Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Судалгааны үндэслэл:

No description
by

Boldbaatar Khaliunaa

on 28 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Судалгааны үндэслэл:

Хятад-Монголын эдийн засгийн харилцаа
Судалгааны үндэслэл:
Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш орон мөн манай улсын эдийн засагт томоохон байр суурийг эзэлдэг БНХАУ мөн бидний 2 улсын эдийн засгийн харилцааг судлах зайлшгүй шаардлага гарч ирж байна.
Зорилго:
Монгол Хятадын эдийн засгийн харилцаа нь Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг зорилгын хүрээнд тайлбарлаж, онол, арга зүйн үүднээс авч үзэхэд энэхүү ажлын зорилго оршино.
Зорилт:
Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, мөн Монгол Хятадын эдийн засгийн харилцан хамаарал,гадаад худалдаа зэргийг судалсан болно.
Судалгааны арга:
Сэдвийн хүрээнд хобогдолтой ном,мэдээ материал цуглуулан судлах,дүн шинжилгээ хийх,нэгтгэн дүгнэх болон түүхчлэн авч үзэх аргуудыг ашиглалаа.

Хоёр орны эдийн засгийн харилцаа

БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш орон билээ. Хятад-Монгол хоёр орон 1949 оны 10-р сарын 16-ны єдєр дипломат харилцаа тогтоосон байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр эдийн засаг худалдаа, соёл боловсрол, цэрэг,хүмүүнлэг зэрэг олон салбарын солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж , хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ ороод байна.
Түүхэн замнал
  1951 он, Хятад Монгол хоёр орон худалдааны харилцаа,
1985 оноос хоёр орон засгийн газрын хоорондох худалдааг хєгжvvлэхийн зэрэгцээ хилийн худалдааг хєгжvvлсэн байна.
1989 он хоёр орны засгийн газар эдийн засаг, худалдаа болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны зєвлєлийг,
1991 он, хоёр орны засгийн газар худалдааны шинэ хэлэлцээр байгуулсан,
1991 он, Хятад Монгол хоёр орон “Хилийн боомт болон тvvнийг хянан удирдах дvрмийн тухай БНХАУ-ын засгийн газар болон Бvгд Найрамдах Монгол Ард Улсын хэлэлцээр”-г байгуулсан байна. Єнєє, хоёр тал 11 хос хилийн боомтыг нээж, vvний дотор Хятадын Эрээн- Монголын Замын vvд боомт нь байнгын нээлттэй байж, бусад нь улиралын чанартай нээх боомт болно.
Монгол орны өнөөгийн ЭЗ-н байдал
Монгол улсын эдийн засгийн өсөлт нь 2013 оны эхний хагас жилд удааширсан нь уул
уурхайн зах зээлийн байдал сул байсантай холбоотой боловч бодлогын урамшуулалт
болон хөдөө аж ахуйд тааламжтай нөхцөл байдал үүсссэнээс хоёр оронтой тоонд хэвээрээ
байлаа. Төсвийн болон мөнгөний бодлогын хүчтэй дэмжлэгтэйгээр барилгын салбар нь эхний хагас жилд хоёр дахинаас илүү хэмжээтэйгээр өссөн нь хоёр оронтой эдийн засгийн өсөлтөд түлхэц өгсөн байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл болон хоёр талын хооронд байгуулсан улс төрийн бусад баримт бичгийн үзэл санааны хүрээнд харилцан хүндэтгэх, харилцан дэмжих, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримтлан Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг улс хоорондын харилцааны үлгэр дууриал болгоно. Үүний тулд Талууд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгтэй тохиролцов. Үүнд: УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА,БАТЛАН ХАМГААЛАХ, ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН УЛАМЖЛАЛТ БУС АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАР,ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР,Хѳрѳнгѳ оруулалтын хамтын ажиллагаа зэрэг олон салбарт байгуулснаас
ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР
1. Талууд уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа зэргийг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий үзэл санааны дагуу эрх тэгш зөвлөлдөх, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримтлан Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхээр санал нэгтэй тохиролцов.
2. Талууд хоёр орны худалдааны бүтцийг сайжруулах, тэргүүлэх салбар болон томоохон тѳслүүдийн хамтын ажиллагааг дэмжих, илүү таатай нөхцөл бүрдүүлэх замаар хоёр улсын худалдааны хэмжээг хурдацтай, тогтвортой нэмэгдүүлнэ гэх мэт заалтууд

МОНГОЛ-ын эдийн засаг дахь ХЯТАДЫН НӨЛӨӨ
2012 оны байдлаар манай нийт экспортын 40 гаруй хувийг нүүрс, 20 орчим хувийг зэсийн баяжмал, 10 гаруй хувийг төмрийн хүдэр эзэлж, нийт экспортын 90 хувийг түүхий эд бүрдүүлж байв. Экспортын 90 гаруй хувийг өмнөд хөрш рүү хийж байгаа нь Монголын гадаад худалдаа нь Хятадаас шууд, хүчтэй хамааралтай болсныг илтгэж буй. Тэгвэл сүүлийн жил гаруйн хугацаанд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт уруудан, нүүрсний үнэ унахад хүчтэй нөлөөлж, үүний хэрээр манай орны экспортын орлого буурлаа. Энэ нь төсвийн орлого тасалдах, гадаад валютын ханш чангарах, банкны чанаргүй зээл нэмэгдэх үндсэн шалтгааны нэг болж байна. Иймд бид макро эдийн засгийн бодлого, төл өвл өлтөндөө Хятадын нөлөөг зайлшгүй тусгах шаардлагатай юм.
Дүгнэлт

БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш орон билээ. Хятад-Монгол хоёр орон 1949 оны 10-р сарын 16-ны єдєр дипломат харилцаа тогтоосон байна.Үүнээс хойш манай 2орон найрсаг хєршийн бодлогыг хэлбрэлтгvй хэрэгжvvлсээр ирсэн юм. Хятад Монгол хоёр орон эрх тэгш харилцан ашигтай vндсэн дээр эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцаагаа хєгжvvлж байгаа юм.
Монгол Улс бүх талаараа Хятадтай холбоотой гэдгийг гадныхан хэлж байна. Ялангуяа эдийн засгийн тал дээр Хятадад гарсан өчүүхэн өөрчлөлт Монголд том сүдэр болон ирнэ гэнэ. 2012 оны байдлаар Экспортын 90 гаруй хувийг өмнөд хөрш рүү хийж байгаа нь Монголын гадаад худалдаа нь Хятадаас шууд, хүчтэй хамааралтай болсныг илтгэж буй. Үүнээс нийт экспортын 40 гаруй хувийг нүүрс, 20 орчим хувийг зэсийн баяжмал, 10 гаруй хувийг төмрийн хүдэр эзэлж байна. Тэгвэл сүүлийн жил гаруйн хугацаанд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт уруудан, нүүрсний үнэ унахад хүчтэй нөлөөлж, үүний хэрээр манай орны экспортын орлого буурлаа.

Хятад-Монголын эдийн засгийн харилцаа
Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдсаар байгаа нь хөдөө аж ахуй болон барилгын салбарын хүчтэй өсөлтөөр бий боллоо.Нүүрсний үйлдвэрлэл нь эхний 9 сарын хугацаанд 3.5 хувиар буурсан буюу өмнөх жилийн үед 18.9 сая тонн байснаа 18.2 сая тоннболжээ. Нүүрсний үйлдвэрлэл буурсан нь Хятад улсад өрсөлдөөн нэмэгдэж байгаа, нүүрний арвин нийлүүлэлт байгаатай холбоотойгоор нүүрсний экспорт суларчээ эхний 9 сард өмнөх жилтэй харьцуулбал нүүрсний экспорт 45 хувиар буурсан байна. Нүүрсний экспорт–нь 2012 оны нийт экспортын 43 хувийг эзэлж байсан бол–өмнөхжилийнхээс 45.3 хувиар буурсан, 1,432сая ам.доллараас 783сая ам.долларт хүрсэн (Нүүрсний экспортын бууралт нь 2012 онд Монгол улсын нүүрсний экспортын 98.5 хувийг шингээдэг Хятад улс руу гаргах нүүрсний экспортод огцом бууралт гарсантай холбоотой.
Энэ нь төсвийн орлого тасалдах, гадаад валютын ханш чангарах, банкны чанаргүй зээл нэмэгдэх үндсэн шалтгааны нэг болж байна. Иймд бид макро эдийн засгийн бодлого, төл өвл өлтөндөө Хятадын нөлөөг зайлшгүй тусгах шаардлагатай юм. Дэлхийн тавцанд эзлэх өөрийн байр сууриа улам бэхжүүлсээр буй Хятадын эдийн засгийн түрэмгийлэл манай эдийн засгийн өсөлтөд нэрмээс бус нэмэр болсныг мартах учиргүй. Хятад биднийг хооллож бас хувцаслаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг нь худалдан авч, мөнгөний бараатай залгуулж байгаа нь үнэн. Хятадгүйгээр Монголын эдийн засаг удаан тэсч үлдэх эсэх нь бүрхэг байгааг экспорт, импортын зөрүүнээс харж болохоор Хятадаас Монголд экспортолж буй бүтээгдэхүүний дийлэнх хувийг хүнс, өргөн хэрэглээний бараа, барилгын материал эзэлж байна. Хятадын экспортын хэмжээ 1979-2011 оны хооронд 14 тэрбум ам.доллараас 1.9 их наяд ам.доллар болтлоо өсчээ. 1990-2011 оны хооронд экспортын жилийн дундаж өсөлт 19.5 хувь, импортын жилийн дундаж өсөлт 18.4 хувь байжээ. Өдрөөс өдөрт өнгө засч буй өмнөд хөршийн хөгжлийн замнал Монголд бэлээхэн сурах бичгээс суралцах хэрэгтэй мөн манай арвин их баялагтай орон дотооддоо үйлдвэрлэгч импортлогч орноос экспортлогч орон болох хэрэгтэй байна.
Хятадгүйгээр Монголын эдийн засаг удаан тэсч үлдэх эсэх нь бүрхэг байгааг экспорт, импортын зөрүүнээс харж болохоор
Full transcript