Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Хөрсний бохирдол H.GS12D046

No description
by

TumurOchir Sumiyasuren

on 4 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Хөрсний бохирдол H.GS12D046

Хөрсний бохирдол В.Мөнх-Эрдэнэ, Ц.Пүрэвдаш
Оршил
Дэлхийн газрын хэсгийн бүрхүүлийг педосфер гэнэ. Pedos гэдэг нь Грекээр хөрс гэсэн үг юм. Хөрс гэж дэлхийн литосферийн хатуу давхарга дээрхи нарийн нийлмэл найрлага бүхий сүвэрхэг давхрааг хэлнэ. Хөрс нь эрдэс болон органик бодисыг агуулдаг. Уулын чулуулгын хими, физик эвдрэлийн дүнд янз бүрийн хэмжээтэй чулууны хэлтэрхий үүсч, улмаар эрдэс үлдэгдэл нь ус, хөрс, салхиар зөөлөрч хөрсийг үүсгэнэ.

Оршил
Оршил
Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог.


Агаар, усны бохирдлыг ажиглаж эсвэл илрүүлж болдог байхад хөрс нь тунгалаг бус, ихэнхи тохиолдолд буфер үйлчилгээтэй байдаг тул бохирдсон нь удаан хугацаагаар мэдэгдэхгүй байдаг.

Хөрсний органик хэсэг нь амьтан ургамал, микроорганизмын үлдэгдлээс бий болдог. Органик материалууд нь микробиологийн процесст орж, зөөлөрч, газарт амьдрах амьд организмаар идэгдэж, гумусыг үүсгэдэг.

Органик бус материалын нэгэн адил органик материал нь өөр хоорондынх нь зайгаар хоосон орон зай бий болох янз бүрийн хэмжээтэй жижиг хэсэг үүсгэдэг ба энэ нь хөрсний сүвэрхэг шинж чанарыг хангадаг. Эдгээр сүвнүүд нь ус агаараар дүүргэгддэг. Хөрсөн дэх агаар, ус нь хөрсний амьдарч буй янз бүрийн организм болон ургамлын үндэсний амьдралын үндэс болж өгдөг.

Цаг хугацаа өнгөрсний дараа том мод болон ургамлын үндэс, чийгийн хорхой зэргийн үйл ажиллагааны улмаас гумусын давхраа нь хөрсний доорх давхраатай холилдон ирдэг. Өөрөөр хэлбэл хөрс нь газрын гадаргуугийн хамгийн шим тэжээлтэй өнгөн давхарга юм.

Хөрсийг эрдэс бодисын хэмжээнээс хамааруулан ангилдаг
Шавар <0 002мм
Лаг 0.002-0.02мм
Элс 0.02-2мм
Хайрга >2мм
Хөрс нь агаар, усан давхраад байхгүй хэд хэдэн шинж чанартай. Хөрсний жижиг хэсгүүд нь хөрсөнд орох усны хатуу хэсгийг саатуулах сайн шүүлтүүр болж өгдөг. Түүнээс гадна энэхүү сүв нь тэжээлийн бодисын сайн нөөцлөгч болдог.


Хөрсний бохирдол гэж юу вэ?
Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлох үндсэн гол байгалийн объект юм.

Бохирдолгүй хөрс
Хөрсний бохирдлыг дараах хэлбэрт хуваан авч үздэг. Үүнд
Химийн бохирдол: пестицид, хүнд металлууд,
радиоидэвхит элементүүд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.

Биологийн бохирдол: микробиологийн үйлдвэрлэлийн уураг, витамины концентрациуд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.

Химийн бохирдол
Пестицид нь хөрсний амьд биет
болон хөрсний биохимийн идэвхид янз бүрийн үйлчлэл үзүүлдэг. Пестицид нь хорын өргөн үйлчлэлтэй. Тэд хөрсөнд шууд орох эсвэл хордсон үр болон ургамлын үхжсэн хэсэг юмуу үхсэн шавжнаас шууд бус замаар орж хөрснөөс ус, хоол тэжээл, хүнсний бүтээгдэхүүнд нэвтэрдэг.

Хөрсийг бохирдуулдаг хүнд металлуудад хар тугалга, кадмий, цайр ордог. Хар тугалга хөрсөнд агаараар дамжин шороо тоос, хог хаягдалаар ордог. Үйлдвэрлэлийн хог хаягдал мөн супер фосфатын бордоог хэрэглэснээр хөрсөнд дэх цайрын агууламж нэмэгддэг. Автомашины зам, үйлдвэрлэлийн болон олборлох газрын ойролцоох хөрсөнд хүнд металлын агууламж өндөр байдаг.
Хөрс нь нефть болон түүний завсрын бүтээгдэхүүнээр бохирдоход биотын найрлаганд мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Хөрс нь нүүрстөрөгчийг задлах идэвхитэй организмуудаар баялаг байдаг.

Биологийн бохирдол:
Хөдөө аж ахуй болон үйлдвэрийн хаягдал хөрсөнд унаснаар гадны микроорганизмууд хөрсөнд ордог. Ахуйн хаягдалтай хамт хөрсөнд гэдэсний өвчин болон хоолны хордлого үүсгэгчид мөн ургамал, амьтанд өвчин үүсгэгч төрөл бүрийн микроорганизмууд орно. Хортон шавжны эсрэг хэрэглэдэг бактерийн бэлдмэлүүдэд уг бактери, түүний спорууд агуулагдах ба хөрсөнд удаан хугацааны турш хадгалагддаг.
Эдгээр бэлдмэлүүдийг агаараар тархалтын аргаар хэрэглэх үед спор нь хөрс болон ургамлын үрэнд хадгалагдаж байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Хөрс нь гадны микроорганизмуудаас өөрөө цэвэрших чадвартай.
Хөрсийг юу ихээр бохирдуулдаг вэ?
- Ахуйн гаралтай хатуу, шингэн хог хаягдал
- Тээврийн хэрэгслээс гарч буй хаягдал
- ХАА-д ашиглаж байгаа төрөл бүрийн бордоо, химийн бодис, ургамлын өсөлт хөгжилтийг түргэсгэгч
- Агаар, усны бохирдол
- Эмнэлгийн хог хаягдал
- Үйлдвэр, үйлдвэрлэлээс гарах хатуу, шингэн хог хаягдал
- Хүн амьтны ялгадас

Хөрсний бохирдлын үр нөлөө
Хатуу болон аюултай хог хаягдал хөрсөн бүрхэвчийн бохирдлын гол шалтгаан юм. Хог хаягдал нэмэгдэж, хөрсний бохирдол үүсгэх гол эх үүсвэр нь хот суурин газрууд дах хүн амын өсөлт, төвлөрөлтэй холбоотой бөгөөд улмаар хотын хог хаягдлын менежмент муу, зориулалтын хог хаягдал зайлуулах, боловсруулах байгууламжгүйгээс дээрх асуудал үүсэх нөхцөл болж байгааг бид мэднэ.

Хөрсөнд ялзруулагч, азот шингээгч, антибиотик нийлэгжүүлдэг зэрэг олон янзын ашигтай бичил биетнүүд байхаас гадна янз бүрийн өвчин үүсгэгч микробууд ч оршино. Тэдгээр нь өвчтөнөөс ялгарсан ялгадас, халдварт өвчнөөр өвчилж үхсэн хүн ба амьтны хүүр, ургамал, ус зэргээр дамжиж хөрсөнд ордог. Бохирдсон хөрсөнд гэдэсний балнад, цусан суулга, хийт үхшил, боом, татран, халдварт саа, вируст гепатет зэрэг халдварт өвчин үүсгэгчид тодорхой хугацаагаар хадгалагдаж байдаг.

Хөрсний бохирдлоос сэргийлэх нь
Ус, агаарын бохирдлыг багасгах нь
Хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газар нь зөв байрлуулах
Үйлдвэр, албан газар хатуу, шингэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй хог хаягдлын зориулалтын цэгт хаяж түр хадгалж хэвших
Хог хаягдлаа тухай бүр нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх
Ойр орчмынхоо хогийг тодорхой давтамжтайгаар цэвэрлэж занших
Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх


А
н
х
а
а
р
а
л
т
а
в
ь
с
а
н
д

б
а
я
р
л
а
л
а
а
.
Full transcript