Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Амеркт
XVIII зууны дунд үеэс банкны үйл ажиллагаа эрхлэх явдал бие даасан зохион
байгуулалтанд орсон байна. 1781 онд
Филадельфид "Хойт Америкийн банк" нэртэй
анхны банк байгуулагдсан бөгөөд 1800 онд 29,
1820 он гэхэд 300 гаруй арилжааны банк
ажиллах болж тэдгээр нь эдийн засгийн чухал
дэд бүтэцтэй болсон байна. 1863-1864 онд Америкт Үндэсний Валютын тухай болон Арилжааны Банкны тухай хуулиуд гарч, банкны
систем ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн
байна
Орчин үеийн банкны хэв шинжийг
агуулсан банк 1407 онд Италийн
Генуя хотод"Ариун Георгия"
нэртэйгээр байгуулагдсан байна.
Ангилд
1664 онд "Английн Банк" нэртэй анхны
банк байгуулагдсан байна. Английн төв банкийг
анх 1200 гаруй хувь нийлэгчдийн хөрөнгөөр
байгуулсан бөгөөд алт, мөнгө худалдах, худалдан авах, вексель гаргах, зээл олгох зэрэг үйл ажиллагаа эрхэлж байв. 1972 оноос Төв банк эмиссийн онц эрхтэй болж, орчин үеийн төв банкны хэв шинжрүү шилжиж эхлэх нь тавигдсан байна. 1979 онд банкны тухай хууль гарах хүртэл банкны талаар тодорхойлолт өгөх горимын эрхийн дүрэм байсангүй.
Орос улсад XVII зууны дунд үе хүртэл бие даасан
банкны байгууллага байсангүй. Харин 1729-1733 онд
банкны үйл ажиллагаа эрхлэх мөнгөний контор нэртэй
байгууллага бий болж, алт мөнгийг барьцаалан богино
хугацаатай зээл олгох болжээ. Хожим нь 1754 онд
хатан хаан Елизавете Петровнагийн захирамжаар
Москва, Санк-Петербург хотод контор бүхий улсын банкийг хөрөнгөтэй хүмүүст зориулан байгуулж, тэр нь
1785 он хүртэл ажиллажээ. Оросын банкны
хөгжлийн түүхэнд банкны үндэс болох томоохон үйл явдал нь одоогийн төв банкны үндэс болох улсын банк
1890 онд байгуулагдсан явдал юм.
Банк нь материаллаг үйлдвэрлэлийн хүрээний үйлдвэрлэгчээс ялгаатай онцгой төрлийн мөнгөн таваар буюу төлбөрийн хэрэгслийг үйлдвэрлэдэг өвөрмөц үйлдвэрлэгч юм.
Эдийн засгийн байгууллага гэдэг нь нийгэм эдийн засгийн амьдралын хүрээнд эдийн засгийн удирдлагын механизмын тусламжтайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг явдлаар тайлбарлагдана
Банкыг худалдааны байгууллагатай адилтгах тал нь ихэвчлэн гүйлгээний хүрээнд үйлчилдэг эх үүсвэр худалдан авч өндөр үнээр буцааж худалддаг явдлаар тайлбарлагдана.
Банк нь хүчтэй өрсөлдөөний нөхцөлд ажиллана
Арилжааны банкны
үйл ажиллагаа
Харилцагчийн төлөө, эх үүсвэрийн төлөө, үйлчилгээний шинэ төрөл чанарын төлөө бусад банкуудтай, банк бус санхүүгийн байгууллагуудтай өрсөлдөнө.
Хөрөнгийн илүүдэлтэй хэсэгээс
хөрөнгийн дутагдалтай хэсэгрүү нь
шилжүүлэн хуваарилдаг санхүүгийн
байгууллага юм.
Аливаа хоёр талын харилцаа харилцан ашигтай байх нөхцөлөөр бие биедээ итгэл хүлээлгэсний үндсэн дээр хэрэгждэг нь зах зээлийн харилцаан үндэс билээ. Банкны салбар зөвхөн итгэлцлэл дээр тогтож байдаг юм.
Банк өөрөө үнэт цаас гаргагч (эммитент) болохоос гадна бусдын үнэт цаасыг анхдагч болон хоёрдогч зах зээлээс худалдан авах, худалдах, хадгалах ажиллагааг эрхэлдэг байгууллага учраас брокерийн пүүс, агент гэж зарим судлаачид нэрлэдэг байна.
Банк нь санхvvгийн зах зээлийн гол суурь болж өгдөг. Хэрэглээнд зарцуулагдаагvй vлдсэн илvvдэл мөнгийг хуримтлуулан татаж, хэрэгцээтэй газар нь хvргэх vvрэг гvйцэтгэнэ.
Монголын арилжааны банкны
товч мэдээлэл
Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж авах, эргээд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд олгох, аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хүлээдэг.
Арилжааны банкны тайлан тэнцэл нь түүний үйл ажиллагааг тодорхой харуулсан толь юм. Өөрөөр хэлбэл банкны тэнцлээс банк ямар үйл ажиллагааг хэрхэн, яаж явуулдгийг харж мэдэж болно.
Монголд:
Үйл ажиллагаа явуулж буй банкууд
1. Худалдаа хөгжлийн банк
2. Капитал банк
3. Хаан банк
4. Төрийн банк
5. Хас банк
6. Улаанбаатар хотын банк
7. Голомт банк
8. Капитрон банк
9. Ариг банк
10. Чингис хаан банк
11. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
12. Кредит банк
13. Тээвэр хөгжлийн банк
14. Монгол улсын хөгжлын банк
Дампуурсан татан буугдсан банкууд:
1. Ард банк
2. Анод банк
3. Монгол бизнес банк
4. Монгол шуудан банк
5. Хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн банк
6. Хадгаламж банк
7. Зоос банк