Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

сэтгэл судлалын судалгааны Yндсэн аргууд

No description
by

daka daka

on 29 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of сэтгэл судлалын судалгааны Yндсэн аргууд


Ажиглалтын аргын давуу тал


1. Тухайн хүнийг байгаа орчинд нь судалдаг
2. Тусгай багаж төхөөрөмж шаарддаггүй
3. Үнэн зөв мэдээлэлийг цуглуулах боломжтой

Ажиглалтын аргын сул тал
1. Маш их цаг хугацаа шаарддаг
2. Гол биш их хэмжээний мэдээллийг цуглуулдаг
3. Мэдээллийг эмхэлэн цэгцэлж дүгнэлт гаргахад хүндрэлтэй.
Ажиглалтын арга
Хүний сэтгэцийн үйл ажиллагааны олон талт илрэл, түүний үүсэж явагдах нөхцөл, зүй тогтлыг тодорхой зорилго чиглэлтэй, тусгай төлөвлөгөөтэйгээр жирийн байгаа нөхцөлд нь судлах аргыг ажиглалтын арга гэнэ
Ажиглалтын аргад тавигдах шаардлагууд
1. Ажиглах зүйлийнхээ хамрах хүрээгээ зөв тодорхойлох
2. Ажиглалтаа хэрхэн яаж явуулахаа төлөвлөх
3. Ажиглаж байгаа хүндээ мэдэгдэхгүй нууцлагдмал байх
4. Ажиглалтын явцад хамгийн чухал гэсэн зүйлээ ойлгомжтойгоор товч тодорхой тэмдэглэх
5 настай хүүхдийн байгалийн зураг зурах чадварт хийсэн судалгаа

Судалгаанд хотын захын 12 хүүхэд хотын төвийн 12 нийт 24 хүүхдийн зурсан байгалийн зурагт анализ хийв.
1- үзүүлэлтийн үнэлгээний шалгуур /хэдэн төрлийн өнгө ашигласан байдлыг үнэлэхдээ 6 дээш өнгө ашигласан тохиолдолд /6 оноо/ өгч 6-аас доош өнгө ашигласан бол түүний тоогоор оноог өгөв. Энэ насны хүүхдүүд нь 12 өнгийг нэрлэн, ялгах, түүнийгээ зурахдаа ашиглаж чаддаг болсон байдаг.
2-р үзүүлэлтийн шалгуур: Нар, үүл, хур тунадас, уул, мод, өвс, цэцэг, амьтад эдгээрийг дүрслэж чадсан бол /8 оноо/ өгөв. Түүнээс цөөн тоогоор дүрсэлсэн бол түүний тоогоор оноог өгөх
3-р үзүүлэлтийн шалгуур: Цаасны орон зайн баримжааг зурахдаа хир тохируулсан байдлыг нийтдээ /2 оноо/-р үнэлэв. Орон зайгаа гүйцэт ашиглаж чадаагүй тохиолдолд 1оноог хасаж 0,1 гэсэн үнэлгээгээр үнэлэх
Нэмэлт баяжилт хийсэн эсэхэд 0 - 2 оноо/-р үнэлж баяжилт хийсэн дүрс бүхэнд 1 оноог өгнө.
Зурж дүрсэлж буй зүйлс нь ойлгомжтой зурсан тохиолдолд /0 - 2 оноо/-р үнэлэв.

сэтгэл судлалын судалгааны Yндсэн аргууд
1.Ажиглалтын арга

2.Туршилтын арга
Судалгааг явуулах онцлогоор нь
1.
Ерөнхий ажиглалт
гэдэг ньтухайн хүний ерөнхий хэв шинжийг тодорхойлж дүгнэлт хийх боломжийг олгож байдаг.
2.
Сонгомол ажиглалт
гэдэг ньтухайн хүний онцлог шинж байдлаас аль нэг талыг нь тодорхойлж ажиглах үйл явц юм

Судалгааг авах онцлогоор нь
1.
Шууд ажиглалт
гэдэг нь судлаач өөрийн биеэр судлуулагчынхаа талаар тодорхой мэдээлэл цуглуулж ажиглалт явуулдаг.
2.
Шууд бус ажиглалт
гэдэгнь судлаач өөрийн биеэр биш бусад хүмүүс болоод техник хэрэгсэлийн тусламжтайгаар ажиглалт хийх үйл явц юм.
103-р цэцэрлэг
33 -р цэцэрлэг
Дээрх судалгаанаас үзэхэд хотын захын хороололын хүүхдүүдийн зурсан зураг төвийн цэцэрлэгийн хүүхдүүдийн зурсан зурагнаас:

1. Хотын зах гэр хороололд амьдарч буй хүүхдүүдийн зургийн өнгө дүрслэлт сайн байгалийн олон үзэгдлүүдээс дүрслэн зурахыг оролдсон бөгөөд монгол гэр, усны шувуу, мод цэцэг өвс ногоог мал ахуйтай нь баяжуулан дүрслэжээ.
2. Хотын төвийн орон сууцанд амьдардаг хүүхдүүд байгалийн зураг зурах чадвар нь хотын захын гэр хороололд амьдарч буй хүүхдүүдийнхээс дутуу хөгжсөн байгаа нь /монгол гэр, уул, үүл, мод амьтадыг баяжуулан зураагүйгээс үзэхэд хүүхэд өөртөө ойр байдаг зүйлсийг илүү дүрслэн зурдаг болох нь ажиглагдлаа.

Дүгнэлт:
Туршилтын арга
Энэ нь зориудын зохиомол орчин нөхцөлд судалгааны багаж хэрэгсэл тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн материалын тусламжтайгаар хүний сэтгэцийн үйл ажиллагааны аль нэг талыг үнэн зөв тодорхойлоход чиглэгдсэн судалгааны aрга
Туршилтын аргыг
1.Лабораторын туршилт
гэдэг ньзориудын маш нарын зохион байгуулалттай тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар явуулдаг судалгаа юм.
2.Энгийн гэдэг
ньбидний амьдрал үйл ажиллагааны жирийн харилцаанд байгаа хэрэглэгдэхүүн материалыг ашиглан явуулдаг судалгаа юм.
Туршилтын аргын давуу тал
1. Тухайн хүсэж байсан цаг үеэ хүлээлгүй орчноо зохиомлоор бий болгох боломжтой
2. Судалгааны үр дүнг боловсруулаж дүгнэлт гаргахад хялбар

Туршилтын аргын сул тал
1. Судалгааны үр дүнг зохиомол орчинд хийсэн гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй.
2. Тусгай орчинд судлуулагч биеэ барих айх гэх мэт байдлаас болж судалгааны үр дүнд өөрчлөлт гарч болзошгүй.


Тавигдах шаардлагууд
1. Тухайн хийх асуудлаа зөв сонгож тодорхойлож, судлуулах хүнээ сонгож тохиролцох
2. Тухайн судалгаанд хэрхэн яаж оролцох юу хийж гүйцэтгэх журмыг судалгаанд оролцож байгаа хүмүүст маш сайн танилцуулж ойгуулсан байх
3. Судалгааны явцад дүн шинжилгээ хийдэг байх
4. Судалгааны үр дүнг нарийвчлан тодорхойлож бусад аргуудын үр дүнтэй харьцуулан үзэж эсвэл амьдрал үйл ажиллагааны жирийн нөхцөлд 2-оос доошгүй туршиж үзэх

Stanford-ийн шоронгийн туршилт
Stanford шоронгын туршилт нь шоронгийн хоригдол, харгалзагч байхын сэтгэлзүйн нөлөөг судлах зорилгоор 1971 оны 8-р сарын 14-с 8-р сарын 20 хооронд сэтгэл судлалын профессор Philip Zimbardo-ын удирдсан судлаачдын багын хийсэн туршилт юм. Энэхүү судалгааг Naval судалгааны Америкийн төвөөс санхүүжүүлсэн.

Судлаачид Stanford их сургуулийн байгууламжын доод хонгилд дуураймал шоронг бий болгоод хоригдол болон харгалзагчдын дүрд тоглох 24 оюутаныг сайн дурын 75 хүнээс сонгон авсан. Судалгаанд оролцогчоор урьд нь гэмт хэрэг хийж байгаагүй, сэтгэлзүйн асуудалгүй, сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй хүмүүсийг сонгож авсан. Оролцогчидод өдрийн 15$ төлсөн.


Судалгаанд оролцож байгаа 24-н оролцогчидод санамсаргүй түүврийн байдлаар харгалзагч хоригдолын аль нэг болох үүрэг ноогдуулсан. Хоригдолууд судалгааны турш хоногийн 24 цаг хоригдол байсан. Харин харгалзагчид 8 цагаар ээлжлэн ажилласан. Ээлж дууссаны дараа харгалзагчидыг дараагийн ээлж хүртэл гэртээ харихыг зөвшөөрсөн. Судлаачид хоригдол болон харгалзагчдыг ажиглахын тулд нууц камер, микрофони ашигласан.
Туршилтын үр дүнд
:

Stanford шоронгын туршилт нь судалгаанд оролцогчидод тохиолдсон зүйлийн улмаас 6 хоногийн дараа зогссон.

Харгалзагчид харгис хэрцгий болж эхэлсэн бөгөөд хоригдлуудад хүчтэй стресс болон түгшүүрийн байдал харагдаж эхэлсэн.

Хоригдолууд болон харгалзагчидын хоорондын харилцаа ерөнхийдөө дайсагнасан харгис, хэрцгий хүнлэг бус байсан.

Харгалзагчид хоригдлуудад түрэмгий хэрцгий авар гаргаж эхэлсэнээр хоригдолууд идэвхигүй болж сэтгэл гутралд орсон.

Хоригдолуудын 5 нь уйлах, хүчтэй түгших зэрэг сөрөг сэтгэл хөдлөл гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь судалгааны эхэн үеэс гарч байсан.

Энэхүү судалгаа нь судалгааны ёс зүйн асуудал маш их шүүмжлэл дагуулсан судалгаа болсон.
анхаарал тавьсанд баярлалаа
Ч.Даваасамбуу
Full transcript