Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Монгол Улс газар нутгийн байршлаараа усны гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхидээ хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.

Туул голын сав газар нь Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү хувийг усаар хангаж буй хамгийн чухал сав газрын нэг юм. Энэхүү сав газар нь бараг 50 мянган хавтгай дөрвөлжин км ус цуглуулах талбайтай, уг гол нийт 700 гаруй км урттай. Туул гол, түүний гол цутгал болох Тэрэлж болон 40 орчим жижиг гол, горхи булаг, нуур нь бүгд хур борооны ус, хайлсан цас, газрын доорхи усаар тэжээгдэж байдаг бөгөөд Улаанбаатар хотын зүүн хойно байрлах Бага Хэнтийн уулсын урд энгэрээс эх авч урсдаг. Эдгээр голуудын эх авдаг газар буюу Туул голын эх орчмын сав газар нь нийтдээ 5000 гаруйхан хавтгай дөрвөлжин километр талбайтай.

Туул голын эх хэсгийн сав газрын нэлээд нь Хан Хэнтийн дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хуваагддаг. Тусгай хамгаалалттай газар учир газар болон байгалийн нөөцийн ашиглалт байгаль орчны зохицуулалтаар тодорхой хэмжээнд хязгаарлагдсан байх ёстой боловч бодит байдал дээр энэхүү сав газар нь хүний нөлөө, ашиглалтад хүчтэй өртөж байгаа юм.

Улаанбаатар хотын нэг сая гаруй хүн ам 20 мянган үйлдвэр аж ахуйн газрууд 400 га талбай бүхий усалгаатай газар тариалан 330 мянган мал сүрэг гурван цахилгаан станц бүгд Туул голын эхнээс хангадаг усан хангамжаас шууд хамааралтай.

Жилийн усны хэрэгцээ 77 сая шоо метрээс илүү хэмжээтэй бөгөөд түүний ихэнхийг Улаанбаатар хотын Ус сувгийн газар хангаж байна. Жилд хэрэглэж буй усны нийт өртөг 40 тэрбум гаруй төгрөг. Түүний гуравны нэг нь айл өрхийн хэрэглээ, Хөдөө аж ахуй, албан газар, үйлдвэр аж ахуйн зориулалтаар ашигладаг. Улаанбаатар хот орчмын гүний усны нөөц сүүлийн 50 жилийн хугацаанд ихээхэн буурсан үзүүлэлт гарчээ. Хот тэлж томорч байгаатай холбогдон усны хэрэглээ нэмэгдэж дээрх асуудал улам бүр хурцдаж байна. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 212 мянган шоо метр ус хэрэглэж байгаа тооцоо гарсан ба 2010 онд 286000 шоо метр, 2020 онд 438000 шоо метр 2050 онд 708000 шоо метрт хүрэх урьдчилсан тооцоо гарчээ. Одоогийн ашиглаж буй гүний худгууд бүрэн хүчин чадлаараа ажилласан ч өдөрт 300 мянган шоо метр усыг хэрэглээнд нийлүүлэх боломжтой бөгөөд тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж маш бага.

Судалгаагаар манай орны хувьд онцлог бохирдуулагчид нь азот, органик бодис, нефтийн бүтээгдэхүүн , хром, зэс , мөнгөн ус, зэрэг хүнд металлуд болно. Сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын олборлолт малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр ялгаруулах бохирдлийн хэмжээ ихэссэний улмаас орчны чанар ялангуяа, гадаргын усны чанар эрс буурч, усанд агуулагдах хорт бодисын хэмжээ усны чанарын стандартаас олон дахин давж бохирдож байна.

Ахуйн хог болон хорт бодисны хаягдал, бусад хиймийн бодис нь хөрсөөр дамжин гүний усыг бохирдуулж байна. Усны хадгалалт, хамгаалалт хангалтгүй, эсвэл ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй буюу огт байхгүй зэргээс усанд бактери үржин гэдэс ходоодны өвчний гол эх үүсвэр болж байна.

Хот газрын бид ариутгасан нэрээр хлоржсон усыг ууж байгаа нь янз бүрийн эмгэг үүсэх аюултай.

АНУ-ын доктор Жозеф.М.Драйс Мосевайн Эрүүл мэндийн толь бичигтээ-Хлоржуулсан усыг их уух нь давсагны хорт хавдарыг 21%, шулуун гэдэсний хорт хавдарыг 38% тус тус ихэсгэдэг. Орчин үеийн хамгийн их зэрэмдлэгч алуурчин бол хлор юм гэжээ. Хлоржуулсан усанд диоксин гээч хлор үүсдэг ба энэ нь буцалгасны дараа ч арилдаггүй ба биед хуралдсаар дархлаа, дотоод шүүрлийн болон нөхөн сэргээх зэрэг системийг аажмаар эвдэж янз бүрийн эмгэг үүсгэн газар авхад их нөлөөлдөг байна. Иймд хлоржуулахыг оронд ундны усыг озонжуулах, цэвэршүүлэх зэрэг аргыг хэрэглэж ариутгах нь чухал.

Нийслэлийн хөрсөнд байх ёстой химийн бодис хэвийн хэмжээнээс 3-4 дахин их агуулгатай байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байна. Хавар болж, утаа буурмагц хөрсөнд их хэмжээний тортог бууж, энэ нь газрын хөрсөөр дамжин гүний усанд шингэж, бидний хоол ундыг давхар хордуулж байдаг.

Улаанбаатар хотын усны асуудал

Анхаарал тавьсанд

БАЯРЛАЛАА !

Усны бохирдолыг бууруулах арга хэмжээ

Хамгийн гол нь хүн бүр өөрсдийн өдөр тутмын амьдралдаа усыг ариг гамтай хэрэглэх дадал бий болгож, ирээдүйд нүүрлэж болзошгүй хор хөнөөлийн эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

  • Үйлдвэр, уурхайд усыг эргүүлэн ашиглах, цэвэршүүлсний дараа урсгал усанд нийлүүлдэг болгох, түүнд тавих захиргааны хяналтыг хүчтэй болгох
  • Усыг бохирдлоос сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг өргөн зохиох
  • Эрдэсжилт, хатуулаг ихтэй усыг зөөлрүүлж ашиглах техник технологийг нэвтрүүлэх
  • Усыг бохирдуулах эх үүсвэрт төлбөр ноогдуулах хууль эрх зүйн орчинг бий болгох
  • Хууль дүрэм, норм стандартын хэрэгжилтийг чангатгах
  • Гол мөрөн нуурын ус, хөрсөнд үйлдвэр, ахуйн цэвэршүүлээгүй бохир усыг хаях явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах

  • Шинжилгээний лабораториудын чадавхийг нэмэгдүүлэх
  • Томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Үйлдвэр аж ахуйн газарт цэвэр үйлдвэрлэл, бохирдол багатай технологи нэвтрүүлэх

Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлнэ.

Туул голын эх орчмын сав нутагт 2600 гаруй хүн амьдарч, 130 мянга гаруй мал сүрэг байнга идээшилж, 130 мянга гаруй гадаад дотоодын айлчид тэнд орших 180 жуулчны бааз зочид буудалд очиж амардаг. Тэд бүгд байгалийн нөөцийг ашиглаж экосистемд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi