Нойр булчирхайн толгойг тойрон тах хэлбэртэйгээр байрлана. Байрлалаар нь 4 хэсэг болгон хуваадаг.
- Дээд хэсэг - бүсэлхийн 1 нугалмын түвшинд
- Уруудах хэсэг - бүсэлхийн 1-3 нугалмын түвшинд. Энэ хэсгийн доод 1/3-д НБ-н болон цөсний цорго нээгддэг.
- Хөндлөн хэсэг - 3 нугалмын түвшинд
- Өгсөх хэсэг - 3-2 нугалмын түвшинд
Дээд гэдэс нь чацархайгүй, гялтан хальсаар хөндлөн хэсгийн урд хана, уруудах хэсэг бүхэлдээ хучигдсан байдаг.
Нарийн гэдэсний эмгэг
Шүүрэл ялгаруулах зохицуулах
2. Салстын доорхи бүрхүүл
- Салстын доорхи давхаргад хялгасан судас, тунгалагын сүлжээ, мэдрэлийн Мейснерийн сүлжээ, лимфойд эдийн бөөгнөрөл - нейровын гялтанцар товч зэрэг байрлана.
Нарийн гэдэсний цусан хангамж
Мэдрэлийн зохицуулга:
- шүүрэл нь рефлексээр ялгарна. Нарийн гэдэсний хүлээн авуур цочроход мэдрэхүйн замаар ТМТ руу явж, тэндээс гэдэсний булчирхайд очно. Хоолны механик цочролоор салст цочроход фермент багатай их хэмжээтэй шүүрэл ялгарна. Ходоодны шүүсээр боловсорсон уургийн бүтээгдэхүүн, НБ шүүрэл, тосны хүчил зэрэг нь химийн цочруул болж ферментлэг шүүрэл ялгаруулна. Парасимпатик мэдрэл цочроход гэдэсний шүүрэл ихэсч, симпатик мэдрэл шүүрлийг багасгана.
Шингэний зохицуулга:
- Энтерал тогтолцооны даавраар зохицуулагдана. Ходоод саатуулагч пептид, ВИП, мотилин, соматостатин булчирхайн үйл ажиллагааг саатуулна. Энтерокрин, дуокрин идэвхижүүлнэ. Секретин, ХЦК нь нарийн гэдэсний булчирхайн шүүрлийн нэмэгдүүлнэ. Бөөрний дээд булчирхайн кортикостеройд нь энтерокиназыг ихэсгэж, салстын булчирхайн ажиллагаанд оролцоно.
A. Mesentrica superior
A. Gastroduodenalis
A. Pancreaticoduodenalis superior et inferior
Вен нь артеритайгаа ижил нэртэй байх бөгөөд бүх вен үүдэн венд цутгадаг.
Нарийн гэдэсний бүтэц
Өлөн болон цутгалан гэдэс
2. Салстын доорхи бүрхүүл
- Салстын доорхи давхаргад хялгасан судас, тунгалагийн сүлжээ, мэдрэлийн Мейснерийн сүлжээ, лимфойд эдийн бөөгнөрөл - нейровын гялтанцар товч зэрэг байрлана.
Өлөн болон цутгалан гэдэсний хооронд зааг тод ажиглагдахгүй. Энэ 2 гэдэс нь хэвэлмэй хальсаар бүрэн хучигдсан байдаг бөгөөд давхар чацархайнуудтай. Энэ чацархайгаараа хэвлийн арын хананд бэхлэгддэг.
3. Булчингийн давхарга
- Дотор цагираг, гадна тууш гэсэн 2 давхартай.
- Булчин хооронд хөвсгөр холбогч эд байрлан судас, мэдрэлийг агуулдаг.
- 1 давхарга агшвал хэсэг газрын агшилт үүсдэг харин 2 давхар хамтдаа агшивал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн үүсдэг.
4. Гялтан бүрхүүл
- Гялтан хальсаар хөндлөн хэсгийн урд хана, уруудах хэсэг болон өлөн гэдэс цутгалан гэдэс бүхэлдээ хучигдсан байдаг. Бусад хэсгийг адвендит хальс бүрхсэн байдаг.
Нарийн гэдэс нь ходоодны нугалуур хэсгээс эхлээд бүдүүн гэдэсний мухар хэсэгт очиж төгсдөг.
Эрэгтэй хүнд 7м бол эмэгтэй хүнд ойролцоогоо 6,5м байдаг.
Дээд гэдэсний хэсэгт 48мм байдаг бол цутгалан гэдэсний түвшинд 27мм болтлоо нарийсдаг.
Нарийн гэдэсний үйл ажиллагаа
1. нарийн гэдэсний шүүрлийн үйл ажиллагаа
2. Хоол боловсруулах, хамгаалах
3. Хоол дамжуулах
Дээд гэдэс
- Уургийн шимэгдэлт - ихэнх нь нарийн гэдсэнд шимэгдэнэ. АХ-үүд гол төлөв энерги зарцуулж идэвхтэй шимэгдэх бөгөөд бага хэсэг нь нэвчин идэвхгүй байдлаар зөөгдөнө.
- Нүүрс усны шимэгдэлт - ихэнх нт НГ-нд шимэгдэнэ. Глюкозын шимэгдэлтийг натри хурдасгана, фруктоз натригаас хамаарахгүй шимэгдэнэ.
- Өөх тосны шимэгдэлт - Дээд гэдэс болон өлөн гэдэсний эхлэл хэсэгт явагдана. Өөх тосны задралын бүтээгдэхүүн моноглицерид нь цөсний хүчилтэй мицелл үүсгэн эсийн ханаар шимэгдэнэ. Харин мицелээс цөсий хучил нь салж гэдэсний хөндийд үлдэнэ. Энтероцит дотор дахин триглицерид үүснэ. Түүнээс хиломикрон буюу нимгэн бүрхүүлтэй жижиг тосон хэсэг үүсч, хажуу суурийн бүрхүүлээр холбогч эд рүү, дараа нь тунгалагт ордог.
Бүтэц үйл ажиллагаанаас нь хамаарч 3 хуваадаг.
1. Дээд гэдэс 25-30см /duodenum/
2. Өлөн гэдэс 2/5 /jejunum/
3. Цутгалан гэдэс 3/5 /ileum/
Шимэгдэлт:
- Усны шимэгдэлт - Ус осмос даралтын зөрүүгээр шимэгдэх ба осмос даралт нь изотоник, гипертоник даралттай орчноос шилжихдээ энерги ашиглаж шилжинэ. Гэдэсний ханаар эхлээд бодис шимэгдээд, дараа нь усыг татдаг. Натри усыг ихээр татах ба ус чихэр, АХ-ийг татдаг.
- Эрдэс бодисын шимэгдэлт - Натри эсийн бүрхүүлээр идэвхигүй байдлаар цахилгаан химийн ялгавраар шимэгдэнэ. Хлор ходоод, цутгалан гэдсэнд идэвхтэй болон идэвхгүй зөөвөрлөлтөөр шилжинэ. Кальци, төмөр, цинк, маргенец зэрэг ионууд удаан шимэгдэнэ.
Өлөн болон цутгалан гэдэс
Өлөн болон цутгалан гэдэсний хооронд зааг тод ажиглагдахгүй. Энэ 2 гэдэс нь хэвэлмэй хальсаар бүрэн хучигдсан байдаг бөгөөд давхар чацархайнуудтай. Энэ чацархайгаараа хэвлийн арын хананд бэхлэгддэг.
Нарийн гэдсэнд хоол боловсролт хөндийн ба ханын хоол боловсруулалт, шимэгдэлт гэсэн 3 үе шаттай явагдана.
Хөндийн - Нойр булчирхайн болон энтероцитээс ялгарах ферментийн нөлөөгөөр өндөр молекулт нэгдлүүд олигомолекулт болтлоо задардаг.
/амилаз, эндопептидаз, трипсин, эластраз, липаз, фосфолипаз, рибонуклеаз/
Ханын - Нарийн гэдэсний нугалаа, салбан, бичил хөхлөг бүхий их хэмжээний гадаргуу дээр явагддаг. /глюкоамилаз, олигоамилаз, мальтаз, сахароз, лактаз, трогалаз, шүлтлэг фосфотаз, фосфодиэстераз, фосфомоноэстераз/
Уураг, нүүрс ус, өөх тосны задралын төгсгөлийн шат нь энтероцит дотор явагдана.
Нарийн гэдэсний ханын бүтэц
1. Салст бүрхүүл
- Дан бортгон эмжээрт хучуур эдэн ялтас, жинхэнэ ялтас, булчинлаг ялтсан давхаргатай.
- Гэдэсний салст бүрхүүлийн гадаргуу жигд бус бөгөөд цагариг нугалаас, цэлмэн, сүв зэрэг онцлог бүтэцтэй.
- Хучуур эдийн эсүүд 5 төрөл байдаг. /эмжээрт буюу ыичил цэлмэн бортгон эс, хундаган эс, бичил цэлмэнгүй бортгон эс, ДШ-ийн эс, дээд туйлдаа мөхлөгтэй эс/
Гэдэсний нянгийн бичил орчны өөрчлөлт
Гэдэсний нянгийн бичил орчинг бүрдүүлэгч хүний биед ашигтай нянгийн тоо хэмжээ болон бүтэц өөрчлөгдөх түүнчлэн хоол боловсруулах замын бусад эрхтэнд болзолт эмгэг төрөгч нян үржих байдлыг гэдэсний нянгийн бичил орчин өөрчлөгдөх хам шинж гэнэ.