Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Экологийн аюулгүй байдал

No description
by

key stevin

on 7 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Экологийн аюулгүй байдал

Экологийн аюулгүй байдал
ЦЭВЭР УС

1. Үндсэн ойлголт
Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.
Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт эрчимжих, хур тунадасны хэмжээ, хуваарилалт өөрчлөгдөх, ган, зудтай жилийн тоо нэмэгдэх, озоны давхарга нимгэрэх;
2/ хил дамжин агаар, усаар орж ирэх цацраг идэвхжил, химийн бохирдол, хүчиллэг бороо ихсэх, хүн амьтныг олноор хөнөөх өвчин тахал гарах, ой мод, бэлчээр, ургамлыг устгах хортон мэрэгчид, хорхой шавьж олшрох;
3/ мансууруулах болон хүний оюун ухаан, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх бодисын түүхий эд бэлдэх түшиц газар болон хувирах
Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ экологийн тэнцвэрт тогтолцоо алдагдах, хөрсний элэгдэл эвдрэл ихсэх, ургамал, амьтны удмын сан хомсдох;
2/ ургамлын нөмрөг ядуурч ойн нөөц хомсдон мөрөн, гол нуур, газрын доорхи ус татарч ширгэх, нутаг бэлчээр гандан хуурайших;
3/ байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглах; 4/ хаягдал ихтэй техник, технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болох

Дэлхий маш их устай, тэр нь 1370 сая шоо км хэмжээтэй байдаг ч цэвэр ус 2,5%, үүнээс хүн авч ашиглаж болох нь 1% хүрэхгүй. Цэвэр ус гэдэг нь “өнгөгүй,үнэргүй,амтгүй усыг хэлнэ ” гэсэн тодорхойлтыг л бүгд мэдэхээс өнөөгийн ШУ-ны тайлбарлаж нууцын нээж чадаагүй ганц эрдэс ус юм.
Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр байгаа нь дэлхийн цэвэр усны нөөцийн 0.000000044 %-г эзэлнэ. Үүнээс газрын доорх усны нөөц 10.800 сая шоо метр буюу монголын нийт нөөцийн 1.96%.Энэ нөөцөөс ашиглаж болох нь 5.600 сая шоо метр.
Биднийг өнөөдөр улс төр, мөнгө, эдийн засгийн өсөлт, үйлдвэржилт, уул уурхай ярьж байх хооронд хангай говь хослосон өргөн уудам үзэсгэлэнт нутаг, эх орон минь удахгүй дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох цөлийн бүс нутагт хамаарах болохнээ.
НҮБ –ийн судалгааны тайланд дэлхийн дулаарлын нөлөөг хамгийн их амсаж буй манай орны талаар дурьдсан ганцхан өгүүлбэрт : “ Монгол орны нийт газар нутгийн 82% нь мал ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа ба энэ нь Төв Азийн хувьд хамгийн томд тоооцогдох экологийн доройтлыг үүсгэж, ирэх хэдхэн арван жилд л нийт газар нутгийнх нь 80% нь бүрэн цөлжилтөнд өртөж энэ нь тус улсын
УСНЫ ХОМСДЛЫН ГОЛ ШАЛТГААН
болно гэжээ “.
Манай орны нийт 38 сая хол давсан тооны мал, тэр дундаа 44% ийн ямаан сүргийн толгойноос шалтгаалж бэлчээрийн талхагдалт дээд цэгтээ хүрсэн бөгөөд уул уурхайгаас үүдэн нийт гадаргын усны нөөцийн 28% бүрэн ширгэж, ойн сангийн 42% бүрэн устсан байна
Ундны усны нөөцийг бүрдүүлж гүний болон гадаргын усны хэмжээг барьж экологийн тэнцвэрийг хадгалж байдаг Монгол орны нийт газар нутгийн хөрсний доорх мөнх цэвдгийн хайлалт 10 жилд 4 м-ээр буурч байна.
Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байдаг ба
• Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс
• 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс
• 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас,
• 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна

Ийм үнэтэй “Амьдралын эх булаг-УС”-ыг манай улсад хамгийн хямдхан байна.
3 ам бүлтэй айл хоногт дундажаар:
• АНУ-ын 1500л ус хэрэглэж сард 34$ буюу 48 000 төгрөг төлж байна.
• Токиод 200 иен сард 6000 иен ойролцоогоор 60 000орчим төгрөг төлдөг
• Монголд сард усны төлбөрт 2100 төгрөг төлсөн байна.
• Германд щ сард 18 000 л ус хэрэглэвэл 54.2 $ буюу 70 000 мянган төгрөг төлж байна.
Тэгвэл манайх Америкаас 24 дахин, японоос 30 дахин, Германаас 35 дахин бага мөнгө төлж байна.

Дүгнэлт
Монгол улс нийт усны нөөцийн 70 гаруй хувь Оросын нутгаар дамжин Хойд мөсөн далайд цутгадаг, 20 гаруй хувь нь Хятадаар дамжин Номхон далайд цутгадаг. Манай усны нөөцийн 69,2 хувь нь гадаргуун урсац байхгүй мөнх цаст мөсөн голоос эх авч байгаа. Ийм нөөц дээр тулгуурлан эдийн засгийн өсөлт, хөгжил, экологийг эдийн засагтай уялдуулж хөгжүүлэх нь бодлогын том асуудал болоод байна. Гэтэл бид өнөөдөр цэвэр усныхаа нөөцийг зүгээр урсгаад бохир ус болгон алдаж байна. Усыг бид зөвхөн экологийн нүдээр харж байна. Одоо эдийн засгийн нүдээр харах цаг болсон. Монголд хамгийн хямд зүйл ус 1 литр нь 21 мөнгө. Усны үнэ цэнийг боломжийн хэмжээнд аваачиж байж хамгаалах талаар ярих нь зөв юм. Зөвхөн нэг шөнийн дотор 100 литр цэвэр ус жорлонгоор дамжин урсаад бохирын сувагт орж байна. Харин бидний 2 дахь гэр болсон Хууль сахиулахын их сургуулийн зөвхөн хичээлийн 2-р байранд л гэхэд 5 00-ийн өрөө байдаг бөгөөд нийт 19 ш жорлонгийн суултуур байдаг. 1 суултуураар 1 шөнө л 100л цэвэр ус гойждог бол 1тн 900л усыг бохирын усанд нийлүүлж байна. Харин үүнийг эдийн засгийн нүдээр харвал 39900 төгрөгийг зүгээр л салхинд хийсгэж байна. Иймээс сонсогч оюутан бид эх орон, экологийн аюулгүй байдал болон эдийн засгийн аюулгүй байдлыг жоохон ч гэсэн хамгаалж хангахын тулд сул цацаж байгаа энэхүү чандмань эрдэнийг ажлын цагтай уралдан хааж болохгүй юм гэж үү.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа
Full transcript