Сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа
Орлох бүтээгдэхүүн
оршил
Сүү, Сүүн бүтээгдэхүүн нь өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн бөгөөд түүнийг шууд орлох бүтээгдэхүүн байхгүй юм. Харин шууд бус орлох бүтээгдэхүүн нь ургамалын гаралтай сүү юм. Гэвч дээрх бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж хараахан заншаагүй байгаа тул сүүг орлох бүтээгдэхүүн хүнсний хэрэглээнд байхгүй гэж хэлж болно.
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Сүү сүүн бүтээгдэхүүн нь монгол орны хувьд гол нөөц баялаг болсон өдөр тутмын хэрэглээний гол бүтээгдэхүүн юм. Монгол улс нь 45 сая малтай байгаагийн 40 гаруй хувь нь хээлтэгч мал байдагч Монгол улс дотооддоо сүүний зах зээлээ бүрэн хангаж чаддаггүй .Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дотоодын үйлдэрлэлээрэй өөрийн хэрэгцээг хангах нь чухал асуудал юм.
Зөвхөн шингэн сүү боловсруулж, зах зээлд нийлүүлдгээр нь.
“Витафит” компанийн “Өглөө сүү”
АПУ компанийн “Цэвэр сүү”
“Монфрэш” компанийн “Сүү”, “Өүлэн эх”, “Биеэ бодоорой”, “Тэсо” компанийн “Милко”, “Сүү” компанийн “Миний монголын сүү”. Үүн дээр нэмээд “Монсүү”, “Гум” зэрэг жижиг компаниуд нийслэлчүүдийн
Сүүний үйлдвэрлэл
24.9 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн гаднаас импортолжээ. Үүнээс 17.5 сая ам.долларын 4.7 мянган тонн хуурай сүү, таван мянган ам.долларын 2.3 мянган тонн хатаасан шар сүү импортлосон байна.
Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал
Сүү, тарагны зах зээл дээрх өрсөлдөгчдийн судалгаа
Давуу тал
“АПУ”ХК 1. Санхүүгийн чадамж өндөр
2. Түгээлтийн суваг хүчтэй
3. Зах зээлд эзлэх компанийн байр суурь өндөр,
4. Бодлогоо зөв тодорхойлсон Үүнд: хямд үнийн бодлого баримталсан. /Маамуу/ Зах зээл дээр анх нэвтрэхтэй сегментээ зөв сонгосон. /Маамуу/Сав баглаа боодол хэрэглэхэд хялбар, хадгалах хугацаа урт,
5. Бүтээгдэхүүний хадгалах хугацаа урт
6. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл дээр 20-30% эзлэх боломжтой,
Сул тал
1. Тухайн зах зээл дээр туршлага багатай,
2. Шинэ зах зээл дээр нэвтэрч байгаа,
3. Бүтээгдэхүүний нэр төрөл бага,
Давуу тал
"ВИТАФИТ” ХХК 1. Сүү болон тарагны зах зээлд өөрийн хэрэглэгчтэй болсон,
2. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд бүтээгдэхүүн нь танигдсан,
3. Бүтээгдэхүүний хадгалах хугацаа урт,
4. Хөдөө орон нутгийн зах зээлийн дийлэнх хувь буюу 50% гаруй хувийг эзэлдэг,
5. Санхүүгийн чадамж өндөр,
6. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл дээр сүү, тараг амжилттай байршуулсан туршлагатай,
Сул тал
1. Бүтээгдэхүүнээ хуурай сүүгээр савладаг,
2. Бүтээгдэхүүн нь органик биш,
сүүний үйлдвэрлэл
Улс орнуудын үнээний сүүний гарц
Сүү, цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай шим тэжээл болох уураг, амин хүчил, тос, нүүрс ус болон амин дэм, эрдэс бодисыг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг онцгой бүтээгдэхүүн тул түүний хамгамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах нь хүнсний хангамжийн чухал асуудал юм.
Монгол улс 2013 оны байдлаар нийт 45,1 сая малтайгаас үхэр 2,9 сая толгой байгаа ба үүнээс саалинд хамрагдах үнээ 760 мянган толгой байна. Хөдөө аж ахуйгаас нийлүүлэх боломжит нийт сүүний нөөц 575,2 сая литр, үнээний сүү 380,8 сая литр байна. 2013 онд үйлдвэрийн аргаар 63,1 сая литр сүү боловсруулж, 44,5 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 45,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. 2012 онтой харьцуулахад сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 62,5 мян.тонноор өссөн байна. 2013 онд 22,749.8 мян.ам.долларын сүүн бүтээгдэхүүн импортолсон нь 2012 онтой харьцуулахад 51,5%-аар буурсан
Судлагаа
Дүгнэлт
Сүү сүүн бүтээгдэхүүний импорт
Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авах болсон шалтгаан”- ыг судалгаанд хамрагдасдын:
41.6% нь зайлшгүй авах шаардлагатай
42.6% нь хэрэглээний уламжлалтай холбоотой
15.8% нь бусад шалтгаантай холбон тайлбарлаж байна.
“Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэр өргөн хэрэглэдэг вэ?” гэсэн асуултанд:
54.6 % нь тогтмол
45.4% нь хааяа
0% нь огт үгүй гэж хариулсан байна.
Эндээс харахад нийслэлийн хүн амын 54.6% хүн сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг байна.
“Сүү, сүүн бүтээгдэхүүний аль төрлийг илүү их хэрэглэдэг вэ?” гэсэн асуултанд:
40 % нь зайрмагийг
59.2 % нь савласан сүү, тараг
31.2 % нь савлаагүй сүүг илүүтэй хэрэглэдэг
Ямар компанийн сүүг илүү хэрэглэдэг вэ ?
67% нь Сүү хк
21% Апу хк
9% Фитафит хк
3 % Тэсо хк
Энэхүү судалгаанас үзэхэд 89% буюу 51 хэрэглэгч шигэн сүү өдөр бүр хэрэглэдэг бөгөөд цай чанах болон зүгээр уух зориулалтаар худалдан авч хэрэглэдэг байна. Шингэн сүүг худалдан авахад хугацаа болон үйлдвэрлэсэн компанийг маш их чухалчилдаг харин савалгаа амт чанарийг төдийлөн чухалчилдаггүй байна.Ихэнхдээ хүнсхий дэлгүүр болон супермаркетуудаас худалдан авалт хийдэг бөгөөд тетрапак савалгааг илүүд үздэг.
Импортоор авч байгаа хуурай сүүний 92%-ийг БНХАУ, БНСУ, Шинэ Зеланд улсаас, шингэн сүүний ихэнхийг ОХУ-аас авч байна. Жилд 4000-6000 мянган тн шингэн сүү, 200-400 тн тараг, 80-100 тн цөцгийн тос, хуурай сүү 1800-2200 тн импортоор авч хэрэглэж байна. Худалдаанд нийлүүлэгдэж байгаа шингэн сүүний үнийн хувьд 2013 оны байдлаар бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй үнийн хэлбэлзэл багатай байна. Өнгөрсөн онд манай хилээр 36 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн орж ирснээс 100 гаруй тонн шар сүү, 330 тонн аарц, бяслаг, 100 тонн цөцгийн тос, 3500 тонн хуурай сүү эзэлж байна. Үүнээс үзвэл сүү, сүүн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг хуурай сүү нь импортод ихээхэн жин дарж байна.
Нийт сүү борлуулалтын 70 орчим хувийг орон нутгийн захын ченж, хүнсний дэлгүүр, эцсийн хэрэглэгч нарт борлуулж байгаа бол, 20.21%-ийг малчид хоршиж бөөнөөрөө томоохон үйлдвэрийн газрууд, Улаанбаатарын эцсийн хэрэглэгчид болон Улаанбаатарын ченжүүдэд борлуулдаг ажээ. Сүүг урт хугацаанд хадгалж болдоггүй, малчид бэлчээрээ түшиглэж таруу байрладаг тул голдуу сүүний нийлүүлэлтээ тус тусдаа дангаараа зах зээлд борлуулдаг, зах зээл нь хол байдгаас малчдын 50 гаруй хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж чадахгүй байна.
Иймээс сүү бэлтгэлийг цогцоор нь төлөвлөж, аймгуудыг бүсчилж, тухайн бүс нутгийн сүүний нөөцөд тохирсон хүчин чадалтай хуурай сүүний үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх Сүүний нийлүүлэлтийн сувгийг боловсронгуй болгож, малчдыг жижиг оврын тохирсон хөргөгчтэй тоног төхөөрөмжүүдээр хангах хэрэгтэй. Хөгжилтэй орнуудын сүүн бүтээгдэхүүнүүдийг судлан шинэ, шинэ сүүн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэх, сүүний өдөр тутмын хэрэглээг тогтворжуулах хэрэгтэй байна. Сүүн бүтээгдэхүүний тогтсон стандартуудыг бий болгон хэрэглэгч үйлдвэрлэгчдэд хэрэгжүүлж занших хэрэгтэй. МАА-д үйлдвэрлэсэн сүүний бохирдолт их байгаа тул малчдад сүүний чанар, хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөмж өгч хэрэглэж заншуулах. Мөн сүүний бохирдлыг анх үүсч буй шатанд нь багасгах цахилгаан саалтуурыг малчдад лизингээр өгч хэрэглэж заншуулах явдлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.