Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Маркетинг гэж юу вэ?

No description
by

Dulguun Duku

on 13 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Маркетинг гэж юу вэ?

Багийн нэр: Мөсөн уул
Маркетинг гэж юу вэ?

Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж ойлгож болно. Хүний нөөцийн удирдлага гэхээр байгууллагын боловсон хүчний асуудлыг удирдан зохицуулдаг, Санхүүгийн удирдлага гэхээр мөнгө санхүүгийн асуудлыг удирддаг шиг маркетингийн удирдлага гэдэг бол мөн нэг зүйлийг удирдаж л таарна. Тэр удирдах зүйл нь зах зээл хэмээх хөлгүй далай юм.

Маркетингийн мэдээллийн систем
Зах зээл гэж юу вэ?
Нарантуул захаар төсөөлөн ойлгож болно. Энэ зах зээл мөн үү гэвэл мөн. Зах зээл гэдэг бол нэг талаас үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ нөгөө талаас хэрэглэгч, харин тэднийг хооронд нь холбодог зуучлагч зэргээс бүрдэх болно. Эдгээрийн хоорондын нарийн үйл ажиллагааг судлан зохицуулах боломж механизмыг судалдаг ухааныг маркетингийн удирдлага гэдэг. Маркетинг гэдэг ойлголтыг ойлгохын тулд хамгийн гол нь маркетингийн иж бүрдлээ /marketing mix/ ойлгох хэрэгтэй. Маркетингийн иж бүрдэл гэдэг бол 4Р юм.
3. Promotion- Идэвхжүүлэлт
Идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, РR, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуулал гэх мэт ордог. Зарим хүмүүс маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр явцуу ойлгодог. Гэтэл энэ нь маркетингийн иж бүрдлийн нэг элементийн дэд нэг элемент шүү гэж хэлмээр байна.
1. Product - Бүтээгдэхүүн
Энэ ойлголтонд 3 зүйл ордог. Бараа, үйлчилгээ, санаа гэсэн 3 зүйл нь бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг төлөөлөх болно. Талх, саван, машин зэрэг нь материаллаг бараа юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн юм. Реклам, сурталчилгаа, дуу шүлэг гэх мэт шинэ санаа нь патентлагдсан тусгай эрх аван баталгаажуулдаг бүтээгдэхүүн юм. Энэ тухай зар сурталчилгааны хуулиас харж болно.
2. Price - Үнэ
Энэ нь хууль, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэгдмэл байдлыг үүсгэдэг. Үнийг бүтээгдэхүүнээс нь салангид авч үзэж болохгүй гэж үздэг. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг асуугаад үнээр нь чанарыг төсөөлөн ойлгодог. Хэт үнэтэй зүйл маш хямдхан зарагдаж байхад хэрэглэгчийн сэтгэл зүй ихэнхдээ хүлээж авдаггүй. Үнэ нь эрэлт, өрсөлдөөн, зардалд үндэслэн тогтдог.
4. Place - Хуваарилалт
Зуучлалын хэлбэрүүд орно. Хуваарилалтын суваг нь 2 төрөлтэй. Биет болон биет бус гэсэн. Биет хуваарилалт гэдэг нь (логистик, ложистик янз бүрээр хэлдэг) бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн ямар хэрэгслүүдээр хэд дамжуулан зөөж байна вэ гэдэг асуудлыг хамарна
Маркетинг нь хянаж болох ба хянаж болдгүй олон хүчин зүйлүүдийн хүрээлэл дунд оршин тогтнодог.
Засгийн газар: Хөгжлийн тухайн шатанд үйлдвэрлэлийн ямар салбар, бизнесийн аль түвшний байгууллагыг хэрхэн яаж дэмжихээс пүүсийн маркетингийн үйл ажиллагаа хамаарна. (Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулах). Бизнесийн байгууллагын байршил, үйлдвэрлэлийн чиглэл нь хууль зүйн орчноос хамаарч өөрчлөгдөж болно.
Маркетингийн орчин

Үйлдвэрлэгчдийн болон бизнесийн үйл ажиллагаанд шууд болон дам нөлөөлдөг гадаад, дотоод хүчин зүйлүүдийг
маркетингийн орчин

гэнэ

Маркетингийн орчин нь байгууллагын үйл ажиллагааны гадна үйлчилж, тодорхой байгууллага хүмүүсийн харилцааг дэмжин, маркетингийн удирдлагад нөлөө үзүүлдэг субъектуудын нийлбэр цогц юм.

Маркетингийн орчныг дотор нь
макро
, болон
микро
гэж ангилдаг.


Микро орчин
гэдэг бол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахын тулд харгалзан үзэх, харилцан хамаарал бүхий хүчин зүйлүүдийн нэгдэл юм. Үүнд:
1. Байгууллага
2. Бэлтгэн нийлүүлэгчид
3. Өрсөлдөгчид
4. Маркетингийн зуучлагчид
5. Хэрэглэгчид
6. Харилцагчид

Байгууллага
Макро орчин

гэдэг нь байгууллагын язгуур ашиг сонирхолтой голдуу харшилдаг. Байгууллага өөрөө хяналт тавьж чадахгүй, гэхдээ нөлөөлөлд зайлшгүй ороод байх тийм хүчин зүйлүүд багтана. Энэ нь зургаан үндсэн зүйлээс бүрддэг.
Компани
Маркетингийн төлөвлөгөөнд компаний дотод зохион байгуулалтын нэгжүүд болох удирдлага, санхүү, үйлдвэрлэл, хангамж, хүний нөөцийн албадын ашиг сонирхлыг харгалзан тусгах шаардлагатай. Учир харилцан уялдаагүй үйл ажиллагаа нь амжилт авчрахгүй нь ойлгомжтой. тухайн төлөвлөгөөг биелүүлэх дотоод нөөц бололцоог харгалзан үзэх хэрэгтэй.














Нийлүүлэгчид (suppliers)

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, материалаар хангах чухал үүрэг гүйцэтгэнэ. Маркетерүүд нөөцийн нийлүүлэлтэнд анхаарал хандуулах шаардлагатай. Тийм учраас компани нь нийлүүлэгчидтэй түншийн харилцаатай байх ба бусад өрсөлдөгчидтэй энэ мэдээллийг хуваалцахгүй нуух хэрэгтэй байдаг.












Зуучлагчид (intermediaries)
Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд худалдах, хүргэх, идэвхжүүлэхэд туслалцаа үзүүлэх байгууллага юм. Зуучлагчид нь бүтээгдэхүүний хөдөлгөөнийг зохион байгуулах, маркетингийн судалгаа хийх, идэвхжүүлэх, зөвөлгөө өгөх, санхүүгийн эх үүсвэр олох зэрэг маш олон янзын үйлчилгээг үзүүлдэг. Дотор нь ангилавал:

1. Худалдааны
2. Логистикийн
3. Маркетингийн
4. Санхүүгийн













Хэрэглэгчид
Үүнийг дотор нь хэрэглэгчийн болон байгууллагын гэж хувааж үзэж болно. Компани нь хэрэглэгчдийн сайтар судласан байх шаардлагатай.
Өрсөлдөгчид
Ижил хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг зах зээл нийлүүжл байгаа субъектүүдийг өрсөлдөгчид (competitors) гэж нэрлэнэ.
Харилцагчид
Маркетингийн орчин нь төрөл бүрийн харилцагчдыг агуулсан байдаг. Харилцагчид (publics) нь компанийг сонирхож буй болон зорилгодоо хүрэхэд нь нөлөө үзүүлж чадахуйц хүмүүсийн бүлгүүд юм

Маркетингийн мэдээллийн систем
гэдэг нь маркетингийн шийдвэр гаргагч нарыг цаг тухайд нь хэрэгцээтэй, боловсруулсан мэдээллээр хангах зорилгоор өгөгдөл цуглуулж, боловсруулж, шинжилгээ хийж буй хүн, техник хэрэгсэл, үйл явцаас бүрдсэн систем юм.










Мэдээллийн ангилал ба эх үүсвэр
Маркетингийн тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинжилгээ хийх үйл ажиллагаа.
Маркетингийн судалгаа (marketing research)
Шийдвэрлэх асуудал болон судалгааны зорилгыг тодорхойлох
Мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох
Мэдээлэл цуглуулах арга хэрэгслээ сонгох
Мэдээлэл цуглуулах, боловсруулах
Шинжилгээ хийх
Үр дүнг танилцуулах, тайлагнах
Маркетингийн судалгаа хийж гүйцэтгэх үе шатууд
Зах зээлийн судалгаа
Хэрэглэгчийн судалгаа
Өрсөлдөгчдийн судалгаа
Зуулчлагчдын судалгаа
Бүтээгдэхүүний судалгаа
Үнийн судалгаа
Барааны хөдөлгөөн, хувиарлалтын судалгаа
Идэвхжүүлэх судалгаа
Байгуулгын дотоод орчны судалгаа
Mаркетингийн судалгаа дараах чиглэлээр хийгддэг
Судалгааны зорилгыг үндсэн 3 төрөлд ангилна.
Шинжих судалгаа (exploratory research):

Энэ нь тухайн зүйлийн талаар ойлголт олж авах ерөнхий зорилготой судалгаа.Шинжих судалгааг олон янзын зорилгоор хийж болдог. Тухайлбал, өрсөлдөгчийн судалгаа, үний судалгаа, бүтээгдэхүүний судалгаа, идэвхижүүлэлтийн судалгаа гэх мэт.
Тодруулах судалгаа (descriptive research):
Энэ нь шинжих судалгаагаар олж авсан ойлголтыг цаашид гүнзгийрүүлэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах арга юм.
Хэрэглэгчийн зан төлөв, хандлага, бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанарыг дэлгэрүүлэн судлахад тодруулах судалгааг өргөн ашигладаг.









Учир шалтгааны судалгаа (causal research):
Энэ нь судалж буй асуудлын гүнд илүү гүнзгий нэвтэрч харилцан уялдааны шалтгаан ба үр дагаврыг тодорхойлдог судалгаа. Учир шалтгааны судалгаа бол туршилтийн нэг хэлбэр юм. Туршилт гэдэг бол судлаач нэг буюу хэд хэдэн үл хамаарах хувьсагчдийг зориуд бий болгож хянах, улмаар хамаарах хувьсагчийн төлөв байдлыг ажиглахыг хэлдэг.




Mаркетингийн судалгааны арга
1. Тоон судалгаа (quantitative research) : судалгааны үр дүнг тоогоор илэрхийлэх, статистик боловсруулалт
1. Ажиглалт
2. Туршилт
3. Ярилцлага
4. Фокус бүлгийн ярилцлага
2. Чанарын судалгаа (qualitative research) :
Оролцогчдын хувийн бодлыг олж мэдэх зорилготой бөгөөд үр дүн нь гол төлөв тоогоор илэрхийлэгдэх боломжгүй байдаг.
1. Хэрэглэгчийн хэрэглээ хандлагын судалгаа
2. Ретинг, үнэлгээний судалгаа
3. Тандалт, мониторингийн судалгаанууд

3. Анкет боловсруулах (questionnaire)
Анкет нь оролцогчийг залхаахааргүй, аль болох товч, тодорхой, цэгцтэй байх.
Бөглөхөд 15 минутаас урт цаг шаардагдаж байвал тухайн анкетыг “нуршуу” гэж үздэг.
Асуултуудыг зөв дараалалд байрлуулах нь чухал. Үүнд ерөнхийгөөс тусгайруу чиглэсэн, ижил төрлийн асуултууд нэг дор байх зэргийг дурдаж болно.
Анкет гэдэг замд таарсан, үүдээр чинь өнгөрсөн хэн бүхнээр бөглүүлээд болчихдог эд биш юм. Өөрөөр хэлбэл анкетыг хэрэгжүүлэх объектоо зөв сонгох нь чухал.
Өргөн хүрээг хамарсан анкетыг хэрэгжүүлэхээсээ өмнө зорилтот бүлэгтэй ижил онцлогтой бага бүлэгт туршилт хэлбэрээр хэрэгжүүлэх нь анкетыг илүү боловсронгуй болгоход дөхөм болдог.

Анхаарал тавьсанд баярлалаа.
Багийн зорилго
: М
аркетингийн үндсэн ойлголт тэдгээрийн мөн чанарыг ойлгуулахад оршино.

Ашигласан материал:
Д.Баярмаа- Маркетинг
www.wikipedia.com
www.marketingpower.com
Ф.Котлер- Маркетингийн үндэс
Дүгнэлт


Энэ бүхнээс үзэхэд бидний дүгнэж байгаагаар
Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж ойлгож болно
Маркетингийн үндэс гэсэн хичээлээр маркетингийн үндсэн нэр томьёо ойлголтыг судалдаг бөгөөд маркетингийн удирдлага хичээлээр арай ахисан түвшний маркетингийн стратегийн томьёоллуудыг судалдаг. Мөн маркетингийн орчний тухай ойлголтын талаар мэдэж авлаа. Орчин гэдэг ямар хэрэгтэй зүйл болох орчинтойгоо тулж харицвал компанид ямар таатай боломж авчирч болох талаар мэдэж авлаа. Үүнээс гадна мэдээллийн системээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ шууд харилцаа холбоо үүсгэж тэдгээрт ямар бараа бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг мэдэж болох юм.











Full transcript