Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of tarwagan tahal

No description
by

Zolboo Sergei

on 17 January 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of tarwagan tahal

Тарваган тахал Тодорхойлолт Энэ өвчний шалтгаан Эмнэлзүйн ангилал Урьдчилан сэргийлэх Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Тарваган тахал нь олон улсын хөл хориот, гоц халдварт өвчин юм. Эмнэлзүйн явц нь өндөр халуун, хүнд хордлого бүхий тунгалгийн зангилаа, арьс уушгийг зонхилон гэмтээж, үжил үүсгэн бие махбодын бүх цочмог хямралаар илэрдэг, нас баралт ихтэй өвчин юм. Тарваган тахал эрт дээр үеэс хүн төрөлхтөнд гай гамшиг учруулж ирсний дотор манай эриний 5-р зууны үед анхны цар тахал тархаж 100 сая хүн, улмаар ХIX зууний эцсээр гурав дахь цар тахал гарч олон арван сая хүний амч насыг хөнөөжээ. Монголд 300 шахам удаа /өнгөрсөн зууны тавиад оноос хойш/ тарваган тахлын дэгдэлт гарч хүний амь насыг хөнөөж, эд материалын асар их хохирол учруулж байжээ. Өндөг шиг хэлбэртэй,аналины будшуудаар хоёр тууль н тод будагддаг грам сөрөг савханцар "Y.pestis" бөгөөд хоруу чанар ихтэй юм. Энэ савханцар нарны гэрэлд 2-3 цагийн дараа, 70 градус халуунд 10 минут болоод үхдэг. Халуун мэдрэг юм. Гэвч хүйтэнд их тэсвэртэй. Харин химийн бодисын нөлөөнд амархан үхдэг. Жишээ нь 3-5%-ийн лизол, 1-2%-ийн хлор, амин зэрэгт 1-5 минут болоод үхдэг. Тарваган тахлын нян байгалийн нөхцөлд мэдрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн хэлхээнд байдаг. Дамжих зам нь Шууд хавьтал Дам халдвар Агаар дусал Хоол хүнс Манай орны хувьд тахлын байгалийн голомтын үндсэн агуулагчид нь тарвага, зурам, огодой, чичүүл, оготно юм.Мэрэгчээс мэрэгчид дамжихад бүүрэг онцгой нөлөөлдөг. Үндсэн дамжуулагч нь юм. Өвдөж эдгэрсний дараа дархлал тогтох боловч өвчин дахиж болно. Нууц үе нь 2-6 хоног. Халдварын эх уурхай нь өвчтэй амьтан буюу хүн байдаг. Халдвар арьс, салстаар биед орох бөгөөд нэвтрэн орсон газарт өөрчлөлт ордоггүй. Шарх хатигны идээнд нян их байна. Орсон газрынхаа тунгалгийн зангилааг их гэмтээнэ. Ямар эрхтэнг их гэмтээж байгаагаар нь арьс булчирхайн, уушигны, үжил хэлбэрийн,гэдэсний, залгиур хоолойн тарваган тахал гэж хуваадаг. 1. Арьс булчирхайн хэлбэрийн үед өвчин гэнэт эхэлнэ. Биеийн халуун огцом ихсэн 40-41 хэмд хүрдэг. Дагжин чичэрдэг. Зүрх дэлсэн, судасны лугшилт түргэснэ. Халдвар нэвтрэн орсон газар улайж, толбо, гүдрүү, идээрхэг хатиг гардаг. Гар хөлийн арьсаар халдвар орсон бол суга цавины булчирхай томорч хоорондоо барьцалдсан хатуу зүйл болж, маш хөндүүр өвчтэй байх бөгөөд тэр орчмын арьс улайж үрэвсдэг. Биеийн ерөнхий хордлого ихтэй байна. Булчирхайн томролт, өвдөлтөөс өвчтний хөдөлгөөн хязгаарлагдана.




2. Уушигны хэлбэр маш хүнд байна. Их халуурдаг. Бүх биеэр хүчтэй өвдөнө. Нүүр царай нь мэнчийж улайна, нүд нь бас улайна, амьсгаадна, цустай хөөсөрсөн цэр гарна, сүүлдээ дан цус гардаг. Дэмийрдэг, нүүр нь цайвартсан айсан байдалтай болно. Ам, хамар нь хуурайшин нүд нь эргэлдсэн байдал харагдана. Цээж нь давчдан бачуурна.





3. Үжил хэлбэрийн үед биеийн байдал эхнээсээ маш хүнд. Толгой хүчтэй өвдөнө. Зогсоо зайгүй чичэрнэ, татна, ухаан санаа нь балартана. Бүх биеэр цус харвалтууд үүснэ. Зүрх судасны үйл ажиллагаа их хямарна. Нүд улайж, нүдний харц хурц болно. 4. Гэдэсний хэлбэр- Энэ хэлбэрийн үед ХБЗ ийн эрхтэнд өөрчлөлт гарч,хэвлийнхэсгээр хүчтэй өвдлөлт өгч,цэсархаг зүйлээр бөөлжиж, суулгана. 5.Залгиур хоолойн хэлбэр- Энэ үед хөөмийн арчдасны шинжилгээгээр нян илэрч болно. Эрүүний доорх хүзүүний тунгалгийн зангилаанууд томорч эмзэглэлтэй байна. 1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах


2. Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх


3. Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх


4. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.


5. Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах


6. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх


7. Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх


8. Ан хийж байх үедээ халад, бээлий хэрэглэж занших


9. Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэх


10. Голомттой нутгийн анчид, арьсны наймаачид, тарваганы мах идэх дуртай хүмүүсийг сэргийлэх вакцинд хамруулах шаардлагатай юм. Оношлогоо: Хулгана тахал, боом, ям өвчин хатгалгаа өвчний хүнд хэлбэр зэргээс ялгаж оношлоно. Оношлогоонд өвчтний өчиг их нөлөөтэй. Ийлдэс судлалын, цусны ерөнхий, нян судлалын шинжилгээ
Full transcript