Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Enkhtuya Uyanga

on 6 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Хот байгуулалтын тухай хууль

design by Dóri Sirály for Prezi
Энэ хуулийн зорилт нь Монгол улсын хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоныг хот төлөвлөлтийн дагуу барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Эөба

Хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчим нь Монгол улсыг хөгжүүлэх Үндэсний хөгжлийн стратегийг хангах, хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийг тэнцвэрт байдлыг хангахад оршино.

Энэ хууль нь 7 бүлэг, 28 зүйлтэй.
Энэ бүлэгт тус хуулийн зорилт, хот байгуулалтын тухай хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчим зэргийг тусгасан байна
1-р бүлэг Нийтлэг үндэслэл
2-р бүлэг Хот байгуулалтын үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
Энэ бүлэгт Улсын их хурал, засгийн газар, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг нийслэлийн засаг дарга, болон аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг зааж өгсөн байна.
3-р бүлэг Хот байгуулалтын баримт бичиг, түүнд тавигдах шаардлага
Энэ бүлэгт Хот байгуулалтын баримт бичиг, түүнд тавигдах шаардлага, хот, тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэл, түүнд тавигдах шаардлага, хот байгуулалтын баримт бичигт боловсруулах ажлын санхүүжилт зэргийг тусгаж өгсөн байна.
4-р бүлэг Хот төлөвлөлтийн үйл ажиллагааны зохицуулалт
Тус бүлэгт шинэ хороолол, бичил хорооллын төлөвлөлт, байгуулалт, олон ниитийн санал авах, олон нийтэд мэдээлэх болон хот, тосгоны эдэлбэр газрын ашиглалт, зохицуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгох зэрэг зүйлийг тусгасан байна.
5-р бүлэг Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах
Энэ бүлэгт хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг, хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах, хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл зэргийг тусгасан байна.
6-р бүлэг Хот байгуулалтын кадастр болон хот байгуулалтын үйл ажиллагаанд тавигдах хяналт, шинжилгээ
Энэ бүлэгт хот байгуулалтын кадастр болон хот байгуулалтын үйл ажиллагаанд тавих хяналт, шинжилгээний зориулалт, хот байгуулалтын кадастр эрхлэх зэргийг оруулсан байна.
7-р бүлэг Бусад зүйл
Хохирлыг нөхөн төлөх, хот байгуулалтын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэргийг энэ бүлэгт зааж өгсөн байна.
Энэ хуулийн ололттой тал нь хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх зэрэг хот, тосгон хүн амын төвлөрсөн орчинд зайлшгүй байх нөхцлийг зааж өгсөн байна. Түүнчлэн шилжилт хөдөлгөөний улмаас гардаг хүн амын бөөгнөрөл, замбараагүй суурьшилт зэргийг зохицуулах боломжтой болж буй нь харагдаж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.


Хот байгуулалтын баримт бичиг

11.1.Хот байгуулалтын баримт бичиг нь дараах зүйлээс бүрдэнэ:
11.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл;
11.1.2.бүс нутгийн хөгжлийн төсөл;
11.1.3.чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө;
11.1.4.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
11.1.5.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;
11.1.6.хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө;
11.1.7.барилга байгууламжийн зураг төсөл;
11.1.8.хот төлөвлөлтийн суурь судалгаа.

11.2.Хот байгуулалтын баримт бичгийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага боловсруулна.

11.3.Хот байгуулалтын баримт бичгийг Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр боловсруулна.

11.4.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахад хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан норм ба дүрэм, журмыг мөрдөж, барилга байгууламжид тавигдах шаардлага, тэдгээрийн дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлыг тусгана.

11.5.Дор дурдсан этгээд хот байгуулалтын баримт бичгийн захиалагч байна:
11.5.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын захиалагч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
11.5.2.аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын захиалагч нь тухайн шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч.

11.6.Хот байгуулалтын баримт бичгийн захиалагч нь хот байгуулалтын баримт бичигт холбогдох хууль тогтоомж, норм ба дүрэм, журамд заасны дагуу улсын экспертизийн дүгнэлт гаргуулна.
Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлага

12.1.Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нөхцөл, нөөц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, тосгоны тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг хангасан байна.

12.2.Бүс нутгийн хөгжлийн төсөл нь тухайн нутаг дэвсгэрт хот байгуулалтын тодотгосон үнэлгээ хийсний үндсэн дээр бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүсийн хөгжлийн тулгуур төв болон нийгэм, соёл ахуйн үйлчилгээний зохистой хүрээгээр бүлэг суурингийн төвийг тогтоон бусад бүс нутагтай харилцан уялдаатай харьцангуй бие дааж хөгжих шаардлагыг хангасан байна.

12.3.Чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө нь хот байгуулалтад тавигдах үндсэн шаардлагыг бүрэн хангасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал эрхлэх, дэд бүтцийн хангамж нөхцлийг тооцож төлөвлөсөн байна.

12.4.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь дараахь шаардлагыг хангасан байна:

12.4.1.хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх;

12.4.2.тухайн нутаг дэвсгэрийн инженер- геологи болон байгаль экологийн онцлогт тулгуурлан боловсруулсан суурь судалгаанд үндэслэсэн байх.

Хот, тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэл

13.1. Хот, тосгоны нутаг дэвсгэрт дараах бүсчлэлийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмын дагуу төлөвлөж тогтооно:

13.1.1.орон сууц, олон нийтийн бүс;

13.1.2.үйлдвэрлэлийн бүс;

13.1.3.инженерийн шугам сүлжээ болон зам тээврийн бүс;

13.1.4.ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс;

13.1.5.хөдөө аж ахуйн бүс;

13.1.6.зуслангийн бүс;

13.1.7.тусгай зориулалтын бүс.

Нутаг дэвсгэрийн бүсчлэлд тавигдах шаардлага

14.1.Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно.

14.2.Yйлдвэрлэлийн бүсэд үйлдвэр, нийтийн аж ахуй, агуулахын зориулалттай барилга байгууламж, тэдгээрийн үйл ажиллагааг хангах инженерийн болон зам тээврийн дэд бүтцийн барилга байгууламжийг төлөвлөнө.

14.3.Инженерийн шугам сүлжээний болон зам тээврийн бүсэд төмөр зам, усан болон авто тээвэр, агаарын тээвэр, инженерийн /цэвэр, бохир усны, дулаан, холбоо, цахилгааны гэх мэт/ шугам сүлжээний барилга байгууламжийг төлөвлөнө.

14.4.Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүсэд хот орчмын ой, ойн хамгаалах зурвас, амралт, сувилал, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор, наран шарлагын газар зэрэг олон нийтийг хамрах амралт зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан орон зайн задгай орчин, түүнчлэн байгалийн дархан цаазат болон онцгой хамгаалалттай газар нутгийг төлөвлөнө.

14.5.Хөдөө аж ахуйн бүсэд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх газар, хөдөө аж ахуйн чиглэлийн барилга байгууламж байрлах, хадлангийн зориулалтаар ашиглах нутаг дэвсгэрийг төлөвлөнө.

14.6.Зуслангийн бүсэд иргэд зуны улиралд түр хугацаагаар суурин амьдарч болох хотын төвөөс зайдуу орших төвлөрсөн дэд бүтэцгүй суурьшлын газар нутгийг төлөвлөнө.

14.7.Тусгай зориулалтын бүсэд улсын нөөц газраас гадна иргэний хамгаалалт, батлан хамгаалахын зориулалттай, түүнчлэн хатуу хог хаягдлын цэг, шарилын газар, цогцос чандарлах үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийг төлөвлөнө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан
дэд бүтэц бий болгох
20.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн дэд бүтцийн байгууламжид саадгүй хүрэх нөхцөлийг хангах төлөвлөлтийг гүйцэтгэхдээ төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан норм ба дүрэм, журамд заасныг баримтална.

20.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй хүрч үйлчлүүлэх нөхцөлийг хангаагүй хот төлөвлөлт болон барилгажилтын шийдэл, зураг төсөл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах аливаа төсөлд зөвшөөрөл олгохыг хориглоно.
Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

21.1.Хот байгуулалтын үйл ажиллагааг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
21.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төслийг хэрэгжүүлэхдээ эхний ээлжинд зам тээвэр, эрчим хүч, холбоожуулалтын үндсэн сүлжээг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж зохицуулах;
21.1.2.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр ус, цахилгаан, дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, гол зам, холбоожуулалтын сүлжээнээс эхлэн барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж зохицуулах;
21.1.3.орон сууцны хороолол, үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг зам, талбай, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, тохижилтын хамт иж бүрэн гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлж зохицуулах.
Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж,
байгууллага, иргэний эрх, үүрэг

22.1.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй:

22.1.1.хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх;

22.1.2.эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх;

22.1.3.хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орчны бохирдлоос сэргийлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;

22.1.4.улсын экспертизийн дүгнэлт, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

22.1.5.хот байгуулалтын үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг мэдээлэх, эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
Хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах

23.1.Дараахь бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно:
23.1.1.түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд;
23.1.2.усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд;
23.1.3. ашигт малтмалын орд бүхий бүсэд;
23.1.4.байгалийн болон гэнэтийн осолд өртөх өндөр магадлалтай бүсэд;
23.1.5.экологийн онцгой болон сүйрлийн бүсэд;
23.1.6.газар дээрх болон доорхи дэд бүтэц бүхий бүсэд.
Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл

24.1.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:
24.1.1. хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох;
24.1.2.техникийн нөхцөлийн зөвшөөрөл, бүрдэлгүй газар олгох;
24.1.3.олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах;
24.1.4.инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, өргөтгөх, шинэчлэх;
24.1.5.холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх;
24.1.6.инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих.

24.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно.

Хот байгуулалтын кадастр эрхлэх

26.1.Улсын хот байгуулалтын кадастрыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан явуулна.
26.2.Хот байгуулалтын кадастр эрхлэх дурмийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Хохирлыг нөхөн төлөх

27.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө.

27.2.Газарт орсон барилгыг нурааж зайлуулах, зам талбай, инженерийн шугам сүлжээ, мод зүлэг, тохижилтыг нөхөн сэргээх зардлыг захиалагч этгээд бүрэн хариуцна.

27.3.Хот байгуулалтын батлагдсан төлөвлөлтийн дагуу иргэнийг албадан нүүлгэх тохиолдолд түүний газар, бусад үл хөдлөх эд хөрөнгө болон энэ хугацаанд тухайн газарт эрхэлж байсан аж ахуйн үйл ажиллагаанаас олох байсан орлогыг нь үнэлэх асуудлыг тусгайлан хуулиар зохицуулна.

27.4.Энэ хуулийн 27.3-т заасны дагуу албадан нүүлгэх, түүнчлэн иргэний эзэмшлийн газрыг тохиролцсоны үндсэн дээр төр худалдан авах тохиолдолд нүүлгэн шилжүүлэхэд гарах тээврийн болон холбогдох бусад зардлыг иргэнд нөхөн олгоно.
Хот байгуулалтын хууль тогтоомж зөрчигчид
хүлээлгэх хариуцлага
28.1. Хот байгуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
28.1.1.энэ хуулийн 11.2, 11.4, 11.6, 12.6.2, 12.6.3, 12.8-д заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг гучаас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
28.1.2.энэ хуулийн 14, 20, 22, 23, 24 дүгээр зүйл, 19.2, 25.8-д заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг дөчөөс ная дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
28.2. Энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлнэ.
Хуулийг http://www.legalinfo.mn/law/details/530?lawid=530 энэ линк-р үзнэ үү
12.5.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна.

12.6.Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө:

12.6.1.гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх;

12.6.2.орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох;

12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх.

12.7.Орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч нь хотын тогтвортой хөгжлийн бодлогын чиглэл, батлагдсан төлөвлөгөөний дагуу хот, тосгоныг хөгжлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 4 жил тутамд боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

12.8.Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.

12.9.Хот төлөвлөлтийн суурь судалгаа нь байгаль орчин, эдийн засаг, нийгэм, хот байгуулалтын асуудлыг иж бүрэн хамруулан тусгасан судалгааны ажил байна.
Full transcript