Prezi

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in the manual

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by Намуун Доржпүрэв on 30 November 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Ногоон бүтээмж Ногоон бүтээмж Ногоон бүтээмж гэдэг нь эдийн засгийн хөгжил ба байгаль орчинг хамгаалах асуудлыг тэнцвэртэйгээр уялдуулахад голлон анхаарах нийгэм эдийн засгийн хөгжлийн философи буюу үзэл баримтлал мөн. Байгаль орчинд өсөлт хөгжлөөр дамжуулан тогтвортой бөгөөд ижил тэгш хөгжилд хүрэх, амьдралын чанарыг сайжруулах явдал нь улс орны гол зорилт юм.Энэ нь байгаль орчныг хамгаалах асуудлыг бүтээмжийг нэмэгдүүлэхтэй уялдуулан холбож, хөгжлийн шинжлэх ухааныг цогц байдлаар авч үзэх зарчимд үндэслэнэ. Ногоон бүтээмж нь байгальд халгүй, үр ашигтай бүтээгдэхүүнийг бий болгохын тулд зохистой техник технологи, удирдлагын арга хэрэгслийг хослуулан хэрэгжүүлэх стратеги үйл ажиллагаа юм. Ногоон бүтээмж нь хаягдал бага байлгах, бууруулах, эрчим хүчийг хэмнэх, бохирдлыг хянах чанарын удирдлагын систем юм. Даяарчлагдаж буй дэлхий дахинд үйлдвэрийн газрууд ба үйлчлүүлэгчдийн хоорондын харилцан уялдаа холбоо улам нарийсч, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, байгалийн олон төрөл зүйл ба нөөцийн хомсдолтой холбоотойгоор тухайн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нь хүн ба байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэгдсэн байхад онцгой шаардлага тавигдах боллоо.Анх 1992 онд дэлхийн чуулга уулзалтанд оролцогсод дэлхий нийтийн чиг хандлага тогтвортой хөгжиж байх ёстой гэж хүлээн зөвшөөрсөн. Ногоон бүтээмжийн хөтөлбөр:
 -Ногоон бүтээмжийг сурталчилах баг бүрдүүлэх: Ойлгуулж төлөвшүүлэх, ивээн тэтгэгч, хамтрагчдыг татах оролцуулах

-Ногоон бүтээмжийг үйлдвэрүүдэд үр ашигтай хэрэгжүүлэх

 -Ногоон бүтээмжийг хэрэгжүүлэх туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үр дүн, ашгийн талаар туршлага судлах
. Олон улсын байгууллага, хамтын нийгэмлэгээс хүн, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх арга барилыг нэвтрүүлэх чиглэлээр олон баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайлбал,
-НҮБ-аас "Цэвэр үйлдвэрлэл", Азийн Бүтээмжийн байгууллагаас "Ногоон бүтээмж" хэмээн нэрлэсэн байгалийн нөөцийн хэрэглээг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
-Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14000 стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлэх,
-Компанийн нийгмийн хариуцлагын тогтолцоог сайжруулах (НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, түүний дотор байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх 3 зарчим, SA8000, ISO 26000 стандартуудыг нэвтрүүлэх),
-Ногоон бүтээгдэхүүн, ногоон шошго зэрэг байгаль орчны нөлөөлөл хамгийн багатай бүтээгдэхүүнийг урамшуулан дэмжих тогтолцоог бий болгох зэрэг баримт бичгийг дурьдаж болох юм.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тодорхойлсноор хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд нөлөөлөх эрсдлийг бууруулахад чиглэгдсэн экологийн стратегийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний иж бүрдлийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд тогтмол хэрэглэхийг цэвэр үйлдвэрлэл гэнэ.

Цэвэр үйлдвэрлэл нь ганц нэг хүний хүчин чармайлтаар бус, үйлдвэрлэлийн бүх хэлтэс тасаг, цех нэгжүүд, ажилчдын оролцоотойгоор хэрэгждэг ба цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй хольж хутгаж болохгүй РРР (People-Planet-Profit) буюу хүн ба байгалийн эрх ашгийг хамгаалсан эдгээр зарчмуудыг бизнес, үйлдвэрлэлд цогцоор нэвтрүүлж хэрэгжүүлснээр тогтвортой үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоог бий болгодог.

МҮХАҮТ тогтвортой үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоог бий болгох зорилгоор "ЗЦ буюу Цэвэр хүнс, цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологи" бодлого хэрэгжүүлж байгаагийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологийг Монголын үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд оршиж байна. 1998 онд Сөүл хотноо болсон UNEP-ийн дээд хэмжээний уулзалтаар баталсан Цэвэр үйлдвэрлэлийн олон улсын "Тунхаглал"-д нэгдсэнээр Монгол Улсын Засгийн газар улсын хэмжээнд цэвэр үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 146 дугаар тогтоолоор баталсан "Чанарын болон байгаль орчны удирдлага (менежмент)-ийг дэмжих үндэсний хөтөлбөр"-т цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тодорхой заалтууд орсон байдаг. МҮХАҮТ нь Монголын аж үйлдвэрт цэвэр үйлдвэрлэл нэвтрүүлэх үйл ажиллагааг хэдэг жилийн өмнөөс идэвхитэй хэрэгжүүлж байна. Үүнд:
-2001-2006 онд Голландын Засгийн газрын санхүүжилтээр Туул-21 буюу "Цэвэр үйлдвэрлэл ба хаягдал усны бохирдлыг бууруулах нь" төслийг хэрэгжүүлж Дархан нэхий ХК, Биокомбинат ХК, Эмийн үйлдвэр ХК, АПУ ХК, Ээрмэл ХК, Монголшевро ХК, МЛТЖ ХХК, Белон ХХК-д цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээ хийсэн бөгөөд "Цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээний гарын авлага" боловсруулав. Есөн үйлдвэрт хийсэн цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээгээр нэг тэрбум орчим төгрөгийн эдийн засгийн болон байгаль орчны өндөр үр ашиг гарчээ.

-2004 онд БОЯ, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр "Цэвэр үйлдвэрлэлийн үзэл баримтлалыг орон нутгийн түвшинд хөгжүүлэх" төсөл хэрэгжүүлж 8 аймгийн 110 гаруй үйлдвэр аж ахуйн удирдлага 211 хүнийг цэвэр үйлдвэрлэлийн сургалтад хамруулсан бөгөөд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын 21 үйлдвэрийн газарт цэвэр үйлдвэрлэлийн урьдчилсан үнэлгээ хийлээ.

2002-2007 онд New-21 буюу "Эрчим хүчний үйлчилгээний ЭСКО компаниудыг байгуулах төслийн хүрээнд Ногоон зээлийн баталгааны сан, Цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашгийн төв, Цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашгийн мэдээллийн сан байгуулан байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, жижиг, дунд төслүүдийг бодитойгоор дэмжих, бага хүүтэй зээл олгох чиглэлээр бизнес, үйлдвэр эрхлэгчдэд үйлчилж байна.
Европын Холбооны Asia Invest 2 хөтөлбөрийн хүрээнд 2006-2008 онд хэрэгжүүлсэн экспортын чиглэлийн зарим компанид цэвэр үйлдвэрлэл нэвтрүүлэх "Экологийн үр ашиг ба тогтвортой бизнес хөгжил" төсөлд АПУ ХК, Говь ХК, Сүү ХК, Дархан нэхий ХК, Биокомбинат ТӨҮГ, Хатан сүйх ХХК, Монтулга ХХК компаниуд хамрагдаж цэвэр үйлдвэрлэл, байгаль орчны удирдлагын чадавхийг бий болгов.
Эдгээр компаниуд төсөлд хамрагдсанаар 240 гаруй сая төгрөгийн эдийн засгийн үр ашиг олсон ба усны хэрэглээг 20%, эрчим хүчний хэрэглээг 25%, хог хаягдлыг 30% бууруулсан амжилт гарган олон улсын "The Green International Certificate" авч гадаад зах зээл дэх нэр хүнд нь өссөн гэж үздэг.
2008 оноос Европын холбооны Asia Invest хөтөлбөрийн хүрээнд "Монгол ба Өвөр Монголд эрчим хүчний үйлчилгээний компаниудын (ЭСКО) чадавхийг дээшлүүлэх" төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Технологи дамжууллыг олон улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулдаг ОУ байгууллагууд:
-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Үйлдвэрийн Хөгжлийн байгууллага /UNIDO/,
-Ази Номхон Далайн Технологи Дамжууллын Төв /АРСТТ/,
-Технологи Дамжууллын Олон Улсын Хөтөлбөр /ITTP/,
Тогтвортой Хөгжлийн Дэлхийн Бизнесийн Зөвлөл /WBCSD/,
-НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо / ESCAP/ Ойрын ирээдүйд МҮХАҮТ-аас ЦҮЭХҮАТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар цэвэр үйлдвэрлэлийн туршлага, мэдлэгийг бусад олон компаниуд, түүний дотор байгаль орчны бохирдол их гаргадаг томоохон үйлдвэрлэгчдэд дамжуулах, Мэдээллийн санг өргөтгөх, бие даасан вэб хуудас бий болгож хөгжүүлэх, цэвэр үйлдвэрлэл амжилттай нэвтрүүлсэн, хөрөнгө оруулсан компаниудыг дэмжин урамшуулах механизм бий болгох, цэвэр үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, тэргүүний дэвшилтэт технологийг сурталчлан таниулах замаар байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллах болно.Үүний тулд холбоотой байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй.
“НОГООН ОРЧИН” БИЙ БОЛГОХОД ТАНЫ ХИЙЖ ЧАДАХ 8 ЗҮЙЛ
1. Цахилгаан эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх:
- Шаардлагагүй үед болон хэрэглэхгүй байгаа гэрлүүдээ унтрааж байх,
- Хэмнэлттэй гэрэлтүүлэг хэрэглэх (улайсах лампаас 80 хувь хэмнэнэ)
- Ажлын дараа, амралтын өдрүүдэд болон хэрэглээгүй үедээ гар утас цэнэглэгч, цахилгаан хэрэгслүүдийг залгуураас салгаж байх
- Байгалийн гэрэлтүүлгийг сайжруулах (цонхоо сайтар угаах)
- Ажлын байр бүрт тохирсон салангид гэрэлтүүлэг ашиглах
1. Цахилгаан эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх:

- Шаардлагагүй үед болон хэрэглэхгүй байгаа гэрлүүдээ унтрааж байх,

- Хэмнэлттэй гэрэлтүүлэг хэрэглэх (улайсах лампаас 80 хувь хэмнэнэ)

- Ажлын дараа, амралтын өдрүүдэд болон хэрэглээгүй үедээ гар утас цэнэглэгч, цахилгаан хэрэгслүүдийг залгуураас салгаж байх

- Байгалийн гэрэлтүүлгийг сайжруулах (цонхоо сайтар угаах)

- Ажлын байр бүрт тохирсон салангид гэрэлтүүлэг ашиглах 2. Орчин тойрноо цэцэрлэгжүүлэх

- Орчноо зүлэгжүүлэх, мод тарих

- Амралтын бүс байгуулах,

3. Хаягдлын менежментийг сайжруулах:

- Хог хаягдлыг ялгаж хаях,

- Хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах боломжуудыг судалж хэрэгжүүлэх,

- Хог хаягдлыг багасгах боломжуудыг хэрэгжүүлэх

4. Ухаалаг худалдан авалт хийх:
- “Хэмнэлттэй” гэсэн тэмдэгтэй компьютер, цахилгаан хэрэгсэл худалдан авах,
- Томоор савласан бараа бүтээгдэхүүн сонгож, дараа нь дүүргэгчийг нь худалдан авч байх.
- Олон удаа ашиглах боломжтой уут хэрэглэх. Тухай бүр нэг удаагийн уут авахаас зайлсхийснээр эрчим хүч хэмнэж, хог хаягдлыг багасгана.
- Ногоон худалдан авалтыг тэргүүн зэрэгт тавих (байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгох)
- Хуванцар уут, сав, бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх
5. Усны зохистой хэрэглээг хэвшүүлэх:

- Усны хэрэглээг тоолууржуулах,

- Автомат суултуур, угаагуур ашиглах,

- Хаана ч ус дусахгүй байлгах, дусал усыг ч хэмнэх сэтгэлгээг бий болгох

- Усыг эргүүлэн ашиглах боломжийг судалж хэрэгжүүлэх



6. Дулааны алдагдал гаргахгүй байх:

- Байр, барилгад дулаан хэмнэлттэй тусгаарлагч материал ашиглах,

- Стандартын шаардлага хангасан вакуум цонх ашиглах,

- Цонх, хаалганы дулаалгыг сайн хийх,

- Халаалтыг тохируулах (шөнө халаалтыг багасгах, өрөөний температурыг тогтмол барих)

- Ялтсан дулаан солилцуур ашиглах 7. “Ногоон” сэтгэлгээг хөгжүүлэх

- Ажилчдынхаа экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх,

- “Ногоон” бүтээмж, ногоон бүтээгдэхүүн, ногоон хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх,

- Нийтийн тээвэр ашиглах, автомашиныхаа түлшний хэрэглээг сайжруулах сэтгэлгээг бий болгох

- Хүн бүр ялгаруулж буй хүлэмжийн хийгээ тооцох: (1л бензин 2,5 кг, 1л дизель түлш- 2,7 кг, 1 КВт.ц эрчим хүч- 1.48 кг CO2 ялгаруулна).

8. Цаас, бусад материалын хэрэглээг хянах (цаас бол мод- ойг хамгаалах)

- Онц шаардлагагүй бол цаасан дээр хэвлэхгүй байх

- Хоёрдогч материалаар хийсэн цаас хэрэглэх,

- Дотоод хэрэгцээнд ноорог цаасан дээр хэвлэж байх

- Цаасны хаягдлыг ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт өгч байх “Монголын Бүтээмжийн Төв” нь үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжил хийгээд хурдацтай өсөлт, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээнгүйлэн ажилладаг Засгийн газрын бус байгууллага юм.

-Бүтээмж, чанарын тогтолцоог дэлгэрүүлэн хэрэгжүүлэх ажлыг улс орон даяар сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг эрхлэх,

-Бүтээмжийн талаар шинжлэн судалж, төр, засгийн бодлого, шийдвэрийн үндэслэлийг тодорхойлох санал зөвлөмж, төсөл хөтөлбөр боловсруулах, оролцох, шинжилгээ, судалгааны үр дүнг сурталчлах, ажил хэрэг болгох,

-Байгууллага иргэдийн дунд бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах, тэдэнд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх,

-Бүтээмжийн аргачлал зөвлөмж боловсруулах зэрэгт үйл ажлаа чиглүүлдэг.

http://mpo.mn Ногоон мэдээллийн технологийн тухай 2007 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл, холбооны технологийн салбарын хүрээнд мэдээллийн технологийн хүрээлэн буй орчныг дэмжих чадвар буюу ногоон мэдээллийн технологи (МТ)-ийн талаар далайцтайгаар ярьж эхэлсэн байна.

Ногоон МТ-ийн тодорхойлолт

Ногоон МТ гэдэг хамгийн товчоор байгаль орчинд ээлтэй МТ гэсэн ойлголт юм.

Ногоон МТ буюу ногоон компьютерчлал гэдэг нь компьютер, сервер, бусад дэд систем буюу дэлгэц, хэвлэгч, санах төхөөрөмж болон сүлжээ, харилцаа холбооны системийг байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэхээр зохиох, үйлдвэрлэх, хэрэглэх, устгах чиглэлээрх судлагдахуун ба практик гэж Сан Мүрүгэ сан тодорхойлсон байдаг.

Ногоон МТ-ийн зорилго нь ногоон химийн салбарын нэгэн адил байгаль орчинд нөлөөлөхгүй байх эсхүл хамгийн багаар нөлөөлөх, байгальд хор хөнөөлтэй материалын ашиглалт, энерги ихээр шаарддаг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах болон дахин ашиглагдах эсхүл задрамтгай чанартай бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрийн хаягдлыг дэмжихэд оршдог байна. МХТ-ийн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн зарим нэг тоон үзүүлэлт Мэдээлэл холбооны технологи энергийн хэрэглээг хамгийн хурдтай нэмэгдүүлж буй салбар болоод байгаа билээ. Дэлхийн нийт нүүрстөрөгч ялгаруулалтын 2-2,5 хувь нь МХТ-т хамаарч байгаа бөгөөд энэ нь агаарын тээврийн салбартай ойролцоо байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудын МХТ-ийн салбар нь нүүрстөрөгчийн хийн 5-6 хувийг ялгаруулдаг байна. Маккинси судалгааны компаниас 2002-2020 оны хугацаанд МХТ-ийн салбарын гаргах нүүрстөрөгчийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ гэж урьдчилан тооцоолсон байна.

Ихэнх жирийн оффисийн барилгын эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг МХТ-ийн тоног төхөөрөмж эзэлдэг бол энэ хэмжээ зарим оффисд 70 хүртэл хувь байдаг байна.

МТ-ийн энергийн хэрэглээний зардал нь ихэнх байгууллагад МТ-ийн нийт төсвийн 10-аас доош хувийг эзэлж байгаа боловч энэ хувь хэмжээ ойрын хэдхэн жилийн дотор 50-иас дээш болж өснө гэж шинжээчид тооцоолжээ. Гүүгл зэрэг мэдээллийн технологийн олон том компаниудын эрчим хүчдээ зарцуулах төлбөр нь тэдний серверийн үнээс аль хэдийн давсан байдаг байна. Ногоон МТ-ийн бүх талын стратеги нь дараах чиглэлүүдийг багтаадаг байна.

• Тухайн байгууллагад байгаль орчинд ээлтэй МТ-ийн ямар арга хэрэгсэл тохирохыг тогтоох бодлого

• Тухайн байгууллага, түүний хангамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаль орчнинд үзүүлэх нөлөөллийн дээд түвшний үнэлгээ, түүнчлэн МТ-ийн дэд бүтцийн нөлөөллийн үнэлгээ

• МТ хаана хамгийн их нөлөөлж чадах тухай болон үүнд ойролцоогоор ямар зардал гардаг тухай үнэлгээ

• Байгууллагын үйл ажиллагаа, хангамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээлэн буй орчныг дэмжих чадварыг дээшлүүлэхэд МТ-ийн зохион байгуулалтын үүрэг хариуцлагын хөтөлбөрийн төлөвлөгөө

• Өнөөгийн МТ-ийн байгаль орчинд хамаарах үр ашгийн үнэлгээ

• Бүх мэдээллийн технологи болон дата төв, сервер, сүлжээ, хэрэглэгчийн төхөөрөмж, хэвлэгч болон түүнийг дэмжих бусад дэд бүтцийн (жишээ нь эрчим хүч, агаарын солилцуур гэх мэт) энергийн бүтээмжийг дээшлүүлэх судалгаа шинжилгээний болон ажлын нарийвчилсан төлөвлөгөө

• Архитектурын сонголтын ба төслийн байгаль орчны үнэлгээг хийх бодлого, үйл явцын тодорхойлолт

• Байгууллагын хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл ба тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээнд суурилан ханган нийлүүлэгчдийн сонгох талаарх байгууллагын худалдан авалтын илүү их заавар зөвлөмж, удирдамж болон компьютерийн устгал зэргийг багтаасан хог хаягдлыг зохих ёсоор бууруулах, удирдах судалгаа болон төлөвлөгөө Байгууллагын хүрээний ногоон МТ-ийн чиглэлээрх санал санаачилга, хийж буй ажлыг 4 гол бүлэгт хувааж үзэж болно.

1. Виртуалчлал ба нэгтгэл

2. Энергийн бүтээмж

3. Аялалын багасгалт

4. Хөрөнгийн устгал Байгаль дэлхийгээ хайрлацгаая!
See the full transcript