Гуурсан хоолойн цочмог, архаг үрэвсэл
1. Шалтгаанaaр нь :
- Халдварын гаралтай
- Физик химийн хүчин зүйлүүдээр үүссэн
- Хавсарсан
- Шалтгаан тодорхойгүй
Гуурсан хоолойн цочмог үрэвсэл
3. АДaЗ-ын аль түвшинд эмгэг бие болсноор нь
- Дээд хэсгийг хамарсан (trachiobronchitis)
- Алслагдсан хэсгийг хамарсан
- Жижиг гуурсанцрын үрэвсэл (bronchiolitis)
4. Үрэвслийн шинж чанараар нь :
- Өнгөц улаалттай
- Хавантай
- Идээтэй
- Үрэвслын шинж давамгайлсан
- Хордлогын шинж давамгайлсан
- Халдварын
- Физикийн
- Химийн
- Харшлын
- Цочмог (2 долоо хоног хүртэл)
- Сунжруу ( 1 сар ба түүнээс дээш)
6. Үйл ажиллагааны онцлогоор нь :
Эмгэг өөрчлөлтийн бүтэц :
Гуурсан хоолойн салст бүрхүүл улайж , хөөж хавагнан , түүний дотор нян вирус агуулсан салсархаг , салсархаг-идээт ба идээрхэг шингэн хуралдсан байх боловч эдгээр өөрчлөлт нь өвчний явц байрлалаас ихээхэн шалтгаална .
Чагнахад шунгинасан , эсгэрсэн , хуурай хэржигнүүр сонсогдох нь гуурсан хоолойд бөглөрөл бий болсны
Жижиг цэврүүт нойтон хэржигнүүр сонсогдох нь уушигны голомтот хатгалгаа үүссэний шинж юм .
Жижиг гуурсанцарын үрэвслийн үед суларсан амьсгалын суурин дээр шаржигнуур сонсогдож болно .
Цэрний Ерөнхий Шинжилгээ :
- Нейтрофиль , Цулцангийн макрофаг өсөх
- Идээт үрэвслийн үед Эритроцит илрэх
- Харшлын гаралтай үед Эозинофилийн тоо нэмэгдэх
- Гуурсан хоолойн орчны эдэд хаван үүсэснээс уушигны зураглал олшрох , уг өргөсөх
- Жижиг гуурсанцарын үрэвслийн үед уушигны цайваржилт ихсэх
Цусны Ерөнхий Шинжилгээ :
- Цагаан эс бага зэрэг нэмэгдэнэ .
- С урвалжит уураг илрэх
- Сиалын хүчил ба альфа 2 глобулины хэмжээ ихсэх
- Харшлын үед эозинофил тоо ихсэнэ .
- Уушигны голомтот хатгалгаа
- Хавдар
- Сүрье
- ГХАҮ
- Дэглэм
- Хоол
- Вирус ба вирус-нянгийн шалтгаантай бол вирусын эсрэг бэлдмэлүүд хэрэглэнэ
- Нянгийн эсрэг бэлдмэл – макролидын бүлгийн эм
- Цэр ховхлох эмийн бэлдмэл
- Ханиалгалт намдаах
- Дархлаа эрчимжүүлэх
- Антиоксидант
- Шинж тэмдгийн
- Физик эмчилгээ
- Өрөө тасалгаандаа цэвэр агаар тогтмол оруулах
- Тамхитай орчноос хол байх
- Ханаагүй өөхний хүчил ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Гуурсан хоолойн архаг үрэвсэл :
Амьсгалын зам гадаад орчны тааламжгүй цочролд удаан хугацаагаар өртөх буюу удамшлын хүчин зүйлүүдийн нөлөөгөөр нян вирусын халдвар идэвхжин гуурсан хоолойн ханын салст бүрхүүл улмаар гүн давхрагыг үрэвсүүлж , шүүрэл ялгаруулах , цэвэршүүлэх зэрэг хамгаалах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулснаар ГХ тархамлаар гэмтэн бүтцийн өөрчлөлтөнд орж , эмнэлзүйд удаан хугацаагаар цэртэй ханиалгах шинж тэмдгээр илэрдэг , үе үе сэдрэх хандлагатай , архаг даамжрах явцтай өвчнийг хэлнэ .
2 . Үйл ажиллагааны онцлогоор нь :
- Бөглөрлийн хам шинжтэй
- Бөглөрлийн хам шинжгүй
- Тамхины утаа
- Агаарын бохирдолт
- Мэргэжлийн хүчин зүйлүүд
- Халдварын хүчин зүйл
- Удамшлын хүчин зүйлүүд ба бие махбодын өртөмтгий байдал
3. Гуурсан хоолой дахь үрэвслийн онцлог :
- Энгийн (өнгөц улайсан үрэвсэлтэй)
- Идээт (идээт цэртэй)
- Салслаг-идээт (салслаг-идээт цэртэй)
- Онцгой хэлбэрүүд (цусархаг , өнгөртэй)
- Сэдрэлтийн үе
- Намжилтын үе
- Далд явцтай
- Хөнгөн
- Дунд
- Хүнд
- Хөнгөн – зөвхөн өглөөгүүр ханиалгаж бага хэмжээний цэр гарах ба хүйтэн сэрүүний улиралд ханиалгалт ихэснэ .
- Бөглөрөх хам шинж илрэхэд мөгөөрсөн ба гуурсан хоолойн салст бүрхүүл үрэвсэж хуцаж байгаа мэт хүчилсэн ханиалгалт үүсдэг .
- Бөглөрөлт хам шинж үүссэнийг илтгэх өвөрмөц шинж тэмдэг бол амьсгаадалт бөгөөд эхэн үедээ ачааллын дараа илэрдэг бол хожуу үедээ байнгын шинжтэй болж өвлийн улиралд тод илэрнэ.
- Жижиг гуурсанцруудад ханиалгалт үүсдэггүй зөвхөн амьсгаадалт илэрнэ .
- ГХАҮ эхэн үед салслаг заримдаа хөх өнгөтэй цэр гарах ба цаашид даамжирхад салслаг-идээт , идээтэй болж хоногт 50мл хүртэл цэр гарна .
- Сэдрэлийн үед бие ядрах шөнийн цагаар хөлөрч дэр нойтон болох халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ .
- ГХ Сүрьеэ
- ГХ хавдар
- Муковисцидозын үеийн ГХ үрэвсэл
- Мөгөөрсөн ба ГХ чангарал
- ГХ дотор ханын үрэвслийн хэлбэр
- Зэрэг
- Тархалт
- Чагнахад амьсгал гаргалт уртасч , амьсгал ширүүссэн , гуурсан хоолойд өтгөн цэр хуримтлагдсанаас дүнгэнэсэн , шунгинасан , исгэрсэн хуурай хэржигнүүрүүд сонсогдоно.
- ГХ-д шингэн хурсан үед байрлалаасаа хамаарч том , дунд , жижиг цэврүүт нойтон хэржигнүүр сонсогдоно .
Гуурсан хоолойг дурандах үед илрэх 8 шинжийг олж үнэлгээ өгөх ёстой.
- Энэхүү өвчний үед хамгийн тохиромжтой эмчилгээний арга нь:
- Цацах (утах) эмчилгээ учир үрэвслийн эсрэг
- Цэрний гаргалтийг сайжруулах
- ГХ өргөсгөх гэх мэт бэлдмэлүүдийг тусгай аппаратын тусламжтай ГХ шууд цацах, уг өвчиний сэдрэлийн үед үрэвслийн идэвхжил өндөр, их хэмжээний ногоон цэр гарч буй тохиолдолд идэвхитэй ба идэвхигүй ГХ цэвэрлэх эмчилгээ хэрэглэнэ
1. Мөгөөрсөн ба гуурсан хоолойн салст бүрхүүлийн байдал
2. Гуурсан хоолой дахь шүүрлийн төлөв байдал
3. Мөгөөрсөн ба гуурсан хоолойн ханын уян хатан чанар
4. Дурангын үзүүр хүрсэн хэсгээг цус гарч байгаа эсэх
5. Хэлтэн ба хэлтэнцэрийн гуурсан хоолойн амсар ба нурууны хөдөлгөөн, хэлбэр
6. ГХ салст бүрхүүлийн судасны байдал
7. Салст бүрхүүлийн хуниасны хэлбэр байдал
8. Мөгөөрсөн ба гуурсан хоолойн чангарал, сулрал
- Нянгын эсрэг эмчилгээнд антибиотик, сульфаниламид, нитрофуран, метронидазол, фитонцит зэрэг бэлдмэлүүдийг мөгөөрсөн ба ГХ-д цацах (утах), уух болон тарих замуудаар хэрэглэнэ
- Грам+ нянгаар үүсгэгдсэн: хагас нийлэг пенциллин, цефалоспорин
- Грам- нянгаар үүсгэгдсэн: аминоглюкозид, цефалоспорины III эрэмбийм бэлдмэл цефтазидим
- Гол хүндрэл нь голомтот хатгаа
- Бөглөрөх өвчин
- ГХАҮ сэдрэлийн үед үрэвслийг багасгах, ГХ дренажийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор физик эмчилгээг хэрэглэнэ
- Уг шинжилгээгээр уушгинд эмгэг өөрчлөлт илрэхгүй, зөвхөн удаан хугацаагаар үргэлжилсэн ГХАҮ үед уушигны зураглалын хэлбэр алдагдан торлог бүтэцтэй болж, нэгж талбай дахь уушигны зураглал олширч болно .
- Тамхийг хориглох
- Ажлын нөхцөлийг сайжруулах, солих
- Нянгын эсрэг эмчилгээ
- ГХАИҮ сэдрэлийн үед
- УГХатгаагаар хүндэрсэн
Цэрийг гаднаас ажиглаж хархад :
- Салслаг бол тунгалаг цайвар өнгөтэй
- Идээтэй бол шар ногоон
- Нүүрсэнд холилдсон үед хар ногоон өнгөтэй болно .
Микроскопийн шинжилгээнд :
- Ногоон цэрэнд их хэмжээний нейтрофилийн лейкоцит , гуурсан хоолойн хучуур эдийн эсүүд , макрофаг нянгууд илэрнэ .