзлэг:
• цээжний хэлбэр,
• зүрхний оройн түлхэлт,
• зүрхний түлхэлт,
• зүрх орчмын лугшилт,
• захын судасны байдал, лугшилт, дүүрэлтийг тодруулна.
Зүрх судасны эмгэгийн үед хийх ерөнхий үзлэгээр:
• өвчтөний биеийн байдал,
байрлал
• нүүр царайны илрэл,
биеийн галбир, төрх
• арьс, үзэгдэх салстын байдал
• хаван,
• хуруу, хумсны байдал зэрэгт үнэлгээ өгнө.
Амьдралын түүх хэсэгт өвчтөний төрснөөс эхлээд эмнэлэгт ирж байгаа тэр мөч хүртэлх хугацааны ахуй, амьдралын онцлог, тухайн өвчин үүсэхэд нөлөөлж болох хүчин зүйлсийг тодруулж бичнэ.Үүнд :
• удамшил,
• амьдралын хэв маяг (хөдөлгөөний хомсдол, хооллолт, таргалалт),
• мэдрэл сэтгэхүйн байдлын онцлог (сэтгэл санааний таагүй байдал, дарамт),
• ажил мэргэжлийн онцлог (дуу шуугиан, халуун, хүйтэн нөхцөл, ээлжийн ажил),
• хорт зуршил (архи, тамхи),
• эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт, төрөлт, цэвэршилт зэргийг асуух,
урьд өмнө өвчилж байсан өвчин эмгэг, ялангуяа гүйлсэн булчирхайн үрэвсэл, ревматизм, тэмбүү, зэрэг зүрх судасны тогтолцоог гэмтээж болох өвчин эмгэгийн талаар нэмж асуух нь зүйтэй.
Зүрх судасны эмгэгийн үед цээжээр өвдөх, зүрх дэлсэх ханиалгах цустай цэр гарах, амьсгаадах, хавагнах зэрэг үндсэн зовиур илрэхийн зэрэгцээ хоолонд дургүй болох, ядрах, нойр муудах, халуурах гэх мэт өвчтөний ерөнхий шинж тэмдэг илэрнэ.
Гүйцэтгэсэн: С.Азжаргал
Д.Сүнжидмаа
Э.Энхцэцэг
Б.Пунсалмаа
Б.Нандин-Эрдэнэ
С.Маржангул
Х.Ганхорол
П.Лхагвасүрэн