Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зорилгод нийцүүлэн,

тэдгээрт шаардлагатай нөөцүүдийг үр ашигтай ашиглах,

үйл явцыг зөв зохион байгуулж,

оновчтой удирдах үйл ажиллагааны

нийлбэр цогц юм

Байгууллага үйл ажиллагаагаа дараах үндсэн чиглэл, чиг үүргийн дагуу удирдан явуулдаг

стандартчлалын түвшингээр нь

бүт, үйлч-ий шинж чанар, боловсруулах үйл явцаас нь хамааруулан:

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Энгийнээр хэлбэл: Эдийн засаг нь бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Үүнийг өөрөөр хязгаарлагдмал нөөц баялаг , хязгааргүй хэрэгцээ хоёрын хоорондын хамаарал, уялдаа балансыг судлах ухаан гэж үздэг.

Нөөцийн арвилан хэмнэлт, өсгөн нэмэгдүүлэх

Productivity /бүтээмж/ хэмээх нэр томъёог анх 1766 онд эрдэмтэн Ф.Кьюсней хэрэглэсэн.Уг ойлголт нь анх ХАА-д гол төлөв хэрэглэгдэж байжээ. Харин өнөөдөр бүтээмжийн утга агуулга улам баяжиж зах зээлийн нийгэм-эдийн засгийн хамгийн түгээмэл ойлголтуудын нэг , онолын бие даасан чиг хандлага, менежментийн өвөрмөц салбар болон хөгжиж байна.

Бүтээмж = гарц* сэтгэл ханамж / орц*алдагдал

Бүтээмж гэдэг нь өргөн утгаараа:

Нийгэмд хуримлагдсан мэдлэгийг бүтээлчээр ашиглах үндсэн дээр орчны өөрчлөлтөд зохицоход чиглэгдсэн удирдлагын тасралтгүй үйл ажиллагаагаар дамжин хэрэгжих, эдийн засгийн гол субъектүүд харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан нийгэм-эдийн засгийн зорилгод хүрэх, баялгийг бүтээх үйл ажиллагааг хамарсан цогц ойлголт, түүний хэрэгжилтийн хэмжүүр юм.

Бүтээмжийн

менежмент

Бүтээмжийн түвшинг хэмжих, нөлөөлөх хүчин зүйлсийг шинжилж, үнэлгээ өгсний үндсэн дээр дээшлүүлэх арга замуудыг төлөвлөж хэрэгжүүлэх, үр дүнг тооцон хяналт тавихтай холбоотой цогц ойлголт. Бүтээмжийн удирдлага бол тасралтгүй үйл ажиллагаа мөн

Хүн аливаа зохион байгуулалтын системийг бүрдүүлэх ба энэхүү систем нь тодорхой орчны хүрээлэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд нийгэм эдийн засгийн удирдлагын аль ч түвшинд бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлыг цогц байдлаар авч үзэх нь илүү үр дүнтэй юм

Бүтээмж нь ЭЗ-ийн үндсэн асуудлыг ямар түвшинд хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэж байгааг харуулдаг, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зарцуулах бүх төрлийн орцын ашиглалтын түвшинг илэрхийлдэг эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт юм.

Бүтээмжийг хэмжин түүний өсөлтийг тооцсоноор амьжиргааны түвшний өсөлтийг тодорхойлох боломжтой болно.

Бүтээмжийн өсөлтөд хамгийн их

нөлөөлдөг 3 хүчин зүйл:

1. Хөдөлмөрийн хүчин зүйл

Ажиллагчдын мэдлэг, боловсрол Ажилласан хугацаа, туршлага Хөдөлмөрийн таатай орчин,нөхцөл

2. Капиталын хүчин зүйл

Хөдөлмөрийг хөнгөвчлөх тэргүүний, техник технологиуд

Кап/өгөөж=Цэвэр бор/Нэмэлт кап

3. Менежментийн хүчин зүйл

Үйлдвэрлэл, ү,a-г үр ашигтай хөтлөн явуулах, орцыг хэмнэлттэй зарцуулах арга, ажиллагаа ба удирдлагын ш.у-ы хэрэглээ, ур чадвар Тухайлбал: Явцуу дамжлагыг судлан шинжилж, арилгах

Зорилго, өгөөж:

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлыг хэмнэж, үр ашгийг нэмэгдүүлэх

Ажлын байрны орчин, дотоод соёл, зохион байгуулалтыг сайжруулах

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хаягдал, гологдолгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Ажиллагчдын ажилдаа хандах хандлага, бүтээлч идэвхийг өрнүүлэх

Ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах

Байгууллагын үйл ажиллагааны өсөлтийг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэх г.м

Ямар зардлыг бууруулах нь зохисгүй вэ?

Хямд түүхий эд материал бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлнө

Хөдөлмөрийн зардлыг бууруулвал ажиллагчдын ажилдаа хандах хандлага буурна

Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардлыг багасгавал эвдрэл гэмтэл ихэсч, гологдол бүтээгдэхүүн гарна.

Эдгээр нь ашгийг бууруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгч/зах зээл/ээ алдах гол шалтгаан ч болж болно.

1.Эрэлт түүний мөн чанар, нөлөөлөх хүчин зүйлс

• Үйлдвэр аж ахуйн газрууд төлөвлөсөн ашиг орлогоо олохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ эрэлтийг судалж, үйл ажиллагаагаа зохицуулан удирдах шаардлага тулгардаг.

• ЗЗ-ийн нөхцөлд эрэлт байнга өөрчлөгдөх хандлагатай байна. Тэгвэл эрэлт чухам юунаас болж өөрчөгдөж, юу нөлөөлж байгааг тогтоох нь чухал асуудал юм.

ААНБ-ууд дараах арга замаар эрэлтэд нөлөөлөх эсвэл зохицон ажилладаг. Тухайлбал:

• Бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, нэмэгдүүлэх

• Борлуулалтыг идэвхижүүлэх

• Чанар, хийц загвараа сайжруулах

• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох

• Хүчин чадлаа нэмэгдүүлэх, бууруулах г.м

Зорилго

бизнесийн

бизнесийн

бус

Санхүү

Үйлдвэрлэл

Маркетинг

Байгууллагыг хэрэгцээт нөөцөөр хангах, нөөцүүдийг байгууллага дотор оновчтойгоор хуваарилахтай холбоотой. /Төсөв, хөрөнгө оруулалт, нөөцийн санхүүжилтын бэлэн байдал.../

Бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг идэвхижүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа. /Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ, үнэ бүрдүүлэлт, түгээлт, зар сурталчилгаа.../

• Түүхий эд материал, орцуудыг өөрчлөн хувиргаж бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох үйл явц юм. /үйлдвэрлийн үйл ажиллагаа үйлчилгээний байгууллагууд дээр ч явагддаг/

• Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мөн чанар нь өөрчлөн хувиргах явцад аль болох их хэмжээний нэмүү өртөг бий болгох явдал юм.

Үйл ажиллагааны чиглэл

Байгууллага

Үйлчилгээ

Үйлдвэрлэл

Хүнд үйлчилдэг

материаллаг зүйлс бүтээдэг

• биет бус байх ба хэрэглэгч түүнийг хүрснээр л мэдрэх боломжтой, тээвэрлэх боломжгүй

• үйлчилгээг нөөцлөх боломжгүй, харин байнга бэлэн байлгах шаардлагатай

• хэрэглэгч хаана байна тэнд үйлчилгээ оршиж байх бөгөөд энэ хоёр нь салангид орших боломжгүй

• эрэлтийг богино хугацаанд төлөвлөдөг ж/ нь: өвчтөнийг эмчлэхийн өмнө оношийг нь тогтоож ямар эмчилгээ хийхээ тодорхойлдог

• гарц нь хувьсамтгай байх ба бүтээмж тооцоход төвөгтэй

• биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба бүтээгдэхүүн нь харагдаж үзэгдэхүйц, баригдахуйц байдаг бөгөөд түүнийг зөөж тээвэрлэж болно

• нөөцлөх зорилгоор үйлдвэрлэх боломжтой

• эцсийн хэрэглэгчдэд хүргэхийн хувьд шууд холбоо багатай, зуучлагч болон борлуулагчийг ашигладаг

• бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээг урт хугацаанд төлөвлөж болдог

• үйлдвэрлэлийн орцууд нь харьцангуй тогтвортой байдаг

• үйлдвэрлэлийн гарц нь тогтвортой байдаг учир бүтээмжийг тооцоход хялбар

Стандартчилал гэдэг нь бүтээгдэхүүний зарим болон бүх шинж чанар нь хэрэглээнд бүрэн тохирч байхаар нарийн тодорхой хэм хэмжээг тодорхойлсон үзүүлэлт бөгөөд үүнийг стандартын асуудал эрхэлсэн байгууллага болон үйлдвэрлэгч өөрөө тодорхойлж байдаг.

Стандартчилагдсан

тодорхой стандарт нормын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бий болно

Үйлдвэрлэлийн систем

Хэрэглэгчид тохирсон

тухайн хэрэглэгчийн онцгой хэрэглээнд тохируулан үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ юм.

Орц

Гарц

Процесс

■ Бөөний буюу тасралтгүй үйлдвэрлэл

■ Багцын тасралтгүй үйлдвэрлэл

■ Ширхэгийн үйлдвэрлэл буюу төсөл

Үйлдвэрийн газрын

өрсөлдөөний гол хүчин зүйлс

Үйлдвэрийн газрууд үйл ажиллагагаа амжилттай удирдан явуулахын тулд зах зээлээ маш сайн судлах ёстой.

Эргэх холбоо

Хэрэглэгчдэд чиглэсэн /Customer focused

• Зардал

• Цаг хугацаа

• Чанар

• Уян хатан байдал

Алсын хараа ->Эрхэм зорилго ->Ерөнхий тратеги -> Үйл ажиллагааны стратеги

үйл ажиллагааны чиглэл тус бүрээр боловсруулагдаж

болно

Нийтлэг хувилбарууд:

• Бага зардлаар үйлдвэрлэх стратеги

• Бүтээгдэхүүнээ бусдаас ялгаатай үйлдвэрлэх стратеги

• Өрсөлдөх чадвараа сайжруулах стратеги

Үйлдвэрлэлийн стратегид глобальчлал, мэдээллийн технологийн хөгжил ихээхэн нөлөө үзүүлж байна.

Үйлдвэрлэлийн 5Р буюу

Үйлдвэрлэлийн менежерийн

шийдвэр гаргах хүрээ

1. Ажиллах хүч (People)

2. Үйлдвэрлэлийн процесс (Process)

3. Үйлдвэрлэлийн нэгж хэсэг, шат дамжлага (Plants)

4. Үйлдвэрлэлийн системээр дамжин өнгөрч буй б/м

(Parts)

5. Үйл ажиллагааны төлөвлөлт ба хяналтын систем

(Planning and Control system)

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент

Үндсэн хүчин зүйлийн бүтээмж

Тодорхой хүчин зүйлийн бүтээмж Хөдөлмөрийн бүтээмж

Нийт бүтээмж

TFP=O(On)/L+C

TP=TO(нийт гарц)/TI(нийт орц)

TP=TO/L+C+M+E+X

Олон хүчин зүйлийн бүтээмж

L- Хөдөлмөрийн бүтээмж

С-капитал

М-материал

E-эрчим хүч

MFP=O(On)/L+C+E

Нийт бүтээмж нь бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилгоор үйлдвэрлэлд зарцуулсан нийт зардлын нэг төгрөг тутмаас хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн бий болгож чадсаныг харуулах үзүүлэлт

Бүтээмж

ба өрсөлдөөн

Бүтээмжийн

хэмжилт

Материалын зардал

Хөдөлмөрийн зардал

Элэгдлийн зардал

Эрчим хүчний зардал

Бүх төрлийн нөөцийн зардал

Дүгнэлт

Үйл ажиллагааны нийт орлого буюу борлуулалтын орлого

Үйлдвэрлэлийн хэмжээ (тоо хэмжээ/өртгөөр)

Нэмэгдэл өртөг

Нийт ашиг

Цэвэр ашиг

Бүтээмж дээшлүүлэлт

Бүтээмжид нөлөөлөх /бүлэг/ хүчин зүйлс

Бүтээмж дээшлүүлэх

суурь аргууд

Бүтээмжийн сайжруулалт нь юмыг сайн хийхдээ бус хамгийн чухал нь “зөв зүйлийг сайн хийх” явдал юм.

Жозеф Пропенко

Кайзен арга

5S

Л.Оюунцэцэг

1. Олон улсын түвшин

2. Үндэсний эдийн засгийн түвшин

3. Салбарын түвшин

4. Аж ахуйн нэгжийн түвшин

Б.Наранхүү

1. Тодорхой бүтээгдэхүүн дээр

2. Байгууллагын түвшинд

3. Салбарын түвшинд

4. Улс орны хэмжээнд

Үндсэн функцууд

Бүтээмж

тооцох

түвшин

Энэ нь ажлын байрыг зөв зохистой зохион байгуулах, стандарт журмыг хэрэгжүүлэх, сахилга батыг төлөвшүүлэх зэргээр ажлын чанарыг сайжруулах арга юм.

Xэрэгжүүлсэнээр хүмүүс бүтээлч хандлагатай болж өөр хоорондоо нөхөрсөгөөр харилцаж, байгууллагын хамт олны дотор эрүүл уур амьсгал бүрддэг байна

Кайзен гэдэг нь япон гаралтай үг бөгөөд аливаа зүйлийг бага багаар тасралтгүй сайжруулах гэсэн утгыг илэрхийлдэг.

Ерөнхийдөө бүтээмж нь гарц, орцын харьцаагаар цаг ямагт тодорхойлогдох ба шинжлэх ухааны хөгжлийн эхэн үед эдийн засагчдын тодорхойлсон "эдийн засгийн" зарчим (бага зардлаар өндөр үр дүнд хүрэх) -ын хэрэгжилт мөн.

Ичиро Накаяма

Бүтээмж гэдэг бол юуны өмнө хүний оюун санаа юм. Энэ нь байгаа зүйлээ үргэлж сайжруулах эрмэлзэл, нөхцөл байдлын өөрчлөлт, онол арга зүйн шинэчлэлд зохицох байнгын чармайлт юм.

Европын бүтээмжийн агентлагын бүтээмжийн хороо

Кайзен саналын систем гэдэг нь байгууллаг ын үр ашиг, бүтээмж чанар, соёл,үнэтзүйлсийг сайжруулах, улмаар урт болон богино хугацааны зорилтыг ханган биелүүлэхэд ажилтнуудын бүтээлч санал санаачилгыг системтэйгээр цуглуулах арга юм.

Сейри - Sort - Сайн ангилан ялгах

(Ажлын байранд шаардлагагүй зүйлийг ангилах ба хаях)

Сейтон - Set in order - Сайтар цэгцлэн зохион байгуулах

(Юмыг зөв байрлуулж , хэрэглэхэд дөхөмтэй байлгах)

Сейсо-Clean-Сайхан цэвэрлэж цэмцийлгэх

(Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж цэмцийлгэх)

Сейкецү-Standardize-Стандартчилан хэвшүүлэх

(Зохион байгуулалттай, нягт нямбай, цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэх)

Шицүке-Sustain-Сахилга батыг төлөвшүүлэх

(Хүн бүр эхний 4 –ийг хэнээр ч хэлүүлэлтгүй хэвшил болгон хэрэгжүүлэх)

АЖИЛЛАХ ЗАРЧИМ

Компанийн бүх ажилтан, алба хэлтсүүд санал гаргахад идэвхтэй оролцох

Өөрсдийн ажлыг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо илэрхийлэх

Ажиллагсадыг ажилдаа идэвхи сонирхолтой , ажлаараа бахархдаг болгох

Саналын системийн үйл ажиллагаа тогтмол, тасралтгүй, үр дүнтэй байх

Кайзен саналын системийн өгөөж:

Үйл явцад хандах хандлага сайжирна.

Тасралтгүй сайжруулалтыг хийх сэтгэлгээг төлөвшүүлнэ.

Багаар ажиллах чадвар сайжирна.

Ажилтнуудын хамтын зүтгэл, ажилдаа бүтээлчээр хандах хандлага дээшилж, ажлаараа бахархах төлөвшил бий болно.

Удирдлагын хүрээнд байгууллагын бодлого, үйл явцын талаар сайжруулах цогц мэдээлэл бий болно

Ажилтнуудын хүрээнд өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл бий болно

Санал санаачилга нь дэмжигдэх үед ажлын сэтгэл ханамж өснө

Бүтээмжийн онолын хөгжлийг дараах үе шатуудаар авч үзсэн

“Бүтээмжийн түүх нь мөн чанартаа ядуурлаас хагацах хүний оролдлого чармайлтын түүх… юм”

Америкийн бүтээмжийн нэрт судлаач Джон Кендрих

Нийгэм эдийн засгийн өсөлт хөгжилтөд бүтээмжийн гүйцэтгэх үүрэг өсч, хамрах хүрээ нь тэлэн түүний удирдлага нь бие даасан шинжтэй болсноор дэлхий дахинд бүтээмжийн бүхэл бүтэн тогтолцоо бий болсон.

I шат 1766-1910-аад он

II шат 1910-1950-иад оны дунд үе

III шат 1950-иад оны дунд үе-1990-ээд он хүрэл IV шат 1990-ээд оноос хойших үе

Дөрөвдүгээр үе шат

“Хүн-Систем-Орчин”

Улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд бүтээмжийн өсөлтийн гүйцэтгэх үүргийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн

“Бүтээмж төвтэй хөгжлийн чиг хандлага үзэл баримтлал” бий болж төлөвшин түүний хүрээнд хүний хөгжил экологийн асуудал онцгой байр суурь эзэлж бүтээмжийн онол практикын судалгаа эдийн засгийн макро, микро түвшинг жигд хамрах болсон юм.

Азийн орнуудад бүтээмжийн удирдлагын асуудал өндөр түвшинд тавигдаж, улс орнууд дэлхийд тэргүүлэх чиглэлтэй болж ирсэн. Тухайлбал: Япон, Солонгос, Гонконг, Тайвань

Азийн бүтээмжийг судалдаг олон эрдэмтэд судлаачид бий болсон бөгөөд тэдний нэг К.Чан: “ Бүтээмж бол өөдрөг үзэл санааны үнэ цэнэ, өрсөлдөөний гол элемент мөн” /1995/

Хөгжлийн чиг хандлага нь:

Орчин үед “Ногоон бүтээмж” гэсэн ойлголт бий болж, байгаль орчин нийгэмд аюулгүй байх экологийн цэвэр бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйлдвэрлэлийн орчин нөхцлийг хангах үйл ажиллагааг эрэлхийлэхэд дэлхий даяараа анхаарч байна.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлага түүний өөрчлөлт

Аливаа зохион байгуулалтын систем хүмүүсээс бүрдэн өөрөө гадаад орчны нөлөөлөлд оршин тогтнож, түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болж байдаг тул үүнийг “Хүн-Систем-Орчин” гэсэн холбоонд авч үзэх хэрэгтэй юм

Бүтээмж нь “Хүн-Систем-Орчин”-ы харилцан нөлөөллийн үр дүн болох нь

Бүтээмжийн менежментийн онол арга зүйд тухайн улс орны үндэсний соёл уламжлал, түүхэн хөгжил, менежментийн философи, арга барил ихээхэн нөлөөтэй байдаг байна.

Бүтээмжийн менежмент нь тодорхой системийн хүрээнд бүх төрлийн нөөцийг хамгийн үр ашигтай, оновчтой хуваарилан ашиглахаас гадна гадаад орчны өөрчлөлтөд уян хатан зохицох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгддэг.

Бүтээмж

• Өрсөлдөх чадвар болон бүтээмжийн асуудал

• Үйлдвэрийн газрын эрэлт, түүнийг таамаглах аргууд

• Үйлдвэрлэлийн хүчин чадлын асуудал

• Үйлдвэрийн дотоод нэгж, хэсэг, ажлын зохион байгуулалт

• Үйлдвэрийн байршлын шийдвэр

• Бараа материалын нөөцийн удирдлага

• Чанарын удирдлагын асуудал

• Үйлдвэрлэлийн процессийн шинжилгээ ба төлөвлөлтийн асуудал

Хөгжлийн тулгуур:

Техник, технологи

Хүн

Мэдлэг, оюун

I Орцыг бууруулж, гарцыг өсгөх буюу минимум зардлаар максимум үр дүнд хүрэх

II Орцыг тогтмол байлгаж, гарцыг нэмэгдүүлэх буюу ижил зардлаар илүү үр дүнд хүрэх

III Орцыг бууруулж, гарцыг тогтмол хэмжээнд байлгах буюу ижил үр дүнд бага зардлаар хүрэх

IV Гарцын өсөлт нь орцын өсөлтөөс түрүүлж байх буюу зардлыг нэмэгдүүлэн гарах үр дүнг түүнээс илүү хэмжээгээр нэмэгдүүлэх

V Орцын бууралт нь гарцынхаас бага байх буюу үр дүн буурсан боловч зардал түүнээс илүү буурах гэсэн утгыг тус тус илэрхийлнэ..

Бүтээмжийн менежментийн чиг хандлагууд

Судлах зүйлс

Бүлэг хамтын сэтгэлгээнд тулгуурлах

Бүлэг-хамтын сэтгэлгээнд тулгуурлан хүмүүс бие биендээ харилцан туслалцаж, хамтран ажиллаж, амьдарч, байгууллага, хамт олон, гэр бүл, найз нөхөд хөршүүдийнхээ өмнө тодорхой хариуцлага хүлээж, үүргээ нарийн чанд биелүүлэх хандлага давамгайлдаг байна.

Хүнд төвлөрөх

Хувь хүмүүсийн мэдлэг боловсрол, ур чадвар, авьяас билэг, эрх чөлөөг дээдлэн, тэдний манлайлал, өрсөлдөөнд тулгуурлан, аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн, гүйцэтгэлийн түвшинг баримжаалах хандлага барьдаг байна.

Хүрээлэн буй орчинд зохицох

Манайд гадаад орчны нөхцөл байдал буюу байгаль цаг уурын нөлөөллөөс хамааруулан аливаа үйл ажиллагааг зохицуулан явуулах шаардлага тулгардаг бөгөөд манай эдийн засаг, нийгмийн амьдрал бүхэлдээ энэ нөхцөл байдлаас хамаарч байна.

Нийгэм эдийн засгийн өсөлт хөгжилтөд бүтээмжийн гүйцэтгэх үүрэг өсч, хамрах хүрээ нь тэлэн түүний удирдлага нь бие даасан шинжтэй болсноор дэлхий дахинд бүтээмжийн бүхэл бүтэн тогтолцоо бий болсон билээ.

Олон улсын болон үндэсний 400 гаруй бүтээмжийн байгууллага ажиллаж байна. Манай улсад 1992 оны 3 сард Үндэсний бүтээмж хөгжлийн төв байгуулагдсан бөгөөд одоо Монголын бүтээмжийн төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Өрсөлдөх чадвар

улс орнууд хүн, капитал, байгалийн нөөцөө хэрхэн бүтээмжтэйгээр ашиглаж байгааг илтгэх үзүүлэлт

УО-ы Өрсөлдөх чадварын индекс

1. Эдийн засгийн гүйцэтгэл /ЭЗ-н тамир тэнхээ/

2. Засаглалын үр ашиг

3. Бизнесийн үр ашиг

4. Дэд бүтэц

Байгууллагын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд

1. Үнэ: Зардал бууруулах

2. Чанар: Хэрэглэгчдийн хэрэгцээг хангах түвшин

3. Бүтээгдэхүүний ялгавартай байдал:Хийц загвар, нэр төрөл

4. Уян хатан байдал

5. Хурд: Хэрэглэгчдийн хүссэн хугацаанд хүргэж борлуулах

Нийлүүлэлт

Эрэлт

Тодорхой хугацаанд бусад хүчин зүйлс тогтмол байхад зах зээлд тогтсон янз бүрийн үнийн аль нэгээр нь үйлдвэрлэгч борлуулах хүсэлтэй байгаа болон нийлүүлж чадах бүтээгдэхүүний тоог НИЙЛҮҮЛЭЛТ гэнэ

Бусад хүчин зүйлс тогтмол байхад эрэлтийн тоо хэмжээ нь үнэ буурахад өсөж, үнэ өсөхөд буурах зүй тогтлыг эрэлтийн хууль гэнэ

Бусад хүчин зүйлс тогтмол байхад нийлүүлэлтийн тоо хэмжээ нь үнэ өсөхөд өсч, үнэ буурахад буурах зүй тогтолыг нийлүүлэлтийн хууль гэнэ.

Худалдан авах чадвар буюу мөнгөн орлогоор баталгаажсан хэрэгцээг ЭРЭЛТ гэнэ. Ө/х тодорхой үнийн түвшин бүр дэх хэрэглэгчийн худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ.

Төлбөрийн чадвартай хэрэгцээг ЭРЭЛТ гэнэ.

Нөлөөлөх хүчин зүйлс

I.Үнийн хүчин зүйл

Эрэлтэд нөлөөлдөг бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнөөр эрэлтийн тоо хэмжээнд өөрчлөлт бий болно.

Үнийн бус хүчин зүйл

I. Орлох бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ

II. Хослох бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ

III. Хэрэглэгчийн орлого

IV. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгчдийн тоо

V. Хэрэглэгчийн хүлээлт

VI. Бусад хүчин зүйлс

Үнийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр эрэлтийн муруй баруун дээшээ, эсвэл зүүн доошоо паралель шилжилт хийнэ

Эрэлтийн хандлагыг тодорхойлох, таамаглал дэвшүүлэх аргууд

Эрэлтийн таамаглал

Эрэлтийн хандлагыг тодорхойлох арга

Эрэлт нь олон төрлийн ялгаатай шинж чанарыг агуулдаг учраас таамаглал дэвшүүлэхэд ч мөн тохирох аргыг сонгох шаардлагатай болдог. Таамаглагчийн зорилго нь гарын дор байгаа мэдээллээр сайн таамаглал боловсруулах явдал юм.

Чанарын арга

Хүмүүсийн хувийн үзэл бодол, туршлага дээр үндэслэсэн субъектив шинжтэй арга юм.Энэ арга нь тоон мэдээлэл цуглуулах боломжгүй, шинжилгээ хийх хугацаа хомс эсвэл өнгөрсөн үеийн мэдээлэлд тулгуурлан таамаглах боломжгүй зэрэг үед таамаглал дэвшүүлэх боломж олгодог.

Тоон арга

Өнгөрсөн үеийн тоон мэдээлэлд дүн, шинжилгээ хийж, дундаж үзүүлэлтийг тодорхойлох, нөлөөлж буй хүчин зүйлс, харилцан нөлөөлөл, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэх аргууд хамаарна.

Эрэлтийг таамаглах зарим аргууд

Хандлагын шинжилгээний арга

Регрессийн арга: Шугаман регресс

Улирлын нөлөөллийг тооцох арга

Экспоненциаль тэгшрүүлэлтийн арга

Энгийн үгээр хэлбэл шинэ таамаглалын утга нь өмнөх таамаглалын утга дээр түүний алдааг хувиар нэмсэнтэй тэнцүү байна.

Гулгах дунджийн арга:

Эрэлт маш бага хэмжээгээр өөрчлөгдөж байгаа үед энэ аргыг ашиглана

Тухайн бүтээгдэхүүний борлуулалт жилийн тодорхой үед өсөж, буурах зүй тогтол тогтмол ажиглагдаж байвал түүнийг улирлын шинж чанартай гэж үзэж болно.

Энгийн тэгшитгэл: Шулуун шугаман хамааралтай байх нөхцөл буюу томъёолбол: Y= α+βX+ᵤ

Y- хамаарагч хувьсагч хэмжигдэхүүн

X- үл хамаарагч хувьсагч хэмжигдэхүүн

α - Y шулууны огтлогч

β - шулууны налуу

ᵤ- таамаглалын алдаа

Жигнэгдсэн гулгах дундаж:

Гулгах дунджийг тооцоход ашиглагдсан үзүүлэлтүүд дээр жигнэх оноог харгалзуулах замаар тооцно.

Регрессийн шинжилгээнд дараах хэмжигдэхүүнүүдийг ашиглан таамаглалыг илүү нарийн тооцох боломжтой. Тэдгээр нь:

Корреляцийн коэффициент

Үл хамаарагч ба хамаарагч хувьсагч хэмжигдэхүүний хоорондох шугаман хамаарлын хүч, чиг хандлагыг илэрхийлнэ

Детерминацийн коэффициент

Хамаарагч хувьсагч хэмжигдэхүүний өөрчлөлтийг хэмждэг

Стандарт алдаа

Хамаарагч хувьсагч хэмигдэхүүн регрессийн тэгшитгэлийн орчимд хир ойрхон байрлаж байгааг хэмжинэ

Түүвэрлэлтийн мэдээллийг ашиглан α- ийн үнэлгээ а-г, β-н үнэлгээ b-г тооцох ба ингэхдээ хамгийн бага квадратын аргыг ашиглана.

• Томъёо нь:

n- түүвэрлэлт дэх мэдээллийн үеийн тоо

Хандлагыг харгалзсан ЭТА

• Таамаглаж байгаа хүчин зүйлсийн хооронд уялдаа холбоо байгаа нөхцөлд хандлагын шинжилгээний арга ашиглагддаг.

• Уялдаа холбоог математик нөхцлөөр илэрхийлдэг ба урт хугацааны таамаглал дэвшүүлэхэд илүү тохиромжтой.

Хандлагын шинжилгээний аргын хэрэглээ

Эрэлтийг урт хугацаагаар таамаглах үед хандлагын аргыг түгээмэл хэрэглэнэ.

Хандлага нь:

шугаман

шугаман бус байна.

Энгийн арга:

Өмнөх үеийн эрэлт ирээдүйн эрэлттэй тэнцүү байна гэж үзэх

1. Өнгөрсөн мэдээллийн жил бүрийн хувьд хугацааны үе бүрийн дундаж эрэлтийг тооцох

2. Үе бүрийн улирлын хүчин зүйлийг олохдоо үе бүрийн бодит эрэлтийг үе бүрийн дундаж эрэлтэд хуваадаг.

3. Үе бүрийн улирлын дундаж хүчин зүйлийг тооцох

4. Ирээдүйн у жилийн t үеийн таамаглал нь тухайн жилийн дундаж эрэлтийг харгалзах улирлын хүчин зүйлээр нь үржүүлэн тооцно.

Хэлбэлзлийн квадрат нийлбэрийг хамгийн бага байлгах а, b-ийн утгыг олохдоо дараах тэгшитгэлийг ашиглана.

Хандлагыг тооцсон ЭТ-ийг дараах дэс дарааллаар хийнэ.

1. t үеийн эрэлтийг энгийн ЭТА-аар төлөвлөх

2. t үеийн хандлагыг тодорхойлох. Үүний тулд хандлагын анхны утгыг өгсөн байна. “0”-ээр өгч болно.

3. Хандлагыг харгалзсан ЭТ-ээр эрэлтийг төлөвлөнө.

a- Y-н хуваагч огтлолын үнэлгээ

b- Шулууны налуугийн үнэлгээ

Y утгын дундаж

X утгын дундаж

Эндээс хамаарагч хувьсагч хэмжигдэхүүнийг дараах тэгшитгэлээр олно.

Y=a+bX

Таамаглалын алдааг хэмжих нь:

Таамаглалын алдаа гэдэг нь бодит эрэлт ба таамагласан эрэлт хоёрын хоорондох зөрүү юм. Et=Dt-Ft

Et = Таамаглалын алдаа

Ft = Таамагласан эрэл

Dt = Бодит эрэлт

Таамаглалд дараах тохиолдолуудад алдаа гарч болно.

• Таамаглалын аргыг зөв сонгоогүй

• Гол хувьсагчаа зөв сонгон авч чадаагүй

• Байгаль цаг уурын гэнэтийн нөхцөл байдал бий болсон

• Бусад санамсаргүй өөрчлөлтүүд нөлөөлсөн

Эрэлтийн таамаглал дэвшүүлэхэд өнгөрсөн үеийн динамик эгнээ буюу хугацааны цувааг ашиглана

Хугацааны цувааны хэлбэрүүд:

• Хэвтээ хэлбэр /Horinzontal/ Үзүүлэлтүүд нь ерөнхийдөө ойролцоо тогтмол шинжтэй буюу хэлбэлзэл багатай хугацааны цуваа

• Хандлагын нөлөөлөл бүхий хэлбэр /Trend/Бизнесийн тухайн нөхцөл байдлын өөрчлөлтүүд нь эрэлтэд нөлөөлдөг.

• Улирлын нөлөөлөл бүхий хэлбэр /Seasonal/ Хугацаны дараалсан үеүүдэд ижилхэн давтамжтай харагдаж байгаа хэлбэр

• Мөчлөгийн хэлбэр /Cyclical/ Нэг жилээс илүү хугацааны өсөлт эсвэл бууралтыг харуулах хугацааны цуваа

CFE MSE 

MAD MAPE

Үйлдвэрлэлийн

менежмент

менежерийн ажлын гол зорилго бол:

Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нөөцүүдийг бэлэн байлгах, тэдгээрийг тодорхой технологийн процессийн дагуу өөрчлөн хувиргах, эцсийн бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгцээт цагт нь бэлэн болгосон байх явдал

орчин үеийн хандлага

Глобальчлал, гадаад орчны нөлөөгөөр хэрэглэгчдийн хүсэл сонирхолыг эн тэргүүнд тавих, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай нөөцүүдийг зохистой хэмнэлттэй ашиглах, илүү бүтээмжтэй ажиллах, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг оновчтой удирдах, экологийн тогтвортой байдлыг хангах, шинэ технологийг бий болгон, эзэмших чанарыг бүх түвшинд хангах зэргээр ажиллах шаардлагатай болж байна.

Үйлдвэр аж ахуйн газрын

хөгжлийн 5 үе шат,

шийдвэрлэгдэх асуудлууд

IV. Үйлдвэрлэл эхлэх үе

• Үйлдвэрлэлийг төлөвлөсний дагуу хэрхэн амжилттай явуулж эхлэх

• Бүтээгдэхүүнийг шаардлага, стандартын дагуу үйлдвэрлэх

• Төлөвлөсөн хүчин чадалдаа хэрхэн хүрэх

• Чанарын хяналт тавих г.м

V. Үйлдвэрлэл тогтворжих үе

• Үйлдвэрлэлийн процессийг оновчтой удирдах

• Шаардлагатай хяналт, хариуцлагын механизмыг хэвийн ажиллуулах

• Өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн удирдах

• Орчны өөрчлөлтийг мэдэрч, стратегийг хэрэгжүүлэх

• Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, аюул эрсдэлгүй явуулах

• Бүтээмж, чанарын тасралтгүй сайжруулалт

I. Үүсгэн байгуулагдах үе

• Байгууллагын гол зорилго юу вэ?

• Ямар бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ эрхлэх вэ? • Ямар чиглэл, стратегиар ажиллах вэ?

• Компаний удирдлага, бүтэц зохион байгуулалт ямар байх вэ?

• Хаана үйлдвэрлэлээ байршуулах вэ?

II. Бүтээгдэхүүний хийц загварыг боловсруулж үйл ажиллагааны сонголт хийх үе

• Хэрэглэгчийн хүсэл, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх сонголт

• Бүтээгдэхүүний хийц, загвар, чанар ямар байх

• Ямар технологи ашиглах

• Техник, тоног төхөөрөмжийн сонголт хэрхэн хийх

III. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх үе

• Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлтийг төлөвлөлх

• Хүчин чадал ашиглалтаа төлөвлөх

• Ажилчдын ажил үүргийг хуваариалах

• Ажлыг хэрхэн хэмжих, үнэлэх

• Хүний нөөцөө хэрхэн хөгжүүлэх, урамшуулах

• Шаардлагатай нөөц, эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх г.м

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi