Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Утасгүй технологи гэж юу вэ?

Та өнөөдөр ямар төхөөрөмжөөс хаана интернэтийн сүлжээнд нэвтрэн орсон бэ? Магадгүй зөөврийн компьютероор ухаалаг утаснаас сургууль, ажил, гэр гээд хаа нэгтээгээс ямар нэгэн кабелийн утас ашиглалгүй орсон бол та утасгүй технологийг аль хэдийн ашиглагч болсон байна. Утасгүй сүлжээ нь агаараар өгөгдлийг дамжуулах, хүлээн авдаг ба үүндээ радио давтамжийн технологийг ашигладаг. Өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн компьютер ухаалаг утсаараа утасгүй сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдох боломжтой болжээ.

Wi-Fi технологи Wi-Fi гэдэг нь Wireless Fidelity гэсэн үгийн товчлол бөгөөд Wi-Fi гэсэн барааны тэмдгийг 1999 онд маркетингийн Interbrand компани нь захиалгаар зохиосон байна. Wi-Fi нь ихэнх компьютер, тоглоом, зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдэд дэмжигдэн ажилладаг. Wi-Fi нь өндөр хурдны утасгүй интернет бөгөөд таны компьютер, рүүтэр хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших төхөөрөмж буюу рүүтэр рүү антенны тусламжтайгаар дамжуулагдана. Сигналыг тайлж уншсаны дараа утастай Ethernet холболттой интернетээр цааш илгээгдэнэ. Нөгөө талаас компьютерийн утасгүй адаптар руу ирж байгаа өгөгдөл нь рүүтэрээр дамжин уншигдаад, радио сигнал болон очно. Хэд хэдэн төхөөрөмжүүд нь нэг рүүтэрийн тусламжтай интернет холбогдож болно.

Утасгүй технологийн үүсэл?

1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршиж эхэлжээ.

Эхэн үед практикт хэрэглэх боломжгүй байсан ч цаашид хөгжих үндэс суурийг

тавьж өгсөн байна. 1979, 1980-аад онуудад хэт улаан туяаны холболт, CDMA долгион

болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар

судалгааны материалууд нийтлэгдэж, зарим туршилтууд хийгдэж байв.

Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр

сонирхогчийн радио дамжуулагчийг холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж

байсан бол 1985 онд Холбооны Улсын Харилцаа холбооны Зөвлөл буюу

FCC (Federal Communication Committee)-ээс цэргийн бус хэрэглээнд зориулан

туршилт хийх долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд

хийгдэж эхэлсэн байна. IEEE 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг

зохион байгуулжээ. Тухайн үед 1 Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад

байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг

боловсруулах ажлаа эхлээд байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн

үр дүнтэй ажиллуулах, ямар программ хангамж, технологийг ашиглах талаар

ихээхэн мэдлэгийг хуримтлуулж чадсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт - 802.11

legacy нь 1997 онд батлагдан гарчээ.

Утасгүй сүлжээний ач холбогдол: Ашиглахад хялбар: Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Хөдөлгөөнт байдал: Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетэд холбогдолгүй зөөврийн компьютерээ ашиглан хаа явсан газраасаа холбогдох боломжтой. Сургууль, зуслан, хөдөө гэх мэт. Суурилуулалт: Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, суурилуулалтын үеийн багахан ажиллагаа ордог. Харин утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ. Өргөтгөх боломж: Утасгүй сүлжээнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог. Зардал: Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад илүү зардал биш юм.

Утасгүй сүлжээний хэлбэр .

Ad-Hoc буюу төхөөрөмж хоорондын Төхөөрөмж хоорондын гэдэг нь сүлжээний хэрэглэгч төхөөрөмжүүд нь өөр нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд хоорондоо холболт үүсгэн мэдээлэл дамжуулдаг. 2. Infrastructure буюу дэд бүтэц Дэд бүтэц гэдэг нь утасгүй сүлжээний замчлагч (router), хандалтын цэг (access point) ашиглан утасгүй болон утастай сүлжээнд олон төхөөрөмжүүдийг нэгдсэн сүлжээнд холбодог байна.

WiFi нь бусдаас юугаараа онцлог вэ?

WiFi ийн хамгийн гол онцлог нь бидний өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдэд нэмэлт төхөөрөмж худалдаж авахгүйгээр WiFi бүхий хүссэн төхөөрөмжөөсөө сүлжээнд холбогдох эрх чөлөөг олгоно. Мөн WiFi суурилуулалт нь бусад утасгүй сүлжээний технологотой харьцуулахад хямд бөгөөд хялбар. Мөн WiFi технологийн хөгжлийн хурдтай харьцуулахад асар хурдтай явагдаж байгаа билээ. 3G болон WiMax утасгүй интернэт нь 3G, WiMax сүлжээ орсон бүсүүдээр хязгарлагдах ч үнэ өндөртэй, нэмэлт төхөөрөмж өртөг шаардсан байдаг.

WiFi стандарт

Утасгүй сүлжээ нь 2,4Ghz эсвэл 5,0Ghz Гц двтамжийн түвшинд өгөгдөл дамжуулдаг.

802.11 сүлжээний стандартуудад:

802.11а 5гега Гц-ийн давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна.

OFDM(Orthogonal Frequency-Division Multiplexing)-ийг ашиглан рүүтэрд радио сигналууд хүрэхээс өмнө сигналуудыг жижиг сигналд хувааснаар хүлээн авах хэмжээг ихэсгэдэг. Секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

802.11b 2,4Ghz давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. Хурд удаан. Секундэд 11мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

802.11g 2,4Ghz дээр өгөгдөл дамжуулах боловч OFDM кодчлол ашиглан секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

802.11n Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагдаж байна.хамгийн ихдээ 140мбит өгөгдөл 5гега Гц дээр дамжуулах боломжтой.

802.11ac нь 2013 онд эхээр хэрэглээнд нэвтэрсэн. Мөн сүүлийн үеийн төхөөрөмжүүд энэхүү стандартыг дэмждэгээр хийгдэж байна. Энэхүү стандарт нь 5Ghz-ийн давтамжаар нэг стрием технологоор 450мб дамжуулах бөгөөд 8 хүртлэх зэрэг урсгах чадалтай бөгөөд ооогоор 1.3ГБ хүртлэх мэдээлэл дамжуулах төхөөрөмжүүд худалдаалагдаж байна. 5G WiFi болон Giga WiFi гэж сүүлийн үеүүдэд нэрлэгдэж байгаа стандарт билээ.

Hotspot гэж юу вэ?

Зах зээл дээр үйлчилгээ явуулж байгаа ресторан, хоолны газар, кино театруудаар Wi-Fi гэсэн тэмдэг хаа сайгүй байдаг болсон. Энэ нь утасгүй интернэтэд холбогдож болох “халуун цэг” бөгөөд энэхүү бүсийг Hotspot гэж нэрлэдэг. Hotspot бүсийг бий болгох нь одоогийн бизнесийн байгууллагуудын үйлчилгээнийх нь нэгээхэн хэсэг болж хөгжсөөр байна.

Утасгүй технологи

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Мэргэжилтэн: Х.Гэрэлт-Эрдэнэ

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi