Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Ойрад Монгол Манжид эзлэгдсэн тухай ба 1755-1758 оны Амарсанаа Чингүнжав нарын бослого
Ойрад монгол манжид эзлэгдсэн нь
Ойрд монголчууд XIII зууны эхнээс Их Монгол улсын бүрэлдэхүүнд багтаж, XIV зууны эцсээр бага хаадын үе эхлэхэд хааны захиргаатай мөчөөрхөж зайдуухан байх болжээ. Дөрвөн аймаг холбоолсныг түүхэнд Дөрвөн ойрад гэдэг. Дөрвөн ойрадаас улбаалсан ойрдын төр улс XVII зуунд Зүүнгарын хаант улс, Хошуудын болон Халимагийн хант улсыг байгуулж XVIII зууны дунд хүртэл 400 гаруй жил тодорч яваад манж Чин улс, хаант Орос улсын харьяанд хуваагдснаас 300 гаруй жил болоход дахин улс байгуулсангүй. Өдгөө Монгол, Хятад, Орос гурван улсад тус бүр бараг тэнцүү тоотой, бүгд 700 мянга гаруй ойрдын яс аймгийн хүн амьдарч байна.
I
1690 оны тавдугаар сарын эхээр Улахуйн голд (Олгоо гол) болсон тулалдаанд Галдан хаан анх удаа галт зэвсэг хэрэглэж, тактик сайтай тулалдсаны хүчинд Манжийн талд цохилт өгч ялалт байгуулжээ. Дайнд Манжийн тал ялагдсанд Энх-Амгалан хаан ихэд уурлаж, Галданг яаралтай устгах, дараагийн тулалдаанд бэлтгэх зарлиг буулгажээ.Энэ хооронд Манжийн хаан арга мэх сүвэгчлэн найрамдал тогтоох нэрийдлээр Галданг Бээжингээс наахна Улаанбудан хэмээх газар хоёр улсын хаадын түвшинд найрсгаар уулзах санал тавьсан байна. Галдан хааныг тэнд очиход шууд тулалдаанд дуудсан байна. Үнэн хэрэгтээ хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Галдангийн хувьд ямар ч найдлага байсангүй. Энэхүү тулалдаан 1690 оны аргын тооллын наймдугаар сарын нэгний үдээс хойш Улаанбудан ууланд болжээ.
Манж нар монголын өмнөт хэсгийг өөртөө амархан элсүүлсэн хэдий ч Халхыг эзлэхийн тулд 50, Ойрадыг эзлэхэд 100 гаран жил зарцуулсан ажээ. Манж нар эртний дайчин түүхтэй монголыг эзлэхийн тулд Түвдийн шарын шашин, дипломат уран арга мэх, цэргийн харгис ширүүн түрэмгийллийн алъ алиныг ашигласан юм.Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны 15-18-р он буюу 1755-1758 онд Монголын Ойрад-Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийдэн, 1 сая илүү тоологдож байсан хүн амтай байсан тус хаант улсын баатарлаг ард тvмнийг дэлхийд томоохонд тооцогдох, хүн тeрeлхтeний тvvхэнд урьд сонстоогуй аймшигт бузар-яргалалаар (геноцид) үгүй хийж, толгой дараалан хядсанаас огт хүнгүй газар болсон ба хожим дагаар орсон Уйгар,Казах,Киргизүүдэд шагнан олгосон ба амьд үлдсэн цөөн ойрад-монгол хүмүүс Ижил мөрөн дэх торгууд-халимагууд руу зугтан очсон.
1755 оны үед Ойрад-Зүүнгарын ард түмнийг Манж нар хядан устгаж байгаа нь. Орой-залаат уулын орчим
МОНГОЛЧУУДЫН 1755-1758 ОНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ТЭМЦЭЛ
XVII-XVIII зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн дотроос хамгийн дорвитой нь 1755-1758 онд гарсан ардын том бослого мөн. Тэр бослогыг зохион байгуулж удирдах ажлыг дээр дурдсан Зүүнгарын Амарсанаа, Халхын Засагт хан аймгийн туслах жанжин, Хотгойдын шадар ван Чингүнжав нар гүйцэтгэсэн бөгөөд Хорчин ван эфү Сэвдэнбалжир тэргүүтэй Өвөр монголын хэсэг ноёд бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, Амарсанаа, Чингүнжав нартай нягт холбоотой ажиллаж байжээ. 1755 оны хавар, зуны цаг Амарсанаа, Чингүнжав, Сэвдэнбалжир нар Зүүнгар хаант улсыг байлдан дагуулахаар мордсон Маюкийн цэргийн дотор хамт явах үедээ мөн оны намар Халх, Зүүнгар ба Өвөр Монголд манжийн эсрэг хандсан зэвсэгт бослого нэгэн зэрэг гарган тэмцэж, Манжийн ноёрхлыг түлхэн унагаад, нийслэл, өөрийн цэрэг, албан татварын журам бүхий тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролцсон байна. Гэвч Манжийн хаан Сэвдэнбалжирыг хэрэг зөвлөнө гэж, Бээжинд дуудаж аваачаад, зэрэг хэргэмийг эвдэж, гэр хашаанаас гаргахгүй болгон хорьжээ. Амарсанаа анх манжид дагаар орохдоо, Манжийн цэргийн хүчийг ашиглан, Зүүнгарын хаан ширээг эзлэн авах санаатай байжээ. Манж нар түүнийг зөвхөн Хойд аймгийн хан болгоод, Зүүнгарт өөрийн ноёрхолыг тогтоох гэжээ. Гэвч Манжийн ноёрхлыг Амарсанаа зөвшөөрөн хүлээхгүй байсан учир бослогыг даруй эхлэхээр шийдсэн байна. Манжийн хаан түүнийг гэнэдүүлэн барьж авахын тулд “хэрэг зөвлөнө” гэж, Бээжин рүү яаралтай дуудуулжээ. Амарсанаа учрыг нь мэдэж, аргад арга хэрэглэн, “Эзэн хаанд бараалхана” гэж гараад Алтайн чанад дахь Өрөнгө голд хүрч ирмэгц шадар 300 цэргээ удирдан босож, хамт явсан Манжид итгэлтэй түшмэд, цэргийг цохин зугтуулаад, бослогыг өрнүүлэхээр нутгийнзүг буцан оджээ. Энэ бол 1755 оны 9 сарын 24-ны өдөр болсон хэрэг бөгөөд 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийн эх үүсэл мөн байлаа. Манжийн эрх баригчид сандарч мэгдэн дайтсан боловч Монголчууд хүч эеээ үл нэгтгэснээс болж ялагдал хүлээн Амарсанаа хэд дахин цохилтонд хүртэн 1757 оны 6-р сарын 30-нд Шарбэл гэдэг газарт Амарсанаа өөрийн тугийн дор явсан 3000 цэргийн хамт Халхын урвагч ноён Цэнгүнжавын гүм гаруй цэрэгтэй учирч тулалдан цохигдож Оросруу зугтсан.
1756 оны 6-7 сарын үед Манжийн хааны зарлиг ёсоор, Зүүнгарын бослогын эсрэг хөдөлгөсөн их цэргийн нэгэн багийг толгойлж явсан шадар ван Чингүнжав дайны талбараас боссон. Тэрээр халхын ноёдод нууц бичиг илгээн манжийн эсрэг албаа хаяхыг уриалсан. Чингүнжав тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцсон буюу талархсан ноёдыг оролцуулан, Халхын хамгийн нөлөө бүхий ноёдын чуулган хийж, манжаас салж тусгаар тогтносон улс байгуулах тухай хэлэлцүүлэн, тусгай шийдвэр гаргахыг зорьж байжээ. Чингүнжаваар удирдуулсан босогчид 1956 дайсны хүчинд дийлдэгдэн ухран Шишгэд голын орчимд очсон. Халх зарим ноёд урваснаар Чингүнжавын хүч сулран 1957 оны эхээр Хөвсгөл аймгийн Ханхын орчим газар манжид баригдсан. Манж нар Бээжинд түүний эхнэр хүүхдийн хамт зовоон тамлаж байгаад 1957 оны 3сарын11нд цаазаар авсан. Ийнхүү Чингүнжав Амарсанаа нарын тэргүүлсэн тэмцэл хүчин мөхөсдсөн.
Анхаарал тавьсанд баярлалаа.