Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Copy of Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог

Хүний хөгжлийн сэтгэл судлал
by

etka baatar

on 3 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог

Өсвөр насныхан гэдэг нь 11,12-16,17 насны буюу дунд сургуулийн VII-XI ангийн сурагчид юм.
11 нас
17 нас
Өсвөр нас бол хүүхэд ба насанд хүрсэн том хүний зааг дээр яваа нас юм. Дунджаар өсвөр насны хөгжил 16 орчим насанд гүйцдэг
.
Өсвөр насны хүүхдийн нэг онцлог бол бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж дуусдаг. Бэлгийн бойжилтын эрчимтэй үе нь охидынх 11-13 нас, хөвгүүдийнх 13-15 нас байдаг.
11-13 нас
13-15 нас
Өсвөр нас бол хүүхдийн бие махбодийн түргэн өсөлт хөгжилтийн үе юм. Эрэгтэй хүүхэд жилд 4,3-6,7 см-ээр өсдөг ба 15 насандаа 8-10 см хүрч эрчимтэй өсдөг. Охид жилд 2,9-5,8 см-ээр өсдөг ба 13 насандаа эрчимтэй өсдөг байна.
Биеийн жин нь 2,4-5,3 кг-аар нэмэгддэг байна.
Зүрхний булчин, түүний багтаамж өсвөр насны үед 2 дахин нэмэгдэж байхад, биеийн ерөнхий өсөлт зөвхөн 1,5 дахин нэмэгдэнэ. Ийм учраас өсвөр насанд хүүхдийн зүрх амархан ядарч, хэт хүнд ажлын уршгаар ядаргаанд түргэн орно.
Өсвөр насны хүүхдийн их тархины гадарт мэдрэлийн шинэ, шинэ холбоосын нарийн систем бүрэлдэж, хүүхдэд мэдлэг, чадвар, дадлыг эзэмших үндэсийг бүрэлдүүлж байдаг байна.
Өсвөр насны хүүхдэд саатлын процесс бүрэлдэх ажиллагаа тогтвортой биш байна. Саатлаас хөөрөх процесс давуу байдаг тул биеэ барих чадвар сул байдаг.
Өсвөр насны хүүхэд үргэлжийн нарийн хөдөлгөөнийг хийж, спорт, биеийн тамирын элдэв дасгал, хөдөлгөөнийг түргэн эзэмших чадвартай байдаг. Ялангуяа тэд морь унах, дугуй, цана, тэшүүрээр гулгах, бүжиг, танц зэрэг нарийн хөдөлгөөнийг түргэн авхаалжтай хийнэ.
Танин мэдэх процессын хөгжилт
Хүртэхүйн хөгжилт
Сэтгэхүйн хөгжилт
Ойн хөгжилт
Анхаарлын хөгжилт
Өсвөо насны үед хүүхдийн хүртэхүй нь ямагт юм үзэгдлийг өрөөсгөл нэг талаас тусган авдаг онцлогтой учраас тэдний хүртэхүйд эндэгдэл гарч гаж буруу тусгал явагдаж болно. Үүний шалтгаан нь энэ насанд хүүхэд өөрөө хурц тод бөгөөд сонин хачин сэтгэгдэл төрүүлсөн зүйлсийг хамгийн түрүүн тусган авч, юмны гол шинж чанар, харилцаа холбоог өөрийн анхаарлын хүрээнээс орхидогт оршино.
Тэрчлэн өсвөр насны хүүхдийн нөгөө нэг онцлог нь юмыг хамгийн ерөнхий байдлаар тусгадагт оршино. Ийм учраас өсвөр насны хүүхэд юмыг бодит байдал, биет зүйл дээр тулгуурлан тусгах өвөрмөц шинжтэй байдаг. Энэ насанд хүүхэд юмыг бодит байдлаас үндэслэн тусган хүртэж эхлээд, дараа нь тэдгээрийн холбоо харилцаа, шинж чанарыг логик сэтгэмжийн үндсэн дээр дүгнэж тогтоох чадвартай.
Өсвөр насны хүүхдийн ажиглалтанд гарах нэг дутагдал бол өөрийн ажигласан зүйлийг сурах бичгийн материал, хичээлээр заалгасан зүйлтэйгээ сайтар холбож чаддаггүйд оршино.
Сургалтын нөлөөгөөр задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх үйл хөгжиж хүүхэд аажмаар бодит зүйлийг сонирхохоо больж, юмсын шалтгаант холбоо, харьцааг тайлбарлахыг оролдох, юм үзэгдлийн гол зүйлийг ялган таних, ерөнхийлөн дүгнэх, батлах оюун ухааны үйлийн чадварыг эзэмшихийг мэрийх нь их болно.
Сурагчид юмс үзэгдэлд байдаг гол шинж чанарыг мэдэх боловч тэдгээрийг хоёрдугаар зэргийн шинжээс ялган салгах чадвар сул хөгжсөн байдаг.
Энэ насанд хийсвэр сэтгэхүй хөгжихийн хамтаар тодорхой дүрслэлт сэтгэхүйн үйл нь цаашид хөгжиж, хүүхдийн сэтгэхүйн ерөнхий бүтцэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
Өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн үйлийн хөгжилтөнд бие даасан шүүмжлэлт чанарууд эрчимтэй илэрнэ.
Сургалтын явцад хүүхдийн судлагдаж байгаа зүйлийг ухамсарлан ойлгох түвшин өргөжиж, бие дааж сэтгэн бодох чадвар хурдан хөгждөг.
Юуны түрүүнд хичээлийн явцад хүүхдийг ямар нэгэн зүйлд зөв тодорхойлолт өгч, үнэн зөв системтэй задлан шинжилж, харьцуулан жишиж, ялгаж салгаж чаддаг болгоход сургах хэрэгтэй.
Энэ үед хүүхдүүд юмыг оюун ухаандаа идэвхтэй зориуд тогтоон хадгалж, хожуу сэргээн санах урьдчилсан зорилтыг тавих чадвартай болсон байдаг.
Өсвөр насны хүүхдийн дохионы 2-р системийн гүйцэтгэх үүрэг ихэссэнээс үндэслэж тэдний хийсвэр зүйлийг тогтоох ойн багтаамж харьцангуйгаар нэмэгдэнэ.
Бага сургуулийн насны хүүхдэд ихэвчлэн хичээлийг санамсаргүй байдлаар тогтоодог байсан бол өсвөр насны хүүхдэд сургалтын явцад идэвхтэй тогтоолт бүрэлдэж эхлэнэ. Багшийн тайлбар болон уншсан зүйлээс юуг онцлон тогтоох вэ? гэсэн асуудал тавьж чаддаггүй.
Өсвөр насны хүүхдийн ойн сэргээн санах процессын онцлог нь тэд юмыг сэргээн санах үйлийг хийхдээ ухамсартай жолоодлогоор явуулдагт оршино. Сэргээн санах процесст өсвөр насны хүүхдэд эсрэг 2 үндсэн шинж чанар байдаг. 1 дүгээрт, зарим хүүхэд юмыг үлэмж хурдан яаруу санахыг эрмэлзэж, чухам юуны тухай, юуг санахаа мартаж, зөвхөн түргэн хэлэх, санаагаа түргэн илэрхийлэх оролдлого илүү байдгаас юмыг бүрэн төгөлдөр дурдаж чаддаггүй. 2 дугаарт, нөгөө нэг хэсэг хүүхдүүд бүрэг, ичимтгий, түгжигдмэл буюу өөрийн хэлэх ярих зүйлийн тухай түргэн санаж, түргэн илэрхийлж чаддаггүйгээс болж юмыг бүрэн сайн санаж чадахгүйд хүрдэг.
Өсвөр насны хүүхдийн амьдрал, үйл ажиллагаанд идэвхгүй буюу санамсаргүй анхаарал нь томоохон үүргийг гүйцэтгэнэ.
Өсвөр насны үед хүүхэд өөрийн анхаарлаа хуваарилах чадвартай болсон байна.
Хүүхдийн амьдралын туршилга нэмэгдэж, мэдлэгийн хүрээ өргөжихийн хирээр тэдний анхаарлын багтаамж ихсэж, юм, үзэгдлийн олон янзын шинж чанарыг нэгэн зэрэг ухааран тусгах чадвартай болно.
Өсвөр насны хүүхдийн ажигч чанар, сониуч байдал урьдахь үеийнхээс илүү хөгжсөн байдаг тул олон янзын үзэгдэл, юмстай тулгарч, сонирхолын хүрээ нь нэмэгдсэн байдгаас үндэслэж тэд анхаарлаа өргөн хүрээтэй зүйл дээр төвлөрүүлэх чадварыг эзэмшсэн байна.
Өсвөр нас
Full transcript