Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Газарзүйн шинжлэх ухааны байгал, нийгэм эдийн засгийн харилцан шүтэлцээтэй нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг бүс нутгийн газарзүйн салбар ШУ үүсэж хөгжин судалж ирсэн.
Бүс нутаг нь бүс нутаг үүсэх өөрийн шалгуур үзүүлэлт харьцангуй давуу тал, үйлдвэрлэлийн салбаршил, зорилго чиглэлээрээ тодорхойлогддог чухал ухагдахуун болох ба нөгөө талаас бүс нутаг өөрийн үүрэг, функц давуу талаараа олон чиглэл болон хуваагддаг.
Тухайлбал: байгал, нийгэм, улс төрийн г.м
Эрхэм зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлэх явдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзнэ:
Төрийн байгуулалтын хүрээнд: бүс нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх үндэсний нийтлэг эрх ашгийг, аймаг, нийслэл, хот, тосгон, сум, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны ашиг сонирхолтой хосолж, засаг захиргаа-нутаг дэвсгэрийн байгууламжийг цаашид боловсронгуй болгох эдийн засаг, зохион байгуулалт, нийгэм-сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх.
Эдийн засгийн хүрээнд: тухайн бүс дотроо аймаг, сум бүр голлон эрхлэх аж ахуйн чиглэлээ зөв тогтоон, өөр хоорондоо хоршин хөгжих бизнесийн орчныг бүрдүүлэх, дотоод, гадаад зах зээлтэй зохистой холбоо тогтоож, аймаг, бүс нутаг хоорондын хөгжлийн тэнцвэргүй, тэгш бус байдлыг багасгах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг тогтвортой нэмэгдүүлэх нөхцөлийг хангах.
Нийгэм, соёлын хүрээнд: хүн ам тухайн нутагтаа тогтвор, суурьшилтай ажиллаж, амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, мэдээлэл авах эрхээ чөлөөтэй эдлэх, аймаг, орон нутгийнхаа амьдралд идэвхтэй, эрх тэгш хамтран оролцох, улмаар хөдөөгийн хүн амын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, мэдээлэл, ахуйн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх.
Байгаль орчныг хамгаалах хүрээнд: бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх үүднээс тухайн бүсийнхээ байгалийн баялгийн нөөцийг ашигласны эцсийн үр өгөөжийг адил тэнцүү хүртэх, байгаль орчныг хамгаалах нийтлэг асуудлыг аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хамтын хүчээр шийдвэрлэж экологийн тэнцвэртэй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх.
Хүн амын нутагшилт, хот байгуулалтын хүрээнд: тухайн бүсийн хэмжээнд хот, тосгон, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшлын харилцан уялдсан тогтолцоог бүрдүүлж, нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг тэтгэх чадвар бүхий бүс нутаг, хотжилтын нэгдмэл орчныг бий болгох.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд: тус орны тээвэр-газар зүйн байрлалын дагуу бүс нутгуудыг олон улсын худалдаа-эдийн засгийн сүлжээнд зохистой холбож, орон нутгийн болон үндэсний хөгжлийг түргэтгэх гадаад харилцааны боломжийг бүрэн дүүрэн ашиглах нөхцөлийг хангах.
Ямар зориулалтаар бүс нутгийг ашиглах вэ гэдэг ЗОРИЛГОД
тулгуурлан бүс нутгуудыг тодорхойлдог. Зорилгоос хамааран бүс
нутгуудыг хэд хэдэн хувилбараар тогтоож болно.
Бүс нутгийг тодорхойлох, хил хязгаарыг тогтооход Хүснэгт 1-д тусгасан
шалгууруудын жагсаалтаас хэд хэдийг авч болох юм. Зарим нэг нь
Монголын өнөөгийн хөгжлийн түвшинд тохирохгүй бөгөөд тэдгээрийг
а.б. (ашиглах боломжгүй) гэж ялгасан. Түүнчлэн Монголд баримталж
байгаа “5 бүс нутаг” загварт эдгээр шалгуурууд нь нийцэж байгаа
эсэхийг хүснэгтэд мөн ялган харуулав.
Хүснэгт 1-д харуулсан шалгууруудыг ач холбогдлоор нь зэрэглэх нь
амаргүй. Үүнээс гадна нийгмийн янз бүрийн бүлгүүд өөр өөрийн
тэргүүлэх ач холбогдлыг тодорхойлдог, жишээ нь хөдөөгийн хүн амын
тэргүүлэх ач холбогдол нь том хотын хүн амыхаас өөр байх нь тодорхой.
Эдгээрээс эхний 11 шалгуур нь БНХ-ийн бодлого боловсруулах,
төлөвлөлтөд нэн ач холбогдолтой
. Эдгээр шалгууруудыг
(Хүснэгт 1-д тусгасан бусад 16 шалгууруудын хамт) үзэхэд “4 бүс, нэмэх
нь Улаанбаатар” гэсэн бүтэц нь БНХ-ийн бодлого, төлөвлөлтийн тогтсон
зорилттой сайн нийцэж чадахгүй байна.
-Нийгмийн хөгжлийн асуудлууд:
Бүс нутгуудын хөгжлийн асуудлуудыг тодорхойлохдоо: Монгол Улсын Их Хурал 2001 оны 6 дугаар сард баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д тусгасан Баруун, Хангайн Төвийн, Зүүн гэсэн 4 бүсийн схемийг ашиглав.
Бүс нутгуудын хооронд ажилгүйдлийн түвшний ялгаа их байна.
Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар ч бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байгаа юм.
Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар ч аймаг, хот, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна
-Эдийн засгийн хөгжлийн асуудлууд
тулгамдсан асуудлууд
шалгуурууд
Бүс нутгийг тодорхойлох шалгуурууд
Монголын бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд
Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд хүн амын жилийн дундаж өсөлтийн хурд манай эдийн засгийн бүсүүдэд ихээхэн буурч байна
-Байгалийн нөхцөл, нөөцийн ашиглалт, хамгаалал
Сүүлийн арваад жилд Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт гурван хувь байхад Баруун, Зүүн бүсэд энэ үзүүлэлт зөвхөн 0,2 хувь, Төвийн бүсэд 0,4 хувь, Хангайн бүсэд 1,3 хувь байв. Энэ хугацаанд манай улсын нийт хүн амын жилийн дундаж өсөлт 1,4 хувь байсантай харьцуулж үзвэл Баруун, Зүүн, Хангайн, Төвийн бүсэд энэ үзүүлэлт улсын дунджаас үлэмж бага байгаа нь тодорхой байна. Хэрэв энэ хугацаанд хүн амын ердийн цэвэр өсөлт улсын хэмжээнд бараг 2 дахин буурсны дотор Улаанбаатар хотод 59,2 хувиар, Хангайн бүсэд 52,2 хувиар, Зүүн бүсэд 51 хувиар, Төвийн бүсэд 50,5 хувиар, Баруун бүсэд 32,6 хувиар тус тус буурсныг тооцвол Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт харьцангуй өндөр (гурван хувь) байхад нөлөөлсөн гол хүчин зүйл нь шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй механик өсөлт мөн гэж дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгуудаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн хэт өндөр, хэвийн бус байна.
Дээр дурдсан жишээнээс үзэхэд, өнөөгийн Монгол Улсад ажилгүйдлийн түвшин, орлого, орон сууцны нөхцөл, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанар зэрэг хүн амын амьдралын түвшинг илэрхийлж байдаг гол үзүүлэлтүүд аймаг, хот, бүс нутгуудаар хэт их ялгаатай болжээ. Иймд хүн амын амьдралын түвшинг аймаг, бүс нутгуудын хөгжлийн нөөц боломж, өвөрмөц нөхцөл байдалд нь нийцүүлэн дээшлүүлэх нь Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна.
Бид энэ удаад газарзүйн салбар ШУ болох бүс нутгийн газарзүйн талаар судална
Агуулга:
үндэслэл
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын эрхэм зорилго нь тус улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
Зорилго:
Бүс нутгийн газарзүйн талаар тодорхой мэдээлэлтэй болох
Үүнийг хөгжүүлсэнээр ямар ач холбогдолтой болох
Бүс нутаг
Энэ сэдвээр мэдээлэл цуглуулж судалсны дүнд бүс нутгийн талаар тодорхой мэдлэгтэй болсон гэж найдаж байна.
Ашигласан материал
ХӨГЖЛИЙН НЭГДСЭН
ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧАДАВХИЙГ
БҮРДҮҮЛЭХ НЬ”
ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА