Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

"ГЭМ ЗЭМ" роман

No description
by

Enhjin Batzaya

on 26 December 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of "ГЭМ ЗЭМ" роман

в
Фёдор Михайлович Достоевский
Зохиогчийн тухай
Фёдор Михайлович Достоевский нь 1821 оны 11 сарын 11нд Москвад ядуу эмчийн гэрт төржээ. Тэрээр Санкт Петербургийн цэргийн инженерийн сургуульд суралцаж байсан боловч 1844 онд цэргийн албаасаа гарч уран зохиолд амьдралаа зориулахаар болсон.
Хамгийн том бYтээл
Анхны бYтээл
Түүний баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан “Ядуу хүмүүс” гэдэг туужаа 1845 онд хэвлүүлсэн нь олны анхаарал татаж, нэрт утга зохиол шүүмжлэгч В.Г.Белинскийн бичсэнээр энэ бүтээл нь “нийгмийн амьдралыг харуулсан Оросын анхны роман” болжээ. 3 жилийн хугацаанд Достоевский 10 гаруй богино хэмжээний зохиол туурвиж энгийн хэвшил болсон утга зохиолыг өдрөөс өдөрт сайжруулсаар байв.
2016
"ГЭМ ЗЭМ" роман
Ф.М.Достоевский бол нийгмийн амьдралыг маш нарийн дүрслэн харуулж чаддаг, сэтгэлзүйн роман , зохиолоороо дэлхийд нэрд гарсан онцгой авьяастан байсан гэж олон үеийн утга зохиол судлаачид нэгэн саналтай үнэлдэг юм. Түүний хамгийн том уран бүтээл нь гэм зэм хэмээх роман юм.
Фёдер Михайлович энэхYY романыг бичих санаагаа өлмөн зэлмYYн байдалд аж төрөн байсан тэртээх 1865 онд олсон гэдэг. Мөрийтэй тоглоом, архинд хэт орсон зэрэг нь Достоевскийн амьдрал хэцүү болох шалтгаан болсон байжээ. Эхэн үедээ “Гэм зэм” өгүүллэг хэлбэрээр бичигдэж эхэлсэн боловч яваандаа үйл явдал ихэсч роман болсон түүхтэй аж. Түүнчлэн хэрвээ “Гэм зэм” романыг уншсан бол “Ах дүү кармазовынхан” номыг уншиж үзэх нь зүйтэй хэмээн учир мэдэх хүмүүс зөвлөдөг юм байна.
“Гэм зэм”
Энэ хорвоод хоёр төрлийн хүмүүс оршдог юм шигээ. Эдгээр хүмүүс өөр хоорондоо туйлын ялгаа зөрүүтэй. Үзэл бодол, үг үйлдэл зэрэг нь тэдний ялгааг харуулж байдаг. Энгийн ажил хийж. Гэр бүлээ тэжээсээр насны эцэст эргээд харахад хийсэн бүтээсэн зүйл нь хомс мэт санагдах нэг төрлийн хүмүүс байна. Алдар нэрд хүрч. Зуун зуунаар нэр нь дуурсагдах хүмүүс ч байна. Эдгээр хүмүүсийг өөр хооронд нь юу зааглаж байдаг юм бэ? Яагаад нэг айлд төрж өссөн хоёр хүүхдийн нэг нь алдар нэрд гарсан байхад нөгөө нь торны цаана бүх амьдралаа өнгөрөөх тохиолдол гардаг юм бэ? Энэ хорвоод хүн төрөхдөө яг л тийм амьдралаар амьдарна гэсэн зураг хөрөг байдаг юм боловуу? Хэрвээ тийм гэж үзвэл тухайн хүнийг эхээс төрөхөд нь тоймлон хэлж болохнээ дээ.

Хэрвээ энэ бүхэн хувь заяа, зурсан зураг байдаг юм бол хүмүүсийг гэмт хэрэг хийх хүн ба хийхгүй хүн хэмээн хувааж болох юм байна. Бүр цаашилбал гэмт хэрэг хийсэн боловч тэрхүү хийсэн гэмт хэргээ гэмт хэрэг хэмээн үзэхгүй байж болно. Дархлагдсан хүмүүс төрж болохуу? Жишээ болгож Наполеоныг авч үзье. Европт анх удаа total war хэмээх ойлголтыг буй болгосон энэ эрхэмийг одоо хүртэл хүмүүс шагшин магтдаг. Намтарыг нь шимтэн уншиж, түүхийн номонд хүртэл онцгойлон авч үздэг. Бонапарт Орос улсыг булаан эзэлхээр санаа шуудран хагас сая цэрэг эрсээ дагуулан аян дайнд мордсон гэдэг. Гэвч тэр олон сайн эрсээс зургаан мянга гаруй хүн Оросын хүйтэн өвлөөс зугтан Франц орондоо эргэн ирсэн гэдэг тоо бий.


Үнэхээр агуу хувь заяанд төрсөн бол хүний амьдралаар хүссэнээрээ тоглож болох нь байна. Хэн нэгний амьдралыг сүйрүүлсэн ч энэ бүхнээ юман чинээ тоодоггүй. Хар аяндаа орондоо дугжран амардаг хүн байж болно. Эсвэл санамсаргүй хүний унагасан зүйлийг яваад өнгөрсөний дараа авчихаад туулайн зүрх нь түг түг цохилдог хүн байж болно. Эдгээр асуудал ингэж явсаар хүн өөрчлөгддөгүү гэсэн асуулт дээр хүрнэ. Мэдээж хэрэг төрөлхийн тийм бол өөрчлөгдөх эсэх. Төрөлхийн бус бол өөрчлөгдөх эсэх.
Иймд бас нэгэн зүйл байж болох боловуу? Агуу хувь заяанд төрсөн боловч үүнийгээ батлах боломж хараахан гарч өгөхгүй хүн байвал. Ердөө нийгмийн амьдрал, гарал угсаа нь түүний агуу хувь тавиланг хазаарлан бариад тавьж өгөхгүй бол яах вэ? Энэ байдал даамжирсаар түүний агуу суу билигт нөлөөлж хувь тавиландаа итгэх итгэлийг нь ганхуулж болно шүү дээ. Өндөр дээд хувь тавилантай юмсан. Гэтэл энэ хувь тавиландаа эргэлзэж эхэлбэл. Энэ хувь тавилан минийх биш хэмээх бодол чиний тархинд шургалвал яах вэ? Ямар нэг гарц байвал түүнийг оролдож үзэх хэрэгтэй. Туршаад үзэхэд гэмгүй…
Зохиолын тухайд
Оросын нийгмийн амьдрал янз бYрийн анги давхрагын олон дYрийг харуулхыг зорьсон.
Родион Раскольников, Соня Мармеладова хоёр гоц ялгарна.
Зохиолч энэ дYрYYдээ сeргeлдYYлэн тавина.
Родион Раскольников нь ухаантай, сэтгэгч, хэт сэргэлэн, сэцэн цэлмэг үгтэй, бардам, хүн алж гэмт хэрэг үйлдэх юу ч биш, болох ёстой нь болж байна гэж үздэг ямарч сүсэг бишрэлгүй харанхуйд төөрсөг сэхээтэн юм.
Зохиолын товч агуулга
Петербургийн их сургуулийн хууль цаазын ангийн оюутан Родион Раскольников туйлын ядуу амьдралтай, ээж охин дүү хоёртойгоо амьдардаг. Байрны хөлсөө ч төлж дийлэхгүй их өрд орж өөртөө буй цор ганц үнэт эдлэл болох эцгээс нь үлдсэн мөнгөн цагийг барицаанд тавихаар явж буйгаар зохиол эхэлнэ.
Зохиолын дYр
Зохиолын зохиомж
Зохиолын тухайд
Full transcript