Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Ноосны ашиг шим
Монгол тэмээний ноос нь бат бөх, дулаан тусгаарладаг, агаарын солилцоо сайтай бөгөөд антистатик буюу цахилгаанждаггүй онцлогтой байгалийн тансаг ширхэгт болдог. Үүгээр зогсохгүй эмчилгээний чанартай ланолин агуулдаг тул цусны эргэлтийг сайжруулж, харшил өгдөггүй
анхаарал тавьсан явдалд баярлалаа
Тэмээний ноосон эдлэл дулаан барихдаа сайн, хөнгөн, бөх байдаг. Тэмээний 1 кг цэвэр ноосоор манайд 2.5 метр ноосон даавуу, эсвэл 1 метр хөнжил, нэхмэл ноосон цамц 1-1.5 ширхэг, хүзүүний ороолт, алчуур 2-4 ширхгийг хийдэг байна.
Тэмээний ноос нь дулаан хадгалах чадвар сайтай, ноолууртай харьцуулахад ширхэгт нь урт 45мм-ээс дээш бөгөөд бөх бат чанараараа давуу байдаг. Тэмээний эм ноос болон ботго торомны ноосон дахь ноолууран ширхэгтийн дундаж голч нь 15-24 мкм байдаг. Бага насны тэмээний бие ноосыг тусад нь ялгаж ямааны ноолууран бүтээгдэхүүнээс дутахгүй төрөл бүрийн сүлжмэл эдлэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Монгол тэмээний ноосны гарц нас, хүйсний байдлаас болж харилцан адилгүй байдаг.
Тэмээний ноосыг чанараар нь зөөлөн буюу эм ноос, ширүүн буюу эр ноос гэж ялгана.
Тэмээний ноосны гарц нь байгаль, цаг уурын нөхцөл, бэлчээрийн өвс ургамлын шимт чанар, арчилгаа маллагааны байдлаас мөн тэмээний удамшлын чанараас шууд хамаарах боловч 1-ээс 5 нас хүртэл тэмээний биеийн өсөлт, хөгжилтийн зүй тогтлын дагуу нэмэгддэг.
Гүйцэтгэсэн : Мөнгөнборгио
Цагаандолгор
Дөлгөөн
Тогтохпүрэв
Цэнд-Аюуш
Бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийнхөө өнгөөр хэрэглэгддэг.
Говь цөлийн нөхцөлд тэмээ шиг биологийн хувьд зохицсон өөр ямарч амьтан байхгүй. Монгол орон тэмээг одоогоос 3000 жилийн өмнөөс анх гаршуулж, гэршүүлэн өсгөн үржүүлсэн ууган орон, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхт тэмээний удмын санг хадгалан үлдсэн цөөн орны нэг юм. Монгол улс нь дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй .2015 оны мал тооллогын дүнгээс харахад тэмээн сүргийн тоо толгой 367,9 мянгад хүрсэн.