Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Агаар хөрс гадаргуугийн болон хаягдал усанд хүнд аюулгүй олон төрлийн сапрофит бичил биетэн гол төлөв зонхилдог. Ус нь өвчин үүсгэгч микробоор бохирдож болох ба усаар дамжин халдварлагч гол патоген микробт ciardia, cryptosporidium, эгэл биетэн campylobacter, salmonella, shigella, mycobacterium, vibrio, бактер гепатит А болон Норуолмин вирус багтана.
Усанд патоген микроб тодорхойлох нь төвөгтэйн дээр ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажил байдаг. Иймээс гол төлөв хүн болон амьтны ялгадсаар бохирдсон эсэхийг үндэслэн тогтоодог юм. Өөрөөр хэлбэл ялгадасны бохирдол ( индикатор бактер ) их байх тусам тухайн усанд патоген микроб агуулагдах магадлал төдий чинээ өндөр байх тул ийм усыг хоол унданд хэрэглэхэд аюултай гэж үздэг.
Байгалийн усан санд хамгийн их өөрчлөлт оруулдаг хүчин зүйл бол органик хаягдал, фосфат, нитратын бордооны үлдэгдэл бүхий хөдөө аж ахуй ба үйдвэрлэлийн хаягдал бохир ус юм. Экосистемд тэжээлийн бодис хэт ихсэж илүүдэл үүсэхийг эвутрофикаци гэх ба энэ нь усанд амьдардаг амьд организмын бүрэлдэхүүнд ихээхэн хохирол учруулна.
Замаг, эгэл биетэн, ус түүний шинж чанар, усны микроорганизм, паталоги үүсгэгч усны микроб
Нэн ялангуяа дулааны улиралд тэжээлийн бодис их хэмжээгээр байгалийн усанд орж ирснээр замаг үржил "цэцэглэж" усны гадаргууг битүү бүрхдэг ба замагт бүрхүүл нь нуурын усны О2-ийн хангамжийг хаадаг. Усанд ууссан О2-ийг органик бодисоор хооллодог аэроб гетеротроф организмууд богино хугацаан ашиглаж дуусах тул О2 хангамж хаагдсанаар амьд организмын экологийн тэнцвэрт харьцаа алдагдана.
Ингэснээр облигат аэроб организм ( загас, нялцгай биетэн ) бөөнөөр үхэж эхлэх бөгөөд энэ үед зөвхөн анаэроб ба факультатив микроб л амьд үүсдэг. Дээрхитэй адил шалтгаанаар микроцистин-токсин ялгаруулдаг цианабактерийн үржил "цэцэглэснээр" шувуу, загас үхсэн, хүмүүс олноор хордсон хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.
УАУ 202 Сүмбэнхүү
Алгирмаа
Нандинчимэг
Булгантуяа
Шинэгэрэл
Эгэл биетэн анхны гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Одоогоор судлагдаад байгаа 65 мянган зүйлийн организм бүртгэгдээд байна. Цөөн тооны празим эгэл биетэн байдаг бөгөөд халдварт өвчнөөр олон хүнийг өвчлүүлнэ. Амьтантай төстэй бодисын солилцоо явуулна.
Эгэл биетний бүтэц үйл ажиллагаа
Протистид дараах эгэл биетэн бүртгэгдэнэ.
Нэг эст замаг – фотосинтез явуулдаг, эукариот бичил биетэн. Тэдний эсийн хлоропласт нь ногоон өнгийн хлорофилл, бусад төрлийн пигмент агуулна. Замагт далай, тэнгис, цэнгэг усанд өргөн тархсан, усны планктон бичил организм зонхилдог. Замгууд усны амьтдын хоол тэжээл болохын зэрэгцээ усан орчныг О2-өөр хангах, СО2-ийн тэнцвэрт харьцааг зохицуулахад чухал үүрэгтэй. Замгийн бусад зүйл хөрс, хад чулуу, ургамлын гадаргуу төдийгүй мөнх цаст ба мөсөн уул, халуун булаг, аршаанд оршин амьдарна. Тэдний дотор өвчин үүсгэгчид “бараг” байдаггүй.
Замаг бэлгийн үржилтэй ч гол төлөв бэлгийн бус замаар буюу эсийн митоз хуваагдлаар (спор үүсгэх, нахиалах, бинар) үржинэ.
Далайн замгийг өнгөлөгч материал, тоосго, шүүлтүүр гарган авах, шидний эмчилгээ, хүнсний, гоо сайхны үйлдвэрлэлд өргөн хэрэглэж байна.
Усан орчин дахь организмын бүлгэмдэл
Байгалийн цэнгэг усанд асар олон хэлбэрийн микробиологийн процесс явагдана. Бичил биетний тархалт нарны гэрэл, температур О2 ба тэжээлийн бодисын хангамжаас хамаарч янз бүр байдаг. Эрэг орчим болон гэрэлтэй бүс нь усан орчны хамгийн үр бүтээлтэй хэсэг байх бөгөөд үүнд усны урсгал, давалгааг даван хөвөгч планктон ( хөвөгч бичил организмууд ) гол үүрэгтэй юм. Эдгээрийн хамгийн гол гишүүд нь фитопланктон фототроф замаг ба цианабактериуд багтдаг юм.
Фитопланктон нь усыг шүүж, органик хаягдлыг задалдаг эгэл биетүүд, сээр нуруугүй эгэл организм зэргийн хоол тэжээл болдог. Ийм ч учраас планктонууд нь загас сээр нуруугүй макро организм, хоол тэжээлийн хэлхээний янз бүрийн түвшингийн бусад организмууд оршин тогтнох боломж олгодог юм. Органик хаягдал ихээр хуримтлагддаг ёроолын бүсэд усны ургамлууд органик бодисын задралд гол үүрэгтэй аэроб ба анэороб бактериуд гээд маш олон төрөл бүрийн организм бөөгнөрөн амьдардаг.