Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Copy of Вакуум цонхны үйлдвэрүүдийн технологийн харьцуулсан судалгаа

No description
by

Duinkharjaw Natsagbadam

on 29 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Copy of Вакуум цонхны үйлдвэрүүдийн технологийн харьцуулсан судалгаа

Модон вакуум цонхны үйлдвэрлэх цехийн төсөл
Модон вакуум цонхны үйлдвэрлэлийн технологийн процесс ба бүтээцийг боловсруулах Монгол улсын чанар стандартад нийцсэн цонх үйлдвэрлэх
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй вакуум цонхны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цонх үйлдвэрлэх арга технологийн тухай мэдлэг олж авах
Хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд тус дөхөм болох үнэн зөв мэдлэг мэдээллийг олж дэлгэрүүлэх.
Модон вакуум цонхны бүтээцийг боловсруулах
Техник технологи, эдийн засгийн тооцоо, тоног төхөөрөмжийн судалгаа сонголт хийх
Үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй материалын шинж чанарыг тодорхойлж харьцуулсан шинжилгээ хийх
Гарсан үр дүнг үнэн зөвөөр дэлгэрүүлэн тайлбарлах
Манай оронд албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 300 орчим вакуум цонхны үйлдвэр байдаг бөгөөд үүнтэй тэнцүү хэмжээний хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид байдаг гэсэн судалгаа байна. Эдгээр үйлдвэрүүдийг дотор нь үйлдвэрлэлийн технологоос нь хамаарч автомат, хагас автомат, гар аргаар үйлдвэрлэл эрхлэгчид гэж ангилан үзэж болно.
Энэхүү судалгааг СХД-н 6-р хорооны тоосгоны 18-р гудамжны 10 айлаас болон 58Г байранд оршин суух 10 айлаас авлаа. Эдгээр айлууд бүгд БНХАУ-с оруулж ирсэн материалаар хийгдсэн вакуум цонхтой бөгөөд цонхоо суулгуулсан хугацаа нь харилцан адилгүй байв. Судалгаанаас үзэхэд орон сууцны айлуудын вакуум цонх нь цан цохидоггүй харин цонхны орчимоор салхи сийгдэг, бас цонхны дотор талын вакуум орчинд ус ууршиж тогтдог гэсэн байна. Харин гэр хорооллын айлуудын хувьд мөн адил салхи сийгдэгийн дээр цан цохиж гэрийн дотор талд цонхны гадаргууд ус тогтож хөлөрдөг гэсэн байна. Хэзээнээс ийм таагүй нөхцөл үүсч эхэлсэнийг асуусан асуулданд оршин суугчид доорх байдлаар хариулсан юм.
Дүгнэлт
1. А.Н.Песоцкий “Проектированиелесопильно-деревообрабатывающих производстов” 1976
2. Герхард Цтищ “Производство оконных и дверных блоков” 1981
3. Н.Долгорхүү “ Дипломын төсөл зохиомж”
4. П.Одмаа “ Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент, төсөл боловсруулах”
5. Я.Цогтоо нар “ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа”
6. Н.Долгорхүү, Х.Нялхай, З.Пүрэврагчаа “Мод боловсруулах үйлдвэрлэлийн лавлах I,II УБ 1985он

Ашигласан ном хэвлэл
Вакуум цонхны үйлдвэрүүдийн ерөнхий судалгаа
Вакуум цонхны чанарын талаарх айл өрхүүдийн орчны судалгаа
Зорилго
Зорилт
Эхлэл хэсэг
Үндсэн хэсэг
Төгсгөл хэсэг
Агуулга
Оршил
Вакуум цонхны хэрэглээ
Айлуудын вакум цонхны чанарын судалгаа
Вакуум цонхны бүтэц, төрөл
Вакуум цонхны үйлдвэрлэлийн технологийн тухай
Вакуум цонхны онцлог болон дутагдалтай тал
Үйлдвэрлэлд тулгарч буй хүндрэлтэй асуудал
Бараа материалын үнийн судалгаа
Эдийн засгийн тооцоо
Судалгааны арга барил, ашигласан мэдээллийн эх үүсвэрүүд

Өнөөгийн бидний ажиллаж амьдарч буй гэр орон, албан тасалгаа, сургууль гэх мэтчилэн бүхий л объектуудад цонх, тэр дундаа модон вакуум цонх заавал байдаг шүү дээ. Шинээр баригдаж буй орон сууцууд болон амины орон сууц, ер нь барилга байшин бүхэн л вакуум цонхтой салшгүй холбоотой болжээ. Үүнийг дагаад жижиг дунд бизнес эрхлэгчид буюу вакуум цонхны үйлдвэрүүд олширч байгаа боловч бүгд нэгэн хэвийн хэрэглэгч, угсралтын үйлдэрүүд болох нь харамсалтай. Учир юун гэвэл нэг ч үйлдвэрлэгч байхгүй гэсэн үг. Бараг бүгдээрээ шахуу БНХАУ-с бэлдэц материалаа худалдаж авч байгаа юм. Мөн цөөн тооны нэр хүндтэй томоохон үйлдвэрүүд нь ХБНГУ-с болон өөр бусад орноос бараа материалаа захиалан оруулж ирдэг байна. Ийнхүү оруулж ирсэн материалаар хийсэн вакуум цонх нь үнийн хувьд арай их байх боловч чанар эдэлгээний хувьд БНХАУ-с хамаагүй илүү байгаа юм. Харин хэрэглэгчид үүнийг төдийлөн мэддэггүйн улмаас эдийн засгийн болоод сэтгэл ханамжийн хохиролд ордог. Тиймээс энэхүү судлагааны ажлаар БНХАУ, ХБНГУ-н вакуум цонхны чанарын ялгаа болон алс хэтдээ гарч болох хэмнэлтийг харьцуулан хэрэглэгчдэд хэрэгтэй технологийг сонгож хэрэглэхэд тус дөхөм болохыг хичээв.
Хураангуй
Барилгажилт эрчимтэй явагдаж, техник технологи хурдацтай хөгжиж байгаа манай орны хувьд аль болох барилгын материал болон бэлдэц бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх шаардлага хурцаар тавигдаж байна. Гэвч эдийн засгийн боломж бололцоо, үйлдвэрлэлийн технологийн хүндрэлтэй асуудлуудаас шалтгаалан бараа материалуудаа гадаадын орнуудаас импортлон оруулж ирсээр байна. Ийм байдлаар орж ирж буй бараа бүтээгдэхүүний чанар хийц нь үйлдвэрлэгч орны технологийн дэвшилээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тиймээс эдийн засгийн болоод шинж чанарын харьцуулсан судлагааг хийж ₮дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь нэн чухал асуудал болоод байна. Энэ бүхнээс сэдэвлэн миний бие Монгол оронд үйл ажиллагаа явуулж буй вакуум цонхны үйлдвэрүүдийн технологийн харьцуулсан судлагааг хийхийг зорилоо.
Вакуум цонхны тухай
Вакуум цонх нь өнгө үзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Вакуум цонх 2-3 давхар шилтэй байдаг. Манайх шиг сэрvvн уур амьсгалтай газарт гурван давхар шилтэй цонх хамгийн тохиромжтой.
Улсаас тогтоосон стандартаар хуванцар цонхны дулаан дамжуулалтын эсэргvvцэл нь R = 0.63 м2°С/Вт-аас багагvй байх шаардлагатай. Хvрээг нь цохилтонд тэсвэртэй PVC-ээр (хуванцар материал) хийж, дулааны тэлэлтийг хязгаарлахын тулд ихэвчлэн цагаан өнгийн профиль хэрэглэдэг. Профилийн зузаан 2.5 -4мм байдаг. Том цонхны хvрээг бөх бат болгохын тулд дотор нь уртын дагуу, булангийн хэсэгт хөнгөн цагаан эсвэл цайрдсан профиль төмөр хийнэ. Харин жийрэг резин нь дулаан алдах, салхи, шороо, дуу чимээ нэвтрэхээс сэргийлэх vvрэгтэй байдаг

Шинж чанар, материалын судалгаа
Вакуум цонхны цантдаг шалтгаанууд
Дулаан техникийн горимын дагуу цонхны дотор гадаргын температур 3°С –аас багагүй байх ёстой. Ер нь цонхонд цанаталт үүсэх олон шалтгаан байдаг.
1. угсралт суулгалт муу хийгдсэн./ манайхан цонхыг усрахдаа эргэн тойронд нь хөөс шахдаг даа. Тэр хөөс нь нягтрал муу, дутуу шахагдсан, эсвэл шавраар цонхны амалгаа хийхдээ хөөсийг хутгаар зүсээд авчихсан тохиолдолд цантах тохиолдол бий/.
2.Цонхны резин эдлэлүүд муудсан
3.Түгжээ болон нугас ажиллахгүй болох, ажиллагаа нь муудах
4. Гэрийн дотор их хэмжээний чийг хуралдах
5. Гэрийн доторх агаар чийгийн сэлгээ муу байх / өөрөөр хэлбэл агааржуулалт муу байх/
6. Цонхны шилний хоорондох вакум орчин алдагдсанаас гаднах хүйтний температураар хөргөгдсөн гадна шилний температур нь доторх шилийг хөргөснөөр цанталт үүснэ.
7.Бусад

РЕЗЕН ЖИЙРГЭВЧ
Дээрх шалтгаануудаас хамгийн түгээмэл тохиолддог нь цонхны резен эдлэлүүд муудсан гэх шалтгаан бөгөөд энэ шалтгаанаар жилд маш олон айлууд цонхны засвар үйлчилгээ хийлгэдэг байна. Резин жийргэвч нь хөлддөг, хатаж хагарч-хугардаг, муухай үнэртэй, физик-хими чанараа амархан алддаг, хямд үнэтэй “Эрээний резин” өргөн хэрэглэж байна. Түүнчлэн жийргэвчийг тасалдуулж залгасан, уулзвар ам нь нийлээгүй гэх мэт алдаа дутагдалууд байна. Резин жийрэг нь цаг уурын халуун-хүйтэний өөрчлөлтийг даах чадвартай, эсэлдэж хагарч хугардаггүй, байгаль орчинд хор нөлөөгүй байх шаардлагатай. Ийм резиний үнэ дээрхи муу резинээс 4-5дахин үнэтэй байдаг.
Энэ бол хэрэглэгчдэд тулгардаг хамгийн түгээмэл хүндрэлтэй асуудал тул ХБНГУ-н 25-н жилийн баталгаатай сайн чанарын Герман резен жийргэвч болон БНХАУ-н чанар муутай үнэ хямдтай резенийг сонгон авч химийн найрлагыг тодорхойлохыг оролдож үзсэн боловч лабораторын (Thermo scientific NITON XL3T Gold D+) төхөөрөмжийн зориулалт өөр байсан тул энэхүү туршилт амжилтгүй болсон юм. Энгийн харьцуулалт хийж үзэхэд Герман резен нь деформацад сайн ордогоос гадна үрэлтийн эсэргүүцэл сайтай, уян налархай шинж чанартай байхад Хятад резений хувьд суналт багатай уян харимхай шинж чанартай бөгөөд үрэлтийн эсэргүүцэл багатай материалаар хийгдсэн байгаа юм. Мөн хэлбэр хэмжээгээр өөр байгаа нь цонхны дулаан хадгалалт, дуу чимээ тусгаарлалт зэрэг чанарын нөхцөлүүдэд нөлөөлж болох юм.
Жийргэвч резений нягтыг тодорхойлж үзье. Ингэж тодорхойлохдоо С.Архимедийн Хэлбэр дүрсгүй биеийн эзлэхүүнийг тодорхойлох онолыг ашиглав.Үүнд: 1литр усанд биетээ хийж нэмэгдсэн усны хэмжээг см3 нэгж рүү шилжүүлж тооцоог хийнэ.
1м=100см 1м2=10000см2 1м3=1000000см3
1литр=1000гр 1000литр=1000000гр
1м3=1000литр 1см3=1гр
Хятад резений нягтыг тодорхойлъё.
m=2.13гр ν=2.1см3
ρ=m/v= 2.13/2.1 = 1.014гр/см^3
Герман резений нягтыг тодорхойлбол:
m=1.46гр ν=1.3см3
ρ=m/v= 1.46/1.3 = 1.123гр/см^3
Энэхүү тооцооноос үзэхэд Герман резений нягт арай илүү байгаа нь харагдаж байгаа бөгөөд нягт өндөртэй байна гэдэг илүү бат бөх байна гэж ойлгож болно.

ХБНГУ болон БНХАУ-с оруулж ирсэн шилний нягтыг харьцуулж үзье.
БНХАУ-с оруулж ирсэн 4мм-н зузаантай вакуум цонхны 1-р зэргийн шил:
a=9.5 см b=4.6см c=0.4см m=40гр
ρ= m/ν = m/abc= 40/(9.5*4.6*0.4) =
2.28 гр/см3
ХБНГУ-с оруулж ирсэн 0.6см-н зузаантай вакуум цонхны шилний нягт:
ρ= m/ν = m/abc= 210/(14.5*9.5*0.6) =
2.54 гр/см3

Энэ мэтчилэн материалын нягтаас шалтгаалан дулаан алдалт явагддаг байна.Мөн суурилуулалтын үед гарсан алдаанаас болж цонх цантдаг тохиолдол цөөнгүй. Доор үзүүлсэн зураг бол цонхыг зөв суурилуулах технологийн зураг юм.
Эдийн засгийн судалгаа
Ер нь стандартын шаардлага хангасан Герман цонхны хамгийн доод үнэ нь 125,000₮ байдаг. Харин БНХАУ-н чанар муутай цонхны доод үнэ 55000-60000₮ байна. Энэ нь хийгдэж буй технологи, материалын чанар хийцээс хамаарсан үнийн зөрүү болно. Хэдийгээр худалдан авахад Хятад цонхны үнэ 2 дахин хямд багаа ч эдэлгээ чанарын хувьд Герман технологийн цонхыг бодвол дутмаг байгаа юм. Доорх Статистикийн газраас гаргасан цонхны үнийн судалгаанаас харахад ихэнх дүүргийн вакуум цонхны үйлдвэрүүд Хятад технологийг өргөн хэрэглэдэг гэдэг нь нотлогдож байгаа юм.
Монгол улсын статистикийн газраас гаргасан дүүргүүдийн вакуум цонхны дундаж үнийн судалгааны график
Анхаарал тавьсанд баярлалаа...
Манай орны зах зээл дээр хуванцар, хөнгөнцагаан, модон хүрээтэй 2-3 давхар шилтэй вакуум цонх худалдаалагдаж байна. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн материал, хийц, чанараас хамааран үнэ нь харилцан адилгүй байгаа юм. Модон хүрээтэй вакуум цонхыг ихэвчлэн барилгын модон хийцийн үйлдвэрүүд бусад бүтээгдэхүүнтэй хоршуулан үйлдвэрлэдэг. Модон вакуум цонхны давуу тал нь дулааны алдагдал багатай, удаан эдэлгээтэй мөн барилгын интрьер, экстрьерт гайхалтай зохицлыг бий болгодгоороо онцлогтой.
МЕТАЛЛ ЗҮРХЭВЧ
Хуванцар PVC цонхны бэлдэц-цувималыг цаг агаарын халуун-хүйтэн өөрчлөлтөөс гарах диформаци –механик агшилт, суналтаас гарах гузайлтаас хамгаалах зорилгоор хөндийд нь зэврэлтээс хамгаалсан цайрдсан өнгөлгөөтэй, сэв эвдрэлгүй 1.2мм-ээс багагүй зузаантай металл зүрхэвч хийж хүчитгэсэн байх ёстой.
Гэтэл металл зүрхэвчийг нь стандартын шаардлага хангаагүй зэвэрсэн “Эрээний нимгэн улаан”- төмрөөр орлуулсан, түүнийгээ зөвхөн нугас түгжээ байрлуулдаг хэсэгт нь хийсэн, хуванцар цувимал-металл зүрхэвч хоёр нь хоорондоо огт бэхлэгдээгүй болон хол зайтай бэхлэгдсэн, сул тасалдсан-залгаастай төмрөөр хийсэн зэрэг нь техник технологийн шаардлага зөрчиж байна.

Явж судалгаа хийсэн үйлдвэрүүд
1)100 айл орчимын вакум цонхны үйлдвэрүүд
Баян овоо ХХК
Болоргэгээ ХХК
Бурхант хайрхан ХХК
Бурхант уул ХХК
Өндөрбуянт ХХК
Ган уужим ХХК
Гэрэлтжин ХХК
Хассүлд ХХК
Хатанбулаг ХХК
Их хас билэг ХХК
Молор зам ХХК
Нандинхийц ХХК
Өндөр хаан чанар ХХК
Шилэн гоёл ХХК
Шилэн тусгал ХХК
Вакум цонх 1,2,3 ХХК
Заан вакуум ХХК
2)Сонгинохайрхан дүүргийн Хангай зах, Гурвалжин барилгын материалын зах орчимын вакуум цонхны үйлдвэрүүд
3) Налайх дүүргийн вакуум цонхны үйлдвэрүүд
4) Шилэн хийц ХХК-н үйлдвэрийн 2-р байр
5) Их хас билэг ХХК-н үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй танилцсан.




Барилга хот байгуулалтын яамны лаборатори
Үндэсний лавлагаа лаборатори
Монголын үйлдвэрчдийн эвлэлийн лаборатори
Бетон армутур ХХК-н лаборатори
Судалгааны явцад очиж үзсэн лабораторууд
Судалгаанд ашигласан сайтууд
Prezi.com
Altanus.mn
NSO.mn
Shilenhiits.mn
Wacumtsonh.blogspot.com
News.barilga.mn
Ub-holding.mn
Biznetwork.mn
Uildverjilt.mn
Mol.gov.mn
Kok.mn
Olloo.mn
Ub-stat.mn
БАРИУЛ, НУГАС, ТҮГЖЭЭ
Хуванцар – PVC цонх хаалганы нугас түгжээ нь нарийн тохируулгатай, бариул нь 150H*M-ээс багагүй мушгих моментийн хүчийг 500Н-аас багагүй ачааллыг даах, далавчиндаа нээгдэх өнцгийн тохируулгатай байх шаардлагатай бөгөөд суулгахдаа нүхлэлтийн тусгай технологи хэрэглэх ёстой.
УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН НҮХ
Вакуум цонхны давуу талууд
• Гадаад үзэмж сайтай, өнгөний хувьд цагаан
• Будах шаардлагагүй бөгөөд өгөрч ялзардаггүй тул арчилгаа бага шаардана.
• Ердийн цонхыг бодвол эхлээд гарах зардал өндөр боловч удаан эдэлгээтэй учир эдийн засгийн хувьд арвилан хэмнэлттэй. (дунджаар 40-50 жилийн эдэлгээтэй)
• Хүйтнээс хамгаалах гүүрэн тусгаарлагчтай, гадна дотно орчныг вакуумжуулсан орон зайгаар тусгаарладаг тул тасалгааны дулааныг сайн барьдаг. Үүгээрээ халаалтын зардал мэдэгдэхүүц хэмнэдэг. (жилд дунджаар 15-30 % хэмнэлт )
• Түүхий эд материал байгалд хор хөнөөлгүй, дахин боловсруулалт хийж үйлдвэрлэлд ашиглах боломжтой. (дэлхийн стандарт ISO9001)
• Угсрахад амархан ( нэг айлын бүх цонхыг 2-4 цагийн дотор угсарна)
• Дуу чимээнээс сайн тусгаарлана, тоос шороо, ус үл нэвтрүүлнэ, борооны ус зайлуулагч хоолойтой ( эрүүл ахуйн шаардлага хангана)
• Өвлийн цагт цантаж мөстөхгүй
• Галд тэсвэртэй, бат бөх

Чанаргүй вакуум цонхонд үүсдэг сул талууд
Агаарын солилцоо бага
Вакуум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна темратурын нөлөөгөөр өнгө нь шарладаг.
Мөн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь үнэртэй байдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Хэт их уур үүсссэнээс цонх мөөгөнцөртөж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

Вакуум цонхны хүрээний төрлүүд
Оршил
Миний бие судалгааны ажлаар нийт 25 орчим вакуум цонхны үйлдвэртэй явж танилцсан бөгөөд тус үйлдвэрүүдийн 3 нь бүрэн автомат, 14 нь хагас автомат, 6 үйлдвэр нь гар ажиллагаа ихтэй, үлдсэн 2 нь үйлдвэрлэлийн технологоо үзүүлэхээс татгалзсан юм.
Бүрэн автомат үйлдвэрт хэрэглэж байсан тоног төхөөрөмжүүд: (450, 900 өнцөг гарган таслагч суурь машин, өрмийн суурь машин, фризерийн суурь машин, суурь хөрөө... гэх мэт боловсруулалт бүр нь автоматаар хийгддэг) Үйлдвэрт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжүүд нь ОХУ болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн байв
Хагас автомат үйлдвэрт хэрэглэгдэж байсан багаж хэрэгсэлүүд:( Цахилгаан хөрөө, Өрмийн суурь машин, шил зүсэгч... гэх мэт зарим боловсруулалт нь гар ажиллагаатай, зарим нь суурь машин дээр боловсруулагддаг)
Гар ажиллагаатай үйлдвэрт ашиглагдах багажууд (Цүүц, шил зүсэгч алмаз, цахилгаан тасдагч хөрөө, Цахилгаан өрөм... гэх мэт ихэнх үйлдэл нь гараар хийгддэг, хөдөлмөрийн бүтээмж багатай үйлдвэр байв)
Гар аргаар цонх үйлдвэрлэгчид өдөрт 1-5 цонхыг бэлтгэн гаргадаг бол хагас автомат үйлдвэр нь 15-20 цонх, бүрэн автомат үйлдвэр нь 30-40 цонх үйлдвэрлэх хүчин чадалтай ажилладаг байна. Эндээс үзэхэд аль болох хагас автомат болон бүрэн автомат үйлдвэрийг олшруулбал ашигтай ажиллах боломжтой юм. (1 цонхыг 1м2 байхаар тооцов)
45,90 градусаар өнцөг гарган таслагч суурь машин
I.WS08D027
Ч.Мөнхжаргал
Full transcript