Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Гүйцэтгэсэн: Д. Энхгэрэл
Д. Даваасүрэн
Өөрсдийнхөө үнэлэмж, үзэл бодол зэрэг адил төстэй талаараа нэгдсэн
бүлэг.
Тодорхой үйл ажиллагаа явуулах, үр дүнд хүрэх сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн бүлэг.
1. Бүлэг, албан ба албан бус бүлэг
2. Хороо, хорооны үндсэн хэлбэр
3. Нөхөрлөлийн болон сонирхлын бүлэг
4. Чанарын дугуйлан
5. Бүлгийн зөрөлдөөн, зөрөлдөөнийг шийдвэрлэх аргууд
6. Зөрөлдөөний функциональ, дисфункциональ үр дагавар
Сонирхлын ба нөхөрлөлийн бүлгийн ялгаатай шинжүүд:
Сонирхлын бүлэг
Нөхөрлөлийн бүлэг
- Амьдрах хугацаа хязгаарлагдмал.
- Бүлгийн үндэс нь тодорхой нэгэн ашиг сонирхол байдаг.
- Харилцаа нь хэврэг байдаг.
- Гишүүдийнхээ алдааг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
- Удаан хугацааны турш оршин байх чадвартай.
- Бүлгийн үндэс нь нийтлэг сонирхол, хүмүүсийн бие биедээ итгэсэн илэн далангүй нээлттэй харилцаа байдаг.
- Харилцаа нь бат бэх байдаг.
- Гишүүдийнхээ алдааг хүлээн зөвшөөрч засахад бэлэн байдаг.
ДАВУУ ТАЛ
Байгууллагадаа үнэнч ханддаг
Бүлэг дотроо нягтрал сайтай
Тодорхой нөхцөл бүрдсэн үед хөдөлмөрийн бүтээмж дээшлэх магадлалтай
СУЛ ТАЛ
Худал цуурхал тархах
Өөрчлөлтийг бүлгийн явцуу эрх ашгийн үүднээс эсэргүүцэх
Ямар нэг үүрэг даалгавар, зорилгыг биелүүлэхийн тулд удирдлагын эрх мэдэл нь олгогдсон байгууллагын доторх бүлэг юм.
Хороо нь:
Мэргэжлийн хороо – тодорхой зорилгыг гүйцэтгэхийн тулд түр зохион байгуулагдсан ажлын хэсэг.
Байнгын хороо – тодорхой нэг зорилго, зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдсэн ажлын хэсэг.
Үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилго бүхий ажилчид, менежерүүдийн бүлгийг чанарын дугуйлан гэнэ. Чанарын дугуйлан нь 8-10 хүнээс бүрддэг ба энэ нь удирдлагаас томилж, зөвшөөрөгддөг учраас албан ёсны бүлэг болно. Чанарын дугйлан нь дараах ач холбогдолтой.
Ажилчдын гаргасан санал зөвлөмжийг нэвтрүүлснээр олсон хэмнэлтийн тодорхой хувиар мөнгөн шагнал олгох, ажил мэргэжлийн хувьд өсөх
Ф. Е. Василюк: “Зөрчил гэдэг нь ямар нэг зүйл нөгөөтэйгээ аль нэг байдлаар мөргөлдөхийг хэлнэ”
А. Г. Здравомыслов: “Зөрчил нь хүмүүсийн нийгэм дэх харилцан үйлчлэлийн маш чухал тал,нийгмийн эд эс юм. Энэ нь нийгмийн амьдралын бодитой болон байж болох субъектын хоорондын харилцааны хэлбэр бөгөөд тэр тохиолдолд тэдний сэдэл нь эсрэг тэсрэг үнэт зүйлс, хэм хэмжээ, сонирхол,хэрэгцээгээр өдөөгдөж байдаг” хэмээн илүү тодорхойлж хэлсэн.
Р. Дарендорф: “Бүрдэл хэсгүүдийн хооронд нь бодит болон хийсвэр эсрэг тэсрэг хандлага үүсч байгаа бүхий л харилцааг хэлнэ” гэсэн бол
Б. И. Хасан: “Зөрчил гэдэг нь харилцан үйлчлэлийн үед урьдын хэв шинжээ хадгалж чадахгүй оролдлогууд бие биендээ нөлөөлж, бие биенээ орлож, улмаар тусгай зохион байгуулалт шаардагдахыг хэлнэ” гэжээ. Зөрчилдөөн нь нэг тал нөгөө талдаа үзүүлж байгаа сөрөг үйлдлийг мэдрэх явцад үүсдэг. Өөрөөр хэлбэл, нэг талын ач холбогдол өгч байгаа асуудалд нөгөө тал ач холбогдол өгөхгүй байх эсвэл нэг хэсгийн санаа тавьж байгаа зүйлд нөгөө тал эсрэг байр суурийг илэрхийлж байгаа үед үүсэж байгаа харилцааны үйл явцыг зөрчилдөөн гэнэ гэж тус тус үзсэн байна.
Зөрчлийн онолын гол төлөөлөгчид Г. Зиммель, К. Гумплович нар “маргаан гэдэг нь хүний мөн чанараас үүдэлтэй, төрөлхийн шинжтэй, зан үйлийн онолын дагуу хүний хэрцгий зан үйлтэй илүү холбож тайлбарласан байдаг. Зөрчил гэдэг нь хүчтэй эсвэл ухаантай гэдгээ харуулах талбар биш харин зохицол ойлголцол хамтын ажиллгааны шинэ арга замыг эрж хайдаг ертөнц юм гэж тодорхойлжээ.
Чиг үүргийн буюу функциональ үр дагавар гэдэг нь асуудлыг зохицуулж байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулах боломжтой болохыг хэлнэ.
Чиг үүргийн бус буюу дисфункциональ үр дагавар гэдэг нь зөрөлдөөний үр дүнд байгууллага хуучнаараа үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болохыг хэлнэ.
Ингэснээр дараах шинжүүд илэрдэг.
1. Байгууллага тарж бутрах
2. Хөдөлмөрийн бүтээмж буурах
3. Ажилчдын шилжилт хөдөлгөөн нэмэгдэх
4. Өөрийнхөө бодлыг зөвтгөж бусдыг дайсан мэт үзэх
5. Зөрөлдөөнтэй талуудын харилцааг хурцатгах
6. Асуудалд зөвхөн ялахын төлөө хандах
Судалгааны үр дүнд: монгол байгууллагуудын хувьд
№1. Ажилчдын хоорондох зөрчил нь ихэвчлэн
хоорондын харилцааны асуудлаас урган гарч хов жив, цуурхал, нэр хүнд сэвтээх гэх мэт доголдлуудаас болж үүсдэг болох нь харагдлаа.
№2. Дээд тушаалтан болон ажилтан нарын хоорондын зөрчилдөөн нь ихэвчлэн цалин мөнгөний асуудалтай холбогддогоос гадна хүнд суртал, ажлын тааламжгүй нөхцөл, идэвхижүүлэлт зэрэг нь сул байдгаас уг төрлийн зөрчилдөөн үүсэн бий болох хандлагатай байдаг аж.
№3.Ажлын байран дээр далд хэлбэрийн зөрчилдөөнүүд үүсдэг бөгөөд эдгээр нь ажлын байрны бэлгийн дарамт, доод тушаалтнаа үл тоомсорлож харьцах, шударга бус хандах зэрэг олон шалтгаануудаас үүсэн бий болж байдаг байна.
Судалгаа
1. Төрийн албаны байгууллага дахь ашиг сонирхолын зөрчил
2. Томоохон байгууллагын дотоод дахь зөрчил
3. Жендерийн асуудал байгууллагын дотоод зөрчилтэй холбогдох нь
4. Байгууллага дахь бусад зөрчлийн шалтгаан
Байгууллагын хэмжээнээс үл хамааран хичнээн ч бүлэгтэй байж болно. Бүлгүүд хэрхэн хамтран ажиллаж байгаагаас байгууллагын зорилгын хэрэгжилт, ажлын бүтээмж, үр дүн шалтгаалдаг.
Бүлэг гэдэг нь харилцан бие биендээ үйлчилж, нэг нь нөгөөгийнхөө нөлөөлөлд байнга өртөж байдаг хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нэгдэл юм.