Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Багшлах дадлагын тайлан

БГД-ийн тэргүүний 47-р сургууль

Багийн ахлагч: Д. Ундармаа

Багийн гишүүд: О. Эрдэнэцэцэг

Б. Золзаяа

Б. Бат-Эрдэнэ

2013 оны 9 сарын 2-аас 10 сарын 15-нийг хүртэл

АГУУЛГА

Багшлах дадлагын зорилго

Багшлах дадлагын зорилт

Нэгдүгээр Бүлэг: c

1.1 Сургуулийн танилцуулга

1.2 Багийн танилцуулга

Хоёрдугаар Бүлэг: Хичээл төлөвлөлт, үнэлгээ

2.1 Дадлагажигч багш нарын хичээлийн хуваарь

2.2 Нэгж хичээлийн төлөвлөгөө

2.3 Дадлагажигч багш нарын дүнтэй хичээл

2.4 Дадлагажигч багш тус бүрийн үлгэр жишээ болсон хөтөлбөр

Гуравдугаар Бүлэг: Хүмүүжлийн ажлын төлөвлөгөө

3.1 Ангийн ажил

3.2 Хүмүүжлийн ажил

3.3 Бусад ажил

Дөрөвдүгээр Бүлэг: Судалгаа, шинжилгээ

4.1 Мэргэжлийн чиг хандлага тодорхойлох судалгаа

4.2 Сэтгэлзүйн судалгаа

4.3 Социометрийн судалгаа

4.4 Багшлах дадлагын хугацаанд тохиолдсон бэрхшээл түүнийг даван туулах арга замууд сэдэвт судалгаа

4.5 Темперамент тодорхойлох судалгаа

4.6 Хичээлийн судалгаа

Дүгнэлт

Ном зүй

Хавсралт

Зорилго

Манай баг дидактикийн хичээлийн онол аргазүй, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан мэргэжлийн хичээлийн онолын мэдлэг, чадвар, дадлаа бататгах, практик дээр хэрэглэх, сурган хүмүүжүүлэх ур чадвар эзэмших, хичээлийн судалгаа явуулах, судлагааны сэдэв сонгон судалгаа хийх, ажиглалт судалгаа зэргийг хийхээр зорьсон юм.

Чиглэл

ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцан хичээлээ төлөвлөх, бэлтгэх, заах, үнэлгээ, өгөх, анги удирдан зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах, сурган хүмүүжүүлэх судалгааны арга барилыг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэнэ .

Зорилт

- Сурагчдын танин мэдэх үйл ажиллагааг идэвхжүүлэн урамшуулах арга барилаар хичээл заах, хичээлээс гадуурхи ажил зохион байгуулах эзэмшсэн чадвараа хөгжүүлэх

- Ажил, хичээл төлөвлөх эзэмшсэн чадвараа хөгжүүлэх

- Судалгаанд дүн шинжилгээ боловсруулалт хийх

- Хэл яриа, харилцааны соёлоо сайжруулах

- Сурагчдын нас сэтгэлзүйн онцлогын талаар судлах

Дадлагын хугацаанд эзэмшвэл зохих цогц чадамж

Хүүхэдтэй хамтран ажиллах:

- Хүүхдийн нас, сэтгэлзүй хувийн онцлогын талаарх онолын гүн мэдлэгэтэй байх

- Хүүхдийн хэрэгцээ, сонирхол, авъяасыг илрүүлэн хөгжүүлэх

- Хүүхдийг хайрлаж, ойлгох, хүндэлж, итгэж харьцах

- Хүүхэд хөгжих орчинг бүрдүүлэх

- Хүүхдэд үлгэр дууриал үзүүлэх

- Өөрийгөө илэрхийлэх, батлах боломж олгох

Сургалт зохион байгуулах:

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс хэрэгцээтэй мэдээллээ олж авч боловсруулж ашиглах

- Сурган хүмүүжүүлэх ажлаа шинжлэх ухааны үндэстэй төлөвлөж, зохион байгуулж үнэлж дүгнэх

Танилцуулга

Сургуулийн танилцуулга

Математик, гадаад хэл, газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай, цахим-онлайн, Баянгол дүүргийн тэргүүний 47-р бүрэн дунд сургууль

Эрхэм зорилго: Багш сурагчдын бүх талын чадамжийг хөгжүүлэн хүнийг эрхэмлэн дээдэлсэн боловсролын үйлчилгээний шилдэг байгууллага байна.

Үйл ажиллагааны чиглэл: Сурагчдыг хөгжүүлэх төрөл бүрийн сонгон дугуйлан, спортын секцүүд хичээллэдэг.

Багийн танилцуулга

Мэргэжлийн багш: Э.Энхжаргал

Багийн ахлагч: Д.Ундармаа

Б.Бат-Эрдэнэ

Б.Золзаяа

О.Эрдэнэцэцэг

Ангийн танилцуулга

11в анги, 33 сурагчтай.

Ангийн дарга Б. Амарбаясгалан

Дадлагажигч багш нарын дүнтэй хичээл

Дадлагажигч багш Д.Ундармаа дүнтэй хичээл

Дадлагажигч багш О.Эрдэнэцэцэг дүнтэй хичээл

Дадлагажигч багш

Б.Бат-Эрдэнэ дүнтэй хичээл

Дадлагажигч багш Б.Золзаяа дүнтэй хичээл

Үлгэр жишээ хичээл

Сургалт хүмүүжлийн ажил

Хүмүүжлийн ажлын төлөвлөгөө

Хүмүүжлийн ажил

“Газарзүйн кабинетийг тохижуулах”

Зорилго: Дэлхийн улс төрийн газрын зураг 15 ширхэгийг газарзүйн кабинетд авч өгөх, улмаар хичээлд ашиглах

Биелэлт: Энэхүү ажлын хүрээнд Дэлхийн улс төрийн газрын зураг 15 ширхэгийг газарзүйн кабинетд авч өгөв.

“АХА тэмцээн”

Зорилго: 11-р ангиудад АХА тэмцээнийг явуулснаар мэдлэгийг дахин сэргээх, ЭЕШ-н шалгалтанд бэлдэхэд нь дөхөм болох

Биелэлт: 11-р ангиудад АХА тэмцээн амжилттай зохион байгуулав.

Ч. Батням багшийн нэрэмжит олимпиад

Тохижилтын ажил

Зорилго: Тус сургуулийн газарзүйн кабинет болон кабинетийн дэргэдэх Улаанбаатарын булан ангийг тохижуулж цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх

Биелэлт: Улаанбаатарын булан өрөөг цэвэрлэж, залуу аялагч газарзүйн танин мэдэхүйн клубын самбарыг засаж шинэ мэдээлэл нэмэх, сургуулийн газарзүйн кабинетийн коридорыг цэцгээр чимэглэж улаанбаатрын булангын ханыг имүсдэв.

Жижүүр багшийн үүрэг

Газарзүйн талбай цэвэрлэх

Зорилго: 47-р сургуулийн газарзүйн талбай болон сургуулийн баруун хэсгийн хогийг цэвэрлэх

Биелэлт:

Ангийн ажил

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? Илтгэл яриа

Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн 4-р курсын оюутан Уран илтгэгч З.Долгион 11-р ангийнханд Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар илтгэл тавьж, чөлөөт яриа өрнүүлэв.

Спорт өдөрлөг

11в ангийнхантай заал авч нэг өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлэв.

Экскурс хичээл

Судалгаа, шинжилгээ

- Мэргэжлийн чиг хандлага тодорхойлох судалгаа

- Сэтгэлзүйн судалгаа

- Социометрийн судалгаа

- Багшлах дадлагын хугацаанд тохиолдсон бэрхшээл түүнийг даван туулах арга замууд сэдэвт судалгаа

- Темперамент тодорхойлох судалгаа

- Хичээлийн судалгаа

Сурагчдын сонирхол, хувь хүний онцлогт үндэслэн ямар мэргэжил тохирохыг нээн илрүүлж, хувь хүн өөрт нь зөвөлгөө өгөхөд энэхүү судалгааны зорилго оршино.

Мэргэжлийн баримжаа олгох нь сурагчдад төрөл бүрийн мэргэжлийн тухай танилцуулах ажлаас эхэлдэг.

Сурагчдын мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох тест асуулга

Уг аргыг Оросын сэтгэл зүйч Е.А.Климов боловсруулжээ. Үйл ажиллагааны ямар төрлийг илүүд үзэж байгааг тодорхойлон дүн шинжилгээ хийж үзэх замаар сурагчдын мэргэжлийн чиг хандлагыг тодорхойлох зориулалттай арга зүй юм.

багш, эмч, үсчин, нийгмийн ажилтан, менежер, худалдагч, зөөгч, сэтгүүлч, хуульч

слесарь, токорьч, техникч, механикч, механик инженер

жүжигчин, бүжигчин, зураач, зохиолч

программч, эдийн засагч, нягтлан бодогч

агрономич, малын эич, зоотехникч, биологич, амьтан, ургамал судлаач, байгаль хамгаалал, газарзүйч

Сургалт зохион байгуулсан

Мэргэжил

зорилго

хөдөлмөрийн онцлог

хөдөлмөрийн нөхцөл байдал

Сурагчдын сонирхдог хичээлтэй холбоотойгоор

мэргэжлийн тухай мэдээлэл

Судалгааны үндэслэл

Тухайн сэдвийг сонгож авсан үндэслэл нь дадлага хийж байх хугацаандаа ажигласны үндсэн дээр “Багшлах дадлага хийхийн ач холбогдол болон дадлагын хугацаанд оюутнуудад тохиолддог бэрхшээл” сэдвээр судалгааны ажиглалт хийсэн. Дадлага хийж буй оюутнуудад нийтлэг нэг бэрхшээл асуудал тулгарч байгаа мөн хувь хүн бүрт тус тусад нь асуудалтай байгаа нь ажиглагдсан. Энэхүү ажигласан шалтгаанууд нь тухайн судалгааг боловсруулах үндэслэл болсон.

Судалгааны аргачлал

Багшлах дадлага хийж байгаа оюутнуудад судалгаа хийхдээ асуулга судалгааны арга аргачлыг тус тус хэрэглэсэн.

Судалгааны арга

Оюутнуудаас бэлтгэсэн асуултаар асуулга судалгаа авсан бөгөөд үүнийгээ боловсруулан үр дүнгээсээ шалтгаалан Багшийн мэргэжлээр даллага хийж буй оюутнуудад дадлага хийхийн ач холбогдол, бэрхшээлүүдийг олж илрүүлэн хэрхэн шийдвэрлэж болохыг гаргаж ирнэ.

Зорилго

Тус судалгаа нь багшийн мэргэжилээр суралцаж буй оюутнуудын зайлшгүй хийх ёстой дадлага болох багшлах дадлагын ач холбогдлыг таньж мэдэх мөн дадлага хийх хугацаанд дадлагажигч оюутнуудад тохиолддог бэрхшээлүүдийн олж илрүүлэх, улмаар тэдгээр асуудлуудыг шидвэрлэх арга замыг нээн илрүүлэхэд оршино.

Зорилт:

- Багшийн мэргэжлээр даллага хийж буй оюутнуудаас судалгаа авах

- Их Дээд Сургуулиуд болон мэргэжлээрээ дадлага хийхэд хэрхэн ялгаатай байдгийг судлах

- Дадлагажигч оюутнуудад тохиолддог нийтлэг бэрхшээлүүд олж мэдэх

1. Та яагаад багшийн мэргэжлийг сонгосон бэ?

2. Сурган хүмүүжүүлэгч хүнд байх ёстой хамгийн эрхэм зан чанар?

3. Дадлага хийх хугацаанд сургуулийн удирдлагатай харьцах харилцаанд бэрхшээл тулгарч байсан уу?

4. Дадлага хийх хугацаанд дадлага удирдагч багштай харилцахад хүндрэл гарч байсан уу?

5. Хичээл зааж байх явцад сурагчдын зүгээс болон өөр ямар нэгэн байдлаар хүндрэлтэй асуудал тулгарч байсан уу?

6. Дадлага хийх хугацаанд санхүүгийн асуудал тулгарч байсан уу?

7. Хичээл заах явцад өөрийн тань зүгээс юу дутагдаж байсан бэ?

8. Багшлах дадлага хийх хугацаннд та өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн бэ?

Та яагаад багшийн мэргэжлийг сонгосон бэ?

Сурган хүмүүжүүлэгч хүнд байх ёстой эрхэм зан чанар?

Дадлага хийх хугацаанд сургуулийн удирдлагатай харьцах харилцаанд бэрхшээл тулгарч байсан уу? Тийм бол тухайн аcуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Дадлага хийх хугацаанд дадлага удирдагч багштай харилцахад хүндрэл гарч байсан уу? Тийм бол тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Хичээл заах явцад өөрийн тань зүгээс болон өөр ямар нэг байдлаар хүндрэлтэй асуудал тулгарч байсан уу? Тийм бол тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Дадлага хийх хугацаанд санхүүгийн асуудал тулгарч байсан уу?

Хичээл заах явцад өөрийн тань зүгээс юу дутагдаж байсан бэ?

Багшлах дадлага хийх хугацаанд та өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн бэ?

Дүгнэлт

Судалгааны үндэслэл:

Хичээлд судалгаа хийнэ гэдэг нь хичээлд бэлтгэх, хичээлийн үйл явцыг бүхэлд нь тодорхой аргачлалаар аль болох тасралтгүй ажиглаж, дэлгэрэнгүй мэдээ баримт цуглуулан задлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган багшийн арга зүйг сайжруулахад зөвлөн туслах үйл явц юм. Тийм ч учраас бид өмнө үзсэн “Хичээлийн судалгаа” хэмээх хичээл дээр үндэслэн, өмнөх мэдлэгээ бататгах улмаар сурагчдын хичээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн судалгааг БГД-н тэргүүний 47-р сургууль дээр дадлагат гарч буй хугацаандаа хэрэгжүүлэхээр шийдэж төлөвлөв.

Судалгааны зорилго

Багшийг үнэлж дүгнэж, шүүмжлэх биш, багшийн заасан тухайн хичээлийн агуулга, арга зүйг сайжруулах, сурагчдаар мэдлэг бүтээлгэн суралцах үйл ажиллагааг дэмжсэн арга зүйг боловсруулах арга замыг хамтын хүчээр эрж хайхад оршино.

Судалгааны зорилт:

• Багш нарын заах арга зүйг сайжруулах, багшлах ур чадварыг хөгжүүлэх, киррикюлимийг боловсронгуй болгох

• Суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хичээлд оролцох сонирхлыг татах, тэдэнд туслах, суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх

• Хичээлийг судлах явцад хүүхэд өөрийнхөөрөө бодох, сэтгэх чадварыг зөв чиглүүлж хөгжүүлэх

Хичээлийн бэлтгэл судалгааны ажлын төлөвлөгөө

Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа

Ээлжит хичээлийн хөтөлбөр

Хичээлийн ажиглалт, Судалгаа

Ээлжит хичээлийн хөтөлбөрийн судалгаа

Ээлжит хичээлийн хөтөлбөрийн судалгаа буюу Kyozai kenkvu-дараах цогц 5 судалгаанаас бүрдэнэ.

I. Судлагдахууны агуулгын судалгаа

II. Мэдлэг эзэмшилтийн судалгаа

III. Аргазүйн судалгаа

IV. Үнэлгээний судалгаа

V. Хэрэглэгдэхүүний судалгаа

Хичээлийн агуулгын судалгаа

Багш хүн өөрийн мэргэжлийн мэдлэг, заах арга зүйн ур чадвараа дээшлүүлэн хөгжүүлж байх шаардлагатай билээ. Үүнийг заавал албан ёсны, төвлөрсөн сургалтад хамрагдах замаар бус, хичээл заах явцдаа өөрийн багшлахуйн үйлдээ судалгааны үүднээс хандсан эргэцүүлэл хийж, бүтээлчээр хандсанаар багш хөгжих бүрэн боломж байдгийг манай улсын болон бусад орны олон хөдөлмөрч, туршлагатай, шинийг санаачлагч, судлаач багш нарын уйгагүй үйл ажиллагаа харуулж байдаг. Тиймээс өөрийнхөө заах арга зүйг улам төгөлдөршүүлэх талаар багш байнга санаа тавин ажиллах хэрэгтэй юм.

Хичээлийн бэлтгэл судалгааны аль ч алхам нь тухайн хичээлийн хүрээнд тавьсан зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлт хийхэд чиглэнэ. Тиймээс хичээлийг зорилго, зорилтыг биелүүлж, үр дүнг нь хичээл (нэгж, ээлжит, нийт хичээлийн төгсгөлд)-ийн төгсгөлд тооцож болохоор тодорхойлж өгөхөд багш онцгой анхаарах хэрэгтэй. Багш тухайн хичээлийн зорилго, зорилтын биелэлтийг асуулт, даалгавар, бодлого, үнэлгээний материалаар илрүүлэх боломжтой байхаар томъёохыг хичээх хэрэгтэй.

Тиймээс “Чулуун мандлын бүтэц” ээлжит хичээлийн хүрээнд зорилго зорилтын биелэлтийг тодорхойлохын тулд сурагчдын мэдлэг эзэмших явцдаа давхар гүйцэтгэж болох даалгавар оруулсан. Ингэснээр хичээлийн зорилго зорилтын биелэлтийг хэмжиж болох бөгөөд мөн сурагчдыг үнэлэх боломжтой.

“Чулуун мандлын бүтэц” хичээлийн агуулгыг бүрдүүлэхдээ:

- Сурах бичиг (хуудас 50-62) Е. Батчулуун ба бусад “Газарзүй IV” УБ, 2012 он

- Сурах бичиг (хуудас 37-40) Е. Батчулуун ба бусад “Газарзүй 10-11” УБ, 2009 он

- Интернэт- шинэ мэдээлэл

Чулуулгийн шинж чанар:

- Эрдсийн хатуулаг

- Эрдсийн гялга

- Зураасны өнгө

- Эрдсийн хагарал ба хуваагдал

- Эрдсийн өнгө

Гэх зэрэг үзүүлэлтээр нь эрдэс чулуулгийг тодорхойлдог.

Хичээлийн залгамж холбоо

Өмнөх хичээлтэй уялдсан эсэх

Чулуун мандал буюу Литосфер нь дэлхийн гадна талын хатуу бүрхэвч юм. Газрын гадаргаас гадна астеносфер хүртэл дээд мантийн дээд хэсэг орох тул дундаж зузаан нь 100км орчим юм гэдгийг бид өмнөх хичээл үзсэн бөгөөд үүнээс цааш залгамжилж энэ хичээлийн сэдвийг үргэлжлүүлэн үзэх байдлаар хичээлийн залгамж холбоог бий болгосон.

Бусад хичээлтэй уялдсан эсэх

Чулуун мандлыг бүрдүүлэгч үндсэн 8н элементүүд нь эзэлхүүн, жин, атом массын хувьд хоорондоо ялгаатай гэсэн байдлаар Физикийн хичээлтэй. O, Si, Al, Fe, Ca, Na, K, Mg гэж зөвхөн химийн томъёогоор нь нэрлэж бичүүлсэнээрээ Химийн хичээлтэй тус тус уялдаж байна.

Хичээлийн агуулга хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон эсэх

Элементарчлал нь агуулгыг яаж хүүхдэд энгийн ойлгомжтой болгох вэ? Тухайн насны хүүхдүүд ямар үг хэллэг хэрэглэж байна вэ? Ямар нэр томьёо, үг хэллэг хэрэглэж ярих нь зүйтэй вэ? Агуулгын шинжлэх ухаанч чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрхэн хялбар энгийн болгох вэ? гэдэг асуудлыг арга зүйн үүднээс шийдэж өгөхөд чиглэнэ. Ингэхийн тулд сурагчдад тэдгээрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон даалгавар өгсөн.

Даалгаварын нэр нь: “Эрдэс чулуулгийг тодорхойлцгооё”.

Мэдлэг эзэмшилтийн судалгаа

Аливаа хичээлийг төлөвлөхдөө хичээлийн явцад сурагчдын мэдлэг эзэмшилтийн явцыг урьдчилан төсөөлж судалсныг мэдлэг эзэмшилтийн судалгаа гэнэ. Мэдлэг эзэмшилтийн 2 төрлийн судалгаа байдаг.

- Өмнө нь хийгдэж байсан судалгааг бага зэрэг засварлан хичээлээ улам үр дүнтэй болгоход зориулсан судалгаа

- Хичээлээ илүү үр дүнтэй болгох боломжит аргыг /шилдэг багш нар хамтран хийдэг/ бодож тунгааж хийсэн судалгаа

Хүүхдийн мэдлэг эзэмшилтийн судалгааг 3 түвшинд судалдаг

1. Хичээлийн агуулгыг судлахад суурь болж өгдөг мэдлэг чадварыг хүүхдүүд эзэмшсэн байгаа эсэх

2. Хичээлийн агуулга нь хүүхдийн хөгжлийн түвшинд таарч байгаа эсэх

3. Хичээлийн явцад хүүхдийн мэдлэг бүтээлтийг ямар хэлбэрээр, яаж явагдаж байгааг судалдаг.

Багшлах арга барилын судалгаа

Аливаа хичээлийг төлөвлөхдөө судлагдахууны агуулгын болон мэдлэг эзэмшилтийн судалгаан дээр үндэслэн хичээл явуулах арга зүйг судалсныг заах аргазүйн судалгаа гэнэ.

• Мэдлэг эзэмшилтийн судалгаан дээр үндэслэн хичээл явуулах арга барилаа тогтооно.

• Судлах агуулгыг анги нийтэд хандаж заах уу? ганцаарчилж заах уу? багаар ажиллуулах уу? хос хосоор нь ажиллуулах уу? илтгэл тавих маягаар уу? гэх мэт хичээл явуулах хэлбэрийг мөн тогтоосон байна.

• Нэг бүлэг сэдвийг судлахад оногдсон цагийг ямар байдлаар ээлжит хичээлүүдэд хуваарилах вэ? гэдэг нь маш чухал. Иймд цагийг үр дүнтэй байхаар тооцож хуваарилах хэрэгтэй.

Мөн тухайн агуулгыг ямар байдлаар таниулах вэ? хүүхдүүдийн сонирхлыг хэрхэн яаж татах вэ? Агуулгаа олон талаас нь авч үзэж чадаж байна уу? Тухайн судлагдахууны үр өгөөжийг дээшлүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулах вэ? хүүхдийн “алдаа” хийх магадлалтай хэсгийг яаж төлөвлөх вэ? Түүнд ямар хариу үйлдэл өгөх вэ? гэх мэт асуудлыг сайтар төлөвлөж судлах хэрэгтэй юм.

Үнэлгээний судалгаа

Зорилго, зорилтод анализ хийх замаар эзэмшвэл зохих цогц чадвар түвшинг тодруулах судалгааг Үнэлгээний судалгаа гэнэ. Тухайн хичээлийн бүтэн жилийн, улирлын бүлэг сэдвийн, нэгж хичээлийн зорилгыг нэг чиглэл дор нэгтгэснээр үнэлгээг хаана, хэдийд хийх нь тодорхой болно. Зорилго нь дараах агуулгатай:

1. Хүүхдээ ямар “хүн” болгохыг зорьж байна вэ?

2. Юунд сургах вэ?

3. Ерөнхий агуулга нь ямар байх вэ?

4. Гүнзгий агуулга нь ямар байх вэ?

Түүнээс гадна тухайн хичээлээр юуг, хэрхэн, яаж үнэлэх вэ?

• Сурагчдын сонирхол идэвхи хандлага

• Сэтгэн бодож тунгааж буй байдал

• Илэрхийлэх,тооцоолох чадвар

• Мэдлэг ухамсар, чадварын чухам аль хэсгийг чухалчлах вэ? гэдгийг багш судалж тогтоосон байна.

Үнэлгээний зорилго:

- Сурагчдын эзэмшиж байгаа мэдлэгийн түвшинг тогтоох

- Сурах арга барилд хэрхэн суралцаж байгааг тодорхойлох

- Хүүхдийн хөгжил, хэрэгцээг харгалзан цаашид өсөн хөгжих боломжийг олж харах

Үнэлгээний шалгуур:

- Чулуун мандлын бүтэц, бүрэлдэхүүн дээр харилцан ярилцаж буй байдал

- Материал ашиглан тооцоолон бодох, харьцуулах, тайлбарлах, жишин ярилцах

Хэрэглэгдэхүүний судалгаа

Өмнөх бүх судалгаан дээр үндэслэн хичээлийн ямар хэрэглэгдэхүүнийг хэзээ хаана ямар байдлаар хэрэглэх талаар судалсныг хэрэглэгдэхүүний судалгаа гэнэ. Сургалтын хэрэглэгдэхүүн нь хичээлээр зорьж буй зорилгыг биелүүлэхийн тулд хэрэглэдэг туслах материаллаг зүйлс юм. Жишээ нь самбар, гортиг, дэвтэр, шугам, ном, өнцөг хэмжигч, үзүүлэн тарааж өгөх материал, геометрийн дүрс, геометрийн биет, өнгийн цаас....

Нэгж хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд хэдийд ямар байдлаар ашиглавал илүү үр дүнтэй вэ гэдгийг судлах хэрэгтэй. Сургалтын материал дээр тулгуурлахгүйгээр зөвхөн өөрийн судалгааны үндсэн дээр хичээл заадаг багш ховор. Иймд сургалтын материалын үнэ цэнэ хэзээ ч буурахгүй. Эрдэмтэн багш нар өдөр бүр тооны ухааны хичээлээр шинэ нээлт хийж байдаг гэж хэлж болох юм. Зорилгодоо хүрэхийн тулд хялбар тохиромжтой сурах бичгийг сонгох нь чухал байдаг.

Ажиглалтын судалгаа

Хичээл заах багш киррикюлим боловсруулах үедээ, ажиглалт хийх хүмүүс ажиглалтын явцдаа дараах 6 зүйлийг анхаарах нь зүйтэй.

Хичээлийн явцыг 1 хүн нь маш тодорхой хөтлөх нь зүйтэй.

1. Хичээлийн зорилтоо биелүүлэхэд юу анхаарах вэ?

- Зааж буй багш өөрөө хэлэлгүй, хүүхдээр заах гэж байгаа зүйлээ хэлүүлэх

- Хичээлийн ач холбогдолтой зүйлийг тодруулах, зорилгын талаар тодорхой ойлголттой байх

- Хичээлийн зорилгод таарсан хэрэглэгдэхүүн ба үйл ажиллагааг бодолцох

- Хичээлийн зорилгоо хүүхдийн чадах, чадахгүй зүйлийг бодолцсоны үндсэн дээр дэвшүүлэх

2. Шинэ агуулга руу орох үед юу анхаарах вэ?

- Хүүхдүүд өөрсдөө шинэ агуулгын талаар асуудал дэвшүүлэхээр тийм зохиомол нөхцөл бүрдүүлэх

- Сулавтар сурагч ч асуудлын голыг ойлгохоор байлгахад санаа тавих

4. Хичээлийн дундуур хүүхдийн нэр цохож самбарт гаргахад юун дээр анхаарах вэ?

- Огт гар өргөдөггүй байсан хүүхэд гар өргөвөл анхаарч самбарт гаргах үе байж болно.

- Ямар хариултаас эхлэх вэ?Албаар буруу хариултыг сонгож тайлбарлуулах ,эсвэл ярвигтай бодолт хийсэн хүүхдийг эхэлж самбарт гаргах

- Олон хүүхдээр тайлбарлуулах явцад эхний хүүхдийг гомдоохгүй байх.Японд сурагчид нэг хүүхдийн дараа тайлбар хийхдээ нэмэлт гэж хэлээд гараа өргөж ярьдаг

5. Хүүхдээс гарч ирэх янз бүрийн санал бодлыг сонсох үед юун дээр анхаарах вэ?

- Ширээ хоорондуур явж байхдаа хүүхдийн шивнээ яриаг сонсож ,хичээлд оновчтой ашиглах

- Алдаатай бодолт гарсан үед хичээлд үр дүнтэй ашиглаж болохыг тунгаах

- Хүүхдээс гарсан санааг хичээлийн зорилготой холбож өгөх. Ингэснээр хүүхэд өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ өөртөө итгэлтэй болно.

- Багш төсөөлөөгүй хариу ба санаа хүүхдээс гарч ирвэл янз бүрийн аргаар хандах хэрэгтэй. Хичээлд ашиглаж болохооргүй санааг яагаад авч болохгүйг тайлбарлаад, хичээлээ үргэлжлүүлэх

6. Хичээлийн дүгнэлт хэсэг дээр юу анхаарах вэ?

- Юуг, яаж дүгнэхээ урьдчилан тогтох

- Самбарын бичиглэл ба хүүхдийн дэвтэрт бичүүлэх зүйлд анхаарах

Ажиглалт хийх хүмүүсийн анхаарах зүйлс

1. Хичээлийн зорилго илэрхий байсан эсэх

2. Багшийн асуулт ба тайлбар оновчтой эсэх

3. Хичээлийн агуулгыг зөв сонгосон эсэх

4. Хүүхдийн хариулт бүрийг ангилж, оновчтой ашиглаж чадсан эсэх

5. Цаг хуваарилалт

6. Хүүхдээр хийлгэсэн үйлдэл бүр тодорхой зорилготой байсан эсэх

7. Хүүхэд бүрт хүрч ажилласан эсэх

8. Хүүхдээс гарах бодот санааг төлөвлөсөн эсэх

9. Хүүхэд хоорондын харьцаа

10. Хүүхдэд бодох цаг хангалттай олгож байсан эсэх

Юуг ажиглах вэ?

Багш сурагчийн үйл ажиллагаагаар ээлжит хичээлийн агуулга тодорхойлогдож буй учраас дараах ерөнхий чиглэлийн дагуу ажиглалтыг хийж болно.

1. Самбар ашиглалт

2. Багшийн үйл ажиллагаа

3. Сурагчдын үйл ажиллагаа

4. Хичээлийн үйл явц

Хичээлийн үйл явц

Анхаарал тавьсанд баярлалаа

“ Багшлах дадлага хийхийн ач холобогдол болон дадлагын хугацаанд оюутнуудад тихиодддог бэрхшээлүүд “ сэдвийн хүрээнд судалгаа авч боловсруулсны үр дүнд оюутнууд тухайн мэргэжлээ ихэнх хувь нь сонирхлоороо, үлдсэн хувь нь тохиолдлоор буюу тухайн мэргэжил хэрэгтэй гэсэн үүднээс сонгосон байсан. Дадлага хийж байгаа ихэнх оюутнууд дадлага хийж байгаа ЕБС-ийн удирдлага болон дадлага удирдаж байгаа багштай харилцааны хувьд сайн байсан харин үлдсэн хувь нь харилцааны хувьд зөрчилтэй байсан хэдий ч тухайан асуудлаа тухайн үед нь шийдвэрлэдэг байсан ба зарим нь тушаасан зүйлийг нь биелүүлэн дагдаг байсан байна. Хичээл зааж буй хугацаанд дадлагажигч оюутнуудад сурагчид анхаарлаа хандуулахгүй байх дадлагын багш гэх нэрийг барин элэг барих асуудлууд их гардаг байсан ба дадлагажигч оюутнуудын зүгээс онолын мэдлэг, туршлага, заах арга аргазүйн арга барил, дууны өнгө сул зэргээс шалтгаалан хүндрэлтэй байдаг гэсэн хариултыг өгсөн. Багшлах дадлагын хугацаанд дадлагажигч оюутнуудын хувьд санхүүгийн асуудал маш ихээр тулгарч байсан ба голдуу хичээлийн хэрэглэгдэхүүн, тараах материал гаргуулах зэрэгт мөнгө ихээр шаардагддаг байсан ба зарим оюутнууд хувийхан бодлоор дадлага хийж байх хугацаанд оюутнуудыг цалинжуулж байвал байвал гэсэн санал гарч ирсэн. Багшлах дадлагын хугацаанд оюутнууд өөрсдийнхөө онолын мэдлэгийг дээшлүүлж, бусдын өмнө чөлөөтэй ярьж зөв зохистой харилцаж сурч, заах арга барилд суралцаж багаар ажиллаж сурсан байна.

Энэ бүгд асултын хариултаас харахад багшлах дадлагын хугацаанд дадлагажигч оюутнуудад асуудалтай бэрхшээлтэй зүйлүүд байсан ч багш гэж хэн бэ? Багш хүний хийх ёстой зүйлсийг бүгдийг суралцан оюутнууд маань онолын мэдлэгээ дээшлүүлэн олон зүлийг суралцсан байна.

АГУУЛГА

Удиртгал Бүлэг

Судалгааны үндэслэл

Судлагдсан байдал

Судалгааны Зорилго

Судалгааны Зорилт

Судалгааны ажлын бүтэц

Нэгдүгээр Бүлэг: Хичээлийн судалгааны талаар онолын ойлголт

1.1 Хичээлийн тухай ухагдахуун, түүний онцлог

1.2 Хичээлийн судалгаа

Хоёрдугаар Бүлэг: Хичээлийн бэлтгэл судалгаа

2.1 Хичээлийн бэлтгэл судалгааны ажлын төлөвлөгөө

2.2 Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа

2.3 Ээлжит хичээлийн хөтөлбөр

Гуравдугаар Бүлэг: Хичээлийн ажиглалт, Судалгаа

3.1 Ээлжит хичээлийн хөтөлбөрийн судалгаа

3.1.1 Хичээлийн агуулгын судалгаа

3.1.2 Мэдлэг эзэмшилтийн судалгаа

3.1.3 Аргазүйн судалгаа

3.1.4 Үнэлгээний судалгаа

3.1.5 Хэрэглэгдэхүүний судалгаа

3.2 Ажиглалтын судалгаа

Дөрөвдүгээр Бүлэг: Практик үйл ажиллагаа

4.1 Хичээлийн зорилго, зорилт

4.2 Хичээлийн судалгааны үйл явц

Тавдугаар Бүлэг: Хичээлийн дараах нэгдсэн хэлэлцүүлэг

5.1 Хичээлийн дараах нэгдсэн хэлэлцүүлэг

5.2 Хичээл сайжруулах үе

Дүгнэлт

Ном зүй

Хавсралт

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi