Prezi

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in the manual

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Манлайлал

Г.Энхмаа
by Enkh-Erdene Enkhbaatar on 18 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Манлайлал

Манлайлал
Г.Энхмаа
Сэдвийн гол агуулга нь бидний амьдарч буй енее vед манлайлагчид ямар ур чадвар шаардлагатай байдаг асуудлыг таньж мэдэхийг зорилоо. Манлайлал буюу лидер гэх нэр томъёо хэдийгээр сүүлийн хэдэн зуунаас хэрэглэгдэж эхэлсэн. Манлайлал гэдэг нь итгэл vнэмшил, vнэт зvйлс, ёс зvй, зан чанар, мэдлэг, чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хvрэхэд нелеелех процесс юм. Дээрх чадвартай манлайлагчид тvvхэнд гайхамшигтай болоод гайтай олон ул мерийг бий болгосон.
Оршил
Манлайлал гэдэг нь бусдад нелеелех чанар, хvн бvрт байгууллага бvлгийн өмнө тавигдсан зорилтыг хэрэгжvvлэх хvсэл тэмvvлэл терvvлэх урлаг юм.
Манлайлал гэдэг бол дагуулна, удирдана, чиглvvлнэ, емне нь явна гэсэн үг юм.
Манлайлал гэдэг нь хувь хvн тодорхой зорилгод хvрэхийн тулд бусдад нелеелел vзvvлэх vйл ажиллагаа гэж бас vздэг. Манлайлал гэдэг нь итгэл vнэмшил, үнэт зүйлс ёс зvй, зан чанар, мэдлэг чадвараараа бусдад нелеелех процесс юм.
Манлайлал гэж юу вэ?
1. Албан ёсны манлайлагч
2. Албан ёсны бус манлайлагч
Манлайлалын терел:
   - Янз бvрийн цаг хугацаа, харилцан адилгvй нехцел байдалд хvмvvсийн урам зоригийг хегжеех арга замыг мэддэг
   - Хvмvvсийг идэвхижүүлж, зоригжуулж чаддаг
- Хvмvvс идэвхитэй, зориг тэмvvлэлтэй ажиллах нехцлийг бvрдvvлж чаддаг байх
Манлайлал нь дараах 3 гол шинжээс бvрддэг.
Англи хэлний Leader гэдэг vгийг ихэнх тохиолдолд удирдагч гэж орчуулдаг боловч бид “манлайлагч” гэж орчуулах нь зvйтэй юм. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зевхен удирдлагын хамгийн дээд тvвшинд байдаг ганц хvний тухай ярьж байгаа ойлголт биш юм. Лидер нийгмийн аль ч хэсэгт байдаг. Байгууллагын аль ч тvвшинд байдаг. Хот, суурин, жижиг сум, баг хаана ч гэсэн манлайлагч байдаг.
Манлайлагч гэж хэн бэ?
1. Удирдагч байх буюу өөртөө байгаа давуу талыг гаргаж чаддаг байх
2. Чиглvvлэгч байх буюу хvнд өөрт нь байгаа давуу талыг өөрт нээж өгөх увидас
3. Менежер байх буюу аливаа ажлыг зохион байгуулж, хооронд нь зохицуулж чаддаг, эрх vvргийн хуваарилалт, цагийн менежмөнтийг хийж чаддаг мөн төлөвлөлт, хяналт хийх чадвар
4. Соён гэгээрvvлэгч байх буюу таны хийсэн алдааг таны залгамж үе дахин давтахгүй гэдэг vvднээс өөрийнхөө алдаагаа бусдад бичиж vлдээдэг, мөн уншсан номоо хvртэл ойр дотныхондоо өгч уншуулдаг, нэг ёсондоо мэдлэгээ шилжvvлж чаддаг байх чадамж
5. Дипломат элч байх буюу тодорхой хэмжээний дипломат ёс зvйтэй, хvндлэх. хvндлэгдэх харьцаанд суралцсан, зөв сайхан хувцасладаг, биеэ мөн зөв авч явж чаддаг байх
Манлайлагч хvний гарын таван хурууны дүрэм
Бие хүний телевшил, зан vйлд гэр бvл сургууль, хамт олон болон хэвлэл мэдээлэл, нийгэм улс терийн нехцел зэрэг олон хvчин зvйлс нелеелдег билээ. Эдгээр хvчин зvйлсээс хvний зан телев, тэр дундаа улс терийн лидерvvдийн зан vйлд нелеелегч гэр бvлийн орчныг энэхvv судалгаанд сонгон авч vзсэн билээ. Энэхvv судалгааны vр дvнд бий болсон онол бол “Терсен дарааллын онол” юм.
Энэхүү онолын төлөөлөгч М. Херманн, А. Пейн, Р.Черри, Т.Смит, Ф. Сулловей нар лидерийн зан үйлд нөлөөлөгч гэр бүлийн хүчин зүйлсийн томоохон судалгаануудыг хийсэн юм. М. Херманы судалгааг энд авч үзье. Тэрбээр судалгаандаа дэлхийн II дайнаас хойшхи янз бүрийн улс орны 46 лидерийг авч үзсэн бөгөөд тэдний гэр бүл дэх төрсөн дараалал нь зан үйлд хэрхэн нөлөөлснийг тодорхой шалгууруудаар гаргасан байна.
Төрсөн дарааллын онол
Эдгээр судалгаануудын дүгнэлтийг нэгтгэн авч авч үзвэл бие хүний зан төлөв ба төрсөн дарааллын хоорондын хамаарлын талаар доорхи ерөнхий дүр зураг харагдаж байгаа юм.
Ууган хүүхдийн зан төлөв
Удаах хүүхэд гарах хүртэл ууган хүүхэд эцэг, эхийн онцгой хайр халамжинд өсдөг бөгөөд тухайн гэр бүл дэх зарчим, дэг жаяг, уламжлал зэргийг бусад хүүхэдтэй харьцуулбал илүүтэй ихээр өвлөн авдаг учраас гол төлөв консерватив үзэл бодолтой болон төлөвшдөг байна. Харин удаах хүүхэд гарснаар эцэг, эхийн зүгээс тавьж байсан анхаарал халамж сулардаг учраас ууган хүүхэд насан туршид энэхүү алдагдсан байр сууриа эргүүлэн авахыг оролддог, манлайлагч хэвээр байхыг эрмэлздэг ажээ. Тийм учраас эрх мэдэлд тэмүүлэх хэрэгцээ өндөртэй хүмүүс болдог.
Ууган хүүхдийг төрөх үед эцэг, эх нь гол төлөв залуу байдаг учраас залуу насны эрч хүч, сэтгэл хөөрлийн шинж ууган хүүхдэд мөн хадгалагдан үлддэгийн зэрэгцээ оюун ухааны чадварын хувьд харьцангуй өндөр байдаг байна.
Ууган хүүхдээс төрсөн лидерүүд: Т. Жефферсон, Х. Трумен, Ж.Картер, У.Черчиль болон Монголоос Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, П.Очирбат, Н.Энхбаяр, Б.Эрдэнэбат, Р.Амаржаргал

Дунд хүүхдийн зан төлөв

Хоёр дахь, гурав дахь хүүхдээс эхлэн эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал сулардаг учраас дунд хүүхдүүд харьцангуй эрт биеэ даах чадвартай болохын хамт хүмүүжил, зан төлөвт нь эцэг эхээс илүү ах, эгчийн нөлөө хүчтэй байдаг байна. Улмаар дүүтэй болж дээшээ, доошоо нэгэн зэрэг ах, дүүгийн харилцаанд орох болдог тул харилцааны ур чадвар илүү төлөвшиж, сайн хэлэлцээр хийгч болдог байна.
Гэвч дунд хүүхдийн нэгэн дутагдалтай зан чанар нь гэр бүлдээ төдийлөн анхаарал тавьдаггүй явдал юм. Учир нь ах юмуу эгч нь тухайн гэр бүлийн анхдагч, пионер байж ирсэн, дунд хүүхэд ямагт ууган хүүхдийн гаргасан замаар араас нь явж ирсэн байдгаас өссөн гэр бүлдээ сэтгэл ханамжгүй байх явдал гардаг ажээ. Мөн дунд хүүхдийн зан төлөвийн нэг онцлог нь нэлээд атаач, нэр төрд дуртай, хүмүүсийн санал зөвлөгөөг тэр бүр хүлээж авдаггүй, асуудлыг дандаа өөрийнхөөрөө шийдэх гэсэн хандлага юм.
Дунд хүүхдээс төрсөн лидер: Ж. Вашингтон, Д.Эйзенхауэр, Р.Никсон, Ж.Буш, Монголоос М.Энхсайхан, Б.Жаргалсайхан
 
Отгон хүүхдийн зан төлөв

Гэр бүлдээ хамгийн бага нь байдаг тул дунд хүүхэдтэй харьцуулахад эцэг эх болон ах, эгч гэх мэт гэр бүлийн бүх гишүүдийн хайр анхаарал дунд өсч хүмүүжнэ. Мөн хүмүүжилд нь ах эгчийн нөлөө хүчтэй байдаг. Учир нь эцэг, эх нь ууган хүүхэддээ тавьсан шиг эрчимтэй хүмүүжил, өндөр шаардлага тавьдаггүй бөгөөд эцэг эхийг ах, эгч орлох маягтай болдог байна. Эцэг эхийн анхаарал багатай учраас оюун ухааны чадварын хувьд ууган хүүхдээс доогуур байх магадлалтай.
Ах эгчийн зүгээс ирэх захиргаадалт, дарангуйлалд өртөж байдаг тул эрх чөлөө, хараат бус байдлыг эрхэмлэдэг нэгэн болж өснө. Либераль үзэл баримтлалтай болох нь олонтаа ажээ. Отгон хүүхдүүд эрсдэл ихтэй спорт, хоббигоор хөөцөлдөх дуртай. Учир нь ахмад гишүүдийн дарамтыг эсэргүүцэн сөрж өөрийгөө олон зүйл дээр нээн харуулахыг оролддог байна. Сул тал нь өөрийгөө хянах чадвар тааруу учраас насанд хүрсэн хойноо архинд орох магадлалтай явдал юм.
Отгон хүүхдээс төрсөн алдартнууд: М.Тетчер, Ж.Мейжор, М.Ганди, Монголоос Н.Багабанди, Ц.Элбэгдорж, С.Оюун
Ганц хүүхдийн зан төлөв
Айлын ганц хүүхдэд ах, эгч гэх мэт гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс ирэх нөлөөлөл байхгүй учраас эцэг, эхтэйгээ адилсаж, эрт хэрсүүждэг байна. Мөн олон хүүхэдтэй айлын хүүхэдтэй харьцуулбал эмх журам их сахидаг, үүрэгт ажилдаа тавих хувийн хариуцлага өндөр, цаг ашиглалт сайтай, тооцоотой хүмүүс болж төлөвшинө. Сул тал нь өөрийгөө бусдад илэрхийлэх, харилцааны ур чадвар дутмаг байдаг явдал юм.
Айлын ганц хүүхдүүдээс төрсөн алдартнууд: И.Ганди, Жоу Эн-лай, Монголоос Х.Чойлбалсан, П.Гэндэн, Д.Бодоо
Хоёр төрлийн манлайлагч байна.
Төрөлхийн (Харизма)
Хичээл зүтгэлээрээ шалгарсан
Харизма бол хүмүүст таныг дагах, таньтай хамт байх, таны үгийг сонсох хүсэл төрүүлдэг үл үзэгдэгч хүч юм
Илтгэх чадвар бол дэлхий дээрх бие даасан хүч мөн.
Манлайлагч аль ч үед байсан, байсаар ч байх болно. Манлайлагч нь бидний мэдэх албан газрын дарга, эрх мэдэлтэн биш гэдэг нь олон зүйл дээр нотлогдсоор ирсэн. Шинэ зуунд бидний манлайлагчид ямар чадвартай хэн байх талаар хүмүүсийн санаа бодлыг уншиж судлаж байхад ухаантай, мэдлэгтэй, өв тэгш гм олон шинжийг хэлэх боловч миний бодлоор шинэ зууны манлайлагч бол өөрийгөө таньж мэдсэн, бусдыг ойлгож сэтгэл зүйн харилцааг удирдаж чаддаг хүн байна гэж бодож байна. Энэ чадварыг заавал эцэг эхээс өвлөн авах шаардлагагүй харин энэ чадварт суралцаж шинэ цагийн шилдэг манлайлагч болох үүд нээлттэй байна. Манлайлагч бол хүн, тиймээс хүн гэдэг төгс байдаггүй алдаа гаргаж түүнээсээ үргэлж суралцаж байдаг. Манлайлагч гэдэг бол энгийнээр бидний дотроо бодож явдаг зүйлийг ил гаргаж, хийж зүрхлэхгүй байгаа ажлыг эхлүүлж чаддаг тийм л хүн гэж боддог. Энэ ажилдаа хүмүүсийг өдөөж чаддаг, хийлгэж ч чаддаг.
Дүгнэлт
Анхаарлаар шагнасан таньд баярлалаа
See the full transcript