Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Вегаст болдоггүй зүйл гэж байдаг уу?

No description
by

Халиунаа Хаку

on 12 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Вегаст болдоггүй зүйл гэж байдаг уу?

Вегаст хийж болохгүй зүйл гэж байдаг уу?
Х.Халиунаа ЭЗ2-4
Б.Номин ЭЗ2-4
Б.Эрэвгийлхам ЭЗ2-4

design by Dóri Sirály for Prezi
Хэн нэгэн Лас Вегас эсвэл Sin City буюу “Нүгэл хилэнцийн хот” гэж хэлбэл танд ямар бодол төрдөг вэ? Гэр бүлийнхний чинь бүхий л зугаа цэнгэл үү? Тансаг зэрэглэлийн амралтын газарт дур зоргоороо байх уу? Эсвэл ажилсаг Америкчуудын хөлс хүчээр боссон газар гэж боддог уу? Хэрвээ та эдгээр бүх зүйл гэж хариулж байвал тэр нь буруу зүйл биш юм аа. Үнэн хэрэгтээ эдгээр бүх зүйлүүд нь жилээс жилд Лас Вегастай холбогдсоор байна.
Сүүлийн жилүүдэд, Лас Вегасын чуулган болон жуулчдыг хүлээн авдаг эрх бүхий байгууллага (LVCVA) нь хэд хэдэн үндэсний зар сурталчилгааны компанит үйл ажиллагаа явуулсан. Аялал жуулчлал нь Вегасын гол цөм бөгөөд дэлхийн алдартай хотуудын нэг болохын тулд жуулчдын болон хотын брэнд дүр төрхөө хадгалж үлдэх үйл ажиллагааг LVCVA хариуцдаг.

Sin City гэх нэр нь Лас Вегасыг залуу хот байх үеэс л гарч ирсэн ба тамхины утаагаар дүүрсэн казино, зүй бус хувцасласан охид, бэлэн хоол зуушыг агуулсан буфетууд, Elvis Presley-г дуурайгчид, Vegas Strip-д болдог гэнэтийн санамсаргүй хурим зэргээс нүгэл хилэнцийн хот гэж нэрлэгдэх болсон.
1990-ээд оны үеэс Лас Вегасыг удирдах албан тушаалтнууд нь хотыг өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдсэнээрээ бүх зүйлийг гэр бүлийн хүрээ рүү хандуулахыг зорьсон. Лас Вегасын томоохон казинонууд нь roller coaster болон thrill riders, томоохон усан парк мөн “Үнэт Эрдэнэс”-ийн арал дээрх танхай этгээдийн амьд үзүүлбэрийг гудамжаар өнгөрч буй бүх хүмүүс үзэх боломжтой.

Энэхүү стратеги нь хэсэг хугацаанд үр дүнтэй мэт харагдсан боловч, Вегасын одоо болтол байгаа сонгодог зуршил нь гэр бүлийн хүрээнд тохирохгүй болохыг маркетингийн хүмүүс ойлгосон юм.
Хэдийгээр 9 сарын 11-нээс хойш Лас Вегас эдийн засгийн хувьд бэрхшээлтэй байсан ч зочид урьд ирээгүй хэмжээгээр ирж эхэлсэн.

LVCVA нь тухайн хотод жил бүр зочлон ирж байгаа 40 сая зочдын хувьд Вегас нь сэтгэлийн хөдлөлтэй нь холбоотой брендийн мэдрэмж өгдгийг нь олж мэдсэн.

Тэгвэл “Лас Вегасаас авах мэдрэмж” гэж юу вэ? Хүмүүс Лас Вегаст ирэхдээ илүү сул чөлөөтэй, зугаалж цэнгэх сонирхолтой байдгийг мөн тэд илүү удаан гадаа байж, илүү их идэж, бага сага мөрийтэй тоглодог нь судалгаагаар гарч ирсэн. “Бид Лас Вегасаас авах мэдрэмж нь насанд хүрсэн хүний эрх чөлөөн дээр төвлөрдөг гэдгийг олж мэдсэн” гэж Рафенкаттер хэлсэн.
Лас Вегасын маркетингийн аяныг явуулж байгаа R&R Partners компани Кентийн үзэл бодлыг баталгаажуулсан шинэ баримт илрүүлсэн. Тэр нь хэдийгээр эдийн засгийн хүнд үед ч гэсэн хүмүүс өөрсдийн мэддэг, хайрладаг Лас Вегасаа хэвээр үлдээхийг хүсэж байгааг гаргасан.
Үйлчлүүлэгчдийнхээ эдгээр бодол санаан дээр тулгуурлан LVCVA “Вегаст болсон зүйл Вегастаа үлддэг” гэсэн хэлц үгийг гаргасан нь маш амжилттай болсон. Энэ үг Вегаст бага зэргийн эрсдэлтэй зүйл хийхэд зүгээр гэсэн Лас Вегасын талаарх ойлголтын үндэс болдог.

Энэхүү компанит ажил Лас Вегасыг доод зэрэглэлийн бохир “Нүгэл хилэнцийн хот”-оос дур булаам, тансаг “Цорын ганц Вегас” болгосон. 75 сая долларын өртөг бүхий зар сурталчилгааны энэ компанит ажил нь Вегаст ирсэн хүмүүсийн дур зоргоороо, эрсдэлтэй зүйл хийх хүслийг харуулж чадсан.
LVCVA эцэст нь Лас Вегас бол насанд хүрэгчдийн аялал, жуулчлалын бүс гэж зарлах цаг болсон гэж шийдсэн. LVCVA нь Вегасыг хахаж цацсан баян тансаг газрын төлөөлөл болгосон.

Тоглоомын паркуудын оронд 5 одтой буудлууд, өндөр хувийн орон сууцууд, дэлхийн нэртэй брендийн бараануудаар дүүрсэн үнэтэй худалдааны төвүүд, дэлхийд нэртэй тогоочидтой ресторанууд зэрэг баригдсан.
"What happens in Vegas stays in Vegas".
Энэ компанит ажлын эхлэлд Рафенкаттер “Манай үйлчлүүлэгчид энэ эдийн засгийн бэрхшээлийн үед том санхүүгийн шийдвэр гаргах дургүй байгаа цагт тэдэнд хэрхэн хандах талаар бодож үзэх хэрэгтэй” гэж хэлсэн. Бид америкчуудад “Та шаргуу ажиллаж байгаа учраас жаахан амрах хэрэгтэй” гэж уриалж байна.
LVCVA иймэрхүү зоригтой бөгөөд идэвхитэй сурталчилгаануудад болон “Вегаст танд л зориулж байна” гэсэн сэдэвт сурталчилгаанд хөрөнгийг ихээр зарцуулсаар байгаа. Үр дүнд нь, Лас Вегас өөрийн түүхэндээ хамгийн хурдан бас өндрөөр хөгжсөн байна.

Зочид буудлуудын өрөөнүүд 90% хүртэл дүүрч, жуулчид улам нэмэгдсээр мөн шинэ, тансаг барилгууд тасралтгүй баригдсаар байлаа. Нэр хүндтэй брендийн зөвлөгөө өгдөг Ландор Ассошэйтес нь Лас Вегасыг Google-ийн дараа хоёрт орох хамгийн алдартай брендээр тодорхойлсон.
2009 оны хувьд хүмүүс өмнө ирдэг байсан шиг олноор ирэхээ больсон, ирж байгаа нь хямд ширээн дээр тоглож байна гэж Голдман Саксын шинжээч Стивен Кент хэлсэн.

Лас Вегасын үйлчилгээний салбар үнээ бууруулж, Лас Вегасын бүсэд зочид буудлын нэг өдрийн хөлс 25 доллар болтлоо буурчээ. Сайн чанарын хоолны үнээ хагаст нь хүртэл бууруулж, ер нь бол хот жуулчдыг гуйж байлаа.
Эдийн засгийн энэ өрсөлдөөн дунд үзүүлэх олон зүйлс болон санал болгох олон олон үзмэрүүддээ тулгуурлан тэд Вегасын аяллыг үнэ цэнэ болон төлбөрийн боломжит байдлыг голлон ажиллахаар шийдсэн. Шинэ сурталчилгаа “Вегас руу чиглэсэн” нэртэй бөгөөд ажилч Америкчуудад хатуу эдийн засагтай ахин тулгарахаас өмнө ахин цэнэглэгдэх боломж олгох Вегасын аяллыг санал болгох болсон.
LVCVA-д Вегас руу чиглэсэн урсгалыг сэргээхэд таван сар байсан ба “Энд болсон зүйл эндээ үлдэнэ” гэсэн уриагаа дахин сурталчилсан. Хэдийгээр Лас Вегаст тулгарсан нөхцөл байдлыг шийдэх шидэт сум ховор хэдий ч хуучин бренд сурталчилгаандаа буцаж орсон нь амжилт авчирч байх шиг байна.

2010 онд LVCVA жуулчдын тоог 3%-иар өсгөж 37,5 саяд хүргэх зорилт тавьсан.
Байдал сайжирч эхэлснээр MGM Resorts International Лас Вегасын түүхэн дэх хамгийн том зорилттой төслийг эхлүүлсэн. Тэдний 8,5 тэрбум долларын өртөг бүхий City Center буюу Хотын төвийн барилга нь Нэгдсэн Улсын түүхэн дэх хувийн санхүүжилттэй хамгийн том бүтээн байгуулалтын төсөл байсан.

Явган зорчигчдод үйлчлэх ресорт бүхий City Center нь дөрвөн тансаг зочид буудал, хоёр орон сууцны цамхаг болон дээд зэрэглэлийн 500000 квадрат фит худалдааны төв бүхий жижиг хот болохоор зохиомжлогдсон байв.
Лас Вегасын орчинд амьдрал өрнөх шинж тэмдэг хэдийгээр гарч байгаа ч болгоомжлолын уур амьсгал байсаар байна. MGM-н захирал Жим Муррен түүний компани асуудлаас гараагүй хэвээр байгаа гэж хэлсэн. Түүнээс та City Center асуудлаас гарсан гэж бодож байна уу гэж асуухад “Үгүй. Бид ялалтаа тэмдэглэх болоогүй байна. Бид нэг юмуу хоёр жилийн дараа л энэ талаар бодох эрхтэй болно” гэсэн.
Лас Вегаст одоо болтол хямдхан өрөөнүүд байсаар л байна. Хэдийгээр жуулчид ихэсч 2010 онд Лас Вегас төлөвлөсөн хэмжээний жуулчдаа авсан ч гэсэн тэр нь оргил 2007 онд хүрэх болоогүй л байна.

Гэхдээ ирэх саруудад, жилүүдэд хотод олон асуудал тулгарах нь ойлгомжтой. Goldman-ий шинжээч Кент “Алсын ирээдүйд бид Вегас өөрийгөө өөрчлөн улам их үйлчлүүлэгчдийг татна гэдэгт бид итгэдэг.” гэж хэлсэн.
Лас Вегасын маркетингийн аяныг явуулж байгаа R&R Partners компани Кентийн үзэл бодлыг баталгаажуулсан шинэ баримт илрүүлсэн. Тэр нь хэдийгээр эдийн засгийн хүнд үед ч гэсэн хүмүүс өөрсдийн мэддэг, хайрладаг Лас Вегасаа хэвээр үлдээхийг хүсэж байгааг гаргасан.
Las Vegas is destination for a business
LVCVA
City Center
Las Vegas
Welcome to Las Vegas
Full transcript