Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

• Өвчний тархалт

Трихоцефалезын халдварын эх уурхай нь гадаад орчинд өтгөнтэй өндөг ялгаруулдаг хүнд ба чийгтэй хөрсөнд өндөгний хөгжил 15-350С хэмд явагддаг.

Энэ өвчин нь хүний өтгөнөөр бохирлогдсон жимс ногоо, усанд байгаа халдвартай өндөг амаар орсноор халдвар авна.

• Амьдарлын мөчлөг

Анхаарал тавьсанд баярлалаа

Бэлтгэсэн: Б.Өнөржаргал

Маш энгийн. Үр тогтсон эм хорхой өндөгтэй ялгадасаа гадагш хаяна. Гадаад орчинд тохиромжтой нөхцөлийн үед өндөгнөөс авгалдай хөгжиж, 26-280С хэмийн дулаанд 28-30 хоногийн дараа халдварлах чадвартай болдог.

Халдварлах чадвартай өндөг бохирлогдсон гар, хүнсний ногоо, жимс, усаар дамжин хүнд халдварлаж, гэдсэнд 3 хоногийн дараа өндөгнөөс авгалдай гарч, нүүдэллэхгүйгээр бие гүйцсэн хэлбэртэй болж, хүний биед 5 хүртэл жил амьдардаг. Өндөг нь нарны гэрлийн үйлчлэлд тэсвэртэй.

• Өвчний шинж тэмдэг

Шинж тэмдэг илрэх нь халдварлалтын түвшингээс хамаардаг. Трихоцефалезын үед голдуу ходоод гэдэсний замын үйл ажиллагааны хямрал гардаг. Ганц нэгээрээ байх үед ямарч шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Ихэвчлэн дотор муухайрах, хоолны дуршил буурах, шүлс гоожих гэдсээр гол төлөв баруун талд цавины орчим өвдөх шинжүүд илэрнэ. Хялгасан хорхой нь олгойруу ороход мухар олгойн өвдөлт өгч, хоёрдогчоор халдварлавал мухар олгойн үрэвсэл үүснэ.

Нутагшмал голомтонд халдварлалт өндөр үед нянгийн болон эгэл биетний халдваотай хавсарсан тохиолдолд өтгөн цустай гарах, дүлэхэд өвдөх, гэдсээр нэлэнхүйд өвдөх, турах зэрэг шинжүүд илэрнэ.

• Үржлийн онцлог

Өндөг өвөрмөц торх маягийн хэлбэртэй, хоёр үзүүртээ бөглөө хэлбэрийн товруутай, 50мкм урт, 22-23мкм өргөнтэй.

Гэдсэнд амьдарч байгаа хорхой биеийн өмнөт хэсгээрээ гэдэсний ханын салст бүрхүүлийг нэвтлэж цусаар хооллодог.

Эм хорхой

- 3-4,5см урт

- Төгсөл нь махийсан

- 1000-3000 өндөг/өдөрт

Эр хорхой

- 3,5-5,5см урттай

- Төгсгөл нь шулуун

•өвчин үүсгэгч бичил биетний онцлог

Trichocephalus trichirius(trichuris trichiura) хэмээх хялгасан толгойт хорхой нь трихоцефалез гэх өвчинг үүсгэдэг.

Хүний шимэгчдийн дотор тархалтын давтамжаараа хүүхдийн хялгасан хорхой, хүж хорхойны дараа ордог. Хүнд трихоцефалез өвчин үүсгэдэг. Хүний мухар гэдэс, мухар олгой, нарийн бүдүүн гэдсэнд амьдардаг.

Хялгасан толгойт буюу ташуур хорхой

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi