Бүтэц үүргийн онол: /олон хэмжээст/
- Эрх мэдэл, нэр хүнд, өмч хөрөнгө, мэдлэг, боловсрол
Зөрчилдөөний онол: /нэг хэмжээст/
- Эдийн засаг буюу өмч хөрөнгө
М.Вебер ангийг дараах байдлаар тодорхойлжээ.
" Анги бол хамтын нийгэмлэг биш юм."
Ангиуд нь хамтын үйлдлийн бололцоот байр суурийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, тэдний амьдралын боломж бололцоог хөндсөн өвөрмөц учир шалтгааны хүчин зүйлээр нэгдсэн олон тооны хүмүүс, энэхүү учир шалтгааны хүчин зүйл нь бараа таваар авах, орлого олох гэсэн эдийн засгийн ашиг сонирхлоор илэрхийлэгдэнэ.
Энэ учир шалтгааны зүйл нь бараа таваарын болон хөдөлмөрийн зах зээл дэх нөхцөл байдлаар нөхцөлдсөн тохиолдолд бид анги ярина.
Нийгмийн давхраажлын үндсэн хэв маягууд
- Боол эзэмших
- Кастын
- Язгуур угсаатны
- Ангийн
Ангиуд гэдэг бол нийгмийн аж ахуйн тодорхой нэг хэвшилд өөр өөр байр суурь эзэлдгийн улмаас нэг бүлэг хүмүүс нөгөөгийнхөө хөдөлмөрийг завшиж байдаг бүлэг, бүлэг хүмүүс юм.
Өрнөдийн нийгэм:
- Дээд анги буюу эзэд,
- дунд анги буюу цагаан захтнууд,
- хөх захтнууд буюу ажилчин анги
ДАВХРААЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Давхраажил ба нийгмийн бүтэц
НИЙГМИЙН ЯЛГАА БА ТЭГШ БУС БАЙДАЛНИЙГМИЙН ЯЛГАА БА ТЭГШ БУС БАЙДАЛ:
- Нийгэмд хөдөлмөрийн хуваарь гарч, хүмүүсийн амьдрах орчин, эрхлэх аж ахуй, нийгмийн баялагаас хүртэх боломж харилцан адилгүй болсноос нийгэмд ялгарал гарчээ. Үүний үр дүнд нийгэмд янз бүрийн анги давхраа гарсан.
- Давхраажилт гэдэг бол тэгш бус байдал үе дамжин уламжлагдаж буй байдалтай холбогдон янз бүрийн давхраа үүсэх үйл явц юм. Мөн давхраажилтыг үүсгэж байгаа үзүүлэлтүүд нь нийгмийн хөгжлийн үе шат бүрд харилцан адилгүй байдаг.
МУИС ШУС-БУС Г.Гэрэлжаргал