Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Төв аймгийн Жаргалант сумын физик газар зүйн судалгаа

No description
by

nyamka nyamka

on 9 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Төв аймгийн Жаргалант сумын физик газар зүйн судалгаа


Газар зүйн байршил, нутаг дэвсгэр
Солбицол: ЗУ 105052’, ХӨ 48031’
Хойд захын цэг: Шар хөтөл-
» ЗУ 105036’
» ХӨ 48051’
Өмнөд захын цэг: Өвөр залаат-
» ЗУ 105047’
» ХӨ 48015’
Баруун захын цэг: Сэвсүүлийн даваа
» ЗУ 105027’
» ХӨ 48047’
Өмнөд захын цэг: Өвөр залаат-
» ЗУ 106007’
» ХӨ 48031’
Жаргалант сум Төв аймгийн баруун хойд хэсэгт ойт хээрийн бүсэд багтах уул ой мод, хээр тал хосолсон Орхон Сэлэнгийн сав газарт байрладаг, аймгийн төвөөс 180 км, Улаанбаатараас 135 км, Дархан хотоос 138 км, Эрдэнэт хотоос 200 км, 3 хотын дунд төмөр замын станцаас 62 км зайтай зах зээлийн хамгийн тохиромжтой цэгт байрласан давуу талтай.
Нийт 186,6 мянган га нутагтай, өөрийн аймгийн Угтаал, Цээл, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул сумтай хил залган байрладаг. Нийт нутгийн 143.6 мянган га хөдөө аж ахуйн эдэлбэр, 33.8 мянган га ойн сан, 9.4 мянган га усан сан, зам шугам сүлжээ, тусгай хэрэгцээ, төв суурингийн газар болно.
Төв аймгийн Жаргалант сум Баруун урд талаас эхлэн Ногоон нуруу, Бөгтөр нарс , Хурхын даваа , Баянхошуу, Молом, Ацын даваа, Хөвийн даваа, Бөөрийн даваа , Шахаат уул , Ухаагийн үзүүр толгой, Сэвсүүлийн гозгор уул, Сэвсүүлийн даваа, Долоон гэлэн уул, Бүрэгтэйн баруун хөтөл, Бүрэгтэй уул , Шар хөтөл , Жавхлант уул, Лоогийн хөтөл , Нууц толгой, Тахилга толгой, Тавгийн ухаа, Баянцогт уул, Цагаан Бургастайн ам , Нарт уул, Зүрхийн даваа, Зүрх толгой, Морин толгой, Ар толгой,, Ар гуулийн хөтөл, Эрдэнэ уул, Бугын даваа, Ганга уул, Моностойн даваа, Хүйн даваа, Нэвсээний нуруу, Нэвслэн уул, Цагаан чулуут, зэрэг цэгүүдээр хиллэдэг


Өвс ургамал
Төв аймгийн Жаргалант сумын физик газар зүйн судалгаа
Сумын нутаг нь далайн түвшинээс 850-950 мөргөгдсөн хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 70,9% буюу 104.6 мянган га-г хадлан бэлчээрийн талбай эзэлдэг бол газар тариалангийн үйлдвэрлэлд тохиромжтой 31.8 мянган га нь агро үйлдвэрлэлийн I, II бүлгийн хөнгөн шавранцар хар хүрэн, хүрэн хөрс эзэлдэг нь хөдөө аж ахуйн таримал ургамлын өсөж хөгжих хэвийн нөхцлийг хангах үндэс болдог. Хур тунадас элбэгтэй жилд Жаргалант, Угтаал, Тээлийн гол дагуу, Зөөхийн баруун тал, Загдал орчмын талбайнууд төмсний арвин ургац өгдөг.

Уур амьсгал цаг агаар
Жаргалантын уур амьсгал, цаг агаар аядуу зөөлөн учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, ган зуд тэр бүр тохиолддоггүй. Жилдээ дундажаар 190-250 мм тундас унадаг боловч зарим жилд 300-400 мм тунадас унах явдал тохиолддог байсан юм. Жилийн дундаж агаарын температур -2 хэм, өвлийн хамгийн хүйтэн 1-р сард -35-40 хэм, зуны хамгийн халуун +30-35 хэм ашигтай дулааны нийлбэр 1800-2200 хэм, хүйтрэлтгүй хоногийн тоо 90-100 хоног. Харин сүүлийн жилүүдэд энэ хоног 10 орчмоор нэмэгдэх төлөвтэй байна.

Жаргалантын уур амьсгал, цаг агаар аядуу зөөлөн учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, ган зуд тэр бүр тохиолддоггүй. Жилдээ дундажаар 190-250 мм тундас унадаг боловч зарим жилд 300-400 мм тунадас унах явдал тохиолддог байсан юм. Жилийн дундаж агаарын температур -2 хэм, өвлийн хамгийн хүйтэн 1-р сард -35-40 хэм, зуны хамгийн халуун +30-35 хэм ашигтай дулааны нийлбэр 1800-2200 хэм, хүйтрэлтгүй хоногийн тоо 90-100 хоног. Харин сүүлийн жилүүдэд энэ хоног 10 орчмоор нэмэгдэх төлөвтэй байна.
Газар нутаг
Газрын гадрага
Жаргалант нутгийн үйдвэрлэлийн усан хангамж нь Арцат, Моностой, Байц, Дуган,Бугын голуудаас бүрдсэн Шинэдийн голын усаар хангагддаг
2,5 сая шоо метр усны багтаамжтай
1962 онд байгуулсан усан сангаас эх үүсвэртэй
Жаргалантын гол, Хөх чулуут,Хөндлөн, Дэлгэрбулагийнголууд Угтаалын Бор хужирын голтой сумын төвөөс баруун урагш 20-иод км-т, Жаргалантын төвөөс доош 12 км-т Тээлийн рашаан, Бэлхийн голийг дагуулан Загдалын болон Сүмбэр сумын голруу холбогдон хүн малын ундны усыг хангадаг. Харин Зөөхий, Загдал, Янзагат, Дөш, Нарийн давааны өвөлжөөний айлууд өвлийн цагт зөвхөн цасны ба гүний усыг ашигладаг. Сумын төв, Талбулаг, Загдалын багийн хүн.мал гүн өрмийн худгийн усаар хангагддаг.
Сүүлийн жилүүдэд усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор аж ахуй нэгж, иргэд гүн өрмийн 10-аад худаг гарган ажиллаж байна. Жаргалантын нутаг нь усан хангамж хэвийн газрын тоонд орно.

Ус
Бэлчээр хадлангийн талбайд ургадаг буурцагт ургамал шар, хөх хүцэнгэ, хиаг, нарийн хялгана, өлөн зэрэг үет ургамалуудын ургах нөхцлийг бий болгох нь чухал байна. Ойн цоорхой, толгод, модны хаяагаар сөд, таван салаа, тэхийн шээг, тарваган шийр, дэгд, цээнэ, үхэр, хонин зээргэнэ, алтан гагнуур, гандигар, нохойн хошуу гэх мэт эмийн ургамлууд, гүзээлзгэнэ, улаалзгана, мойл, хад, анис зэрэг жимснүүд хур тунадас сайтай жилд сайн ургадаг. 33.8 мянган га ойн 60 гаруй хувийг нарс, 30 орчим хувийг улиас 10% орчмыг бусад мод болон бутлаг ургамалууд эзэлдэг.

Ан амьтад

Сумын нутаг нь ой мод ихтэй учир ан амьтан араатан жигүүртэн элбэгтэй.
Ой модонд буга, согоо, гахай, бор гөрөөс, дорго, жирх, тал хээрт чандага, туулай, үнэг, хярс, тарвага, зурам, уулаар чоно, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг үслэг амьтадтай. Усан сан болон Шинэдийн гол нь 5 6 төрлийн загастай учир жилдээ 5 тонноос доошгүй загас барьж хүнсэнд ашиглах боломжтой. Сар, бүргэд, тас, сойр, ятуу тоодог зэрэг нутагшсан байнгын жигүүртнээс гадна галуу, нугас, ангир, зуруул зэрэг нүүдлийн 20-иод жигүүртэн байдаг.


Жаргалант сумын нутагт газрын доорхи үнэт баялгийн нөөц багагүй юм.
Алтны үндсэн ордтой Наран - Уул, 10 сая орчим тн илчлэг өндөртэй нүүрсний нөөцтэй, Жавхлант уулын өвөр, Загдалын хөндий, Сэнжит, Цагаан чулуутын өнгөт болор, зэрэг ашигт малтмалын ордуудын заримыг нь ашиглаж эхэлж байна.

Ашигт малтмал

Жаргалантад байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд олонтой. Сумын
төвөөс зүүн урагш Баянчандмань, Баянцогт сумын хилийн шугам хүртэл 50-иад км үргэлжлэх Буйлаастай Хайрханаас эхэлсэн Ногоон нуруу, Борнуур Жаргалантын хилийг зааглагч Буурал хайрханаас үргэлжилсэн Буга, Дуганы уулсын нурууны хооронд орших Шинэдий Бугын хөндий, Суварган гуунаас хойш байрлах Баянхайрхан, Ац,Молом, Өлийн даваа, Цант, Дэлийн хөтлөөр дайрч
Хөшиг уул хүртлэх Угтаал Хоолт, Бэлх, Тээлийн голын үржил шимт хөндийнүүд байгалийн өвөрмөц үзэсгэлэнг бүрдүүлдэг Хонгор ээж, Зүрх уул мэт үзэсгэлэнт газрууд олон. Ногоон нуруунд дээр үед манжийн дарлалаас зугтаасан олон айл өрх бүгж амьдарч байсан. 1000 адуу орчиход үзэгддэггүй хонхортой, уулын оройд нуур байсан түүхтэй Ар өвөр Марцтай, Шинэдий Бугын голын үзэсгэлэнт хөндий нь айлуудын хаваржиж, зусаж, намаржих сайхан нутаг юм. Тус суманд төрийн тахилгат Эрдэнэтолгой, нутгийн иргэдийн шүтэн тахьдаг Бат-Өлзий, Шүүшин зэрэг хайрханууд бий. Адил нэртэй атлаа 3 өөр газар байрлах Хоолт, Зөөхий, Бүрэгтийн гэр хаднууд, Түшээ гүн Гомбодоржийн хүү Занабазарын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөнийхөө дараа 10 настайдаа нүүж явахдаа Дэлгэрбулаг гэдэг газар жил гаруй амьдарч байсан, Жаргалант Цээл сумын зааг дээр орших Суварган гуунаас арслан зааны бүхэл бүтэн яс олсон. Дэлхийн 2-р дайны үед ухрах тушаалын дагуу генерал Власовын арми бүрэлдэхүүнээрээ эх орноосоо урвасан хэрэгт шийтгэгдэн Баруунхараад ажиллаж байсан орос хоригдлуудаас оргосон цэргийн дарга хошуучийн 3 жил шахам орогнож байгаад алагдсан Сахалтын хошуу, Хархорум хотоос монголын нийслэлийг нүүлгэн байршуулах үед монголын нийслэл төр суурыпиж байсан Дэлгэрбулаг, Буурал уулын баруун суганд орших хөшөө бүхий цэг, дээр үед амьдарч байсан хятад данжаадын гүнжийг оршуулсан хүүхэнтийн ам, том хэмжээний худалдааны пүүс байсан хөшөөтын ам, дээр үеийн хурлын дуган байсан нуга шанаганы адаг, Ногоон нурууны ам зэрэг олон сайхан дурсгалт газрууд байдаг.

Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын газрууд


Жаргалант сумын хүн амынбүрдэл нь өвөрмөц онцлогтой. Дээр үеэс бие даасан сум байгаагүй бөгөөд Богдхан аймгийн Баян-Өлзийт сумын 7-р баг байгаад дараа нь Баянчандмань суманд шилжиж Жаргалантын сангийн аж ахуйг улсын морин заводтай нийлснээс 3 жилийн дараа буюу 1957 онд бие даасан сум болсон байна. Сумын хүн амын 50-иад хувь нь сангийн аж ахуйн ажилчин болохоор зорьж ирсэн Угтаалцайдам сумын уугуул иргэд бөгөөд Завхан, Увс, Говь - Алтай, Баянхонгор зэрэг баруун аймгуудаас сангийн аж ахуйг ажиллах хүчээр хангах нам төрийн бодлогын дагуу элсэлтээр ирсэн ажиллагсад үлдэх хувийг эзэлж байна. 1960, 70-аад оноос хойшхи залуучууд нь Жаргалантын уугуул иргэд болж байна. Ийм учраас тус сумын иргэдийн зан заншил нь янз бүрийн үндэстэн ястаны зан заншлын бүрдэл юм. Шашин шүтлэгч нэгэн адил өөр юм. Одоо тус суманд 1500-аад өрхийн 6000 гаруй хүн ам байгаагийн 90 гаруй хувь нь төв сууринд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд төв нийслэлрүү чиглэсэн хүн амын шилжилтийн нөлөөгөөр Увс, Завхан, Говь - Алтай аймгийн иргэд олноор ирж суурыпиж байна.

Хүн ам

Сумын төвд тус бүр хоногтоо 15-20
хүнд үйлчлэх 2 зочид буудал, торөл бүрийн худалдааны 30 орчим цэг, 2-3 цайны газрууд тогтмол цагийн хувиараар иргэдэд үйлчилж байна. Сумын төвөөс 3-12 км-ын зайд олон улсын аялал жуулчлалын "Дэлгэр-Тур" Акума ХХК-ний "Нууц товчоо" гэсэн 2 бааз шинээр ашиглалтанд орж тус бүр 10-90 хүний суудап бүхий ресторан, зочид буудалын 6-8 барилга, 35 гэр зэрэг байруудаар хангаж гүүний саам, сувилгаа, усан зугаалга, загас барих, элсний спорт, байгалын үзэсгэлэнт газраар аялах зэрэг үйлчилгээг тогтмол үзүүлж байна

Аялал жуулчлал
ГАЗАР НУТАГ
Газар зүйн байршил, нутаг дэвсгэр
 Солбицол: ЗУ 105052’, ХӨ 48031’
 Хойд захын цэг: Шар хөтөл-
» ЗУ 105036’
» ХӨ 48051’
 Баруун захын цэг: Сэвсүүлийн даваа
» ЗУ 105027’
» ХӨ 48047’
 Өмнөд захын цэг: Өвөр залаат-
» ЗУ 106007’
» ХӨ 48031’
Жаргалант сум Төв аймгийн баруун хойд хэсэгт ойт хээрийн бүсэд багтах уул ой мод, хээр тал хосолсон Орхон Сэлэнгийн сав газарт байрладаг, аймгийн төвөөс 180 км, Улаанбаатараас 135 км, Дархан хотоос 138 км, Эрдэнэт хотоос 200 км, 3 хотын дунд төмөр замын станцаас 62 км зайтай зах зээлийн хамгийн тохиромжтой цэгт байрласан давуу талтай.
Нийт 186,6 мянган га нутагтай, өөрийн аймгийн Угтаал, Цээл, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул сумтай хил залган байрладаг. Нийт нутгийн 143.6 мянган га хөдөө аж ахуйн эдэлбэр, 33.8 мянган га ойн сан, 9.4 мянган га усан сан, зам шугам сүлжээ, тусгай хэрэгцээ, төв суурингийн газар болно.
Төв аймгийн Жаргалант сум Баруун урд талаас эхлэн Ногоон нуруу (1609.9), Бөгтөр нарс (1542.3), Хурхын даваа (1325), Баянхошуу, Молом, Ацын даваа (1270.2), Хөвийн даваа, Бөөрийн даваа (1195.2), Шахаат уул (1300.1), Ухаагийн үзүүр толгой, Сэвсүүлийн гозгор уул, Сэвсүүлийн даваа, Долоон гэлэн уул, Бүрэгтэйн баруун хөтөл, Бүрэгтэй уул (1469.5), Шар хөтөл (1170), Жавхлант уул (1374), Лоогийн хөтөл (864.1), Нууц толгой, Тахилга толгой, Тавгийн ухаа, Баянцогт уул, Цагаан Бургастайн ам (1448.2), Нарт уул, Зүрхийн даваа (1217.3), Зүрх толгой, Морин толгой, Ар толгой, (1716.8), Ар гуулийн хөтөл, Эрдэнэ уул, Бугын даваа, Ганга уул, Моностойн даваа, Хүйн даваа, Нэвсээний нуруу, Нэвслэн уул, Цагаан чулуут, зэрэг цэгүүдээр хиллэдэг.
Газрын гадарга
Сумын нутаг нь далайн түвшинээс 850-950 м өргөгдсөн хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 70,9% буюу 104.6 мянган га-г хадлан бэлчээрийн талбай эзэлдэг бол газар тариалангийн үйлдвэрлэлд тохиромжтой 31.8 мянган га нь агро үйлдвэрлэлийн I, II бүлгийн хөнгөн шавранцар хар хүрэн, хүрэн хөрс эзэлдэг нь хөдөө аж ахуйн таримал ургамлын өсөж хөгжих хэвийн нөхцдийг хангах үндэс болдог. Хур тунадас элбэгтэй жилд Жаргалант, Угтаал, Тээлийн гол дагуу, Зөөхийн баруун тал, Загдал орчмын талбайнууд төмсний арвин ургац өгдөг.
Уур амьсгал цаг агаар
Жаргалантын уур амьсгал, цаг агаар аядуу зөөлөн учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, ган зуд тэр бүр тохиолддоггүй. Жилдээ дундажаар 190-250 мм тундас унадаг боловч зарим жилд 300-400 мм тунадас унах явдал тохиолддог байсан юм. Жилийн дундаж агаарын температур -2 хэм, өвлийн хамгийн хүйтэн 1-р сард -35-40 хэм, зуны хамгийн халуун +30-35 хэм ашигтай дулааны нийлбэр 1800-2200 хэм, хүйтрэлтгүй хоногийн тоо 90-100 хоног. Харин сүүлийн жилүүдэд энэ хоног 10 орчмоор нэмэгдэх төлөвтэй байна.
Ус
Жаргалант нутгийн үйдвэрлэлийн усан хангамж нь Арцат, Моностой, Байц, Дуган, Бугын голуудаас бүрдсэн Шинэдийн голын усаар хангагддаг 2,5 сая шоо метр усны багтаамжтай 1962 онд байгуулсан усан сангаас их үүсвэртэй Жаргалантын гол, Хөх чулуут, Хөндлөн, Дэлгэрбулагийн голууд Угтаалын Бор хужирын голтой сумын төвөөс баруун урагш 20-иод км-т, Жаргалантын төвөөс доош 12 км-т Тээлийн рашаан, Бэлхийн голийг дагуулан Загдалын болон Сүмбэр сумын голруу холбогдон хүн малын ундны усыг хангадаг. Харин Зөөхий, Загдал, Янзагат, Дөш, Нарийн давааны өвөлжөөний айлууд өвлийн цагт зөвхөн цасны ба гүний усыг ашигладаг. Сумын төв, Талбулаг, Загдалын багийн хүн.мал гүн өрмийн худгийн усаар хангагддаг. Сүүлийн жилүүдэд усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор аж ахуй нэгж, иргэд гүн өрмийн 10-аад худаг гарган ажиллаж байна. Жаргалантын нутаг нь усан хангамж хэвийн газрын тоонд орно.
Өвс ургамал
Тус суманд газар тариаланг эрхлэх үйл ажиллагаа идэвхжсэнээс хадлан бэлчээрийн талбайн нөөц багадсан, хадлангийн талбайг өнжөөлгүйгээр олон жил дараалан хадсан, хаваржаа, зуслан, намаржааны газрыг байнга бэлчээрт ашигласнаас бэлчээрийн талхлагдалт буй болж өвс ургамлын бүрэлдүүн эрс өөрчлөгдөх боллоо. Ийм учраас хадлан бэлчээрийн таабайн ашиглалтын байдалд онцгой анхаарч хувиартай ашиглах, малын тоо толгойг бэлчээрийнхээ даацанд тохируулан өсгөх асуудалд анхаарах явдал нэн тэргүүний зорилт болж байна.
Бэлчээр хадлангийн талбайд ургадаг буурцагт ургамал шар, хөх хүцэнгэ, хиаг, нарийн хялгана, өлөн зэрэг үет ургамалуудын ургах нөхцлийг бий болгох нь чухал байна. Ойн цоорхой, толгод, модны хаяагаар сөд, таван салаа, тэхийн шээг, тарваган шийр, дэгд, цээнэ, үхэр, хонин зээргэнэ, алтан гагнуур, гандигар, нохойн хошуу гэх мэт эмийн ургамлууд, гүзээлзгэнэ, улаалзгана, мойл, хад, анис зэрэг жимснүүд хур тунадас сайтай жилд сайн ургадаг. 33.8 мянган га ойн 60 гаруй хувийг нарс, 30 орчим хувийг улиас 10% орчмыг бусад мод болон бутлаг ургамалууд эзэлдэг.
Ан амьтад
Сумын нутаг нь ой мод ихтэй учир ан амьтан араатан жигүүртэн элбэгтэй. Ой модонд буга, согоо, гахай, бор гөрөөс, дорго, жирх, тал хээрт чандага, туулай, үнэг, хярс, тарвага, зурам, уулаар чоно, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг үслэг амьтадтай. Усан сан болон Шинэдийн гол нь 5 6 төрлийн загастай учир жилдээ 5 тонноос доошгүй загас барьж хүнсэнд ашиглах боломжтой. Сар, бүргэд, тас, сойр, ятуу тоодог зэрэг нутагшсан байнгын жигүүртнээс гадна галуу, нугас, ангир, зуруул зэрэг нүүдлийн 20-иод жигүүртэн байдаг.
Ашигт малтмал
Жаргалант сумын нутагт газрын доорхи үнэт баялгийн нөөц багагүй юм. Алтны үндсэн ордтой Наран - Уул, 10 сая орчим тн илчлэг өндөртэй нүүрсний нөөцтэй, Жавхлант уулын өвөр, Загдалын хөндий, Сэнжит, Цагаан чулуутын өнгөт болор, зэрэг ашигт малтмалын ордуудын заримыг нь ашиглаж эхлэж байна.
Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд
Жаргалантад байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд олонтой. Сумын төвөөс зүүн урагш Баянчандмань, Баянцогт сумын хилийн шугам хүртэл 50-иад км үргэлжлэх Буйлаастай Хайрханаас эхэлсэн Ногоон нуруу, Борнуур Жаргалантын хилийг зааглагч Буурал хайрханаас үргэлжилсэн Буга, Дуганы уулсын нурууны хооронд орших Шинэдий Бугын хөндий, Суварган гуунаас хойш байрлах Баянхайрхан, Ац, Молом, Өлийн даваа, Цант, Дэлийн хөтлөөр дайрч Хөшиг уул хүртлэх Угтаал Хоолт, Бэлх, Тээлийн голын үржил шимт хөндийнүүд байгалийн өвөрмөц үзэсгэлэнг бүрдүүлдэг Хонгор ээж, Зүрх уул мэт үзэсгэлэнт газрууд олон. Ногоон нуруунд дээр үед манжийн дарлалаас зугтаасан олон айл өрх бүгж амьдарч байсан. 1000 адуу орчиход үзэгддэггүй хонхортой, уулын оройд нуур байсан түүхтэй Ар өвөр Марцтай, Шинэдий Бугын голын үзэсгэлэнт хөндий нь айлуудын хаваржиж, зусаж, намаржих сайхан нутаг юм. Тус суманд төрийн тахилгат Эрдэнэтолгой, нутгийн иргэдийн шүтэн тахьдаг Бат-Өлзий, Шүүшин зэрэг хайрханууд бий. Адил нэртэй атлаа 3 өөр газар байрлах Хоолт, Зөөхий, Бүрэгтийн гэр хаднууд, Түшээ гүн Гомбодоржийн хүү Занабазарын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөнийхөө дараа 10 настайдаа нүүж явахдаа Дэлгэрбулаг гэдэг газар жил гаруй амьдарч байсан, Жаргалант Цээл сумын зааг дээр орших Суварган гуунаас арслан зааны бүхэл бүтэн яс олсон. Дэлхийн 2-р дайны үед ухрах тушаалын дагуу генерал Власовын арми бүрэлдэхүүнээрээ эх орноосоо урвасан хэрэгт шийтгэгдэн Баруунхараад ажиллаж байсан орос хоригдлуудаас оргосон цэргийн дарга хошуучийн 3 жил шахам орогнож байгаад алагдсан Сахалтын хошуу, Хархорум хотоос монголын нийслэлийг нүүлгэн байршуулах үед монголын нийслэл төр суурыпиж байсан Дэлгэрбулаг, Буурал уулын баруун суганд орших хөшөө бүхий цэг, дээр үед амьдарч байсан хятад данжаадын гүнжийг оршуулсан хүүхэнтийн ам, том хэмжээний худалдааны пүүс байсан хөшөөтын ам, дээр үеийн хурлын дуган байсан нуга шанаганы адаг, Ногоон нурууны ам зэрэг олон сайхан дурсгалт газрууд байдаг.

ХҮН АМ

Жаргалант сумын хүн амын бүрдэл нь өвөрмөц онщгогтой. Дээр үеэс бие даасан сум байгаагүй Богдхан аймгийн Баян-Өлзийт сумын 7-р баг байгаад дараа нь Баянчандмань суманд шилжиж Жаргалантын сангийн аж ахуйг улсын морин заводтай нийлснээс 3 жшшйн дараа буюу 1957 онд бие даасан сум болсон байна. Сумын хүн амын 50-иад хувь нь сангийн аж ахуйн ажилчин болохоор зорьж ирсэн Угтаалцайдам сумын уугуул иргэд бөгөөд Завхан, Увс, Говь - Алтай, Баянхонгор зэрэг баруун аймгуудаас сангийн аж ахуйг ажиллах хүчээр хангах нам төрийн бодлогын дагуу элсэлтээр ирсэн ажиллагсад үлдэх хувийг эзэлж байна. 1960, 70-аад оноос хойшхи залуучууд нь Жаргалантын уугуул иргэд болж байна. Ийм учраас тус сумын иргэдийн зан заншил нь янз бүрийн үндэстэн ястаны зан заншлын бүрдэл юм. Шашин шүтлэгч нэгэн адил өөр юм. Одоо тус суманд 1500-аад өрхийн 6000 гаруй хүн ам байгаагийн 90 гаруй хувь нь төв сууринд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд төв нийслэлрүү чиглэсэн хүн амын шилжилтийн нөлөөгөөр Увс, Завхан, Говь - Алтай аймгийн иргэд олноор ирж суурыпиж байна.
ЗАСАГ ЗАХИРГАА
Эх орны түүх орон нутгийн түүхээс бүтдэгучир сумын түүх бол улсын түүхийн салшгүй хэсэгюм. 1911 ондТүшээтхан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд Богдхан уулын аймгийн анхдугаар их хурлаар Түшээтхан аймгийг Богдхан уулын аймаг болгон өөрчлөх үед Жаргалант сумын нутаг нь Баян-Өлзийт сумын 7-р багт, дараа нь Баянчандмань суманд харьяалагдаж байгаад Жаргалантын сангийн аж ахуйг улсын морин заводтай нийлснээс хойш 3 жилийн дараа буюу 1957 онд захиргааны нэгж сум бий болсноор Жаргалант сум-сангийн аж ахуй бий болсон түүх эхэлдэг.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Сумын төвд тус бүр хоногтоо 15-20 хүнд үйлчлэх 2 зочид буудал, торөл бүрийн худалдааны 30 орчим цэг, 2-3 цайны газрууд тогтмол цагийн хувиараар иргэдэд үйлчилж байна. Сумын төвөөс 3-12 км-ын зайд олон улсын аялал жуулчлалын "Дэлгэр-Тур" Акума ХХК-ний "Нууц товчоо" гэсэн 2 бааз шинээр ашиглалтанд орж тус бүр 10-90 хүний суудап бүхий ресторан, зочид буудалын 6-8 барилга, 35 гэр зэрэг байруудаар хангаж гүүний саам, сувилгаа, усан зугаалга, загас барих, элсний спорт, байгалын үзэсгэлэнт газраар аялах зэрэг үйлчилгээг тогтмол үзүүлж байна



Тус суманд газар тариаланг эрхлэх үйл ажиллагаа идэвхжсэнээс хадлан бэлчээрийн талбайн нөөц багадсан, хадлангийн талбайг өнжөөлгүйгээр олон жил дараалан хадсан, хаваржаа, зуслан, намаржааны газрыг байнга бэлчээрт ашигласнаас бэлчээрийн талхлагдалт буй болж өвс ургамлын бүрэлдүүн эрс өөрчлөгдөх боллоо. Ийм учраас хадлан бэлчээрийн таабайн ашиглалтын байдалд онцгой анхаарч хувиартай ашиглах, малын тоо толгойг бэлчээрийнхээ даацанд тохируулан өсгөх асуудалд анхаарах явдал нэн тэргүүний зорилт болж байна.
Агуулга
Оршил
Газар нутаг
Өвс ургамал
Ус
Ан амьтан
Ашигт малтмал
Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын газрууд
Хүн ам
Аялал жуулчлал
Дүгнэлт
Оршил
Онолоор үзсэн мэдлэгээ бататгах үүднээс монгол орныхоо үзэсгэлэнт газруудын нэг Төв аймгийн Жаргалант суманд дадлага хийсэн болно. Дадлагын хугацаанд судалгааны төлөвлөгөө гарган түүний дагуу ажилласан. Судалгааны ажилдаа тухайн нутгийн давуу талыг илүү тодотгон харуулахыг зорьсон.
Дүгнэлт
Төв аймгийн Жаргалант сумын байршил болон газар нь тариалан эрхэлвэл тохиромжтой байдагаараа онцлог юм Ялангуяа төмсний тариалан эрхлэх нь илүү ашигтай юм. Мөн хур тунадас сайтай жилд жимс сайн ургадаг ба аймгийнхаа хэрэгцээг хангаж чаддаг байна Усан сан болон Шинэдийн гол нь 5 6 төрлийн загастай учир жилдээ 5 тонноос доошгүй загас барьж хүнсэнд ашиглах боломжтой. Тус сумын түүх дурсгалт газар нь онцлог бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сумынхаа давуу тал болон түүхийг харуулсан газруудаа улам илүү хөгжүүлэх боломжтой. Түүх өгүүлж байгаа гээд тухайн газарт бүтээн байгуулалт шинэчлэлт хийхгүй байх нь олонтаа. Түүх дурсгалт газрынхаа уг чанарыг нь эвдэлгүйгээр жуулчид ирээд үзэхээр сонирхолтой тав тухтай орчин нөхбүрдүүлэх нь чухал юм.
Анхаарал
тавьсанд
Баярлалаа
Full transcript