Introducing 

Prezi AI.

Your new presentation assistant.

Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.

Loading…
Transcript

Илүүдэл жингээ хасах

Илүүдэл жингүй байх

Анхаарал тавьсанд баярлалаа

Зөв хооллолтын гурвалжин

Таргалалтыг тодорхойлох энгийн арга нь биеийн жингийн индекс(БЖИ)-р тодорхойлох арга юм. Биеийн жин болон өндрийг хэмжин дараах томъёог ашиглан хялбархан тооцох боломжтой.

БЖИ=Биейн жин(кг):Биеийн өндөр(м2)

Хорт зуршлаас татгалзах

Эрүүл зөв хооллолтын үндсэн зөвлөмж

1. Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших

2. Олон төрлийн хүнсний бүтэгдэхүүн, ялангуяа ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлан хэрэглэх

3. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй

4. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх

5. Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах

6. Давсыг бага хэрэглэх

7. Өглөөний цайгаа заавал уух

8. Сүү сүүнбүтээгдэхүүн түлхүү хэрэглэх

Ажлын байрны дасгал хөдөлгөөн

Идэвхитэй хөдөлгөөний пирамид

Идэвхитэй дасгал хөдөлгөөн

Идэвхитэй хөдөлгөөн гэж биеийн булчингийн оролцоотойгоор тайван үеийнхээс илүү их илч зарцуулж буй бие махбодийн ямар нэгэн үйлдлийг хэлнэ.

Идэвхтэй хөдөлгөөний зохистой түвшин

Дунд зэргийн эрчмээр хийгдэж буй идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл мэндэд хамгийн ашигтай.

 Насанд хүрэгсэд –Өдөр бүр 30 минут буюу түүнээс дээш

 Хүүхэд залуу÷ууд- Өдөрт доод тал нь60 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Чихэрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлс

Өөрчилж болохгүй эрсдэлт хүчин зүйлс

• Нас

• Удамшил

• Жирэмсний ЧШ-гийн өгүүлэмж

• Өндгөвчний олон уйланхайт хам шинж

• Бага жинтэй төрөх

Өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлс

Илүүдэл жин (БЖИ ≥25 кг/мл)

• Хөдөлгөөний хомсдол

• Глюкоз тэсвэржилт алдагдал / өлөн үеийн цусны глюкозын өөрчлөлт

• Бодисын солилцооны хам шинж

• Зохисгүй хооллолт

• Архи

• Тамхи

• Глюкоз ихэсгэдэг эмийн бодис (Глюкокортикойд)

Биеийн жингийн илүүдэл ба таргалалт , хөдөлгөөн хомсдол нь чихэрийн шижин хэв шинж 2-ын өөрчилж болох гол эрсдэлт хүчин зүйлс юм.Хэвийн биеийн жинтэй (БЖИ <25 кг/ мл) хүмүүстэй харьцуулахад таргалалттай (БЖИ >30 кг/мл) хүмүүст чихэрийн шижин хэв шинж 2-оор өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг. Идэвхитэй хөдөлгөөн нь хэвийн биеийн жинтэй хүмүүст төдийгүй биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст ч ЧШ-ийн эрсдэлийг бууруулдаг.Тамхи , архи, ханасан өөх тос болон өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэх , хүнсэндээ жимс болон хүнсний ногоо бага хэрэглэх зэрэг нь ЧШ-гийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тамхи татахгүй байх зохистой хооллох , дасгал хөдөлгөөн тогтмол хийх , биеийн жинг хэвийн хэмжээнд барих , архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь ЧШ-гийн эрсдэлийг бууруулахаас гадна зүрх судасны эмгэг болон бусад ХБӨ-ний эрсдлийг бууруулж чадна.

Өндөр эрсдэл бүхий хүмүүст амьдралын хэв маягийг өөрчлөх замаар чихрийн шижингээс сэргийлэх нь: Зохисгүй хооллолтыг өөрчлөх , илүүдэл жингээ бууруулах , хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх замаар амьдралын хэв маягийг өөрчилснөөр ЧШ-гийн урьдал байдалтай хүмүүсийг чихэрийн шижингээс сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

чихрийн шижингээс сэргийлэхийн тулд:

Бид яагаад энэ өвчнөөс сэргийлэх хэрэгтэй вэ?

- Дэлхий дээр өнөөдөр 387 сая чихрийн шижин өвчтэй хүн амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2035он гэхэд 592сая болтлоо нэмэгдэх төлөвтэй байна.

- Дэлхийн улс орон бүрт 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүний тоо хурдацтай өсөн нэмэгдэж байна.

- ЧШӨ-тэй нийт хүмүүсийн 77% нь бага болон дунд орлоготой оронд амьдарч байна.

- ЧШӨ-тэй хүмүүсийн дийлэнх нь 40-59 насны хүмүүс байна.

- 2013онд 1-р хэлбэрийн ЧШӨ-р 79,000 хүүхэд шинээр өвчилсөн байна.

- 2014онд ЧШӨ-ний улмаас 9сая хүн нас барсан ба 7 секунд тутам дэлхий дээр 1хүн энэ өвчний улмаас нас барж байна.

- 2014онд зөвхөн ЧШӨ-д 612тэрбум долларыг эрүүл мэндийн нийт зардлаас зарцуулсан нь нийт насанд хүрэгчдэд зориулсан зардлын 11%-г эзэлж байна.

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх

Learn more about creating dynamic, engaging presentations with Prezi