Амьсгалын эрхтэн тогтолцоо
Хүний ам хамраар орсон хүчилтөрөгчөөр баялаг агаар мөгөөрсөн хоолойгоор дамжин хоёр тийш урсаж уушигний зах хязгаар бүрт очино. Тэндээсээ судсанд нэвчин зүрх рүү очдог. Тэгээд зүрхээр шахагдан хүчил төрөгч бүхий цусаа эд эрхтэн бүрт хүргээд оронд нь нүүрсхүчилийн хийтэй цусаа уушгаар дамжуулан гадагш ам, хамраараа гаргадаг гэсэн ерөнхий зарчимтай.
Нэмэлт
Амьсгалын замын өвчний үед ханиаж, найтаагаад, нус цэр илүү гоожоод байдаг нь гадны биет, нян амьсгалын замд илүүтэй хуримтлагдсан, зэрэгтэй холбоотой. Мөгөөрс, гуурсан хоолойн дотор хананд байх намираа хучаас эдэнд жижиг гадны биетүүд тээглэн үлддэг ба түүнээс болж мөгөөрсөн хоолой үрэвсэн, намираа хучаас эд нь байнгын намирах хөдөлгөөнөө алддаг. Эдгээр үлдэгдлийг томхоныг нь хүн ханиах, найтаах байдлаар гадагш гаргах ба үлдсэн жижиг хэсгүүд хоолойноос ялгарах салст, шүүрлийн хамт шүлс, цэр болон хаягддаг гэж ойлгоход болно.
Хамрын хөндий
Гавлын нүдний ухархайн хооронд дээд эрүүний ясны төв хэсэгт орших ба амьсгалж буй агаар хамрын хөндийгөөр өнгөрөхдөө цэвэр, бүлээн, чийглэг болно. Мөн тоос нянг шүүж үнэрийг мэдрэхэд оролцоно. Үүдэвч хэсэг, жинхэнэ хамрын хөндий 2-оос тогтдог.
залгиур хоолой
Хамрын хөндий ба амны хөндийг холбож өгдөг. Амьсгалын дээд зам болдог.
11-а
Б.Анужин
Уртавтар тархи
1. Амьсгалын хэм, хөдөлгөөнийг: амьсгалын авах гаргах хугацаа, амьсгалын эзлэхүүний хэмжээ, амьсгалын минутын эзлэхүүн зэрэг нь бас зохицуулагдана.
2. Дотоод орчныг тогтмол байлгах: Цус, тархины эсийн гаднах шингэн дэх О2, СО2, pHс
төвөнх
Төвөнх зөвхөн амьсгал дамжуулах бус, хүний дуу авиаг зохицуулах үүрэгтэй байдаг.
мөгөөрсөн хоолой
Энэ хоолой хүзүүний зургадугаар нугалам орчим хүрээд хоёр салаалж хоёр талын уушги руу орно.
Гуурсан хоолой
Мөгөөрсөн хоолой нь уушгинд орон модны мөчир адил тал тал тийш салаалж, төгсгөлдөө усан үзэм мэт олон бөнжгөр цулцангууд хэлбэртэйгээр мухарлагддаг ба үүнийг гуурсан хоолой гэнэ. Энэ нь хүний цусанд хүчилтөрөгчийг шимэгдүүлэн оруулж, нүүрсхүчлийн хийг сорон авах онцлогтой.
уушиг
Цээжний хөндийд зүрхтэй хамт байрлах уушиг амьсгалын солилцоог зохицуулан дамжуулах гол эрхтэн юм. Уушиг цээжний хөндийн хоёр талд тус тусдаа байрладаг хос эрхтэнд тооцогдоно. Дотроо яг модны салаа мөчир шиг хэлбэртэй бүх хэсэгт хүрч салаалсан асар олон мөгөөрсөн гуурсаас бүтсэн цулцан маягийн эдээс уушиг бүрэлдэнэ.
Альвеол+торлосон хялгасан судас = ацинус .
Энэ бол уушгины үндсэн нэгж.